“Уруйн болон шар усны үер ихээхэн хэмжээний хохирол дагуулах эрсдэлтэй байдаг” гээд УБЗАА-наас дараах зөвлөмжийг өглөө.
Далан суваг, шуудуу руу үнс нурам, төрөл бүрийн хог хаягдлыг хаяж бөглөхгүй, гол, мөрний мөсөн дээр тоглуулахгүй, зам товчлох, гулгах зорилгоор мөсөн дээгүүр явахгүй, зөвшөөрсөн гүүрэн замаас өөр бусад эрсдэлтэй гарц, гармаар зорчихгүй, үерийн далан, борооны ус зайлуулах суваг, шуудуу, голын голдиролыг өөрчлөхгүй байхыг зөвлөв.
Шар усны үерээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
- Орчныхоо хуримтлагдсан цас мөсийг цэвэрлэх, зөөх
- Усны урсгалыг чөлөөлөх, шуудуу ухах
- Шороо далан босгох
- 4.Урьдчилан сэргийлэх арга хэмжээг эртнээс авч хэрэгжүүлэх шаардлагатай
- Харьяа дүүргийн мэргэжлийн албан хаагчдаас нөхцөл байдлаас шалтгаалан дэмжлэг хүсэх
- Аюултай нөхцөл байдал үүссэн тохиолдолд мэргэжлийн байгууллагад хандах ёстой юм байна.