Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн байна DNN.mn

03 дугаар сарын 24-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

20-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 21-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 22-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 23-нд төв, зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 20-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 21-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 22, 23-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр, зарим үед секундэд   18-20 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -21…-26 градус, өдөртөө -5…-10 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -13…-18 градус, өдөртөө 0…-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -0…-5 градус хүйтэн, өдөртөө +10…+15 градус дулаан, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -3…-8 градус хүйтэн, өдөртөө +6…+11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -7…-12 градус хүйтэн, өдөртөө +1…+6 градус дулаан байна. 23-наас ихэнх нутгаар хүйтэрнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

А.Далхжав: Малынхаа тоонд бус чанарт ач холбогдол өгөх хэрэгтэй DNN.mn

1954 оноос хойш мал аж ахуйн салбарт ажиллаж ирсэн Монгол Улсын гавьяат мал зүйч А.Далхжавтай зудын нөхцөл байдал болон мал маллахад юун дээр анхаарах тухай ярилцлаа.


-Өвөл дууссан ч хавар урт гэдэг. Өвс тэжээлийн хүртээмж муу үед яах хэрэгтэй вэ?

-Нэн тэргүүнд малчид маань мал хорогдлоо гээд гундаж, сэтгэл санаагаар унаж болохгүй. Мал бол өсөх жамтай. Зудын нөхцөл байдлыг хараад сэтгэл маань өмөрч, өвдөж байгаа ч энэхүү хэцүү нөхцөл байдалд бид зоригтой, тэвчээртэй, ухаалаг хандах хэрэгтэй. Үлдсэн сүргээ дахин хорогдуулалгүй авч үлдэх боломж бололцоо бидэнд бий. Өвс тэжээлийн хүртээмж, хүрэлцээ муу байна гэж дуулдаж байна. Мал бүрийнхээ аманд хүргэж өг. Ялангуяа ядарч, сульдсан малдаа заавал амлуулж өг. Өвс, тэжээлийг цасан дээр хаяж өгч үрэн таран хийж болохгүй. Мал бүрийн аманд заавал хошуувч хий. Малчид маань нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Өвс тэжээлийг их хэмжээгээр өгөхдөө бус бүгдэд нь хүртээмжтэйгээр тарааж, хуваарилж өгөх нь чухал. Бид үхэр, адуунд хивэг, тэжээл өгөхдөө хошуувч зүүлгэдэг шүү дээ. Яагаад гэвэл тэнхээтэй нэг нь тамиргүй амьтныхаа тэжээлийг булаадаг, мөргөдөг, ёвордог шүү дээ.

-Тэгэхээр бог мал ч ялгаагүй гэсэн үг үү?

-Үүнтэй агаар нэг, бог мал ч бас ялгаагүй. Тиймээс өвсийг газар, цасан дээр хамаагүй цацаад хаях бус хонь, ямаа бүрдээ хошуувч зүүлгээд өвс, тэжээлийг нь өгөх хэрэгтэй. Ингэж байж чадалгүй тэнхээ нь муудсан хонь, ямаанууд идэх юм. Тэгэхгүй бол зарим нь их идээд, зарим бага идээд байдаг талтай. Тэгж байж ядруу хэсэг нь тамир тэнхээ орно.

-Малыг тамир тэнхээ оруулах өөр ямар арга байдаг вэ?

-Хорогдсон малын сэг зэмийг устгах бол амархан, гэхдээ тэрийг ашиглах хэрэгтэй. Ямар нэг өвчнөөр үхээгүй малын махыг ялз чанаад, ясыг нь бутлаад, ясны шөл хийгээд хивэг, тэжээлээ зуураад малдаа өгнө. Хэдий турж, хөлдөж үхсэн ч гэсэн тэр мах чинь уурагтай байгаа. Харин амьд үлдсэн мал уургаар дутагдаж байгаа шүү дээ. Цаашлаад махыг нь буузны мах татаад, таташ шиг болгоод тэжээлд нь холиод өгөх хэрэгтэй. Тэжээл 70 хувь, мах 30 хувь байх зохистой. Мөн хүнсний шар будааг малын тэжээлдээ хольж өгөх нь нэн сайн. Шар будааг амь аврагч алтан будаа гэдэг шүү дээ. Хангай, тайгын нутгийн иргэд маань модны мөчир, нахиаг малдаа авч өгөх хэрэгтэй. Мод хаврын цагт шүүс, шимээ дээшээ огшоож байдаг. Гэхдээ модыг сүйтгэх биш мөчирний үзүүр хэсгээс 30 хувийг огтолж авч болно. Үүн дээр болгоомжтой хандах хэрэгтэй. Энэ бол маш боломжийн, чанарлаг тэжээл юм.

-Таван цул эрхтэнг хивэгтэй хольж өгч болох уу?

-Малын элгийг түүхийгээр нь давс ханасан усанд хийх хэрэгтэй. Түүний дараа элгээ буузны мах шиг жижиглээд хивэг, тэжээлтэйгээ хольж өгч болно. Элгийг егөөдсөн, хэвтэрт орсон малд өгнө.

-Тэжээл, хивэг зэргийг яагаад заавал дэвтээж өгдөг юм бэ?

-Хуурай тэжээлэнд мал идээшихгүй. Энгийн үгээр хоол болохгүй гэсэн үг. Ямар ч тэжээлийг дэвтээж, исгэж өгч байх хэрэгтэй. Цас зудтай үед тэжээлийн исгэлтийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Тиймээс урьд шөнө нь зуураад хонох ёстой. Ийнхүү хивэг, тэжээлийг бэлдвээс үр дүнтэй. Мөн зудын нөхцөлд ямар ч тэжээлд заавал давс нэмнэ. Цайны давс тааруулж хийдэг шиг тэжээлд нь хийх хэрэгтэй. Мөн цайныхаа шаарыг тэжээлдээ нэмээд хийж болно.

-Хаврын хавсарганы үед юуг анхаарах хэрэгтэй вэ?

-Гурав, дөрөв, тавдугаар сарууд бол том даваа. Шороо, цасаар шуурна, бороо орно, нар гарна гээд хаврын цаг агаар тогтворгүй байдгийг хэн хүнгүй мэдэж байгаа шүү дээ. Өнөөгийн малчдын хашаа, хороог харахад аргалын саравч шиг байна. Дулаалга, чигжээс их бага. Ханаа огт шаваагүй, хуучин цагт нойтон аргалаар хүртэл малын хашаа, хорооны ханаа дулаалдаг байлаа. Ийм байхад цас, зуданд хэцүү шүү дээ. Тиймээс малын хашаа хороог дулаалж нөмөр, халхлаг хийх нь чухал. Салхи нэвт салхилахгүй байх ёстой.

-Малын хэвтэр, хороо, бууцыг хуурай байлгах нь чухал уу?

-Чамайг нойтон хөнжилд унтуулаад байвал хэцүү байна аа даа. Үүнтэй агаар ижил, малын хэвтэрийг хуурай, дулаан байлгах бол маш чухал. Өглөө малаа бэлчээгээд дараа нь хорооныхоо бууцыг овоолох хэрэгтэй. Овоолсон бууц нь нарны дулааныг сайн шингээж авдаг ба дотроос нь халалт үүсдэг. Орой сүргээ хотлуулахдаа овоолсон бууцаа буцаагаад сайхан тараагаад өгөх хэрэгтэй. Ингэж байж мал дулаан хононо. Тиймээс хөлдүү, хүйтэн бууцаар хэвтэр хийлгээд байж болохгүй. Мал жиндэнэ шүү дээ. Хотондоо утаа, май тавих хэрэгтэй.

-Усалгаа муу байгаагаас болж мал цас иддэг. Цас идэх нь малыг сульдааж, муутгах уу?

-Хэрвээ малчид маань голоос, худгаас усаа зөөж авчирч усалгаа хийж байгаа бол нэг зүйлийг санах хэрэгтэй. Усныхаа жаврыг бага зэрэг гаргаад усалгаа хийвэл сайн шүү. Огт услахгүй байвал мал цас идээд тамир тэнхээгүй болно. Дотроосоо илчээ алдаж, хөрнө гэсэн үг.

-Төллөсөн малыг бэлчээрт гаргах уу?

-Тамир тэнхээтэй болсон хойно нь бэлчээрт гаргах хэрэгтэй. Малын шилбэ, туурай цөмөөрөө халцарчихсан, доголчихсон байгаа. Тиймээс заавал зам гаргаж өгөх шаардлагатай. Их цастай үед трактороор далпуу чирж зам гаргадаг байлаа. Мод, бут, өвстэй газар руу зам гаргаж өгөх хэрэгтэй. Мөн хээлтэй маландаа нэмнээ хийж өгөх нь маш чухал. Тэгэхгүй бол эрт хээлээ хаячихлаг талтай. 1962 оны зургадугаар сарын 2, 3-нд Булган аймгийн нутагт маш их цас орж, шуурсан. Тухайн үед нэгдлийн зүгээс яаралтай арга хэмжээ авч хохирол багатай туулсан. Үүгээр юуг хэлэх гэсэн бэ гэхээр манай оронд зургадугаар сарын эхний арав хоногт цочир хүйтэрдэг эрсдэл байдаг. Мөн малчид маань хүн хүчээр дутаж байна.

Зудын гамшиг өвөл болдогч үүнтэй зун, намраас эхэлсэн бэлтгэл ажлаар тэмцдэг. Энэ зуд бидэнд “чанаргүй олон мал маллах уу, чанартай цөөхөн мал маллах уу? гэсэн асуулт тавилаа. Дундаж жин нь 50кг 500 малтай сүрэг маллах нэг хэрэг. Дундаж жин нь 40 кг татдаг 1000 сүрэг маллах нэг өөр хэрэг. Бид малаа чанаржуулж, тоонд бус чанарт ач холбогдол өгөх хэрэгтэй байна.

Н.Нарванчин

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Аялал жуулчлалаас гурван их наядаас ч их орлого олох боломжтой DNN.mn

Манай улс өнгөрсөн жилд аялал жуулчлалаас гурван их наяд гаруй төгрөгийн орлого олжээ. Ингэхийн тулд мэдээж төр засгаас шат дараатай олон арга хэмжээ авсан. Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарлаж, визний тодорхой нөхцөлүүдийг чөлөөлж, заримыг нь сулруулсан нь ихээхэн түлхэц болсон. Дээрээс нь салбар яамнаас Монголыг олон улсад сурталчилсан эвентүүд зохион байгуулж, дэлхийд танигдсан инфлүүнсерүүдийг урьж авч ирсэн нь дэлхийн аялагчид манайхыг сонирхох хүслийг өдөөсөн. Бид өнгөрсөн хугацаанд эдийн засгаа солонгоруулна, аялал жуулчлалыг хөгжүүлнэ гэж их ярьсан. Гэвч тэр бүр дорвитой ажил хийж байгаагүй нь харамсалтай. Аливаа бодлого шийдвэрийг гаргахдаа уялдаа холбоотой, судалгаа тооцоотой гаргавал амжилттай болдогийг аялал жуулчлал харууллаа. Манай улсад аялал жуулчлалыг хөгжүүлэх хамгийн том суурь нь болсон байгалийн сайхан нь байна. Даанч аялагчдад зүгээр нэг онгон дагшин, хүний хөл хүрээгүй үзэмжит байгалийн сайхан байгаад хангалтгүй. Тэд тав тух, боломжийн үнэ, сайн үйлчилгээ, эелдэг харилцаа, үнэнч байдлыг хүсдэг. Энэ бүхнийг нь цогцлоож чадвал цаашид бид гурваар тогтохгүй, их наядын орлого олох бүрэн боломж байна.

Үүн дээр нэмээд дотоод болон гадаадын аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгэн том хөшүүрэг бол дэд бүтэц. Үүнийгээ бид эхнээс нь хийж хэрэгжүүлж л байна. Харамсалтай нь санхүү мөнгөний асуудлаас үүдэн тэр бүр богино хугацаанд шийдэж чадахгүй байгаа нь гачлантай. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэгчлэн орон нутгуудыг холбосон зам харгуйгаа сайтар барьж, жуулчдын сонирхлыг татах олон арга хэмжээг зохион байгуулах нь чухал. Засгийн газраас энэ оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Үүний хүрээнд бүс нутгуудыг холбосон авто замууд ч барина гэнэ. Ингэснээр аялал жуулчлалын шинэ бүсүүд бий болох нь гарцаагүй. Харин үүн дээрээ нэмээд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг нэмэгдүүлж, хувийн хэвшлийнхний үнэ ханшийн уян бодлого, үйлчилгээний сайтар анхаарах хэрэгтэй. Нэг удаа ахиу орлого олоод дуусах биш, нэг ирсэн жуулчин дахин олон жуулчин дагуулж ирдэг тогтолцоо, хандлагыг бий болгож байж Улсын төсөвт аялал жуулчлалаас төвлөрүүлдэг орлогыг нэмэгдүүлж, энэ салбарт ажлын олон байр нэмэгдүүлж чадна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр нохой өдөр DNN.mn

Аргын тооллын нэгдүгээр сарын 11, Бархасбадь гариг. Билгийн тооллын битүүн, Суулга одтой, хөх нохой өдөр. Өдрийн наран 08:39 цагт мандан, 17:20 цагт жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, эрдэнийг гадагш өгөх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр бар өдөр DNN.mn

Аргын тооллын нэгдүгээр сарын 3, Буд гариг. Билгийн тооллын 22, Тугчин одтой, улаан бар өдөр. Өдрийн наран 08:42 цагт мандан, 17:11 цагт жаргана. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба морь, могой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сан тавиулах, угаал үйлдэх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Золиг гаргах, бомбын үйл, сэтгэлд сэвтэй газарт очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр луу өдөр DNN.mn

Аргын тооллын есдүгээр сарын 19, Ангараг гариг. Билгийн тооллын 4, онгоц одтой, цагаан луу өдөр. Өдрийн наран 6:34 цагт мандан, 18:58 цагт жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *