Categories
мэдээ соёл-урлаг цаг-үе

Удирдаач Ч.Чинбат Монгол Улсын Ардын жүжигчин боллоо DNN.mn

XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.

Энэ үеэр Монгол Улсын Консерваторийн захирал асан, профессор, Урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Чулууны Чинбатад Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртээв.

Categories
мэдээ соёл-урлаг цаг-үе

Лондон Колизум дахь “Монгол хаан” -Өө нь анзаарагдамгүй өвөрмөц дуурьлиг жүжиг DNN.mn

“Art Desk”бол Британийн урлагийн сэтгүүлзүйн гол сайтуудын нэг юм. 2009 онд байгуулагдсан энэхүү сайт нь хөгжим, театр, кино зэрэг урлагийн шүүмж, нийтлэл, ярилцлагуудыг гаргадаг бөгөөд Гэри Нэйлор “Монгол Хаан” жүжгийн талаар шүүмж бичсэнийг хүргэж байна.

Итгээд үз, энэ Mонгол тууль болманай хот дахь хамгийн гоё үнэлэмж

Эрдэнэбилэгийн Ганболд болон “Монгол Хаан” киноны жүжигчид.“Тийм ээ, тэд чадаж байна!”


Гурван цагийн турш үзсэн жүжигтээ багахан балмагдсан хүү бидэн хоёр Трафальгарын талбайг хөвөөлөн гэртээ харихаар алхах зуур хүү маань “Үүний төлөө л мөнгө төлдөг биш үү?!” хэмээн хэллээ. Хэдий би тайзнаа агуу жүжиг бүтээх гайхамшигт жор найрлагын тухайд л тээнэгэлзэж байсан ч, Вегаст ганц суудал нь “галзуурсан” үнэ хүрдэг алдарт “Нарны цирк”-ийн гайхамшигт тоглолтоос ч хавь илүү хэмээн дараа нь санаа нийлсэн эл жүжгийн тухайд ийн бодсонгүй явав.

“Монгол Хаан” жүжиг бол таван одтой үзвэр мөнөөс мөн. Миний бие өөрийн найз нөхдөд энэ жүжгийг үзээч хэмээн хэдийнээ уриалсан. Гэхдээ мэдээж ганц нэг сануулга бий. Их театрын тайзнаа гарч буй шинэ тулгар тоглолт учир үйл явдлын хурдац, давтагдалт, хоёрдугаар үзэгдлийн сунжирсан өрнөл болон өчүүхэн зуур амсхийхгүй бол үзэгчдийн нүд, чихийг цуцааж мэдэхээрүзэхүй, сонсохуйн хэт ачаалал зэргийг урьдчилан хэлэх нь зүй. Тэгсэн хэдий ч, юутай адал явдал гээч нь энэ билээ!

Бавуугийн Лхагвасүрэнгийн 1998 онд туурвисан жүжгээс сэдэвлэн, Оливьерын шагналт Тимберлейк Уэртенбэйкерийн англи хэлнээ буулгасан “Монгол Хаан” жүжиг Монголын баялаг түүх, бардам соёл, өвөрмөц төрт ёсоо ахиулан таниулахыг зорино. Жүжгийн танилцуулга дээрх морь унасан эрхмийн сүрлэг зураг бол найруулагч Херо Баатар.Тэрбээр өөрийн үгэнд Чингис хааныг дурдсан нь дэлхийн түүхэнд хамгийн том эх газрын эзэнт гүрнийг байгуулж, даяарт суу нь тодорсон, хамгийн алдартай Монгол хүмүүн, мөн орчин цагийн сая сая хүний өвөг эцэг хэмээгддэг болой.

No description available.

Манай үзэгчдэд дөхүүгээр жишвээс энэ жүжгээс нэлээд их Шекспир, багаахан Авраам, Исаак хоёрын домог, мөн үлэмж “Хаадын тоглоом”-ын үзэгдлүүдийг хүртэнэ гэсэн үг!Аливаа дуурьт цомнолыг чухалчилдаггүйн адил, зохиол энэ жүжигт хэвшмэл жүжгийнх лугаа адил тийм голлохүүрэгтэй бус. Жүжгийн зохиол Арчуг хэмээх хааныг тойрон өрнөх ба хаантны сэтгэл хөрсөн их хатан, халуун хайрт бага хатан хоёр нь хэдхэн хоногийн зайтай нуган үрс төрүүлснээр жүжиг эхэлнэ. Их хатны нууц амраг мөн Арчуг хааны шадар ЭгэрэгтЯгогийн атаа жөтөө, Макиавеллийн ов заль бугшсан гэлтэй.Чухам тэрбээр өөрийн удмыг хаан ор суулгахын тулд нялх үрсийг өлгийнд нь сольж, харин мэхлэгдсэн хаантан өөрийн яс махны тасархайгшадар зөвлөх төдий болгоно.

 

Хуурамч хунтайж өсөх тусмаа сэтгэц эмгэгтэй хийрхэгч болохыгАрчуг хаан ухаж, улмаар төр улсынхаа төлөө Хамлет хүртэл харуусал дэндэж, харгис нь хэтэрлээ гэмээр хэд хэдэн амийг золионд гаргаснаар хорон шадрын санаа үл бүтнэ.

 

Жүжиглэлт нь ёсорхуу гэмээр ч үйл явдалдаанийцэн зохицож, бүрнээ илтгэх тул жүжигчдийн хүүрнэлийг орчуулгаар үзүүлэх нь хэрэггүй шахуу. Ганболдын Эрдэнэбилэг өөрийн уран сайхны дүрийг үнэнхүү сүр хүч, ид хав дүүрэн Хаан болгон бүтээхийн сацуу дотор хүн нь ч сэрдэж, сэтгэл хоёрдохын шалтагт гүнээ шаналан энэлж буйг харуулна. Хааны өстөн шадрын дүрд Сугарын Болд-Эрдэнэхувирсан нь хааны өлмийд билбүүрдэн шарвалзах өлөн нүдтэй, өчүүхэн бодолтой, агууд санаархавч атгагтаа бүдэрсэн нэгэн аж.

 

Одхүүгийн Дөлгөөний бүтээсэн энхрий ялдам, ариун явдалт бага хатан жүжиглэлтийн хувьд ажиллагаа багатай дүр мэт боловч, өөрийн хувь тавилангаа хүлцэн буйг нь харахуйяа гайхан бишрэм, мөн элэг эмтрэм ажээ. Харин Уртнасангийн Уранчимэг их хатны дүрийг бүтээхдээ өөрийн үр биш хэмээн мэдсээр атлаа эхийн сэтгэлээр хайрлах дэндүү уяхан сэтгэлийг өр зүрхэндээ мэдэрч, танин барьжээ.

 

Шадавын Доржсүрэн ч өөрийн туслах дүр, хуурамч залгамжлагч Ачирыг онц бүтээснээр, “тавилан төөргөө хүн өөрөө зурах биш дээ, төрт улсаа элгэн бүлээсээ илүүд үзэх энэ эцэг-биш-эцэг нь хөнөөхийн оронд хайрлаж болсонгүй юу” хэмээн ад мөрийн тэр атигар амьтныг өчүүхэн төдий өмгөөлөх бодлыг төрүүлж, сэтгэл сэмэлж байв. Ерөнхийд нь дүгнэвэлтун аятайхан. Энэ тоглолтын өвөрмөц, ухаан балартуулам увидас нь жүжгийн туйлын омог бардам тавилт найруулгад орших бөгөөд энэхүү түүхт хоёр давхар ордон ч ийм жүжгийг маш ховорхон үзсэн буй заа.

 

Очиржанцангийн Болдын урласан ер бусын өмсгөлийг өвч асаасан тавь гаруй бүжигчдийн найрал өнгө солонгорон, утга нэмж, үелзэн хөдлөх нь үзсэн хүний сэтгэлд тал нутгийг ургуулан үзүүлж, уудам орон зайгаар тэлэн дүүргэх шиг болно. Олноор нийлэн хүмүүний дотоод сэтгэлийг бодитоор дүрслэн илэрхийлэх нь Филип Пульманы “Харуй бодос”(His Dark Materials) зохиолын сүг сүнснүүдийг санагдуулах авч, энэлэн нумралдах, эрслэн үймрэлдэх ялгалгүй эрхэмсэг намбаа хэзээд үл алдах нь эх нутгийнхаа энгүй уудам сэрүүн тал нутгийн салхинд хөөрөн хөвөлзөх мэт.Бүжиг дэглээч Даваасүрэнгийн Баярбаатар бүжигчдээ гойд цэгцтэй залж дэглэсний сацуу зохиолын өгүүлэмжээс өчүүхэн хазайлгүй захирагдаж, түүнчлэн өрнөл дэх өнгө аяс бүрийг улам тэтгэн баяжуулсан нь бүр ч чухаг.

 

Нэг ёсондоо Та тасалбарт төлсөн мөнгөнийхөө үнэ цэнийг зоос ширхэг бүрчлэн энэ тоглолтын эгшин тутамд тайзнаа олж харж чадна – Харин ийм чанар чансаа одоо үед ихээхэн ховордсон шүү дээ.

Хөөрөгдөн дэрвэх ноос, хилэн, үен эмжээрт хувцас өмсгөлийг улам тодосгох Эндрю Эллис, Майк Робертсон нарын гэрэлтүүлгийн найруулга театрыг бүхэлд нь хааны ордон, харгис гяндан, тэр ч байтугай тарчилсан сэтгэлийн далд үймрэл болгон хувиргаж байв. Тайзны арын дэвсгэрлэлийг арай хэтрүүлсэн мэт санагдаж болох ч, харах төдийд”Цаг хугацаагаар аялагчийн эхнэр”(The Time Traveller’s Wife), тэр ч байтугай “Ирээдүй рүү буцсан нь” (Back to the Future) кино ч үүний дэргэд арга туршицаар ядмаг гэж бодогдоно.

 

Энэ жүжгийн хамгийн гайхширмаар бүрдвэр нь хөгжим. Мягмарын Бирваа, Баттогтохын Одбаяр нарын зохиосон уг жүжгийн хөгжим эхэндээ хэлбэржээгүй, хөг наалдацгүй мэт санагдах боловч цохивор болон чавхдаст хөгжим сонорт дасмагц, өөрийн эрхгүй морьд давхилдах, дайтан тулаан эхлэх, хүйтэн агаарт тоос босох сэлт элдэв өрнөлийг чихээрээ мэдэрнэ.

 

Тэр байтугай эл жүжигт галаар тургигч, домгийн барс гарах нь ахин дахин нүдээ баясгамаар гойд уран хийц дүрслэлтэй боловчтайзнаа хоёрхон эгшний төдий л гарахсэтгэлд хоногшим хүүхэлдэйн урлал – домгийн араатан ажээ.

Угаас энэ жүжгийг тайзнаа тавих нөөц бололцоотой театр Колизейгээс өөрийг олоход бэрх. Магадгүй Хатан хааны дуурийн театр эсвэл энэ намар дахин “Миний хөрш Тоторо” хэмээх гайхалтай бүтээлийг дахин толилуулж буй Барбикан театр л магад юм. Тиймээс л энэ жүжиг ийм цөөн, 15 удаа тоглогдох болжээ. Мэдээж “Дундад эртний маягийн дуугүй Монгол дуурь” гэдэг ч амаргүй даваа. Хэдийвээр жүжгийн тоймд борлуулалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэлоруулах нь ховор ч, 30 фунт стерлинг хүрэхгүйхямд тасалбар гэдэг боляг одоо Лондонд буй хамгийн төгс хонжоо мөн.Ялангуяа Лондонгийн “Палладиум” театр дахь хүүхдүүдэд зориулсан зул сарын баярын тоглолтын хамгийн хямд суудал 75 фунт стерлинг хүрч,“гороймоор” үнэтэй байгаа нь одоогийн амьжиргааны өртгийн хямралтай огт авцалдахгүй байгаа энэ үед.

 

Эх сурвалж: “Art Desk”

Categories
мэдээ соёл-урлаг

Монголын “Зөөлөн хүч”-ний бодлого хэмээгдэж буй “Монгол хаан” жүжиг Лондонд ирлээ DNN.mn

Лондонгийн Вест-Энд дэх Колизум театрт өвөрмөц бүтээлүүд тавигддагаараа алдартай ч энэхүү жүжиг нь онцгой гэх хэллэгийг шинэ түвшинд аваачлаа. Жүжигчин, бүжигчин, хөгжимчин зэрэг70 гаруй уран бүтээлчээс бүрдсэн “Монгол Хаан” жүжиг нь  өнгө, дуу авианы эгшиглэн байлаа. Гэхдээ жүжгийн улс төрийн өнгө аяс нь жүжгээсээ ч илүү хэл ам дагуулав.Энэхүү жүжиг нь гадаадад тоглогдож буй Монголын анхны бүтээл бөгөөд энэ онд Хятадад тоглохыг хориглосон нь “зөөлөн хүчний жишээ” гэж нэгэн судлаач дүгнэжээ.

No description available.

Археологийн олдворуудаас сэдэвлэсэн хувцас өмсгөлтэй,хоёр цаг гаруй  үргэлжлэх энэ жүжгийг зохиолч, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэнгийн 1998 онд туурвисан “Тамгагүй төр” зохиолоос сэдэвлэн бүтээжээ. Жүжигт 2000 орчим жилийн өмнө төв азийн нэгэн хаан эзэнт гүрнийхээ төлөө хэрхэн золиос гаргаж буй тухай өгүүлдэг.Өнгөрсөн долоо хоногт толилуулсан урьдчилсан тоглолт нь 2 удаа зарагдаж дууссан амжилтын дараа чамгүй өртөгтэй уг жүжиг даваа гарагийн орой  албан ёсоор нээлтээ хийлээ. Гала арга хэмжээнд VIP зочид ирж, хөл хөдөлгөөн ихтэй байсан тул жүжиг цагаасаа 30 минут хоцорч эхэлсэн.

Гэхдээ хөшиг нээгдэж буй нь хүртэл жүжгийн хэсэг мэт онцгой байв.

Цуцлагдсан нээлт

 

Хоёрхон сарын өмнө Өвөр Монголд тоглолтоо эхлэхээс хэдхэн хормын өмнө уг жүжгийн зогсоосон юм.24 сая хүн амтай Өвөр Монгол нь Хятадын “өөртөө засах орон” бөгөөд ердөө дөрвөн сая орчим монгол угсаатан амьдардаг. Тэдгээр монгол угсаатнуудын зарим нь Хятадын бодлогод таатай бус ханддаг. (Монгол Улс 3.5 сая орчим хүн амтай).

Найруулагч “Херо” БаатарCNN-д өгсөн ярилцлагынхаа үеэр “Өвөр Монголчууд биднийг урьж, хятадууд хөөсөн” гэж онцлоод жүжигчдийг Өвөр Монголд олон нийтийн газарт монгол үндэсний хувцас өмсөхийг хориглож, байнгын хараа хяналтад байлгасныг дурдаж байлаа.

Эл жүжгийг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 550 гаруй хүний ​​суудалтай театрт 170 гаруй удаа амжилттай толилуулсан. Жүжгийн багийнхан жүжгийн өргөтгөсөн хувилбарыг Лондонгийн Колизум театрт тоглогдохоос өмнө том тайзан дээр туршиж үзэх шаардлагатай байсан тул Хөх хотод тоглохоор болсон юм.Хувцас чимэглэл, тайз, гэрэлтүүлгийн материалаа ачсан том машинууд говиор дамжин Хөх хотыг чиглэн явсан бол, жүжигчид болон багийн гишүүд онгоцоор ирж бэлтгэлээ базаажээ.

Гэвч эхлээд галын ус шүршигч систем гэнэт ажиллаж, дараа нь нээлтийн үдэш жүжиг эхлэхээс хэдхэн хормын өмнө цахилгаан тасарсны улмаас жүжгийг тоглох боломжгүй болжээ. Дараа нь жүжигчид болон жүжгийн багийнхныг машинаар гурван цагийн зайтай Ордос хотын өөр театр руу нүүлгэсэн байна. Тайз зассаны дараа уран бүтээлчдийг театр руу нэвтрүүлээгүй тул тоглохоор төлөвлөсөн байсан гурван тоглолтыг цуцлах шаардлагатай болжээ.

Гүйцэтгэх продюсер Жанчивын Өнөрмаа “Бид шаардлагатай бүх зөвшөөрлийг авсан байсан ч ийм зүйл болсонд үнэхээр цочирдсон” гэв.“Бидний хувьд цензур шинэ зүйл биш ч энэ удаа маш хачирхалтай байлаа. Бидний түүх хэд хэдэн удаа шинэчлэгдэн бичигдсэн бөгөөд бид газарзүйн хувьд маш эмзэг байршилд оршдогийг та бүхэн мэдэж байгаа” гэж Ж.Өнөрмаа хэлэхдээ Монголын хөрш хоёр их гүрэн болох Орос, Хятадын “ээдрээтэй түүхийг” дурдаж байлаа.

 

Хаан дарагдуулсан нь

 

Монгол хийгээд Чингис хааны тухай хэд хэдэн номын зохиолч “Монгол Хаан”-ыг англи хэл рүү орчуулсан Жон Манн хэлэхдээ Хятадын эрх баригчдын дургүйцлийг хүргэсэн зүйл нь жүжгийн агуулга биш, харин соёлын ач холбогдол гэв.Тэрээр CNN-д өгсөн ярилцлагадаа “Тэд жүжгээс айгаагүй, харин монгол соёл, хэлээс айсан. 1990-ээд онд Шинжаанд гарч байсан салан тусгаарлах үзлийг дурдаж, Өвөрмонголын монголчуудШинжаанд болсон үйл явдал Уйгаруудад тохиох вий гэдгээс айж байна. Сүүлийн жилүүдийн тухайд энэ эсэргүүцлийг харгис хэрцгийгээр дарсан нь, 2021 онд Хятад улсыг Шинжаанд хоморголон устгах ажиллагаа явуулсан гэж Их Британи зэрэг дэлхийн нийтийн улс орнууд буруутгахад хүргэж байна.Төвд, Шинжаанаас ялгаатай нь Өвөр Монгол сүүлийн нэлээд олон жил үндэстнийг хамарсан хүчирхийллийн үймээн самуунаас зайлсхийсэн ч Ши Жиньпин удирдагчийн үндэстний цөөнхийг уусгах оролдлогын байн дор монгол хэл, соёл нь байсаар байна.

Лондонгийн Кингс коллежийн Хятад судлалын профессор, Лау-Хятадын хүрээлэнгийн захирал Керри Браун хэлэхдээ “Урьд өмнө нь “Монгол Хаан” гэх мэт жүжгүүдийгтоглоход асуудалгүй байсан нь “Саяхныг болтол үндэсний цөөнхийн соёлыг жуулчны үнэт зүйл гэж үздэг байсантай холбоотой” гэв. Тэрбээр Монгол Улсад тулгарч буй сорилт, хэтийн төлвийн талаарх тайланг бичилцэж байсан хүмүүсийн нэг юм.

Экспортынх нь 95 хувь Хятадаар дамждаг улсын хувьд Монгол тэдний эсрэг сөрж чадахгүй гэж Браун мөн хэлэв. 1990-ээд оны дундуур Өвөр Монголд хэдэн жил амьдарч байсан Браун “(Жүжиг) хэрэгтэйн хувьд хэрэгтэй, гэхдээ энэ тийм ч орчин үеийн жүжиг биш… Бага зэрэг хуучинсаг байсан” гэж хэлжээ. “Монголын Засгийн газрын хувьд уг жүжиг нь зөөлөн хүчний бодлогын суртал ухуулга биш, зүгээр л энтертейнмэнт, жүжиг юм.”

Уг жүжиг тэдэнд аюул заналхийлж байгаа эсэхээс үл хамааран Хятад улс үүнийг Монголын талаас явуулж буй суртал ухуулга гэж харж байгаа байх.

“Хятад улс энэ асуудалд ийнхүү няхуур хандаж буй нь Хятадад үндсэрхэг үзлийг өдөөж байгаатай холбоотой юм. Энэ мэт үндсэрхэг үзэл нь Бээжингийн одоогийн Засгийн газрын асуудал болоод байгаа бөгөөд тэд хилорчмын салан тусгаарлагдахыг хүсэж буй, салан тусгаарлах хөдөлгөөнд маш их түвдэж байна. Түвд, Шинжаанд ч ийм төрлийн асуудал тулгардаг. Монгол хүмүүсийн хувьдтосоод авах бодит орон байгаа нь гол асуудал юм.”

Браун хэлэхдээ энэ бол жишиг тогтоох, түүчээлэх явдал юм. “Асуудал нь мэдээжийн хэрэг, хэрэв монголчууд иймэрхүү жүжиг тоглоод, үзээд эхэлбэл, дараа нь уйгарууд, тэгээдтөвдүүд ч мөн тэгэх болно. Үүнээс үүдэнХятадын Засгийн газрыг сандаргаж, үймүүлж буй үндсэрхэг үзэл улам бэхжинэ. Энэ нь Далай лам Түвдийн тусгаар тогтнол, автономит байдлын бэлгэ тэмдэг болоод өнгөрөхтэй адил биш, энэ бол илүү чимээгүй, нуун дарагдуулсан асуудал юм.”

Орчин үеийн өнгө аястай эртний түүх

 

Монгол Улсын магадгүй хамгийн алдартай түүхэн хаан болох Чингис хааны эзэнт гүрнээс 2000 гаруй жилийн өмнө оршин байсан Хүннү гүрний үед жүжгийн үйл явдал өрнөнө.

13-р зууны агуу удирдагч 1206 онд нүүдэлчин овог аймгуудыг нэгтгэж, Төв Ази, Хятадын өргөн уудам нутгийг эзлэн Монголын эзэнт гүрнийг байгуулжээ. Түүний ач хүү Хубилай хаан 1279-1368 оны хооронд хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том хуурай газрын эзэнт гүрэн болох Юань гүрнийг удирдаж байсан бөгөөд Браун хэлэхдээхятадууд энэ түүхээс ичдэг гэв.

“Энэхүү түүхийг эдүгээг хүртэл улстөржүүлсэн хэвээр байгаа агаад тун чухал бэлгэ тэмдэг юм” гэж тэр хэлэв. “Энэ бол одоо ч оршин буй асуудал … Энэ бол 800 жилийн өмнөх зүйл огтоосоо биш”.

Хятадын эрх баригчид “Чингис хаан”, “Эзэнт гүрэн”, “Монгол” гэсэн үгсийг ашиглахыг эсэргүүцсэн гэж мэдээлсэн тул 2020 онд Чингис хааны тухай үзэсгэлэн гаргахаар төлөвлөж байсан Францын Нант хотын музейн кураторууд бүтээлүүдийг буцаан далд хийж байсан нь яалт ч үгүй одоо цаг үед болоод буй асуудал юм.

“Чингис хаан: Монголчууд дэлхийг хэрхэн өөрчилсөн нь” нэртэй уг үзэсгэлэн өнгөрсөн сард нээлтээ хийж, хориглоод байсан үгсийг ч үзүүлэнд багтаасан гэж тус музейн хэвлэлийн төлөөлөгч “The Art” сонинд мэдээлэв.

Лондонд уг жүжгийг “инээдэм хүргэм муу бүтээл”, “туйлын уйтгартай” гэхээс авахуулаад “бүх талаараа үнэхээр гайхалтай” хэмээн янз бүрээр шүүмжилж байгаа ч гадны улсад тоглогдож буй анхны Монгол бүтээл хийгээд үүний ач холбогдолтой хэн ч маргахгүй.

“Уг жүжгийг Монголын Засгийн газар дэмжиж байгаа бөгөөд урьд өмнө ч ийм жүжиг тавигдаж байгаагүй” гэж Манн хэлээд “Лондонд ирснээрээ асар их анхаарлыг татаад буй нь яалт ч үгүй зөөлөн хүчний бодлого юм” хэмээн нэмж хэлэв.

Харин Монгол Улсын Соёлын сайд Ч.Номин жүжгийг Монголын Засгийн газрын бодлого гэхээс илүүтэй, Лондонд уг жүжгийг толилуулж буй нь улс орныхоо эдийн засгийг төрөлжүүлэх замаар хоёр хөршөөсөө хамааралтай байдлаа бууруулах зорилготой өргөн хүрээний соёлын нэг хэсэг гэж тайлбарлав.

Ч.Номин Лондон дахь Монголын Элчин сайдын яамны байранд CNN-д ярилцлага өгөх үеэрээ “Би хэзээ ч энэ жүжгийг улс төрийн алхам гэж харж байгаагүй, гэхдээ би соёлыг хүмүүсийг хооронд нь холбогч зүйл гэж боддог.Соёлд хил хязгаар гэж үгүй, улс төрөөс ангид бөгөөд хөрөнгө оруулалт, аялал жуулчлалыг татах асар үр дүнтэй арга гэж үзэж байна” гэсэн юм.

Мөн тэрбээр “Монголынхоо нэр хүндийг нэмэгдүүлье.. илүү олон жуулчид ирээсэй гэж бодож байвал… Мөн зөвхөн хөрш орнууд гэлтгүй бусад улстай худалдаа, наймаа хийе гэвэл… соёл л энэ боломжийг олгодог” гэж хэлэв.

Өвөрмонголд тоглолтыг сүүлийн мөчид цуцалсан тухай Ч.Номин “Манай жүжгийг Хятадад тоглохыг хориглосон нь мэдээж таагүй мэдээ байсан. Улс орны хувьд бид хөрш орнуудтайгаа дипломат харилцаатай, тэдний дотоод асуудлыг хүндэтгэдэг” хэмээн онцолсон юм. Тэрбээр цааш нь хэлэхдээ “(Өвөр Монголын ард түмэнд) манай улсын түүхийг харуулсан жүжиг үзэх боломж олдвол үнэхээр сайхан байх болно.Монголын төрөөс “Монгол Хаан” жүжигт санхүүгийн ямар ч дэмжлэг үзүүлээгүй. Харин зарим хүмүүстэй холбох,төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаазэрэг бусад сувгуудаар, тухайлбал жүжигт оролцож буй бүжигчдийг үндэсний бүжгийн багаас гарган дэмжих зэргээр тус жүжгийг дэмжсэн гэв.

Гүйцэтгэх продюсер Ж.Өнөрмаагийн хэлснээр өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр тасалбарын 60 орчим хувь нь зарагдсан нь “хэний ч мэдэхгүй энэхүү брэнд зах зээлд гарч ирж байгаа сайн мэдээ” юм.

 

Сурталчилгаа хийсэн ч бай, үгүй ​​ч бай, жүжгийн нээлтийн үдэш үзэгчдийн алга ташилтаар өндөрлөж, АНУ, Канад, Тайваний промөүтэрүүд үзэгчдийн дунд байгаа харагдсан нь уг жүжиг дараа хаана ч тоглогдож болохыг илтгэх мэт.

 

Эх сурвалж: CNN

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл соёл-урлаг

П.Золжаргал: Монголчууд утаагаар биш ядуурлаар амьсгалдаг DNN.mn

Францын Каннын кино наадмаас шагнал хүртсэн найруулагч П.Золжаргалын  “Баавгай болохсон” /If Only I Could Hibernate/ бүтээл нь энэ сарын 12-нд нээлтээ хийсэн билээ.   

Тус кинонд Өлзий гэх 15 настай хүү ба түүний гэр бүлийн түүх, үзэж туулж буй амьдрал мөн өнөөгийн монголын үнэн бодит талыг ямар нэгэн хачир чимэггүйгээр байгаагаар нь харуулахыг зорьжээ. 

Түүнчлэн Сан Паулугийн 47 дахь удаагийн олон улсын кино наадмаас “Шүүгчдийн нэрэмжит” шагнал хүртжээ.

Киноны талаар найруулагч П.Золжаргалтай ярилцлаа.


-Киногоороо нийгэмд ямар санаа хүргэхийг зорьсон бэ?

-Монголын нийгмийн ядуурал боловсролтой холбоотой.  Тиймээс сурч боловсрох энгийн эрхээ эдэлж чадахгүй байгаа мянга мянган хүүхдүүдийн өмнөөс дуу хоолой нь болж, нийгэмд тодорхой хэмжээгээр цохилт өгөхийг хүссэн.

Ер нь хүмүүс энэ их ядуурал зовлонгийн учир шалтгааны үнэн бодит төрх, хотын захад бидний мэдэхгүй орчинд, амьдрал хэрхэн өрнөж буйг хараасай, ухаараасай гэсэн чин хүсэл зорилгоор киногоо бүтээсэн билээ.

No description available.

Баавгай л болчих юмсан нэг сайхан унтаад сэрэхэд өвөл дуусаад, утаагүй, ханиад томуу ч байхгүй, зуныг угтах байхдаа…


Өвлийн улиралд киногоо үзэгчдэд хүргэх болсон нь шалтгаантай болов уу?

-Кино агаарын бохирдлын асуудлыг хөндөж байгаа. Мөн киноны санаа анх агаарын бохирдлын эсрэг жагсаалын үеэр төрж байсан.

Учир нь монголчууд утаагаар амьсгалдаггүй, ядуурлаар амьсгалдаг.

Гэр хороололд өсөж торниогүй, нэг шуудай нүүрстэй хонохын үнэ цэн бэрхшээлийг зарим нь төдийлөн ойлгодоггүй. Бусдыгаа хордуулах гэж нүүрс түлдэггүй л дээ. -35 хэмийн хүйтэнд амьд үлдэхийн төлөө л энэ зүйлийг хийдэг. Тиймээс л энэ бүхнийг ойлгоосой гэсэндээ киногоо дүн өвлөөр нээж байгаа юм.

-Жүжигчдээ хэрхэн сонгосон бэ?

-Шинэ жүжигчдийг тоглуулах эсвэл дэлгэцээр хараад авьяас чадварыг нь нэгэнт биширсэн хүмүүсээ урьж тоглуулахыг хүссэн.

Харин хүүхдүүдийн маань хувьд бүгд шинээр урлагийн тайзан дээр гарч байгаа. Тэднийг сонгохдоо нэг л шаардлага тавьсан. Тэр бол гэр хороололд амьдарч үзсэн тэр орчинг мэддэг, ойлгодог байх гэсэн шалгуур юм.

Багшийн дүрд жүжигчин С.Батзоригийг сонгосон. Сайн сурган хүмүүжүүлэгчийн дүрийг амилуулж чадна гэсэн итгэлтэйгээр багтаа урьсан.

-Яагаад “Баавгай болохсон” гэдэг нэр өгөв?

-Тэр хүнд нөхцөлд цөхөрсөн хүүхдийн гэнэн цайлган сэтгэлээр хэрвээ баавгай л болчихвол энэ утаатай өвлийг даваад зун болчихно. Тэгээд л даарахгүй, жаргалтай байна гэсэн хүслээс үүдэн ийм нэр бодож өгсөн.

Мөн болох юмсан биш болохсон гэж алдаатай бичсэн нь хүүхдийн боловсрол тэр олон бэрхшээл дунд орхигдож, хичээл хийх нөхцөл орчин бүрдэхгүй, сургуульд явж байгаа. Сурахын үнэ цэнийг ухаарч ойлгож чадахгүй байгаа асуудлуудыг нийгэмд ил тавьж, боловсролын тэгш хүртээмжийг чухалчилж авч үзээсэй гэсэн бас нэг давхар мессеж тэнд явж байгаа юм.

 

Б.НОМУУН

 

 

 

 

 

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Т.Цамбалхүндэв: Дуучин Н.Төмөрхуягт шоглуулснаа мэдэхгүй нутаг буцаж билээ DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС…………………

Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Төмөр-Очирын Цамбалхүндэвтэй ярилцлаа.

-Таныг хуучны дуу­нуудаараа цомог гаргана гэж дуулсан. Цомогт хичнээн дуу багтах вэ?

-Би 1975 оноос Хэнтийн соёлын ордон гэж байхаас л дуулсан. Одоо бодоход урлагт 40 гаруй жил тасралтгүй үнэнч зүтгэж дуу хоолойгоороо ард түмэнтэйгээ хамт байна. Энэ хугацаанд “Ээж минь дээ”, “Ганцаар жаргадаггүй хорвоо”, “Чулуутын гол” зэрэг 100 гаруй дуу дуулснаас 80 орчим нь Монголын радиогийн фондод байдаг. Харин үлдсэн нь радиод бичүүлж амжаагүй, кассет хэл­бэрээр олонд хүрч жолооч нарын кабинд цангинаж явсан байх юм. Амьдралынхаа туршид дуулсан дуу бүхнээ багтаасан таван ч CD гаргасан байна. Харин энэ жил бүтээлээ сорчлоод цомог гар­гахаар ажиллаж байна. “Их засаг” их сургуулийн захирал Н.Ням-Осор миний бүх дуунуудыг клипжүүлж өгнө гэсэн. Мөн зохиолч Р.Чойномын 1963 онд зохиогдсон “Гоо бүсгүйн дуулах дуу” дуу хоолойнд орчихсон, клипний зураг авалтад орохоор төлөвлөөд  байна.

-Одоо студид дуу би­чүүлэхэд хоолой хэр байна. Анх дуулдаг байсан үеэсээ суларсан байх юм уу?

-Урлагийн хүн бол урлагийн л хүн. Хоолой харина гэж байдаггүй. Яахав нас бол мэдээж нөлөөлнө. Залуу байхад цангинасан хоолой өөрөө урсаад л сайхан шүү дээ. Ямар ч байсан хоолойны бичлэг хийлгэхэд унаагүй л байна лээ.

-Таны үед Монголын радиод дуугаа бичүүлнэ гэдэг дуучдын хувьд том боломж байсан биз?

-Тэгэлгүй яахав. Би анх 1978 онд “Буурал аав” дууг Монголын радиод бичүүлж байлаа. “Ээж минь дээ”, “Ганцаар жаргадаггүй хорвоо” зэрэг дуунуудаа шил дараалан бичүүлсэн. 1980-1990 оны хооронд уран бүтээлийн ид оргил үе байлаа. Монголын радиод 9000 захидал ирэхэд 5000 орчим нь миний нэр дээр хаягласан, урмын захидлууд байдаг. Одоо ч фондод хадгалагдаж байна. Тухайн үед ямар цахим хуудсаар ороод миний дуулсан дууг сонсчихно гэх биш Монголын радиод л дуугаа бичүүлэх нь хамгийн том шанс байлаа ш дээ. Ямар сайндаа Н.Төмөрхуягийн дуулдаг “Амьдрал хайр дээр тогтдог” дууг анх би радиод бичүүлэх гэж байсан чинь өнөөх маань намайг хуураад өөрийн болгоод дуулчихсан.

-Яаж тэр вэ?

-Би хотод биш аймгийнхаа “Хан-Хэнтий” чуулгад ажилладаг байсан. Хотод дуу бичүүлэх, эсвэл уралдаан тэмцээний үеэр л онгоцоор хот орж ирнэ. 1990 онд “Цагаан лавай” хөгжмийн наадмын уралдаан болоод би “Будантай юу буурал хорвоодоо…” гэсэн үгтэй “Ээж минь дээ” дууг дуулаад түрүүлчихдэг юм байна. Тэгээд радиод нэг дуу бичүүлэх эрхтэй боллоо. С.Цэрэнчимэд ч надад “Амьдрал хайр дээр тогтдог” дуугаа дуул гэдэг байгаа. Би ч бөөн баяр. Цэрэнчимэд тэр дуугаа нэг их олон дуулаагүй, хүмүүст ч хүрээгүй байсан үе. Ингээд бүх ажил яг таг болоод байж байсан чинь одоогийн Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын өмнө дуучин Н.Төмөрхуягтай таарлаа. Тэгсэн Н.Төмөрхуяг “Миний найз хөдөө гэртээ очоод байж бай. Дууг чинь бичих үед чам руу хэл хүргэе. Тэгээд ч шинэ машинаа чуулгын үүдэнд удаан тавьж болохгүй” гэдэг байгаа.

Би тэр үед тээвэрчдийн хол­боонд жолооч байсан боло­хоор дөнгөж шинэ машинтай явж байсан хэрэг. Нээрээ ингэж хүлээж суухаар харьчихаад ирье гэж бодоод яваад өгөхгүй юу. Тэгсэн мань хүн миний явсан хойгуур “Наад дууг чинь намайг дуул гээд Цам­балхүндэв явчихсан” гээд өөрийнх бол­гочихсон. Найзууд нэгнийгээ шоглочихож л байгаа байхгүй юу. Тэр явдлын өмнөхөн Н.Төмөрхуяг “Ханийн нутаг” гээд дуугаа дуулсан ч хараахан олонд хүрээгүй байсан юм. Бид хэд чинь үй зайгүй найзууд байлаа. Одоо бодоход их сайхан дурсамж санагддаг. Тэгээд ч урлагт олон жил зүтгэхдээ зөндөө л сайхан зүйл тууллаа. Зохиолч Р.Чойномыг аав таньдаг байсан болохоор хааяа архийг нь хүртэл зөөгөөд л гүйж байлаа.  Би өөрөө тэр болгон уугаад байдаггүй л дээ.

-“Ээж минь дээ” дууг нэг болохоор таных гээд, эсвэл Цэрэнчимэдийнх гээд бай­даг. Яг хэнийх нь дуу юм бэ?

-Монголын радиод “Ээж минь дээ” дуу эх хувиараа дуучин Т.Цамбалхүндэв” гээд хадгалаас­тай бий. Энэ чинь ийм учиртай юм. С.Цэрэнчимэд надад зориулж хөгжмийг нь найруулж, Ч.Даг­вадорж гээд утга зохиол судлаач шүлгийг нь бичсэн. С.Цэ­рэнчимэд маань уран бүтээлийн хувьд намайг их сайхан дэмждэг байсан. 1989 онд ээж нь өөд болж намайг дуудсан.

“Надад ийм дуу байна. Би нэг, хоёрхон удаа дуулсан. Чи л ард түмэнд хүргэж чадна” гэсэн. Тэр жилдээ “Ээж минь дээ” дуугаараа “Алтан намар” наадмын шилдэг гэсэн шагнал хүртэж, дараа жил нь “Цагаан лавай”-д дуулж бас л тэргүүн байр эзэлсэн. Тухайн үеийн “Алтан намар” наадамд Зангад гуай “Ай даа алтан намраа” гэж ирээд л ид  дуулж байсан үе л дээ. Ер нь 1996-1997 оны хооронд болсон бүх концертыг Дүгэрмаа гэж хүүхэн хөтөлдөг байлаа. Бид хаана л концерт болно оролцоно. Кон­цертын үеэр залуу дуучид “Намайг Цамбалхүндэв ахын өмнө зар­лаарай” гэдэг байсан гэж ярьдаг.

-Яагаад?

-Намайг дуулаад ороход үзэгчдийн алга ташилт, эмоци дарагдахгүй байдаг гэнэ л дээ. Үзэгчид байнга дахиулдаг байсан болохоор тэгж байхгүй юу. Тэр жилүүдэд миний дуунууд ра­диогийн хит парадын тэргүүнд л явна.  Ардын жүжигчин Д.Самбуу болон С.Цэрэнчимэд, Н.Төмөрхуяг, П.Адарсүрэн зэрэг олон сайхан дуучидтай мөр зэрэгцэн урлагийн тайзнаа ана мана л үзэж байсан гээд бодохоор өтөл насны ганц сайхан дурсамж юм даа. Миний үеийн дуучид ер нь төрийн шагнал хүртэж. Энэ жил Монголын ард­чилсан холбоо миний нэрийг гавьяатад тодорхойлсон сурагтай.

-Өмнө нь таныг гавьяатад хоёр ч удаа тодорхойлж байсан гэж сонссон. Харин энэ жил яах бол?

-Тийм. Тулгар төр байгуу­лагдсаны 800 жилийн ойгоор, мөн 2009 онд гээд хоёр ч удаа Монгол Улсын гавьяатад тодор­хойлуулсан. Гэтэл өгөөгүй. Гэхдээ би чинь Алтан гадастай л хүн. Хуучны уран бүтээлчид өнөөдөр хоцрогдсон байж магадгүй. Гэхдээ цагтаа хийх зүйлээ хийж бүтээсэн хүмүүс. Тэртэй тэргүй ард түмэн мэдэж байгаа. Өгвөл төрийн хишиг, хайр хүндэтгэл гэж дээдэлнэ. Өгөх­гүй бол одоо яахав. Төрийнхөө хишгийг хүртэж амжаагүй хорвоог орхисон олон сайхан уран бүтээлчид байгаа шүү дээ. Өөр би яах ёстой юм. Эсвэл би нугарах ёстой юм уу, илбэ үзүүлэх ёстой юм уу.

-Таныг “Цэлмэг тэнгэр” хамтлагт дуулдаг байсан гэдэг. Энэ тухайгаа хууч­лахгүй юу?

-Дорноговийн Зүүнбаянгийн цэргийн ангид 1972-1975 онд алба хаасан. Бас болоогүй ээ “Цэлмэг тэнгэр” нэртэй хамтлагтай. Цэргийн ангийнхныгаа жинхэнэ доргиож, хөглөнө шүү дээ. Залуу байхад сайхан байжээ. Хайр сэтгэлийн тухай, хайрын тухай дуу дуулаад л гитар нүднэ. Лимбэ, үлээвэр тоглоно.

-Одоо танд тэр үеийн тоглож байсан хөгжим бий юу?

Тухайн үед 12 утастай гитар барьж байсан. Одоо надад байхгүй. Чулуун-Овоонд нэг айлд байгаа сурагтай. Гитарын дотор талд “1971 онд үйлдвэрлэв. Ленинградын хөгжмийн үйлдвэр. Чапаевын XV гудамж” гэсэн бичигтэй байх ёстой. 1978 онд Москвад явж байхдаа авч байсан юм. Үзэмж нь муудсан ч гэсэн аваад гэртээ өлгөчихье гэж бодож байгаа.

-Сүүлийн үед Өвөр­монгол дуучидтай хамтарч ажиллаж байгаа гэсэн…

-Хүн хөгшрөхөөр шүлэг бичдэг юм гэнэ лээ. Дуу дуулахаас гадна шүлгийн ном бичиж байгаа. Саяхан л гэхэд би шүлгийг нь бичсэн “Ганцаар жаргадаггүй хорвоо” дууг Өвөр Монголын алдарт дуучин Тэнгэр дуулсан байсан.

-Одоогийн залуу дуучид­тай хэр дотно байна?

-Залуу дуучдын хувьд таны дууг дуулъя гэж ирэх нь бий. Үнэндээ тэдний өмнөөс ичдэг. Бурхан хүнийг нэг л хувь заяадаг. Гэтэл манай залуучууд өөр хүнийг дуурайж уран бүтээл хийх гээд байгааг би ойлгодоггүй. Адар­сүрэнгийн “Энх улирал” дууг Төрмандах гээд залуу дуулсан харагдсан. Яаж ч дуулаад Адарсүрэнг гүйцэхэв. Адарсүрэн хорвоод амьд сэрүүн байхгүй болохоор чимээгүй байна. Гэсэн хэдий ч нэгэнт дуулаад ард түмэнд хүрчихсэн юм чинь яаж ч сайхан дуулаад тэр хүний хэмжээнд хүрэхгүй ш дээ. Миний “Чулуутын гол” дууг нэг дуучин бас дуулъя гэсэн. Өөрсдөө шинийг эрэлхийлж, шинэ уран бүтээлээр үзэгчдэд танигдах ёстой. Тэрнээс биш хүний нэр дээр “од” болно гэдэг ёс жудаггүй явдал.

-“Чулуутын гол” таны бараг брэнд дуу шүү дээ. Ард түмэн ч андахгүй. Энэ дуу хэрхэн төрөв?

-1994 онд санагдаж байна. Одоогийн хөгжмийн зохиолчдын холбооны  дарга, “Морин хуур” наадмын гурван удаагийн шагналт Б.Бямбабаяр нэг өдөр намайг дуудаад “Чиний хоолойд энэ дуу их зохино” гээд “Чулуутын гол” дууг өгсөн. Шүлгийг нь Минжүүр бичсэн юм. Үнэхээр дуулсан цагаасаа л ард түмэнд хүрсэн. Одоо 40 жил “Чулуутын гол”-оо дуулсан байна шүү дээ.

-Таны эхнэр Монгол Улсын начин Ц.Дамдингийн дүү байх аа. Одоо гэр бүлээрээ хотод амьдарч байна уу?

-Би л хотод байна. “Гоц жаалууд” цэцэрлэгт манаач хийж байна. Цомгийнхоо мөнгөнд хэд гурван төгрөг нэмэрлэх санаатай. Эхнэр хүүхдүүд харин аймагтаа л амьдарч байгаа. Цомгийнхоо ажлыг зохицуулчихвал нутаг буцна даа. Манай эхнэрийг Оюунчимэг гэдэг. МҮОХ-ны дэд ерөнхийлөгч, самбо бөхийн дэлхийн аварга, улсын начин Ц.Дамдингийн төрсөн дүү.

-Танай удамд урлагийн хүн бий юу. Ээжийг тань сайхан дуулдаг гэж нут­гийнхан тань ярьдаг юм билээ?

-Манай аав, ээж Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын уугуул. Аав багийн эмч хийж байгаад сүүлд барилгачин болсон. Аймгийн бү­тээн байгуулалтад гар бие оролцож байсан хүн. Газраас хөндийрч тэнгэр өөд сүндэрлэсэн барилга болгоныг аав бараг барилцаж байсан гэхэд хэлсдэхгүй. Ээж харин их сайхан дуулдаг. Эмээ ч гэсэн дуулна. Ийм сайхан гэр бүлд өсч, өндийж, одоо өөрөө өтөл болж амьдралыг элээж явна даа.

-Таныг Бурхан Халдун уулыг ЮНЕСКО-д бүрт­гүүлэх гээд завгүй байгаа гэж ярих юм. Үнэн үү?

-Их эзэн Чингис хаан хаан ширээнд суухдаа мөнх тэнгэрээс хүч авсан уул бол Бурхан Халдун гэж Монголын нууц товчоонд удаа дараа тэмдэглэгдэн ирсэн байдаг. Тэр ч үүднээсээ 2008 оноос эхлэн Бурхан Халдун уулыг ЮНЕСКО-д бүртгүүлэх санаа гаргасан. Гэвч хэн ч дэмжээгүй. Уг нь Үндсэн хуулинд газар дээрх өвс ургамал, ан амьтан ард түмний өмч гээд заачихсан байдаг.

-Ямар учраас Бурхан Халдуныг бүртгүүлэх гээд байна вэ?

-ЮНЕСКО-д дэлхийн байга­лийн гоц сонин цогцолборыг орон нутгийн иргэдийн хүсэлтээр бүртгэнэ гэсэн заавар байдаг юм байна. Бурхан Халдун уул маань Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт байдаг шүү дээ. ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэлтэй утсаар холбогдоод Бурхан Халдун уулыг ЮНЕСКО-д бүртгүүлэх иргэдийн гарын үсэг цуглуулъя гэж тохирсон. Тэгээд өнгөрсөн зун Өмнөдэлгэр сумын бүх айл өрхүүдээр нь яваад санал бодлыг нь сонсоод, 260 хүний гарын үсэг цуглуулаад ирсэн. Түүнийгээ Ц.Оюунгэрэл сайдад зөвлөхөөр нь дамжуулан өгсөн.

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт орших Бурхан Халдун уул нь эрт дээр үеэс Монгол Улсын түүхэнд онцгой тэмдэг­лэгдэн ирсэн уул юм. Их эзэн Чингис хаан 10 настайдаа Татаруудаас зугтан амь гарсан түүхтэй уул гээд түүхийн хуудаснаа мөнхөрсөн олон сонин түүх бий. Энэ уулын ач буянаар бусад улсын түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг.

Тийм учраас Бурхан Хал­дун уулаа онцгой хамгаалалтанд авч, ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгүүлэх орон нутгийн иргэдийн хүсэлтийг бүрдүүлээд ЮНЕСКО руу явуулсан. Журмандаа хүмүүсийн гарын үсгийг тулгаж үзэх комисс ЮНЕСКО-гоос ирдэг юм билээ. Бүртгэлийнхээ шатанд явж байгаа гэсэн хариуг ЮНЕСКО-гоос Ц.Оюун­гэрэл сайдад ирүүлсэн байгаа.

Д.ДАВААСҮРЭН

Categories
мэдээ соёл-урлаг энтертаймент-ертөнц

“Бидний араншин” киног энэ сарын 19-нөөс үзэгчдэд хүргэнэ DNN.mn

“F” студи, “Update” энтертайнмент хамтран дэлгэцийн ээлжит бүтээлээ “Бидний араншин” нэртэйгээр, комеди, драм төрлөөр бүтээжээ. Киног Ц.Амартүвшин найруулж, гол дүрүүдэд Ч.Төгөлдөр, Д.Дэлгэрсайхан, А.Бямбабаяр, С.Зоригт нар тоглосон байна.
          Өсөхөө, Нямаа, Хорлоо, Хуягаа дөрөв багын найзууд. Тэдний нөхөрлөлийн үнэ цэнийг Өсөхөөгийн бяцхан охин хүнд өвдсөнөөр амьдрал сорино. Нэгийнхээ гэр бүлийг элэг бүтэн авч үлдэхийн төлөө тэд чадах чинээгээрээ хичээж, дөрвөн ажил мэргэжилтэй ч хамтран ажиллахаар шийднэ. Гэсэн ч бүх зүйл дардан бүтэхгүй. Гэвч тэд бууж өгөхгүй. Учир нь энэ бол бидний, бас тэдний араншин. Бүх насныханд зориулсан “Бидний араншин” уран сайхны киног энэ сарын 19-нөөс бүх кинотеатруудаар үзэгчдийн хүртээл болгоно.

Categories
мэдээ нийгэм соёл-урлаг

Хүүхэлдэйн театр нэгдүгээр сард зургаан жүжиг толилуулна DNN.mn

Монгол Улсын Хүүхэлдэйн театрын нэгдүгээр сарын тоглолтын хөтөлбөрийг хүргэж байна. Энэ сард тус хамт олон зургаан жүжгийг толилуулахаар болжээ.

Тодруулбал, 2024.01.13-ны өдөр

12.00 цагаас “Миний хөөрхөн шүдний аялал” хүүхэлдэйн жүжиг

15.00 цагаас “Алладин-1001 шөнийн үлгэр” хүүхэлдэйн жүжиг

2024.01.14-ний өдөр

12.00 цагаас “Миний хөөрхөн шүдний аялал” хүүхэлдэйн жүжиг

15.00 цагаас “Алладин-1001 шөнийн үлгэр” хүүхэлдэйн жүжиг

2024.01.20-ны өдөр

12.00 цагаас О.Сундуй “Хүүхэлдэйн чинээ ээж” хүүхэлдэйн жүжиг

15.00 цагаас Ц.Хулан “Монгол ардын суут” хүүхдийн жүжиг

2024.01.21-ний өдөр

12.00 цагаас О.Сундуй “Хүүхэлдэйн чинээ ээж” хүүхэлдэйн жүжиг

15.00 цагаас Ц.Хулан “Монгол ардын суут” хүүхдийн жүжиг

2024.01.27-ний өдөр

12.00 цагаас О.Уайльд “Аз жаргалтай ханхүү” хүүхэлдэйн жүжиг

15.00 цагаас Г.Райва “Мял богдын намтар” хүүхдийн жүжиг

2024.01.28-ны өдөр

12.00 цагаас О.Уайльд “Аз жаргалтай ханхүү” хүүхэлдэйн жүжиг

15.00 цагаас Г.Райва “Мял богдын намтар” хүүхдийн жүжиг

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Д.Самбуу: Хөдөө тоглолтоор явахдаа микрофон ч үгүй улаан хоолойгоороо дуулдаг байлаа DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС………..

Ардын жүжигчин Д.Самбуу­тай ярилцлаа.

-Саяхан танай чуулгаас “Гур­ван цагийн орчил” нэртэй тоглолт тавилаа. Энэ тоглолтод та дуулж харагдсан. Сүүлийн үед уран бүтээлийн олз омог хэр байна?

-Манай Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгаас олон зуун жилийн турш өвлөгдөж ирсэн хуучны сайхан дуунуудыг сэргээж, ард түмэнд сануулж байх үүднээс жил бүр тоглолт зохион байгуулдаг. Энэ удаа “Гурван цагийн орчил” нэртэй тоглолт тавилаа. Энэхүү тоглолтод ҮДБЭЧ-ын түүхийг бүтээлцсэн алтан үеийн­хэн гэгдэх ахмад уран бүтээлч­дийнхээ тэр л сэтгэлд хоногшсон олон сайхан дууг ард түмэндээ хүргэсэн. Үзэгчид үнэхээр биднийг сайхан хүлээж авлаа.

-Тэр дундаа таныг тайзан дээр гарч ирээд “Үйлсийн сайхан Улаанбаатар” дууг дуулахад үзэгчид дуулж дуустал тань алга ташиж байсан. Энэ дууг нэлээд олон жил дуулжээ?

-Тэгэлгүй яахав. Би “Үйлсийн сайхан Улаанбаатар” дууг 38 дахь жилдээ тайзан дээр дуулсан байна. Харин ард түмэн анх яаж хүлээж авдаг байсан яг тэр хэвээрээ миний дууг сонсч, угтаж байгаад уран бүтээлч хүний хувьд сэтгэлд өег санагдсан шүү.

-Анх энэ дуу яаж төрсөн түү­хээс бидэнтэй хуваалцахгүй юу?

-Миний уран бүтээлийн бас л нэг сор бүтээл. 1976 онд тэр үеийн МАХН-д гишүүнээр элсэх өргөдлөө өгдөг юм байна. Тэгээд албан ёсоор намын гишүүн болохоос өмнө нэг жил орлогч нэртэй явдаг байсан үе. Яагаад гэхээр тэр хугацаанд гишүү­нээр авах эсэхийг хотын намын хорооноос тандаж, шиддэг байлаа. Миний хувьд Норовбанзад гуай товчооны гишүүн байсан учраас надад найдвар төрөөд байдаг. Гэтэл товчооны дарга Алтангэрэл “Чи Улаанбаатар яваад хүний нүдэнд өртчихөөр юм хийгээд ир” гэдэг байгаа.  Норовбанзад гуай болон ойр дотнынхонтойгоо яах ийхээ ярилцаж байгаад хот орохоор боллоо. Тухайн үед юу хийхээ мэдэхгүй хэсэг мун­гинасан. Ямар барилга барьж, мод тарьж, цэцэг услалтай биш. Тэгээд ерөөсөө дуу дуулъя гэж шийдээд  одоо энэ миний суугаа өрөөнд орж ирээд яруу найрагч Лувсангийн Дагвадорж ахтай уулздаг юм байна.

-Тухайн үед Утга зохиолын нэгдлийн дарга байсан гэл үү?

-Тийм. Л.Дагвадорж Утга зо­хиолын нэгдлийн эрхлэгчээр ажиллаж байсан юм. Тэгээд ямар учиртай зорьж ирснээ хэлтэл маргааш нь “Үйлсийн сайхан Улаан­баатар” гээд хоёр бадагтай дууны үг бичээд аваад ирсэн. За, тэгээд нөгөө шүлгээ аваад хөгжмийн зохиолч Лувсаншарав гуай дээр очлоо. Лууяа багш тухайн үед чуулгын ерөнхий удирдаач байсан юм.  Лууяа багш ч гэсэн хоёр хоногийн дотор өнөөх шүлгэнд маань ая хийгээд өгчихөв. Бүр хөгжмийн найруулгыг нь хийж өгөөд би оркестртой дуулсан. Удаа ч үгүй Монголын радиогоор цацагдаж эхэлсэн.

-Хэзээ нь Монголын радиод бичүүлээд амжив аа?

-Чуулгын тайзан дээр ардын найрал хөгжимтэй дуулж байхад Монголын радио ирээд бичээд авчихсан юм билээ. Тэгээд жилийн дотор үнэхээр ард түмэнд хүрсэн дуу болж чадсан. Би ч тэгж нэг юм намын гишүүн болж байлаа.

-Ямар учраас намын гишүүн болох гэж тэгж их зүтгэсэн юм бэ. Улс төрд орох сонирхолтой байсан хэрэг үү?

-Улс төрд орно гэсэн бодол байхгүй. Зүгээр л олон нийтийг дуурайсан хэрэг. Яахав дээ тухайн үед чинь ганц намтай. Намд элсэнэ гэдэг залуучууд бидний хувьд  ховор завшаан байсан байхгүй юу. Намын мөрийн хөтөлбөрийг дагаж, мөрдөж амьдарна гэдэг тухайн үед том гавьяа байлаа. “Үйлсийн сайхан Улаан­баатар” дууг дуулсны дараа намын хорооныхон нэгэн дуугаар гар өргөж намайг дэмжсэн дээ.

-Намд элссэнийхээ дараа та юу хийв?

-Тэр жилдээ Урлагийн гавьяат зүтгэлтэн Баттөмөрийн хөгжим “Нутгийн хөөрхөн бүсгүй” дууг бас дуулсан юм байна. Ер нь “Сүнжид­маа”, “Дүүриймаа”, “Говийн өндөр” гээд олон дуу дуулжээ. “Учиртай гурван толгой”-н эсрэг дүр болох Балганд тоглож байлаа. Мөн “Сүн­жид­маа” гээд хүрээний сайхан бүсгүйн тухай дууг анх Жамцын Бадараа гуай цомнолыг нь бичээд Лууяа багш хөгжмийг нь бичиж  “Сүнжидмаа” гээд сайхан дуулалт жүжиг тавьж байсан. 1983 онд юм байна. Энэ жүжгийн эсрэг дүр болох Навааны дүрд тоглосон. Энэ дуу богино дууны оргил гэгддэг шүү дээ. Энэ мэтчилэн олон ч дуу дуулж, олон ч жүжигт тоглож. Өнөөг хүртэл 46 жил Үндэсний дуу, бүжгийн чуул­гаараа овоглож, концерт бүрт тасралтгүй тоглосон доо.

-Ингэхэд та урын сандаа хич­нээн уран бүтээлтэй болоод байна вэ?

-Ардын, уртын, богинын дуу гээд нийт 200 гаруй бүтээл байх шиг байгаа юм. Харин Монголын радио­гийн санд ердөө 60 дуу бүртгэлтэй юм билээ.

-Яагаад ийм цөөхөн дуу би­чүүлсэн юм бэ?

-Монголын радиод бүхэл бүтэн оркестртойгоо очоод дуу бичүүлнэ гэдэг хэцүү. Тэр болгон бөөнөөрөө очоод байх боломжгүй учраас цөө­хөн дуу байдаг.

-Та чинь чуулгын дуучин боло­хоосоо өмнө сумын клубийн эрх­лэгч байсан гэв үү?

-Би Архангай аймгийн Цэнхэр сумын хүн. Дунд сургуулиа төгс­чихөөд хөдөө гарах санаатай бай­лаа. Гэтэл нэг өдөр нэгдлийн дарга дуудаад таван аймгийн клубийн эрхлэгчдийн курс хичээллэх гэж байна. Курст яв гэж үүрэгдсэний дагуу курс төгссөн юм. 1967 онд байх аа. Ингээд л курс төгссөн том дарга Цэнхэр сумынхаа клубийн эрхлэгч болж сумандаа нэг их мундаг хүн явдаг байлаа ш дээ. Тэгсэн клуб шатчихсан. Тоглолт ирэх гээд шөнө­жин галласан чинь пийшин гал алдаад шатчихгүй юу. Тэгээд л клубгүй эрхлэгч гэж юу байхав.

-Тэгээд яасан?

-Удаа ч үгүй Улаанбаатарт 18 аймгийн уртын болон богино дууны сургалт хичээллэсэн. Үүнд хамрагд­сан юм. Тэгж л би Жаргалсайхан, Жамьян гуай хоёрын шавь болж байсан. Сургалтаа төгсөөд аймгийн­хаа чуулгад дуучнаар орсон юм. Тэр үед Лодойдамба гуай Соёлын яамны орлогч сайд байсан. Намайг гадагшаа  сургуульд эсвэл  чуулгад явуулна гэсэн төлөвлөгөөтэй байсан юм билээ. Тэгээд намын хороонд бичиг явуулаад “Яагаад намын хорооноос хүн явуулж болохгүй гэж”  гээд хүсэлт тавьсны дагуу Соёлын яамны боловсон хүчний хэлтсээс асуудлыг шийдэж томилгоог гар­гасан байсан. Намайг дуурийн театрт орох уу, чуулгад орох уу гэсэн. Би өмнө сургалтад сууж байхдаа чуулгаар орж гарч байсан болохоор шууд л чуулгад орохоор шийдсэн.

-Тэгвэл чуулгад орсныхоо жил “Энхийн цэрэг” дуугаа дуул­жээ?

-Тухайн оныхоо намар нь чуул­гын уран сайхны удирдагч Урлагийн гавьяат зүтгэлтэн Цэрэндорж багш надад “Энхийн цэрэг” гэдэг дууг бичиж өгсөн. Тэгээд энэ дууг ардын найрал хөгжимтэй дуулж байсан юм байна. Миний амьдрал, ардын найрал хөгжимтэй 44 жил хамт өнгөрчээ. Цэрэндорж багш тухайн үед сургуульд сурмаар байна гэхээр “Болоогүй хэдэн жил дуул” гэдэг байсан. Бодвол миний хэтийг харж байсан байлгүй. Их мундаг хүн шүү дээ. Харамсалтай нь 1974 онд багш маань өөд болж, би ч сургуульд сурах өнгөрсөн.

-Яагаад тэр вэ?

-Хоёр жилийн дараа нь Банз­рагчтай хөдөө тоглолтоор явж байгаад шарлачихсан. Сургуульд явсан бол өнөөдөр бас яаж амьдарч байх юм билээ. Тэгээд л тухайн үеийн Багшийн дээдийн түргэвчил­сэн сургалт зэрэг л төгсөх шив дээ.

-Тухайн үед хөдөө, орон нутгаар олон сар, өдрөөр явдаг байсан гэж сонссон. Үзэгчид та нарыг ирэхийг их хүлээнэ биз?

-Манай чуулгынхан тав, зургаан баг болж хуваагдаад бригад бүрчлэн явна. Нэг сумаас хөдлөөд нөгөө суманд очиход дүүрэн хүнтэй байдаг угтдаг байсан. Бүр унаа тэрэг замдаа саатаад шөнийн нэг, хоёр цаг болж байхад очсон ч тийм л халуун уур амьсгалтай угтдаг байсан үе. Тэр үеийн үзэгчид уран бүтээлч­дийг жинхэнэ утгаар хайрлана, хүндэлнэ, биширнэ гэж жигтэйхэн. Үнэн сэтгэлээсээ ханддаг байлаа. Нэг удаа Норовбанзад, Түмэн-Өлзий гуай хоёртой  Архангай аймгийн Өлзийт суманд тоглолтоор очиход нэг эмээ  Норовбанзад гуайн хөлд нь сөгдөөд би бурхдуудтай уулзсандаа баяртай байна манай­хаар заавал ороод гар гэж билээ. Тийм л байсан үе.

-Банзрагч гуай та хоёр нэлээд олон тоглолтоор явсан гэдэг. Сайхан анд нөхдүүд байсан биз?

-Тэгэлгүй яахав. 1986 онд гавьяат Банзрагч, Чимэдцэрэн бид гурав тайлан тоглолтоо хийлээ. Нийслэлд тоглолтоо арваад удаа хийгээд 1990 он хүртэл бүтэн дөрвөн жил 18 аймгаар хөдөөгөөр тоглолтоор явсан.  Тэгээд манай Банзрагч бид хоёр орлогоо тоолсон чинь нэг сая 200 мянган төгрөг болсон байдаг байгаа. Бөөн баяр.  Тухайн үед манай чуулгын бүтэн жилийн төлөвлөгөө 800 мянган төгрөг байсан байхгүй юу . Хагас жил яваад жилийн төлөвлөгөөг биелүүлсэн байсан. Сүүлд манай хүн “Иш чааваас таван цаасны орлогогүй чи бид хоёр биеэ гамнахгүй яах гэж ингэж тоглож явав аа. Зах зээл эхлэх үеэр хоёулаа бие дааж уран бүтээл хийгээд ингээд явсан бол онгоц аваад уначих байж дээ” гээд хошигнож байсан. Үнэхээр намын төлөө гэж таван цаасны ашиг харж, таван цаас горьдож явсангүй. Ерөөсөө л төрд зүтгэдэг, зүтгүүлдэг үеийг л туулсан даа. Түрүүн шарласан гээд байсан. Тэрний гайгаар манай Банзрагч сэхэл авалгүй өөд болсон ш дээ. Угтаа бол. Банзрагч надаас ах. Би “та” гэнэ. “Битгий дэмий юм яриад бай юунд ахсаад байдаг юм” гэдэг байсан. Манай хүн уртын дуу сайхан дуу дуулна. Тэгээд ид сайхан цэгцэрч ирэх үедээ хорвоог орхисон доо хөөрхий.

-Олон хоног явахдаа ядрах, шантрах үе байв уу?

-Дээр үед ачааны машин дээр бүхээг тавиад л тоглолтоор явна. Тэгэхдээ одоогийнх  шиг микрофон ч байхгүй. Жинхэнэ улаан хоолойгоороо үзнэ ш дээ. Нэг суманд очоод хоёр тоглоно. Хүүхдүүдэд, томчуудад гээд. Эхний долоо хоног тоглоод сүүлдээ аяншаад сурна. Одоо бодоход их борогшуу байж дээ. Яахав байгалиас сайхан хоолой заяасны хүчинд л явдаг байж. Бие, мах бодь овоо заяачихсан юм шиг байгаа юм. Байгалийн хүч, аав, ээжийн буянг л чадлынхаа хэрээр дааж явсных л байх даа. 45 хоногоос хоёр сар ч явна. Аймгийн төв орохоороо л гэр рүүгээ ярина. Үзэгчид сайхан угтаж авдаг байсны хүчинд л  урамшиж явдаг байсан юм шиг. Одоо энэ залуучуудыг тэр үеийнх шиг явуулбал барахгүй юм шиг санагддаг. Хараад байхад ойрхон хэдэн аймгийн төвийг түүж аваад тоглолт хийдэг болж. Залуу байхад “Нутгийн сайхан бүсгүй” дууг хөдөөнийхөн их сонсохыг хүсдэг байлаа. “Хэдэн гялаан хонь”, “Хожиймаа”, “Говийн өндөр” гээд тухайн үедээ хит болдог байлаа шүү дээ.

-Аавыг тань сайхан дуулдаг хүн байсан гэж нутгийнхан тань ярьдаг дюм билээ?

-Миний аав их бичгийн хүн байсан. Тайж хүн, цаг хэцүү үед амьдарч байсан болохоор Баян­хонгор аймгийг байгуулахад бичээ­чээр ажиллаж байсан гэсэн. 1922 оны үед Сангийн яаманд бичээч байсан гэж аав ярьдаг. Ар гэрийн гачигдлаар нутагтаа буцсан. 1937  оны хэлмэг­дүүлэлтээр хоёр ахын минь амийг хороосон юм билээ. Тэгээд нэг өдөр аав гэртээ байж байтал машины дуу гарсан гэсэн. Аав айсандаа хурдан бор морио унаад гараад давхичих­сан гэсэн. Тэгээд ууланд хоёр жил бүгсэн юм билээ. Уулнаас бууж ирэхэд нь иргэний эрхийг нь хассан. Аав зүрхээ зүсүүлчихсэн. Тэгээд дээр үеийн үүх түүх гэхээр их айна, ярихгүй. Хэдэн хүүхдээ л боддог байх. Манай аав чинь манж, тангад, төвд бичигтэй. Сар шинийн өдөр дөхөхөөр авдарнаасаа судруудаа гаргаж ирээд ном уншина. Бид нарыг гэр тойруулж гороо хийлгэнэ. Тэгэхдээ бид нарыг нэг нэгээр нь гадаа манаанд зогсооно. Тэгэхгүй бол хүн амьтан ирвэл сүйднэ шүү дээ. Харуулд гарна. Ханиалгана. Гэрийн хаяагаар хэлнэ. Малчин ардын хүү гэж үүх түүхээ бичнэ. Аав, ээж маш сайхан дуу дуулна. Аавыг уртын дуу дуулахаар хонин тогоо гэж байдаг ш дээ. Хан хийдэг гэж байгаа. Аав морин хуур тоглоно, лимбэ тоглоно. Тийм болохоор аавыгаа дагаж их найр хэснэ. Үлгэр ярьж өгнө. Дуу эхлээд бид нараар дуулуулдаг хүн байсан.

-Адарсүрэн та хоёрыг сайн найзууд байсан гэдэг. Хэр дотно байсан бэ?

-Адарсүрэн надаас ах. Тэгсэн мөртлөө чуулгад орохдоо миний шавиар ирж байсан. Хилийн хязгаараас ирсэн. Тэгээд жил хүрэхгүй хугацааны дараа юун надаасаа хол мандаад явчихсан. Үнэхээр гайхамшигтай, чадалтай хоолойтой дуучин байсан. Тэр үед би дөнгөж 20 гарчихсан, харин Адараа 30 гарсан залуу ирж байсан. Гэр бүлийнхнийг нь ч сайн таньдаг байсан. Эхнэр нь Дорнодын хүн. Хадам аав нь Адууч гээд сайхан хүн байсан. Басхүү, Баатархүү гээд бөхчүүд чинь эхнэрийнх нь хамаатан шүү дээ.

-Хааяа хамт ганц нэг шил юм цохино биз?

-Уух үедээ ууна. Гэхдээ дэг жаягтай байдаг байсан. Би хааяа уран бүтээлчдээ ахалж хөдөө тоглолтоор явна. Манай хүн сайн ууна. Яривал ярина, дуулбал дуулчихдаг тийм л хээгүй хүн байсан.

-Чуулгын ойгоор Адарсүрэнд гавьяат өгөх гэж байхад таныг лоббидоод оронд нь гавьяат болсон гэж хүмүүс ярьдаг. Энэ үнэн үү?

-Тэр ийм юм. Чуулгын 30 жилийн ой болоод Түмэндэмбэрэл, Сэвжид гуай хоёр Ардын жүжигчин цол аваад, Цэцэгээ гуай, Цэрэндорж бид гурав гавьяат авсан юм. Харин Хоролсүрэн Алтангадас аваад Нансалмаа, Адарсүрэн хоёр хоосон үлдсэн л дээ. Ой болохоос сарын өмнө Адарсүрэн алга болчихсон. Тэрнээс биш миний лоббидох гэж юу байхав. Бүгд л нэрээ өгсөн. Ер нь их ууна. Ямар­сайн­даа бригадаар тоглолтоор явахаар  одоогоор бол фенүүд нь Адарааг хүндэлж байгаа нь тэр гээд архиар дайлна. Яг тоглолтоор гарахын өмнө хөшигний араар, эсвэл байшингийн булан тойроод ганц хоёр татчихна. Тэгээд бүр харуулдана. Нэг удаа Онгон суманд тоглолт хийчихээд дөнгөж гараад явж байтал хоёр мотоцикль, нэг УАЗ-69 машин ирээд зам хаагаад зогс­чихно. Таван литрээр нь нэрмэл архи авчраад өгнө. Тэгээд хэдэн жүжигчнийг шахна. Бид нар ажлаа хийж байгаа хүмүүс болохгүй ш дээ. Хамгийн муухай нь хүндэлж байгаа хэлбэрээр тэр сайхан хүнийг алаад хаячихсан гэхэд болно.

-Гавьяат аваагүй дээ их сэтгэлээр унасан байх даа. Та ойр дотно байсан хүний хувьд юу гэдэг байсан бол?

-Тэрнээс хойш нэлээд хэдэн удаа ажлаас халагдсан. Тийм хүнтэй чуулга байгаад байхыг хүсэхгүй ш дээ. Тэгээд сүүлдээ бүр дийлэхээ байгаад өөрөө орхиод явсан. Үнэн гэвэл энэ.

Д.ДАВААСҮРЭН

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Д.Отгонбаяр: Анх биднийг урт үс, уранхай жинстэй тайзан дээр гарахад үзэгчид хөөж байлаа DNN.mn

Өдрийн сонины архиваас……..

“Хурд” хамтлагийн гитар­чин, ая зохиогч Д.Отгонбаяртай ярилц­лаа. Тус хамтлагийнхан ирэх сарын 29, 30-нд 20 жилийн ойн тоглолтоо “UB Palace”-д  тавих гэж байгаа юм.


-Юуны өмнө 20 жилийн ойн баярын мэнд хүргэе. Энэ жил ойгоо тохиол­дуулж олон ч тоглолт хий­лээ шүү?

Баярлалаа. Монголын урла­гийн 20 жилийн түүхийг “Хурд” хамтлаг тасралтгүй бүтээлцэж, өөрсдийн түүхийг мөн бичиж иржээ. Тиймээс энэ 20 жилийн ойг нэг өдөр тэмдэглээд өнгөрөөх бус 2013 оныг дуустал төсөл боловс­руулж, үүнийхээ дагуу ажиллалаа. Өнгөрсөн гурав­дугаар сард эмэгтэй­чүүддээ зориулж “Март-8”, цэргийн баяраар эрчүүддээ зориулж “Цэргийн бодол” зэрэг олон тоглолт хийлээ. Энэхүү тог­лол­туудаа биднийг сонсдог, сонс­соор ирсэн үнэнч фенүүд­дээ зориулж үнэ төлбөр­гүйгээр тогло­сон. Мөн саяхан Өвөр Монгол, Эрдэ­­нэт, Дархан зэрэг хотуудад аялан тоглолтоо хийж орон нутгийн фенүүдтэйгээ уулзаад ирлээ. Харин энэ удаагийн тоглолт бол жинхэнэ тэсрэлт байх болно.

-Яг ямар тэсрэлт байх бол. Уншигчдад сонир­хуу­лаач?

-Монголын ард түмэн мэдэх байх. Манай хамтла­гийнхан их даруухан. Хийх ёстой уран бүтээ­лээ л хийхээс биш тэглээ, ингэлээ гээд шуу­гиан тариад, гайхуулаад бай­сан юмгүй. 10, 15 жилийн ойн тоглолтоо ч тэр даруухан хийж байсан. Харин 20 жил гэдэг бол багагүй хугацаа. 20 жилийн өмнө дөнгөж 18, 19 настай байсан хөвгүүд өнөө­дөр нас биед хүрц­гээж, том боллоо шүү дээ. Үүнтэй адил уран бүтээлийн сан ч мөн арвижсан байна. Тиймээс энэ удаа тоглолтдоо яахын арга­гүй хүч өгч, их хариуц­лагатай хандаж байгаа.

-“Хурд” гэдэг хамтлаг 20 жилийн өмнө хэрхэн урлагт хөл тавьж байснаа дурсах­гүй юу. Одоогийн өндөр­лөгөөс эргээд харахад бас л сонин байдаг болов уу?

-Тэгэлгүй яахав. Эргээд бодо­ход их сайхан мэдрэмж төрдөг. Урлагийн тайзаа орхил­гүй, банзан гитараа гараасаа салгалгүй явсаар нэг л мэдэхэд 20 жилийг ардаа орхисон байна.  “Хурд” хамтлаг тэртээх 1993 оноос эхлэн өнөөг хүртэл тасралт­гүй, ухралтгүйгээр уран бүтээ­лээ туурвиж ирсэн бай­на. Анх манай хамтлагийнхныг уран­хай жинстэй, урт үстэй, бөөн гинж, төмөр зүүчихсэн тайзан дээр гитар бариад гарахад үзэгчид мэл гайхаж бүр “Тайз­наас зайл” гэж хөөж байлаа. Аргагүй ш дээ хүзүү, хоолойн­доо бөөн төмөр зүүгээд өөрс­дийгөө рокууд гээд нэрлэ­чихсэн хүмүүсийг тухайн үеийн нийгэм хүлээж авахад хүнд байлгүй яахав. Бид нар тайзан дээр гараад өөдөөс янз бүрийн хог шидэж байхад л “Дөрвөн хөлтэй болж төр­сөн хөх чоно миний буруу юу…” гээд л дуугаа дуулж байсан. Залуу хүмүүс их зориг­той байж. “Хурд” гэдэг хамтлагийг нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн, хэдэн мянган фентэй болгох болно гэж өдөр шөнөгүй зүтгэдэг бай­сан. Үнэхээр тэр хүсэл мөрөө­дөлдөө бид хүрч чадсандаа баяртай  байна. Одоо “Хурд” хамтлаг өөрийн гэсэн орон зай, үнэнч фентэй болсон байгааг харах, мэдрэх сайхан санагддаг шүү.

-Мэдээж өнгөрсөн хуга­цаанд хүлээн зөвшөөрөгд­сөн хамтлаг болохын тулд амаргүй байсан байх. Нийг­мийн өөрчлөлтөөс авахуу­лаад л?

-Тухайн үед “Хөх чоно” дууг дуулаад гарч  ирэхэд жаахан урлаг ойлгодог, урла­гийн мэдрэмжтэй нэг хэсэг нь үнэхээр энэ хамтлаг өөрч­лөлт, шинэчлэл авчирч байна гэж хардаг байсан. Харин үлдсэн хэсэг нь хийх юм аа олж ядсан орцны хэдэн гитар­чид гэдэг нүдээр хардаг байлаа. Яагаад гэхээр 1990-өөд онд хөлтэй болгон Эрээ­нээс бараа зөөж, Орос руу гаргаж, тарваганы арьс хил давуулж бай­сан цаг. Урла­гийн томчууд хүртэл амьд­ралын эрхээр ганзагын най­маанд орж байсан байх­гүй юу. Яг энэ үед манай хамтлагийнхан хэн нь ч ганза­гын наймаа хийж, компа­нийн захирал болно гэж явалгүй банзан гитартаа үнэнч үлдэж чад­сан юм. Бид өнөөгийн ирээдүйгээ үнэхээр харж чадсан хэрэг. Шант­рах үе байсан хэдий ч хэзээ ч тайзаа орхиж, гитараа зарж иднэ гэсэн бодол төрж байгаагүй юм шүү.

-Одоо ч гэсэн үү?

-Тэгэлгүй яахав. Магадгүй “Хурд” хамтлаг цаашдаа 20 жил, 30 жил байхыг үгүйс­гэхгүй. УИХ-ын гишүүн болж, компанийн босс болъё гэж хэзээ ч бодож явсангүй. Зөв­хөн ийм уран бүтээл хийж, ингэж үзэгчдээ баярлуулъя гэж амьдарч ирсэн.

-Танай хамтлагийг гэр бүлийн хамтлаг гэдэг. Ямар учраас ах дүүст хамтлаг байгуулах  санаа төрөв өө?

-Энэ их сонин түүхтэй. Би 1991 онд анх “Харанга” хамт­лагт соль гитарчин байлаа. Нуулгүй хэлэхэд тэр үед надаас өөр мундаг гитар тоглодог хүн байгаагүй. Ингээд 1992 онд басс гитар­чин Б.Наран­баатар, Д.Ган­баяр ах бид гурав хамтлагаа байгуулж бэлтгэлээ эхэлж байсан. Манай бөмбөрчин Нааяа маань бас хамгийн шилдэг гитарчин, манай дүү Отгонбаатар болохоор “Нисванис” хамтлагт бөмбөр­чин хийдэг байсан. Тэгээд үнэхээр бид нар нийлж хамт­лаг байгуулах хэрэгтэй юм байна гэж бодоод дүүгээ хамт­лагтаа авч гар нийлж байлаа. Бид нарыг гэр бүлээс гадна заяагдсан урлагийг мэдрэмж  холбож байсан. Ингээд бид гоцлол дуучны эрэлд гарсан. Цогоогоос өмнө эрэгтэй, эмэгтэй нийтдээ 87 дуучинг бид хамтлагтаа авах гэж шалгаж үзсэн байдаг юм билээ.

-Тийм үү. Тэгээд Цогоог яаж олж авав?

-Тухайн үед орон нутгаас хүр­тэл олон дуучин ирж шал­гуулж байсан. Өвөрхангай аймгаас шал­га­­руулалтад оро­хоор тухайн үед ая зохиогч Ишхүү ирж байсан юм. Ишхүү “Зураг шиг бүсгүй” дуугаа дуулж шалгууллаа. Тэгсэн “Соёл-Эрдэнэ”, “Харан­га” зэрэг ах нар буюу жинхэнэ алтан үеийнхэн маань “Наадах чинь ёстой сайн дуучин болно” гэдэг байгаа. Ингээд бид шалга­руулаад авах юм болж бай­тал яалт ч үгүй Зүүнбаянгаас Цогоо маань цэргээс халаг­даж ирээд “Чоно-2” дууг дуулж шалгуу­лаад үнэхээр гайхамшигтай дуулж, чадал­тай гэдгээ харуулсан. Ингэж л бид бүрэн бүрэлдэхүү­нээ­рээ болсон юм даа.

-Тэгээд удалгүй “Цэр­гийн бодол” дуу гарсан байх нь ээ?

-Тийм. “Цэргийн бодол” дууг манай Цогоо үнэхээр ард түмэнд хүргэж чадсан. Одоо хүмүүсийн хайртай дуу хэвээ­рээ байна гэдэг бол гайхал­тай авьяас. Цэргийн бодол дууны клип тухайн үед МҮОНРТ-ээр өдөрт 12 удаа цацагд­даг байлаа ш дээ. Энэ үеэс л манай хамтлагийн мандан бадрах үе эхэлсэн. Тэгээд “Үнэгүй юм”, “Чи минь байгаа болохоор”, “Арван гурван ааш”,  “Цоглог оюу­тан”, “Хайрын сарнай” “Эх орон” дуунуудаа дуулж, метал рок чиглэ­лийн аязуу­дыг бөмбөрийн нүргээн­тэй хослуулж, анх хурдан рок гэсэн төрлийг Монголын урлагт сэвэл­зүүлж чадсан юм.

-Сүүлийн үед амьд хөгж­мийн хамтлаг таны үеийг бодвол их болж. Бараг ихэвч­лэн та нарын шавь биз?

-Би 1997 оноос эхлэн гита­рын сургалт явуулсан. Энэ хугацаанд хөгжмийн мэдрэмж­тэй олон хүүх­дэд гарах гарцыг нээж өгсөн байх гэж бодож байна. “Play time”, “Coken beat” хөгжмийн наад­муудад оролцож буй хамтлаг, дуучдын бараг 90 хувь нь миний шавь байх шүү. Шинэ залуу уран бүтээлчид мэдээж заавар, зөвлөгөө авах гээд байнга шахуу л ирнэ. Тэр болгонд нь би зөвлөгөө харамгүй өгдөг.

-Тоглолтодоо зориулж алтан пянз, гитар хийлгэж байгаа гэж сонссон?

-Ер нь тоглолтдоо зориулж “Хурд”-ыг илтгэх цамц, ном, барим­тат кино гээд олон зүйл хийж байна. Үүнээс хамгийн онцлогтой нь “Алтан пянз”. 1970, 1980-аад оны уран бүтээлчид пянз гаргадаг байлаа. “Баян Монгол”, “Соёл-Эрдэнэ”, уртын дуучин Н.Норов­банзад гуайн пянз гаргаж байсан. Түүнээс хойш Монголд пянз хийсэн удаагүй. Бид анхнаа­саа л алтан пянзаа гаргаж түүхэнд нэрээ үлдээ­хийг мөрөөд­дөг байсан.Бидний мөрөөдөл одоо л биеллээ олж байна.

-Хэчнээн төгрөөр бүтэж байгаа бол?

-Одоохондоо нууц. Мэдээж өндөр гарч байгаа. Харин “Хурд” нэртэй гитар 100 ширхэг захиал­гаар хийг­дэж байна. Хонконгт хийж байгаа.

-Энэ гитараа зарах юм уу?

-Бас л тодорхойгүй байна. Тоглолтын өмнө зарлах бол­но. 20 жилийн турш бидэнтэй хамт бай­сан уран бүтээлчид, дэмжиж тусал­даг найз нөхөд, үнэнч фенүүддээ бэлэглэх байх. Гэхдээ бид өмнө нь нийтэд зарлах болно. Мөн энэхүү тоглолтдоо зориулж шинэ цомог, CD гаргаж байна. Мөн бүх 12 CD-нээс  орсон “Алтан-12” гэсэн нэртэй CD-гээ хэвлүүж байна. Тоглолтын өмнө бэлэн болно.

-Тоглолтод хэдэн дуу дуулах бол?

-200 гаруй дуунаас шилэг­дэж 36 дуу дуулна. Дандаа оргил гэсэн дуугаа дуулах болно.  Маш олон хүний хүсэл мөрөөдөл энэ 20 жилд байгаа шүү гэдгийг харуулах болно.

Д.ДАВААСҮРЭН

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Д.Өлзий-Орших: Цаг нь болохоор гитараа орхиод тайзнаас чимээгүй холдоно DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС…

Гитарчин, ая зо­хиогч Д.Өлзий-Орших буюу Өөжгийтэй ярилц­­лаа. Тэрээр ирэх сарын 1, 2-нд “Best of Өөжгий”  тоглолтоо хийх гэж байгаа юм. Ингээд түүний ярицла­гыг хүргэе.


-Тоглолт болоход хэд­хэн хоног үлдлээ. Бэлтгэл хангагдчихсан уу?

-Хамтлаг, дуучидтай­гаа бэлтгэл хийгээд зав­гүй л байна. Хамаг сэтгэл санаа зөвхөн тоглолт руу явчихсан. Долоо хоно­гийн даваа гаригаас эх­лээд хамтлаг, дуучидтай­гаа хуваарь гаргачихсан үзээд л байна. Мэдээж энэ тоглолт маань миний мөрөөдлийн нэг хэсэг учраас их ач холбогдол өгч, багагүй сандарч байна.

-Таны тоглолтод хич­нээн уран бүтээл­чид оролцох вэ. Зөвхөн  тоглолтод зориулж нэ­лээд хэдэн шинэ уран бүтээл хийж байгаа гэж сонссон?

-Өөрийг тань ирэхээс өмнө поп дива, МУГЖ Ж.Алтанцэцэгийн шинэ дуун дээр ажиллаж бай­лаа. Поп дивагийн маань шинэ цомогт багтах, мөн миний тоглолт дээр дуу­лагдах дуу юм. Хэд хэдэн хуучны сайхан дууг гитар дээр хөрвүүлж тоглоно. Ер нь “Best of Өөжгий” тоглолт манай рок, попын сор болсон олон сайхан уран бүтээлчид оролцо­но.

-Таныг номер нэг ги­тар­­чин гэдэг. Тэгэхээр рок попын “акул”-даа орох байх. Ер нь “акул” гэгддэг уран бүтээлч­дийн тоглолт хэр зард­лаар босдог юм бэ. Таныг тоглолтоо хий­хийн тулд байраа барь­цаалсан гэсэн яриа бай­на лээ?

-Ёстой тийм юм байх­гүй шүү. Би тэгж барьцаа­лаад байх хөрөнгөтэй ч хүн биш. Яахав Монгол­доо нэр хүндтэй гэгддэг  хамтлаг, дуучдын тоглолт хамгийн ихдээ 50 сая төг­рөгт босдог гэдэг л юм. Миний хувьд 1990 оноос хойш Монголын рок попын ихэнх уран бүтээл­чидтэй хамтарч ажилла­сан. Тиймээс энэ урла­гийн олон сайхан нөх­дийнхөө буянаар болчих байх.

Миний хувьд өөртөө тийм үнэлгээ өгөх утгагүй. Харин би хамгийн шил­дэг гитарчин гэвэл  гитар­чин Дэмчигдоржийн Гал­сан­бат гэж хэлж чадна. Харамсалтай өнөөдөр энэ эрхэм бидний дунд амьд сэрүүн байхгүй хэдий ч ард түмэн надтай санал нийлэх байх. Да­раа нь “Харанга” хамт­лагийн гитарчин Ц.Энхман­лай байна.

-“Соёмбо” хамтла­гаас анх гараагаа эхэлж байсан байх аа. Та чинь “Никитон”, “Харанга” гээд жинхэнэ амьд хөгж­мийн анхдагчууд­тай нэг тайзан дээр гарч явсан хүн шүү дээ?

-Үнэхээр л өнгөрсөн 20 жилийн хугацаанд Мон­голын рок попын амьд домгуудтай хамт нэгэн тайз­наа тоглож, рок попын ертөнцөд амьдра­лаа холбосон. Учрах ёс­той хүмүүс учирч, уулзах ёстой хүмүүс уулзана гэдэг шиг Өөжгий гитар­тай учрах ёстой болоод л өнөөг хүртэл гитараас салаагүй байх. Уг нь би гитарчин болно гэж бод­дог­гүй байсан. Арван жилээ 24 дүгээр сур­гуульд дүүргэсэн юм. Зур­га­­ду­гаар анги төгстөлөө хичээлдээ бусдаасаа та­сар­хай онц сурдаг бай­лаа. Гэхдээ тооны хи­чээлд тийм ч дуртай бай­гаагүй. Геометрийн хи­чээлд нөхцөлгүй дуртай. Бас уран зохиол түүхийн хичээлд сонир­холтой. Ямар сайндаа ээж на­майг МУИС-ийн түүх юм уу,  хуулийн ангид ор гээд конкурстсан чинь үсэр­чих­сэн. Тэр үед чинь хэр­вээ элсэлтийн шалгалтад уна­сан л бол дараа жи­лийн шалгал­тыг хүлээ­хээс өөр аргагүй. Тэгээд л энэ хугацаанд хийх юм олдохгүй “Соёмбо” хамт­лагт гитарчинаар ороод л юун сурах манатай, өн­гөр­­сөн. “Соёл-Эрдэнэ” хамтлагийн гитарчин Д.Гал­­санбат надад гита­рыг мэргэжлийн түвшинд яаж сура­х­ыг зааж өгсөн. Гитараа бариад л “Ха­ранга”, “Соёл-Эрдэнэ”, “Өргөө”, “Никитон”, “Хурд” зэрэг хамтлагууд хаана л явна би тэнд л явна. Тийм л хоббитой байлаа ш дээ. -Эцэг, эхээ танилцуулахгүй юу. Гитарчин Өөжгий л гэхээс аав, ээжийг тань тэр болгон мэдэхгүй юм байна?

-Миний аав насаараа цэргийн байгууллагад ажилласан. Аав маань бурхан болоод нэлээд хэдэн жил болж байна. Харин ээж худал­дааны байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Одоо миний хүүг өсгөж байгаа буянтай хүн бий. Би хүү, охин хоёртой. Эхнэр маань бүжигчин бүсгүй.

-Тэр үед гитар моодонд ороод яалт ч үгүй гитарчин болов уу. Өөр хүчин үйл нөлөөлсөн үү?

-Угаасаа ганц тоглодог нь гитар. Намайг арван жилийн сурагч бай­хад гитаргүй, хамтлаггүй орц гэж байхгүй. Манайх 40 мянгатын байранд амьдардаг байсан юм. Болсон болоогүй бүгд л банзан гитар балбана. Би тэдний л нэг. Гитар бол хамгийн амархан хөг­жим. Гитар тоглолоо гээд хажуу айл хана нүдэхгүй, хаана ч аваад явахад авсаархан.

-Яагаад заавал орцонд гитар тоглодог байсан юм?

-Орцонд орон зай ихтэй. Гитар тоглоод дуулахад цуурайтаад  их гоё сонсогддог байсан байхгүй юу.  Галсанбат, Энхманлай, Батчулуун ах нарыг чинь жинхэнэ  шүтнэ. Тэдний дууг дуулна. Дуурайж хувцаслана шүү дээ.

-Хаянхярваа гуайд зэмлүү­лээд тайзнаас хөөгдөж байсан гэдэг юм билээ. Тэр хэдэн онд юм бэ. Тухайн юу болсон юм?

-1984 онд “Солонго” хамтлагт байхад Батболд багш бидэнд хамтлаг чухам ямар байх ёстойг их зааж, зөвлөгөө өгдөг байсан. 1987 онд байх аа нийслэлийн аварга хамт­лаг шалгаруудах тэмцээн болсон юм.  Тэмцээн болохыг сонсоод хөгжим сонирхдог гэсэн баахан хүүхдүүд нийлээд хамтлаг бай­гуул­лаад авлаа. “Номин” хамтлагийн дуучин Раваа агсан бөмбөрчнөөр, дуучин нь “Элькондор”-ын Цогоо, манай Томоо гээд найз, би басс гитарчин гээд бараг долоо, наймуу­лаа хөлбөмбөгийн баг аятай  хамт­лаг байгуулаад өнөөх тэмцээнд орчихсон. Тухайн үед  тайзан дээр “The Beatles” хамтлагийн “Let it be” гээд дуулсан. Дараа нь “Сэтгэмж” гэж дуугаа дууллаа. Тэгсэн шүүг­чээр сууж байсан Хаянхярваа гуай “Одоо болно. Та нар ор” гээд хөөгдөөд тайзнаас бууж байсан.

-Юунаас болоод загнуулсан юм бэ?

-Яахав тэр үеийн хамтлагууд нэгэн жигд ёслолын хувцастай тайзан дээр гардаг байсан юм. Гэтэл бид нар  ноосон цамц, жин­сэн өмдтэй тайзан дээр гарчихгүй юу. Уг нь ижилсээд их дэгжин, ганган харагдаж байгаа нь тэр. Тэгсэн хөрөнгөтний хоригдлуудын хувцас өмссөн нөхдүүд гээд загнуулдаг байгаа.

-МУГЖ Сарантуяагийн “Хай­рын бурхан” дууны ая таных. Одоо ч хүмүүс амандаа аялсан хэвээрээ. Энэ дуу хэрхэн төрсөн юм бэ?

-1996 онд. Нэг өдөр Ү.Хүрэл­баа­тар найрагч надад нэг шүлэг өгөөд энэнд сайхан ая хийчих гээд. Тэгээд нөгөө шүлэг миний халаас, гэрт нэлээд олон хонолоо. Тэгсэн дуу­чин МУГЖ Сарантуяа Сингапур явж шинэ цомгоо бичүүлэх гэж байгаа гэдгээ хүнээр хэлүүлсэн байсан. Нэг хэсэг манайхан чинь CD-гээ Сингапурт бичүүлдэг мод дэлгэр­чих­сэн байлаа ш дээ. Тэгээд би шөнөжин суугаад ая бичлээ. Бич­сэн аяа өөрийнхөө муу жижиг магнитфондоо бичээд сонссон чинь тийм ч муугүй шүү. Тэгэхээр нь гитараа үүрээд Сараагийнх руу гараад шидчихлээ. Ирээд Сараад сонсгосон чинь таалагдсан. “Хай­рын бурхан” ингэж л төрсөн. Клип­ний эхэнд бид хоёр “За гоё болж” гээд гарцгаадаг хэсэг байдаг ш дээ. Тэр чинь Сараагийн гэрт байхгүй юу. Гэхдээ клип нь дуунаасаа жилийн дараа цацагдсан санагдаж байна.

-Тэр жил “Пентатоник” наад­маас шагнал авсан  байх аа?

-Олонд хүрсэн их сайхан уран бүтээл болсон. “Хайрын бурхан” дуугаараа Сараа шилдэг дуучин, би шилдэг ая зохиогч шагнал авч байсан.

-Ер нь таны дуунууд тухайн дуучиндаа их тохирсон санагд­даг. МУГЖ Ариунаа дуулдаг “Чи минь”, “Номин талст” хамтла­гийн “Дурлаж бичсэн шүлэг” зэрэг сайхан дуунууд бий. Гэх­дээ таныг ийм ая байна гээд бариад явдаггүй, уран бүтээл­чид таныг зорьдог гэдэг?

-Ер нь бол уран бүтээлийг цаг, минут тутамд үйлдвэрлэнэ гэж байхгүй. Би үүнийг анхаарч ажил­ла­даг. Миний энэ дууг дуулаад өгөөч гэж гуйж байсан тохиолдол ховор. Манай урлагийн хамт олон ихэнхдээ найзад нь ийм шүлэг байна, тийм санаа байна гээд ирдэг. Тухайн хамтлаг, дуучинд ямар байвал тохирох бол гэж их бодож байгаад уран бүтээл төрдөг. Уран бүтээлчид нь зориулж, сэтгэл гаргаж хийсэн бүтээл л олонд их хүрдэг юм шиг санагддаг. Гэхдээ зарим дуу үнэндээ зовж төрөх тохиолдол бий.

-Жишээлбэл?

-МУГЖ Т.Ариунаагийн дуулдаг “Харуусал харамсал” дуунд ая хийх гэж зовсон. Би өөрөө тийм өөдрөг, гуниг гутрах ер нь дургүй хүн. Гэтэл тэр дуу их гунигтай дуу. Би бүр хүчээр янз бүрийн юм бодож гуниж байж ая хийсэн. Тухайн үед юу бодсон юм бүү мэд, шөнөжин л гунигтай байдалтай байхыг хичээж билээ (инээв). Миний дуунууд гэгээлэг, хайр дурлалын сэдэвтэй байдаг шүү. Тэгэхгүй бол хар бараан нийгэмд  уран бүтээлчид нь хүртэл болохгүй, бүтэхгүй байна гээд байвал ард түмэнд уйтгартай байх болно ш дээ. Анх дуу зохиоход хамгийн их түлхэц болсон нь манай “Хөх тэнгэр” хамтлаг байлаа. Хөгж­мийн зохиолч “Хоовон” Энхбаяр, “Сахал” Пүүжээ ах, “Никитон”-ы Баачка. Мөн “Титэм” хамтлагийн Оогий, Тайвнаа хоёр. Энэ удаа­гийн тоглолтод “Титэм”, “Хөх тэнгэр” хамтлаг тоглоно.

-Таны үед дуунд хориг тавь­даг байв уу. Тухайн үед улс төрийн сэдэвтэй дуу дуулахгүй гэдэг ч юм уу?

-1989 оноос хойш дуунд айхтар хориг тавихаа больсон. Уран бүтээ­лийн хориг тавих нь нэг бодлын зөв, нөгөө талаасаа буруу байсан гэж боддог. Хориг тавьснаар ая ерөө­сөө давхцаж байгаагүй. Харин өнөөдөр нэг нэгнээсээ хуулж хуул­даг болж. Тухайн үед дууны үгт хувьсгал хийсэн хамтлаг бол “Хонх” хамтлаг.  “Би ажилгүй хүн”, “Хонхны дуу биднийг сэрээнэ”, “Рашаантын 18” гээд тухайн нийгэмд хэзээ ч дуулагдаж байгаагүй тэр нийгмийн эмзэг сэдвийг хөндөн өөрөөр хэл­бэл “Хонхны дуу”-гаараа хувьсгал хийж чадсан. Тэдний гаргасан замаар бүх хамтлагууд явж эхэл­сэн. Харин өнөөдөр монголын рок попд жаахан ч гэсэн цензур бай­маар санагддаг. Тэгж байж л 1990 оных шиг дахин давтагдашгүй, чанартай уран бүтээл төрнө. Харин чадалтай уран бүтээлчдийг урлаг, цаг хугацаа өөрөө шалгуур болж өгдөг. “Харанга”, “Никитон”, “Хурд”, Т.Ариунаа, Сарантуяа, Наран гээд монголын рок попын ертөнцөд хаад, хатад шиг явж ирсэн хүмүүс байна ш дээ. Гэтэл адилхан урлагт хөл тавьчихаад замаасаа сураггүй алга болсон нөхдүүд ч байна.

-Та 2003 оноос урла­гаас хөндийрсөн. Тайзаа орхихоор шийдэж байсан юм уу?

-Миний үндсэн ажил гитар тоглох. Гитараа ямар үед би орхих вэ гэхээр магадгүй цаг үе надад тэртэй тэргүй одоо чиний үе дуусч гээд хэлээд өгнө. Тэр үед л би гитараа орхиод, тайзнаас чимээгүй холдоно. Тэрнээс би ямар бөх биш одоо Өөжгий зодог тайллаа гэлтэй биш. 2003 онд хэсэгтээ уран бүтээл хийгээгүй нь үнэн. Уран бүтээл хийх ямар ч урамгүй болсон.

-Яагаад?

-Нэг хэсэг рок поп уруудаж, нийтийн дуу гээч том төрөл хүч түрж орж ирсэн. Хүмүүс рок поп, амьд хөгжмийг сонсохоо больсон. Одоо харин огт өөр. Сая гаруй хүнтэй нийслэлийн хөгжилд рок, поп хөгжим заавал байх ёстой юм болов уу. Манай рок попынхон ч уран бүтээл эрчимтэй хийж байна. Би ч гэсэн энэ давалгаанаас хоц­рох­гүйг хичээж хэд хэдэн дуу бич­лээ. Ерөнхийдөө шинэ залуу хамт­лаг дуучид надад маш их санал тавьдаг. Тэр бүр зав чөлөө олддог­гүй. Одоо харин энэ тал дээр ан­хаарч ажиллана гэж бодож байгаа. Саяхан би “Номин талст”-ын “15 жил” гээд том төсөл дээр ажилла­лаа. Шинэ СD үнэхээр гоё болсон гэж бодож байна. Удахгүй цомгийн нээлт хийх байх. Хэд хэдэн шинэ дуу багтсан. МУГЖ Ж.Алтанцэцэ­гийн шинэ цомог дээр ажиллаж байна. Бас “Гурван охин” хамтлаг­тай хамтарч ажиллаж байна. Тайз­ны арын эгнээний ажил бол маш чухал. Продюсер гэдэг бол өнөө­дөр маш эрэлттэй болоод байна. Тэгэхээр 20 жилийнхээ үр дүнг одоо л гаргах хэрэгтэй биз дээ.

-Уран бүтээлээс хэсэг хөн­дий­рөхдөө юу хийж байсан юм?

-Бааранд тоглож байсан. “Ники­тон”, “Шар айраг”-тайгаа хамт бааранд л тоглож байлаа. Угаасаа найз нөхөддөө туслаад бизнес хөөе гэвч надад тийм авьяас байх­гүй юм байх биш.

-Бааранд тоглоод хэдэн төг­рөг авах уу?

-Ямар ч байсан бинзен, там­хины мөнгөө болгоод л байдаг байсан.

-Таныг сүүлд 36 мянган ам.дол­лароор гэдэсгүй их үнэтэй гитар авсан гэж дуулсан. Энэ үнэн үү?

-Худлаа. Надад тийм үнэтэй гитар авдаг хөрөнгө ч байхгүй. Яахав арваад гитар бол бий. Хамгийн үнэтэй гитар дунджаар 3200 ам.доллар л байдаг ш дээ.

-Танд нэг алдартай ногоон гитар байдаг байх аа. Ногоон өнгөтэй?

-Тэр ногоон гитар надад гом­дож, уур нь хүрдэг байх. Энэ олон жил барилаа гэж. Дээрээс нь хачин ногоон өнгөөр будаад гээд. Тэрийг анх гоё санагдаад фосфортдог ногоон өнгөөр будчихсан юм. Тай­зан дээр цагаан гэрэл тусахаар ногоон будаг нь гэрэлтээд янзтай харагдана.

-Дуучин Сэрчмааг Өвөрмон­гол нөхөртэй нь таныг танил­цуул­сан гэдэг. Үнэн юм уу?

-Уг нь Сэрчмаа намайг 2009 онд Өвөрмонголд болсон тоглол­тынхоо гитарчнаар аваачсан юм. Тэгэхэд нөхөртэйгөө намайг танил­цуул­сан. Тэгсэн харин би айл гэр болгоод эргээд салгасан буруутан болчихсон л байна лээ.