Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, Х.Чингүнжавын гудамж буюу Өргөө кино театрын уулзвараас, Дилав хутагт Жамсранжавын гудамжны уулзвар хүртэлх авто замыг наймдугаар сарын 30-ны өдрийн 23:00 цагаас эхлэн есдүгээр сарын 02-ны өдрийн 06:00 цаг хүртэл хугацаанд хааж, шинэчлэх аж. Мөн Хан-Уул дүүрэгт, Богд уулын арын авто зам буюу Буган халиуны уулзвараас, Маршлын гүүр хүртэлх авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг наймдугаар сарын 30-ны өдрийн 23:00 цагаас, есдүгээр сарын 02-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж засварлах юм байна.
Сүхбаатар дүүрэгт, 16 дугаар сургууль орчмын авто замын ус тогтдог байршилд борооны ус зайлуулах шугамын ажлыг наймдугаар сарын 29-ний өдрийн 07:00 цагаас есдүгээр сарын 01-ний өдрийн 05:00 цагийн хооронд хийж гүйцэтгэх ажээ. Тиймээс дээрх хугацаанд автомашинаар замын хөдөлгөөнд оролцож буй иргэдийг, бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулав.