Categories
мэдээ нийгэм цаг-үе

DNN-СУРВАЛЖЛАГА: Гурил килограмм нь 2600-3000, будаа 2800-3400 төгрөг болжээ DNN.mn

Үнийн өсөлт бол иргэдийн дунд тулгамдаж асуудлын нэг байдаг.  Тэгвэл энэ удаа “Нарантуул”, “Бөмбөгөр” захаас хүнсний гол нэрийн барааны үнийг сурвалжиллаа. 


Бид эхлээд “Нарантуул” захыг зорьсон юм. Иргэдийн хэлж заншсанаар өргөтгөл рүү очлоо. Тэнд хөл хөдөлгөөн харьцангуй бага байв. 

Худалдан авалт хийж буй иргэн н.Энхмаа “Манай гэр бүл сард хоёр удаа хүнсээ цуглуулдаг. Сар болгон үнэ тодорхой хэмжээгээр нэмэгдсэн байдаг” талаар ярьсан юм. 

Тэрбээр өнгөрсөн  сард авсан хүнсний бүтээгдэхүүнийг харьцуулсан байна.

Ингэхдээ гурил кг нь 2700 төгрөг, будаа 3000 төгрөг, ургамлын тос 1 литр нь 6000 төгрөг, төмс 1800 төгрөг, манжин 2300 төгрөг, лууван 2300 төгрөг, хүрэн манжин 2800, байцаа 2000, давс 1500  төгрөгөөр авч байжээ. Харин энэ сард гурил нэг кг нь 2800 төгрөг, будаа 3200 төгрөг, ургамлын тос 1 литр нь 6500, төмс 2000 төгрөг, манжин 2500 төгрөг, лууван 2500 төгрөг, хүрэн манжин 3000 төгрөг, байцаа 2400 төгрөгөөр худалдан авалт хийсэн байна.

Тэрбээр “Ногооны үнэ нэмэгдэх тусам лууван, манжингаа 1кг болгодог ч юм уу аль эсвэл байцаа авахаа болих талаар бодож байна. Энэ хэвээрээ үнэ өссөөр байвал гурил будаагаа ч танахдаа тулаад байна” хэмээн ярилаа.

Үүний дараа “Бөмбөгөр” хүнсний зах руу явлаа.


Тэнд “Нарантуул” захтай ижил төстэй зүйл нь худалдан авагч бага  харагдлаа.

Үүднээс эхлээд савлагаатай гурил 2600 төгрөг байсан бол цааш явахад 3000 болтлоо өссөн байв.

Иймээс нэг төвд байрлаж байгаа хэрнээ яагаад илт үнийн зөрүүтэй байгаа талаар худалдагч н.Баярбатаас тодрууллаа. 

Худалдагч н.Баярбат “Хуучин зарж дуусаагүй барааны үнэ тогтвортой байгаа байх.  Харин саяхан татан авалт хийсэн гурил цаанаасаа үнэ нь өсөж ирсэн учраас үнийг нь нэмж ашгаа олохоос өөр аргагүй” гэв.

 

 

Э.АНХЧИМЭГ

П.ТЭРГЭЛСАРАН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *