Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

П.Баярцэнгэл: Би ёодлыг хэнээр ч заалгаагүй,“Youtube”-ээс сонсч байгаад л сурчихсан DNN.mn

Өдрийн сонины архиваас…

Залуу дуучин П.Баярцэнгэл ёодол хэмээх Швейцарийн язгуур урла­гийг Монголд нэвтрүүлсэн билээ. Ингээд түүнтэй ярилц­санаа хүргэе.


-Удахгүй олон улсын ёодлын урлагийн фестивальд оролцоно гэж сонссон. Ямар учиртай фестиваль вэ?

-Швейцарьт долдугаар сарын 2-нд олон улсын ёодлын урлагийн томоохон хэмжээний фестиваль болох юм. Энэ фестивальд дэлхийн өнцөг булан бүрээс ёодлын урлагийг сонирхдог, уран бүтээл туурвидаг хүмүүс цуглана. Миний хувьд ийм том арга хэмжээнд эх орныхоо нэрийг гаргаж оролцох урилга авсандаа баяртай байгаа.

-Фестивальд оролцох саналыг Швейцариас тавьж урилга ирүүлсэн гэв үү?

-Тийм ээ. Монгол дахь Швей­царийн хөгжлийн агентлагаас надад энэхүү фестивальд оролцох хүсэлт тавьсан. Мэдээж ёодлын урлагийг дөнгөж сураад, Монголын урлагийн ертөнцөд өөрийн гэсэн байр суурьтай болгохыг хичээж яваа залуу уран бүтээлчийн хувьд энэ бол том боломж шүү дээ. Ёодлын урлагийг Монголд оруулж ирсэн анхдагч нь би. Өмнө нь манайд энэ төрлийн ганц ч дуу, клип байхгүй юм билээ. Тиймээс би энэ фестивальд өөрийн чадах бүхнээ харуулж, эх орноо сайхан сурталчлаад ирнэ гэж бодож байгаа.

-Ёодол гэхээр “Цасан гуа ба долоон одой” хүүхэлдэйн киноны дуу санаанд хамгийн түрүүнд буух юм. Ер нь ёодол анх хаана үүссэн урлагийн төрөл вэ?

-Ихэнх хүмүүс хүүхэлдэйн киноны л төсөөлөлтэй байдаг юм шиг санагддаг. Уртын дуу яг хэзээ, хаана анх зохиогдсоныг хэн ч мэддэггүй. Яг үүнтэй адил ёодол хэмээх дууны төрөл анх хэзээ үүссэн болохыг одоо ч тогтоогоогүй  юм билээ. Гэхдээ Швейцарь, Герман, Альпийн нуруу орчмоор нутагладаг Бавари үндэстний дууг ёодол гэдэг. Манай уртын дуу, хөөмийтэй адил язгуур урлагийн төрөл гэсэн үг.

-Их л хөгжилтэй дууны хэв маяг юм шиг санагддаг?

-Тийм шүү, ёодол бол ямар ч стрессгүй урлаг. Ихэнхдээ инээд хөөр, баяр баясгалан, аз жаргалын тухай дуулдаг. Миний анхны цомогт орсон дуунуудаас монголчууд маань мэдэрсэн энэ мэдрэмжийг бага ч гэсэн авсан болов уу гэж бодож байгаа шүү.

-Цомгийн борлуулалт хэр байна. Бусад уран бүтээлчдийн альбомоос их өвөрмөц санагдсан?

-Дажгүй шүү. Би “Yodel” хэмээх анхны цомгоо өнгөрсөн оны сүүлчээр гаргалаа. Зургаан дуунаас бүтсэн цомгийн гурван дуу нь Швейцарийн алдартай ёодол дуучдын бүтээл. Хуучны ёодол дуунууд. Харин нөгөө гурав нь монгол үгтэй, монгол хэв маягтай миний бүтээл орсон. Шинэ цомогт багтсан “Holly Dolly” дуугаа клипжүүлээд үзэгчдэдээ хүргэсэн нь залуус овоо хүрээд байгаа. Ер нь энэ дуунуудаараа дамжуулан үзэгчдэдээ болон сонсогчдодоо гэгээлэг өнгө аяс бүхий уран бүтээл хүргэхийг зорьсон. Угаасаа гуниг зовлон өгүүлсэн олон уран бүтээл байхад заавал хар бараан зүйл дуулаад байх шаардлагагүй гэж боддог. Нэг ч гэсэн гэрэл гэгээтэй амьдралыг дуундаа шингээхийг боддог. Миний нэр хүртэл Баярцэнгэл шүү дээ.

-Зарим хүмүүс таны “Holly Dolly” дууг гадны уран бүтээлээс хулгайлсан гэх яриа нэг хэсэг гарсан. Үнэн үү?

-Ёодлын брэнд кан кан гэх ая бий. Тэр аянаас санаа аваад уран бүтээлдээ ашигласан. Гэхдээ би энэ миний өөрийн зохиосон монгол ёодлын ая гэж хувьчлаагүй. Манай залуус хийж бүтээхийг хүсч эрмэлзэж яваа нэгнээ дэмжихээсээ газар дор ортол муулж, элдэв өө хайж байх шиг санагддаг. Уг нь залуу хүмүүс харин ч нэгнийгээ дэмжиж, хурцалж, урам өгч байвал зүгээр юм болов уу гэсэн бодолтой явдаг.

-Энэ урсгалаар уран бүтээл, тэр дундаа цомог гаргана гэдэг амаргүй байсан болов уу. Ядаж л мэргэжлийн талаас нь болох, болохгүйг нь хэлээд туслаад өгөх хүн байхгүй шүү дээ?

-Анхны бие даасан цомгоо гаргахад таньдаг уран бүтээлч ах нар маш их дэмжиж тусалсан. Миний цомгийн ивээн тэтгэгчээр Швейцарийн хөгжлийн агентлаг ажилласан.  Харин цомогт багтсан дуунуудын бичлэгийг “Дашка” студид хийсэн. Бусад ажил дээр миний төрсөн ах П.Отгонцэнгэл гардаж ажилласан. Хөгжмийн найруулгаас эхлээд надад зөвлөж ажиллах хүн хэрэгтэй шүү дээ. Ер нь миний ах уран бүтээлийг минь бүхий л талаас нь дэмждэг. Дуулах дууг минь  зохиож, хөгжмийн найруулга, хоолойны бичлэг, клипний ажилд тусалдаг продюссер гэхэд болно. Урлагт хайртай хүн л дээ.

-Ер нь ёодлыг анх яаж сурсан юм бэ?

-“Youtube” -ээр сонсч байгаад л сурчихсан. Энэ төрлөөр дуулдаг алдартай олон дуучид байдаг. Тэдний клипийг үзэж байгаад дууг нь байн байн ухрааж сонсч байгаад энд нь ийм нугалаа хийх юм байна, тэр хэсэгт нь ингэж өргөх юм байна гээд л сонссоор байгаад сурсан.

-Ёодол дуулахад их өвөрмөц авиа сонсогддог. Сурахад хамгийн чухал нь юу байдаг бол?

-Миний чих их үүрэг гүйцэтгэсэн ш дээ /инээв/. Сонсгол маш чухал юм билээ. Чихээрээ сонссон аялгуугаа авиагаар илэрхийлэхэд хялбар гэх юм уу даа.

-Таныг “Universe best songs” наадмын шилдэг оролцогч гэдгээр тань хүмүүс андахгүй байх. Ялангуяа өвөрмөц төрлөөр оролцсон нь таныг олонд танигдахад нөлөөлсөн болов уу?

-Тэгэлгүй яахав. Би “Universe best songs-2010” наадмын шилдэг 25 оролцогчийн нэгээр шалгарсан. Уг нь тухайн үед би Кино урлагийн дээд сургуулийн жүжигчний ангийн оюутан байсан. Багаасаа л дуулах дуртай хүүхэд байсан учраас энэ наадамд оролцъё гэж шийдсэн. Тэгээд өөрийн гэсэн өнгө аястай байж бусдаас ялгарна гэдэг үүднээс “Youtube”-ээс ёодлыг сурсан хэрэг. Энэ наадам миний хүсч мөрөөдөж явсан зорилгын маань үүд хаалгыг нээж, эрч хүчээр хөглөж өгсөн гэж бодож явдаг. Гэхдээ поп чиглэлийн дуугаа ч орхихгүй. Цаашдаа аль алинаар нь сайн уран бүтээл хийх болно. Одоогийн байдлаар “Бүсгүй минь чи инээмсэглэж яваарай”,  Балхжав ахын цомогт багтсан “Хөхөө гэрлэх дөхлөө” зэрэг хуучны арваад сайхан дууг дуулсан.

-Одоо “Universe best songs” наадмаас төрөн гарсан шилгүүд хоорондоо өрсөлдөж байгаа юм билээ. Ямар уран бүтээлээр оролцож байгаа вэ?

-Эхний шатанд ёодлоор дуулсан. Одоо хоёрдугаар шатанд монгол дуугаар өрсөлдөнө. Бэлтгэлээ базааж л байна. Ямартай ч нэг сайхан уран бүтээл хүргэх гээд бэлтгэж байна. Цаг нь болохоор уншигчид, үзэгчид маань мэдэх байх аа.

-Танай аавыг дуучин гэж сонссон юм байна. Жүжигчин мэргэжилтэй мөртлөө дуучин болох хүсэл аавтай чинь холбоотой юм шиг санагдсан?

-Тийм. Миний аав Соёлын тэр­гүүний ажилтан дуучин Пүрэвжав гэж хүн бий. Хуучнаар Сүхбаатарын соёлын ордон гэж байхад дуучин байсан. Одоо тэтгэвэртээ гарсан. Аав ээж маань Дорнод аймгийн хүмүүс. Би эхээс тавуулаа. Бага байхдаа л аавыгаа дагаад найр наадамд дуулж явдаг хүүхэд байсан. Сургуульд байхдаа дуугаар олон уралдаан тэмцээнд орж түрүүлж байлаа. Арван жилийн сурагч байхдаа бүр хамтлагтай байсан. Бас болоогүй аймагтаа алдартай, хэд хэдэн удаа тоглолт хийчихсэн. Энэ бүхэн миний хүсэл мөрөөдлийн эхлэл гэж боддог.

-Та “Шинэ жилийн адал явдал” гээд инээдмийн кинонд тоглож бас чамгүй жүжигчин гэдгээ харуулаад авсан. Ер нь жүжигчнээрээ ажиллах бодол бий юу?

-Одоохондоо урлагийн ертөнцөд өөрийн гэсэн орон зайг бий болгох гээд завгүй л явна. Дуугаараа овоо жигдэрч байна. Саяхан хөтлөгч Өөдөөгийн зохион байгуулсан “Alfa music” төсөлд оролцож дэд байр эзэллээ. Надад сурах юм их байна. Гэхдээ үндсэн мэргэжлээрээ хоосонгүй. “Найрын ширээний ууц” мюзикл жүжигт тоглоод авсан. Мөн “Шинэ жилийн адал явдал” нэртэй инээдмийн кинонд тоглолоо. Ямартай ч зорьсондоо хүрсэн цагт дараагийн уран бүтээл яригдах байх. Поп дуугаар дагнасан хоёр дахь цомгоо гаргахаар төлөвлөж байгаа.

-Гэр бүлтэй юу?

-Байгаа. Эхнэр хүүхэдтэй гурвуулаа амьдарч байна. Энэ завшааныг ашиглаад Отгонцэнгэл ахдаа болон “Nature sounds”-ын хамт олон, намайг дэмжиж ажилладаг бүх уран бүтээлч нартаа талархаж явдгаа илэрхийлмээр байна.

Д.ДАВААСҮРЭН

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Б.Сарантуяа: Хөлөө жийж суугаад төрсөн өдрийн бэлгүүдээ задлах гоё шүү DNN.mn

Өдрийн сонины архиваас…………..

Монгол Улсын гавьяат жүжигчин, Зууны манлай эстрадын дуучин, поп хатагтай Б.Сарантуяа “Сэхүүн салхи” төрсөн өдрийн тоглолтоо энэ сарын 20-нд хийх юм. Тэрбээр өчигдөр “Улаанбаатар” зочид буудалд төрсөн өдрийн тоглолтынхоо тухай хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Төрсөн өдрийн ес дэх тоглолт нь “Монгол бөхийн өргөө”-нд болох аж. Тоглолтод “RANDOM”, “Олонхи” хамтлаг, ҮДБЭЧ, БЦДБЧ-ын бүжигчид, ая зохиогч Б.Ангирмаа, Ө.Хишигжаргал, Л.Насанбуян нар оролцох юм байна. Дуучны энэ удаагийн тоглолт, хэрхэн бүтэж буйг бодитоор харуулах “Сэхүүн салхи тоглолтын тухай” реалити шоу бэлтгэж байна лээ. Б.Сарантуяатай цөөн хором ярилцлаа.


“Өдрийн сонин”-д талархаж явдаг. Орон нутгийн аялан тоглолтын спонсор байсныг ерөөсөө мартаагүй шүү гэсээр дуучин биднийг угтлаа.

-Төрсөн өдөр чинь удахгүй болох нь ээ. Таны хувьд хамгийн мартагдашгүй төрсөн өдрийн бэлгийг хэн өгсөн бол?

-Олон бэлэг авч байсан болохоор ийм бэлэг муу, ийм бэлэг сайн гэж хэлж чадахгүй байна л даа. Анхны төрсөн өдрөөр маань MCS Кока кола бүтэн жилийн хэрэглээний кола үнэгүй нийлүүлж байлаа. Би хоолондоо дарс хийх дуртай. Дарс миний хэрэглээнд дандаа байдаг учраас АПУ компанийнхан бас бүтэн жилийн хэрэглээний “Хатагтай” дарсаа бэлэглэсэн. Хөдөө найр наадамд явахдаа тэр дарснуудаа авч явж билээ. Тэр бол сонирхолтой бэлэг байсан. Сая нэг сюрприз барьсан юм байна.

“United Colors of Benetton”-ы дистрибьютер “Promon trade” компанийн захирал Н.Оюунбат надад хаврын коллекцийн чемодан дүүрэн хувцас болчихоор мөнгөн дүнтэй бэлгийн карт бэлэглэсэн шүү. Нэг удаа бэлгийн карт аваад хамаатан саднууддаа бэлэг аваад таарсан. Одоо би 45 хүрч байгаа юм чинь өөрийгөө хувцаслана гэж бодож байгаа. Маргааш эрт shopping хийнэ. Эмэгтэй хүн хааяа дэлгүүр хэсээд, стрессээ тайлдаг. Би дэлгүүр хэсэх хоббитой хүн биш л дээ. Бас жаахан дутагдалтай. Олдсон дээр нь гялс авчихъя гээд шинэ жилээр тав зургаан хос гутал, шуба авчихдаг. Гэхдээ энгийн үедээ өмсөхгүй л дээ. Хүлээн авалт, улаан хивсний ёслол дээр өмсөхөөр тооцож авдаг. Найз залуутайгаа уулзах, хэн нэгний төрсөн өдөрт очихдоо сайхан хувцаслая гэж нэг их хичээдэггүй. Тоглолтон дээр өмсөх хувцсаа л боддог. Дэлгүүрүүдэд байдаг, энгийн хүн хэзээ ч сонирхохооргүй этгээд, галзуу солиотой загвартай гутлуудыг би л авдаг.

-Эр хүнээс авсан хамгийн том бэлэг гэвэл юу байх вэ?

-Хүүхэд байлгүй дээ (хөхрөв) Гэхдээ хөөрхий минь, Эрхмээгийн аав их гоё бэлэг өгдөг байсан юм аа. “Найз бүсгүй минь болооч” гэж бриллиант шигтгэсэн алтан бөгж бэлэглэж байлаа. Тэрийг мартахгүй шүү. Дээрээс нь Б+С = love гэсэн нимгэн алтан гинж бэлэглэж байсныг би сая зүүлт чимгээ янзалж байхдаа олж авсан. Ерөөсөө гундаагүй, алтан юм чинь гялалзаад байж байдаг юм билээ.

-Сараа төрсөн өдрөө хэд хүртлээ доргио тэмдэглэх болоо?

-Ер нь 50 хүртлээ гандан буурахгүй ш дээ. Хүмүүс намайг төрсөн өдрөө битгий тэмдэглэ гэдэггүй. Харин төрсөн өдрөө тэмдэглээч ээ, яагаад тэмдэглэхгүй байна аа гэцгээдэг. Гоё шүү. Миний ээжийн төрсөн өдөр их гоё болдог. Бид ээжийнхээ төрсөн өдрийг гоё тэмдэглэхийг боддог. Тийм учраас ер нь бол төрсөн өдрөө сайхан тэмдэглэнэ.

-Сарааг зүгээр л нэг эзэгтэй шиг, эр хүнийг хараад амьдрахыг хүстэл нь дурлуулах эр хүн учрах болов уу?

-Толгойд тийм программ суулгах хэрэгтэй юм шиг байна лээ. Тийм хүн хай, Сараа гээд хайлтын систем дээрээ тавиад хүлээгээд сууж байх хэрэгтэй юм болов уу. Заримдаа өөрөө хийчих юмаа ч “Надад туслаач” гэж хэлэх ёстой юм байна. Би болохоор “Аан, би өөрөө хийчихнэ ээ”, “Зүгээр зүгээр өөрөө авчихна”, “Надад байгаа” гэдэг. Тэгэхээр чинь хүн яаж надад туслах вэ дээ. Ер нь хүчирхэг мөртлөө заримдаа сул дорой харагддаг эмэгтэйчүүд л эрчүүдийг өөрийнхөө төлөө хөдөлгөж чаддаг юм биш үү.

-Хэн нэгэн эр хүнээс зүгээр л тусламж гуйх үе байсан уу?

-Байлгүй яах вэ. Ер нь туслалцаа гуйхад нэг ч удаа “Үгүй” гэж хэлж байсан хүн байхгүй шүү. Монгол эрчүүд их хүнлэг. Яахав машины хаалга онгойлгох, сандал тавьж өгөх, хувцас өлгөхдөө муу юм билээ, манай эрчүүд.

-Тоглолтоо яагаад “Сэхүүн салхи”-аараа нэрлэх болсон юм бэ?

-Монголчууд бүгд сэхүүн. Шал арчиж байгаа үйлчлэгч нь хүртэл “Гадуур нь яваарай” гээд загнаад өнгөрдөг. Ажлаа хийхдээ ч эзэн, дор дороо ноён шиг байдаг юм биш үү. Ийм сэхүүн ард түмэн. Тийм учраас “Сэхүүн салхи” гэдэг нь цаг үеэ олсон юм болов уу гэж боддог. Өрөнд орлоо, зээл авлаа л гэнэ. Сайн цаг ирнэ гэж найдаад, монголчууд өөрийнхөө оюун ухаан хүч чадалдаа итгэж , эвтэй найртай байж, Монгол Улсаа хөгжүүлэх аргаа л хайх ёстой шүү дээ. Би бас бодсон л доо. Зүгээр л нэг дурлал энэ тэр гэсэн нэртэй концерт байвал ямар уйтгартай вэ. Сэхүүн салхи гэхээр өөрчлөлтийн салхи ороод ирэх ч юм билүү. Сараа ч өөрчлөгдөөд гараад ирэх юм билүү. Бид тайзан дээр зоригтой шийдэл хийнэ ээ.

-Хүмүүс эдийн засгийн хямрал гэж их ярьж байна. Таны хувьд хямрал болж байгаа юу?

-Хямрал рок попынхон, урлагийнханд нөлөөлсөн гэж би бодож байна. Хямрал нөлөөлсөн учраас шинэ жилээр тэн хагас нь ажилгүй байсан гэж сонссон л доо. Миний хувьд бүтэн баг ажилладаг, менежмент сайтай байсан учраас үнэ ханшийн хувьд ч харьцангуй уян хатан байж, арванхоёрдугаар сарын 25 хүртэл тоглолтоо зохицуулаад, гадаадад монголчуудынхаа урилгаар ч тоглосон. Хямрал надад нөлөөлөхгүй байхуйцаар урьдчилан бэлтгэсэн. Хямрал болно гэдгийг мэдэж байсан. Өглөө босоод валютын ханш хэд байгааг сонирхдог.

-Банкир нөхөртэй байсны ул мөр үү?

-Уучлаарай, манай экс нөхөр банкир байгаагүй юм ш дээ. Гумболдийн их сургуулийг урлаг судлаачаар төгссөн юм билээ. Занабазараар хамгаалсан. Яахав “Голомт” банкны ТУЗ-ийн дарга байсан учраас банкир гэж ойлгоод байдаг болохоос биш. Ер нь мундаг хүн л дээ. Би өөрөө эдийн засагч мэргэжилтэй хүн. ХААИС-ийн сургуулийн нягтлан бодогч, эдийн засагчийн анги төгссөн хүн чинь ханш харалгүй яах вэ. Өмнөдмонголоос тоглолт хийгээч гэж ярихад би юанийн ханш хэд билээ гэдгийг сайн мэдэж байх ёстой. Аль валют нь өндөр ханштай байна тэр улсад очиж тоглоё доо гэж би наргиа болгодог.

-Та үндсэн мэргэжлээрээ хэзээ нэг цагт ажиллах болов уу?

-Үгүй байх аа. Дандаа тоо эргүүлнэ гэдэг уйтгартай ажил шүү. Зохион бүтээгч юм уу. Интерьер, дизайн ч юм уу, хүүхдийн зохиол ч юм уу хийж болно ш дээ.

-Таны тоглолтын өмнө реалити шоу хийх санаа хэнээс гарсан бэ?

-Үүнийг манай “Apple produсtion”-ы захирал Б.Анхтуяа санаачилж, надад хэлсэн. Тоглолтын өмнө хөрөг нэвтрүүлгээс уран бүтээлч хэрхэн ажилладаг, яаж ивээн тэтгэгчтэй, сонин хэвлэлийнхэнтэй уулздаг. Ямар ааштай, өдөр тутамдаа амьдралаа зохицуулж явдаг юм. Урлагийн ажлаа яаж хийдэг юм гэдгийг харуулах үүднээс ийм шоу санаачилсан юм билээ. “Би реалити шоу хийж байгаа шүү, нүүр амаа бэлтгээрэй” гэсэн чинь манай “RANDOM”-ын Бука “Хо хо” гээд “Найз нь угаасаа л гоё ш дээ, чи намайг яалгах гэсэн юм бэ” гээд тоглоод байгаа юм даа. Бас л гоё л байна л даа. Урлагийнхан реалити шоунд бэлтгэлтэй байна лээ.

-Төрсөн өдрийн тоглолтын дараа Сараа юу хийдэг бол?

-Хүлээн авалтын үеэр бүх ирсэн зочдод анхаарал тавиад, талархал илэрхийлээд, бараг өөрөө идэж ууж чадахгүй шахуу явж байгаад өглөө сэрээд хэвлэлээр юу гарсныг сонсоно, чагнана. Тэгээд л гоё зургуудаа үзээд, мэндчилгээнүүддээ хариулаад, унтлагынхаа хувцастайгаа том өрөөндөө ороод бэлгүүдээ задалж эхэлдэг. Хэн юу бэлэглэсэн нь сонин байдаг. Силкэн унтлагын хувцастай, том өрөөнд камин зуухны хажууд хөлөө жийж суугаад бэлгүүдээ задалж байгаа зураг байдаг. Тэр үе бас гоё шүү. Хамгийн гол нь тоглолт гоё болбол Сараа аз жаргалтай байдаг юм даа. Тийм үед хүлээн авалт супер л болдог. Тоглолт муухай болохгүй л дээ. Яахав жижиг сажиг алдаа гарчихаар жаахан сэтгэл дундуур болчихдог.

-Баярлалаа. Танд амжилт хүсье.

Б.ЯНЖМАА

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Ардын жүжигчин Н.Сувд: Жүжигчний мэргэжил сурч болдог сургаж болдоггүй DNN.mn

Өдрийн сонины архиваас………………..

Улсын драмын эрдмийн театрын 90 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Ойтой холбоотойгоор Монгол Улсын Ардын жүжигчин Н.Сувдтай цөөн хором ярилцсанаа хүргэж байна.


-Энэ жил театрын 90 жилий ой тохиож байна. Таны хувьд театр амьдралын тань салшгүй нэг хэсэг. Анх театрт орж байсан дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-Манай Улсын драмын эрдмийн театр Монголын орчин үеийн мэргэжлийн урлагийн байгууллагуудын хамгийн ахмад байгууллага. Ууган театрт тооцогддог. 1931 оны арваннэгдүгээр сарын 12-нд “Үнэн” жүжгээр хөшгөө нээж байсан түүхтэй театр. Бид ахмадуудынхаа байгуулж байсан театрт 90 дэх жилдээ уран бүтээлээ хийж буй уран бүтээлчид. Анх байгуулагдсаныхаа дараа 1963 он хүртэл драм, дуурь, балет, хүүхдийн театрууд нэг театртай байлаа. Үүнээс хойш театрууд мэргэжлээрээ салж, өөрийн байртай болж тусгаарлан өнөөг хүртэл үйл ажиллагаа явуулж байна. Манай театр 1981 онд Эрдмийн буюу академик цолоо авсан. Энэ бол манай ажлын онцлогтой дүйцдэг гэж би боддог. Яагаад гэхээр нэг жүжиг тайзан дээр тавихын тулд маш их судалгаа шинжилгээ хийдэг. Ер нь театрт уран бүтээл тавина, жүжигчид дүр бүтээнэ гэдэг бол эрдэм шинжилгээ, судалгааны үндсэн дээр ажилладаг. Одоо манай театрт үндсэндээ дээд мэргэжлийн жүжигчид, боловсон хүчнээр бүрэн хангагдсан. Найруулагчид, жүжигчид, зураачид дээд боловсролтой, залуу боловсон хүчин ажиллаж байна. Энэ жил 90 жилийн ойгоо угтаад зохиолч Б.Цогнэмэхийн “Хаадын хаан” жүжгийг үзэгчдэд хүргэхээр ажиллаж байна. Зөвхөн уран бүтээлчдийн хэлтэс гэлтгүй захиргаа, үйлдвэрлэлийн зэрэг бусад хэлтэс албадуудад ажиллаж байгаа хүмүүс, мөн мэргэжлийн боловсон хүчнээр хангагдсан. Цаашдаа туслах мэргэжлийн ажилчдаар бүрэн хангах шаардлага театрт байгаа. Гэрлийн инженер, дууны инженер, нүүр будагч, оёдолчин зэрэг бүгд нэгдэж байж театр гэж байгууллага бий болдог. Тиймээс бүх төрлийн туслах мэргэжлийн боловсон хүчнийг бэлдэх зорилгыг театр тавьж ажиллаж байна. Би 1973 онд театрт ажиллаж эхэлсэн.

1970-1973 онд Кино үйлдвэрт ажиллаж байгаад Н.Островскийн “Инжгүй хүүхэн” (Безприданница) жүжгийг тавихад театрт Ларисагийн дүрд ирж ажилласан. Тэр жүжгийг тайзнаа тавьсны дараа орон тоогоор шилжиж ирж байлаа. Ийм л түүхтэй. Залуучуудтайгаа хамтраад одоог хүртэл ажиллаж байна.

-Тухайн үед таныг театрт ирэхэд алтан үеийнхнээс хэн хэн ажиллаж байв. Алтан үеийн уран бүтээлчидтэй ажиллана гэдэг их сургууль төгссөний дайны мэдлэг, чадвар хуримтлуулдаг гэж ярьдаг шүү дээ?

-Байлгүй яахав. Долгорсүрэн, Лхадолгор, Хандсүрэн, Цэвээнжав, Цэрэндулам гуай гэх мэтчилэн манай алтан үеийн ахмад уран бүтээлчид ажиллаж байсан. Алтан үеийнхэнтэй хамт ажиллах аз завшаан надад тохиолдсон. Тэднээс их юм сурсан. Ер нь манай жүжигчний мэргэжил гэдэг сургууль төгссөнөөр ч жүжигчин болчихгүй. Бүх амьдралынхаа туршид л сурч, судалж мэдэж байж л энэ ажлыг хийдэг болохоор залуучуудтайгаа, ахмадуудтайгаа хамт ажиллаад явж байна.

-Театрт ажилд ороод тухайн үедээ үе тэнгийн ямар уран бүтээлчидтэй дотно найз нөхөд байв?

-Бидний үеийнхэн гэвэл Ардын жүжигчин Ж.Лхамхүү, Д.Мэндбаяр, П.Цэрэндагва, Г.Мягмарнаран гээд олон сайхан уран бүтээлчид бий. Манай үеийнхэн 1980-аад онд театрын бас нэг гол хүч, тулгуур багана болж явсан. Яг л одоо үеийн залуучууд шиг бүх ачааллыг нуруун дээрээ үүрч явсан үе бий. Одоо бол залуучууд маань бидний халааг аваад ажиллаж байна. Үе үеийнхэн энэ театрт хамт ажилладаг уламжлал юм даа.

-Театрын уран бүтээлийн төлөвлөгөө жилээр гардаг байсан гэдэг. Төлөвлөгөө биелүүлнэ гэдэг амаргүй ажил байв уу?

-Тэр үед улсаас тавих жүжгийг төлөвлөөд, гарах зардлын төсвийг гаргаад өгчихдөг байсан. Тэрнийхээ хариуд “орлого тэдэн төгрөг ол” гээд төлөвлөгөө тавьчихдаг. Би 1973 оноос хойш өнөөг хүртэл ажиллахдаа манай театр төлөвлөгөөг давуулан биелүүлнэ үү гэхээс тасалж байсан түүх бол мэдэхгүй. Уран бүтээлийг яг цаг тухайд хийдэг. Орлогын төлөвлөгөөг ихэвчлэн давуулж биелүүлдэг. Бүх ард түмний социалист уралдаанд манай театр эхний гурван байраас ухарч байсан удаагүй шүү.

-Төлөвлөгөөт энэ их ажлын хажуугаар дэлгэцийн томоохон бүтээлд ажиллана гэдэг бас л амаргүй ажил санагдаж байна. Хатуу салхилга баттай үед хувийн уран бүтээлийн ажлыг хэрхэн зохицуулдаг байв?

-Бүх юм төлөвлөгөөтэй, бодлоготой. Театрын уран бүтээлийн хажуугаар кино уран бүтээлд тоглох бололцоотой бол чөлөөлж өгдөг. Бололцоогүй бол чөлөө өгдөггүй байсан. Тийм хууль театрт одоо ч бий. Тийм учраас театрынхаа ажлыг амжуулахын хажуугаар бололцоо гарвал кино уран бүтээлд ажилладаг байсан. Хамгийн урт хугацаагаар (хоёр жил) ажлаас чөлөөлөгдөж явсан дэлгэцийн уран бүтээл бол “Мандухай сэцэн хатан” кино байсан.

-Та “Мандухай сэцэн хатан” кинонд 41 настай байхдаа тоглож байсан гэдэг. Бүтэн хоёр жил ажлаас чөлөөлөгдсөн гэхээр асар өргөн хүрээтэй баг ажиллажээ?

-Тийм 40 настай л байсан байх. Нэг жил бэлтгэл, нэг жил яг кино зураг авалтаа хийсэн байдаг.

“Мандухай сэцэн хатан” киног одоо ч Монголын ард түмэн огшиж үздэг. Одоо үзээд сууж байхад ямар сэтгэгдэл төрдөг вэ. Тухайн үед залуу уран бүтээлч хүний хувьд алдах онох зүйл бишгүй л байсан болов уу?

-“Мандухай сэцэн хатан” киноны талаар элэгдтэл хуучиртал зөндөө л ярьсан. Кино гэдэг чинь тамгалагдаад л гарчихдаг. Араас нь засах аргагүй байдаг. Театрын онцлог нь засаж болно, нэмж болно, шинээр юм олж болно. Киног тэгэх арга байхгүй. Ямар болсон түүгээр нь хүлээж авахаас өөр боломжгүй. Одоо “Мандухай сэцэн хатан” киног үзээд нэг их тэгдэг байж, ингэдэг байж гэдэггүй. Сэтгэлд хүрэхгүй байгаа хэсэг байлгүй л яахав. Нэгэнтээ чиний чадал тэр, хийсэн чинь тэр. Тэрийг байгаагаар нь хүлээж авах аргагүй ш дээ, тийм ээ. Тэрнээс би тэр хэсэгт ингээд хийх байсан юм, тэгээд болоогүй юм гээд зарлаад гүйгээд байх зүйлгүй.

-Та залуу уран бүтээлчдэдээ хандаж юу зөвлөж, хэлдэг вэ?

-Тийм юм хийх гэсэн юм хэлээд, зөвлөөд өгөөч гэвэл мэдээж чадах чинээгээрээ туслахыг бодно. Би нэг их ийм шавьтай гэж ярих дургүй. Жүжигчний мэргэжил сурч болдог, сургаж болдоггүй. Хүн өөрөө хэнээс ч хараад сураад өөрийгөө баяжуулаад боловсруулаад л байвал жүжигчин болно. Ямар ч алт шиг багш байгаад тэрнээс өөрөө л юм авч чадахгүй бол тухайн багш чиний сэтгэл зүрх, оюун ухааныг орлоод ажиллахгүй учраас өөр арга чарга байдаггүй. Зүгээр өөрийнхөө мэдэх, чадах зүйлийг хэлдэг, тусалдаг. Тэрийг багш гэж үнэлэх нь тухайн хүний л асуудал. Тэр хүн л миний шавь гэж бодоод багшаа гэж үнэлж байвал тэгээд л боллоо. Надаас дөрөв, таван жил юм сураагүй бол би хичнээн багш гэж бархираад яахав дээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Жүжигчин О.Тэмүүжин “Алтангадас” одонгоор энгэрээ мялаалаа DNN.mn

“Хилэнт эх” хэмээх модон луу жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.

МУСТА, жүжигчин О.Тэмүүжин Алтангадас одонгоор энгэрээ мялаалаа.

Categories
мэдээ соёл-урлаг

Хөгжмийн зохиолч Б.Пүрэвсүрэн Гавьяат зүтгэлтэн цолоор энгэрээ мялаалаа DNN.mn

XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.

Энэ үеэр цэнхэр тэнгэрийн орон зэрэг олон хит дууны эзэн, хөгжмийн зохиолч Б.Пүрэвсүрэн Гавьяат зүтгэлтэн цолоор энгэрээ мялаалаа.

Categories
мэдээ соёл-урлаг цаг-үе

Удирдаач Ч.Чинбат Монгол Улсын Ардын жүжигчин боллоо DNN.mn

XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.

Энэ үеэр Монгол Улсын Консерваторийн захирал асан, профессор, Урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Чулууны Чинбатад Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртээв.

Categories
мэдээ соёл-урлаг цаг-үе

Лондон Колизум дахь “Монгол хаан” -Өө нь анзаарагдамгүй өвөрмөц дуурьлиг жүжиг DNN.mn

“Art Desk”бол Британийн урлагийн сэтгүүлзүйн гол сайтуудын нэг юм. 2009 онд байгуулагдсан энэхүү сайт нь хөгжим, театр, кино зэрэг урлагийн шүүмж, нийтлэл, ярилцлагуудыг гаргадаг бөгөөд Гэри Нэйлор “Монгол Хаан” жүжгийн талаар шүүмж бичсэнийг хүргэж байна.

Итгээд үз, энэ Mонгол тууль болманай хот дахь хамгийн гоё үнэлэмж

Эрдэнэбилэгийн Ганболд болон “Монгол Хаан” киноны жүжигчид.“Тийм ээ, тэд чадаж байна!”


Гурван цагийн турш үзсэн жүжигтээ багахан балмагдсан хүү бидэн хоёр Трафальгарын талбайг хөвөөлөн гэртээ харихаар алхах зуур хүү маань “Үүний төлөө л мөнгө төлдөг биш үү?!” хэмээн хэллээ. Хэдий би тайзнаа агуу жүжиг бүтээх гайхамшигт жор найрлагын тухайд л тээнэгэлзэж байсан ч, Вегаст ганц суудал нь “галзуурсан” үнэ хүрдэг алдарт “Нарны цирк”-ийн гайхамшигт тоглолтоос ч хавь илүү хэмээн дараа нь санаа нийлсэн эл жүжгийн тухайд ийн бодсонгүй явав.

“Монгол Хаан” жүжиг бол таван одтой үзвэр мөнөөс мөн. Миний бие өөрийн найз нөхдөд энэ жүжгийг үзээч хэмээн хэдийнээ уриалсан. Гэхдээ мэдээж ганц нэг сануулга бий. Их театрын тайзнаа гарч буй шинэ тулгар тоглолт учир үйл явдлын хурдац, давтагдалт, хоёрдугаар үзэгдлийн сунжирсан өрнөл болон өчүүхэн зуур амсхийхгүй бол үзэгчдийн нүд, чихийг цуцааж мэдэхээрүзэхүй, сонсохуйн хэт ачаалал зэргийг урьдчилан хэлэх нь зүй. Тэгсэн хэдий ч, юутай адал явдал гээч нь энэ билээ!

Бавуугийн Лхагвасүрэнгийн 1998 онд туурвисан жүжгээс сэдэвлэн, Оливьерын шагналт Тимберлейк Уэртенбэйкерийн англи хэлнээ буулгасан “Монгол Хаан” жүжиг Монголын баялаг түүх, бардам соёл, өвөрмөц төрт ёсоо ахиулан таниулахыг зорино. Жүжгийн танилцуулга дээрх морь унасан эрхмийн сүрлэг зураг бол найруулагч Херо Баатар.Тэрбээр өөрийн үгэнд Чингис хааныг дурдсан нь дэлхийн түүхэнд хамгийн том эх газрын эзэнт гүрнийг байгуулж, даяарт суу нь тодорсон, хамгийн алдартай Монгол хүмүүн, мөн орчин цагийн сая сая хүний өвөг эцэг хэмээгддэг болой.

No description available.

Манай үзэгчдэд дөхүүгээр жишвээс энэ жүжгээс нэлээд их Шекспир, багаахан Авраам, Исаак хоёрын домог, мөн үлэмж “Хаадын тоглоом”-ын үзэгдлүүдийг хүртэнэ гэсэн үг!Аливаа дуурьт цомнолыг чухалчилдаггүйн адил, зохиол энэ жүжигт хэвшмэл жүжгийнх лугаа адил тийм голлохүүрэгтэй бус. Жүжгийн зохиол Арчуг хэмээх хааныг тойрон өрнөх ба хаантны сэтгэл хөрсөн их хатан, халуун хайрт бага хатан хоёр нь хэдхэн хоногийн зайтай нуган үрс төрүүлснээр жүжиг эхэлнэ. Их хатны нууц амраг мөн Арчуг хааны шадар ЭгэрэгтЯгогийн атаа жөтөө, Макиавеллийн ов заль бугшсан гэлтэй.Чухам тэрбээр өөрийн удмыг хаан ор суулгахын тулд нялх үрсийг өлгийнд нь сольж, харин мэхлэгдсэн хаантан өөрийн яс махны тасархайгшадар зөвлөх төдий болгоно.

 

Хуурамч хунтайж өсөх тусмаа сэтгэц эмгэгтэй хийрхэгч болохыгАрчуг хаан ухаж, улмаар төр улсынхаа төлөө Хамлет хүртэл харуусал дэндэж, харгис нь хэтэрлээ гэмээр хэд хэдэн амийг золионд гаргаснаар хорон шадрын санаа үл бүтнэ.

 

Жүжиглэлт нь ёсорхуу гэмээр ч үйл явдалдаанийцэн зохицож, бүрнээ илтгэх тул жүжигчдийн хүүрнэлийг орчуулгаар үзүүлэх нь хэрэггүй шахуу. Ганболдын Эрдэнэбилэг өөрийн уран сайхны дүрийг үнэнхүү сүр хүч, ид хав дүүрэн Хаан болгон бүтээхийн сацуу дотор хүн нь ч сэрдэж, сэтгэл хоёрдохын шалтагт гүнээ шаналан энэлж буйг харуулна. Хааны өстөн шадрын дүрд Сугарын Болд-Эрдэнэхувирсан нь хааны өлмийд билбүүрдэн шарвалзах өлөн нүдтэй, өчүүхэн бодолтой, агууд санаархавч атгагтаа бүдэрсэн нэгэн аж.

 

Одхүүгийн Дөлгөөний бүтээсэн энхрий ялдам, ариун явдалт бага хатан жүжиглэлтийн хувьд ажиллагаа багатай дүр мэт боловч, өөрийн хувь тавилангаа хүлцэн буйг нь харахуйяа гайхан бишрэм, мөн элэг эмтрэм ажээ. Харин Уртнасангийн Уранчимэг их хатны дүрийг бүтээхдээ өөрийн үр биш хэмээн мэдсээр атлаа эхийн сэтгэлээр хайрлах дэндүү уяхан сэтгэлийг өр зүрхэндээ мэдэрч, танин барьжээ.

 

Шадавын Доржсүрэн ч өөрийн туслах дүр, хуурамч залгамжлагч Ачирыг онц бүтээснээр, “тавилан төөргөө хүн өөрөө зурах биш дээ, төрт улсаа элгэн бүлээсээ илүүд үзэх энэ эцэг-биш-эцэг нь хөнөөхийн оронд хайрлаж болсонгүй юу” хэмээн ад мөрийн тэр атигар амьтныг өчүүхэн төдий өмгөөлөх бодлыг төрүүлж, сэтгэл сэмэлж байв. Ерөнхийд нь дүгнэвэлтун аятайхан. Энэ тоглолтын өвөрмөц, ухаан балартуулам увидас нь жүжгийн туйлын омог бардам тавилт найруулгад орших бөгөөд энэхүү түүхт хоёр давхар ордон ч ийм жүжгийг маш ховорхон үзсэн буй заа.

 

Очиржанцангийн Болдын урласан ер бусын өмсгөлийг өвч асаасан тавь гаруй бүжигчдийн найрал өнгө солонгорон, утга нэмж, үелзэн хөдлөх нь үзсэн хүний сэтгэлд тал нутгийг ургуулан үзүүлж, уудам орон зайгаар тэлэн дүүргэх шиг болно. Олноор нийлэн хүмүүний дотоод сэтгэлийг бодитоор дүрслэн илэрхийлэх нь Филип Пульманы “Харуй бодос”(His Dark Materials) зохиолын сүг сүнснүүдийг санагдуулах авч, энэлэн нумралдах, эрслэн үймрэлдэх ялгалгүй эрхэмсэг намбаа хэзээд үл алдах нь эх нутгийнхаа энгүй уудам сэрүүн тал нутгийн салхинд хөөрөн хөвөлзөх мэт.Бүжиг дэглээч Даваасүрэнгийн Баярбаатар бүжигчдээ гойд цэгцтэй залж дэглэсний сацуу зохиолын өгүүлэмжээс өчүүхэн хазайлгүй захирагдаж, түүнчлэн өрнөл дэх өнгө аяс бүрийг улам тэтгэн баяжуулсан нь бүр ч чухаг.

 

Нэг ёсондоо Та тасалбарт төлсөн мөнгөнийхөө үнэ цэнийг зоос ширхэг бүрчлэн энэ тоглолтын эгшин тутамд тайзнаа олж харж чадна – Харин ийм чанар чансаа одоо үед ихээхэн ховордсон шүү дээ.

Хөөрөгдөн дэрвэх ноос, хилэн, үен эмжээрт хувцас өмсгөлийг улам тодосгох Эндрю Эллис, Майк Робертсон нарын гэрэлтүүлгийн найруулга театрыг бүхэлд нь хааны ордон, харгис гяндан, тэр ч байтугай тарчилсан сэтгэлийн далд үймрэл болгон хувиргаж байв. Тайзны арын дэвсгэрлэлийг арай хэтрүүлсэн мэт санагдаж болох ч, харах төдийд”Цаг хугацаагаар аялагчийн эхнэр”(The Time Traveller’s Wife), тэр ч байтугай “Ирээдүй рүү буцсан нь” (Back to the Future) кино ч үүний дэргэд арга туршицаар ядмаг гэж бодогдоно.

 

Энэ жүжгийн хамгийн гайхширмаар бүрдвэр нь хөгжим. Мягмарын Бирваа, Баттогтохын Одбаяр нарын зохиосон уг жүжгийн хөгжим эхэндээ хэлбэржээгүй, хөг наалдацгүй мэт санагдах боловч цохивор болон чавхдаст хөгжим сонорт дасмагц, өөрийн эрхгүй морьд давхилдах, дайтан тулаан эхлэх, хүйтэн агаарт тоос босох сэлт элдэв өрнөлийг чихээрээ мэдэрнэ.

 

Тэр байтугай эл жүжигт галаар тургигч, домгийн барс гарах нь ахин дахин нүдээ баясгамаар гойд уран хийц дүрслэлтэй боловчтайзнаа хоёрхон эгшний төдий л гарахсэтгэлд хоногшим хүүхэлдэйн урлал – домгийн араатан ажээ.

Угаас энэ жүжгийг тайзнаа тавих нөөц бололцоотой театр Колизейгээс өөрийг олоход бэрх. Магадгүй Хатан хааны дуурийн театр эсвэл энэ намар дахин “Миний хөрш Тоторо” хэмээх гайхалтай бүтээлийг дахин толилуулж буй Барбикан театр л магад юм. Тиймээс л энэ жүжиг ийм цөөн, 15 удаа тоглогдох болжээ. Мэдээж “Дундад эртний маягийн дуугүй Монгол дуурь” гэдэг ч амаргүй даваа. Хэдийвээр жүжгийн тоймд борлуулалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэлоруулах нь ховор ч, 30 фунт стерлинг хүрэхгүйхямд тасалбар гэдэг боляг одоо Лондонд буй хамгийн төгс хонжоо мөн.Ялангуяа Лондонгийн “Палладиум” театр дахь хүүхдүүдэд зориулсан зул сарын баярын тоглолтын хамгийн хямд суудал 75 фунт стерлинг хүрч,“гороймоор” үнэтэй байгаа нь одоогийн амьжиргааны өртгийн хямралтай огт авцалдахгүй байгаа энэ үед.

 

Эх сурвалж: “Art Desk”

Categories
мэдээ соёл-урлаг

Монголын “Зөөлөн хүч”-ний бодлого хэмээгдэж буй “Монгол хаан” жүжиг Лондонд ирлээ DNN.mn

Лондонгийн Вест-Энд дэх Колизум театрт өвөрмөц бүтээлүүд тавигддагаараа алдартай ч энэхүү жүжиг нь онцгой гэх хэллэгийг шинэ түвшинд аваачлаа. Жүжигчин, бүжигчин, хөгжимчин зэрэг70 гаруй уран бүтээлчээс бүрдсэн “Монгол Хаан” жүжиг нь  өнгө, дуу авианы эгшиглэн байлаа. Гэхдээ жүжгийн улс төрийн өнгө аяс нь жүжгээсээ ч илүү хэл ам дагуулав.Энэхүү жүжиг нь гадаадад тоглогдож буй Монголын анхны бүтээл бөгөөд энэ онд Хятадад тоглохыг хориглосон нь “зөөлөн хүчний жишээ” гэж нэгэн судлаач дүгнэжээ.

No description available.

Археологийн олдворуудаас сэдэвлэсэн хувцас өмсгөлтэй,хоёр цаг гаруй  үргэлжлэх энэ жүжгийг зохиолч, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэнгийн 1998 онд туурвисан “Тамгагүй төр” зохиолоос сэдэвлэн бүтээжээ. Жүжигт 2000 орчим жилийн өмнө төв азийн нэгэн хаан эзэнт гүрнийхээ төлөө хэрхэн золиос гаргаж буй тухай өгүүлдэг.Өнгөрсөн долоо хоногт толилуулсан урьдчилсан тоглолт нь 2 удаа зарагдаж дууссан амжилтын дараа чамгүй өртөгтэй уг жүжиг даваа гарагийн орой  албан ёсоор нээлтээ хийлээ. Гала арга хэмжээнд VIP зочид ирж, хөл хөдөлгөөн ихтэй байсан тул жүжиг цагаасаа 30 минут хоцорч эхэлсэн.

Гэхдээ хөшиг нээгдэж буй нь хүртэл жүжгийн хэсэг мэт онцгой байв.

Цуцлагдсан нээлт

 

Хоёрхон сарын өмнө Өвөр Монголд тоглолтоо эхлэхээс хэдхэн хормын өмнө уг жүжгийн зогсоосон юм.24 сая хүн амтай Өвөр Монгол нь Хятадын “өөртөө засах орон” бөгөөд ердөө дөрвөн сая орчим монгол угсаатан амьдардаг. Тэдгээр монгол угсаатнуудын зарим нь Хятадын бодлогод таатай бус ханддаг. (Монгол Улс 3.5 сая орчим хүн амтай).

Найруулагч “Херо” БаатарCNN-д өгсөн ярилцлагынхаа үеэр “Өвөр Монголчууд биднийг урьж, хятадууд хөөсөн” гэж онцлоод жүжигчдийг Өвөр Монголд олон нийтийн газарт монгол үндэсний хувцас өмсөхийг хориглож, байнгын хараа хяналтад байлгасныг дурдаж байлаа.

Эл жүжгийг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 550 гаруй хүний ​​суудалтай театрт 170 гаруй удаа амжилттай толилуулсан. Жүжгийн багийнхан жүжгийн өргөтгөсөн хувилбарыг Лондонгийн Колизум театрт тоглогдохоос өмнө том тайзан дээр туршиж үзэх шаардлагатай байсан тул Хөх хотод тоглохоор болсон юм.Хувцас чимэглэл, тайз, гэрэлтүүлгийн материалаа ачсан том машинууд говиор дамжин Хөх хотыг чиглэн явсан бол, жүжигчид болон багийн гишүүд онгоцоор ирж бэлтгэлээ базаажээ.

Гэвч эхлээд галын ус шүршигч систем гэнэт ажиллаж, дараа нь нээлтийн үдэш жүжиг эхлэхээс хэдхэн хормын өмнө цахилгаан тасарсны улмаас жүжгийг тоглох боломжгүй болжээ. Дараа нь жүжигчид болон жүжгийн багийнхныг машинаар гурван цагийн зайтай Ордос хотын өөр театр руу нүүлгэсэн байна. Тайз зассаны дараа уран бүтээлчдийг театр руу нэвтрүүлээгүй тул тоглохоор төлөвлөсөн байсан гурван тоглолтыг цуцлах шаардлагатай болжээ.

Гүйцэтгэх продюсер Жанчивын Өнөрмаа “Бид шаардлагатай бүх зөвшөөрлийг авсан байсан ч ийм зүйл болсонд үнэхээр цочирдсон” гэв.“Бидний хувьд цензур шинэ зүйл биш ч энэ удаа маш хачирхалтай байлаа. Бидний түүх хэд хэдэн удаа шинэчлэгдэн бичигдсэн бөгөөд бид газарзүйн хувьд маш эмзэг байршилд оршдогийг та бүхэн мэдэж байгаа” гэж Ж.Өнөрмаа хэлэхдээ Монголын хөрш хоёр их гүрэн болох Орос, Хятадын “ээдрээтэй түүхийг” дурдаж байлаа.

 

Хаан дарагдуулсан нь

 

Монгол хийгээд Чингис хааны тухай хэд хэдэн номын зохиолч “Монгол Хаан”-ыг англи хэл рүү орчуулсан Жон Манн хэлэхдээ Хятадын эрх баригчдын дургүйцлийг хүргэсэн зүйл нь жүжгийн агуулга биш, харин соёлын ач холбогдол гэв.Тэрээр CNN-д өгсөн ярилцлагадаа “Тэд жүжгээс айгаагүй, харин монгол соёл, хэлээс айсан. 1990-ээд онд Шинжаанд гарч байсан салан тусгаарлах үзлийг дурдаж, Өвөрмонголын монголчуудШинжаанд болсон үйл явдал Уйгаруудад тохиох вий гэдгээс айж байна. Сүүлийн жилүүдийн тухайд энэ эсэргүүцлийг харгис хэрцгийгээр дарсан нь, 2021 онд Хятад улсыг Шинжаанд хоморголон устгах ажиллагаа явуулсан гэж Их Британи зэрэг дэлхийн нийтийн улс орнууд буруутгахад хүргэж байна.Төвд, Шинжаанаас ялгаатай нь Өвөр Монгол сүүлийн нэлээд олон жил үндэстнийг хамарсан хүчирхийллийн үймээн самуунаас зайлсхийсэн ч Ши Жиньпин удирдагчийн үндэстний цөөнхийг уусгах оролдлогын байн дор монгол хэл, соёл нь байсаар байна.

Лондонгийн Кингс коллежийн Хятад судлалын профессор, Лау-Хятадын хүрээлэнгийн захирал Керри Браун хэлэхдээ “Урьд өмнө нь “Монгол Хаан” гэх мэт жүжгүүдийгтоглоход асуудалгүй байсан нь “Саяхныг болтол үндэсний цөөнхийн соёлыг жуулчны үнэт зүйл гэж үздэг байсантай холбоотой” гэв. Тэрбээр Монгол Улсад тулгарч буй сорилт, хэтийн төлвийн талаарх тайланг бичилцэж байсан хүмүүсийн нэг юм.

Экспортынх нь 95 хувь Хятадаар дамждаг улсын хувьд Монгол тэдний эсрэг сөрж чадахгүй гэж Браун мөн хэлэв. 1990-ээд оны дундуур Өвөр Монголд хэдэн жил амьдарч байсан Браун “(Жүжиг) хэрэгтэйн хувьд хэрэгтэй, гэхдээ энэ тийм ч орчин үеийн жүжиг биш… Бага зэрэг хуучинсаг байсан” гэж хэлжээ. “Монголын Засгийн газрын хувьд уг жүжиг нь зөөлөн хүчний бодлогын суртал ухуулга биш, зүгээр л энтертейнмэнт, жүжиг юм.”

Уг жүжиг тэдэнд аюул заналхийлж байгаа эсэхээс үл хамааран Хятад улс үүнийг Монголын талаас явуулж буй суртал ухуулга гэж харж байгаа байх.

“Хятад улс энэ асуудалд ийнхүү няхуур хандаж буй нь Хятадад үндсэрхэг үзлийг өдөөж байгаатай холбоотой юм. Энэ мэт үндсэрхэг үзэл нь Бээжингийн одоогийн Засгийн газрын асуудал болоод байгаа бөгөөд тэд хилорчмын салан тусгаарлагдахыг хүсэж буй, салан тусгаарлах хөдөлгөөнд маш их түвдэж байна. Түвд, Шинжаанд ч ийм төрлийн асуудал тулгардаг. Монгол хүмүүсийн хувьдтосоод авах бодит орон байгаа нь гол асуудал юм.”

Браун хэлэхдээ энэ бол жишиг тогтоох, түүчээлэх явдал юм. “Асуудал нь мэдээжийн хэрэг, хэрэв монголчууд иймэрхүү жүжиг тоглоод, үзээд эхэлбэл, дараа нь уйгарууд, тэгээдтөвдүүд ч мөн тэгэх болно. Үүнээс үүдэнХятадын Засгийн газрыг сандаргаж, үймүүлж буй үндсэрхэг үзэл улам бэхжинэ. Энэ нь Далай лам Түвдийн тусгаар тогтнол, автономит байдлын бэлгэ тэмдэг болоод өнгөрөхтэй адил биш, энэ бол илүү чимээгүй, нуун дарагдуулсан асуудал юм.”

Орчин үеийн өнгө аястай эртний түүх

 

Монгол Улсын магадгүй хамгийн алдартай түүхэн хаан болох Чингис хааны эзэнт гүрнээс 2000 гаруй жилийн өмнө оршин байсан Хүннү гүрний үед жүжгийн үйл явдал өрнөнө.

13-р зууны агуу удирдагч 1206 онд нүүдэлчин овог аймгуудыг нэгтгэж, Төв Ази, Хятадын өргөн уудам нутгийг эзлэн Монголын эзэнт гүрнийг байгуулжээ. Түүний ач хүү Хубилай хаан 1279-1368 оны хооронд хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том хуурай газрын эзэнт гүрэн болох Юань гүрнийг удирдаж байсан бөгөөд Браун хэлэхдээхятадууд энэ түүхээс ичдэг гэв.

“Энэхүү түүхийг эдүгээг хүртэл улстөржүүлсэн хэвээр байгаа агаад тун чухал бэлгэ тэмдэг юм” гэж тэр хэлэв. “Энэ бол одоо ч оршин буй асуудал … Энэ бол 800 жилийн өмнөх зүйл огтоосоо биш”.

Хятадын эрх баригчид “Чингис хаан”, “Эзэнт гүрэн”, “Монгол” гэсэн үгсийг ашиглахыг эсэргүүцсэн гэж мэдээлсэн тул 2020 онд Чингис хааны тухай үзэсгэлэн гаргахаар төлөвлөж байсан Францын Нант хотын музейн кураторууд бүтээлүүдийг буцаан далд хийж байсан нь яалт ч үгүй одоо цаг үед болоод буй асуудал юм.

“Чингис хаан: Монголчууд дэлхийг хэрхэн өөрчилсөн нь” нэртэй уг үзэсгэлэн өнгөрсөн сард нээлтээ хийж, хориглоод байсан үгсийг ч үзүүлэнд багтаасан гэж тус музейн хэвлэлийн төлөөлөгч “The Art” сонинд мэдээлэв.

Лондонд уг жүжгийг “инээдэм хүргэм муу бүтээл”, “туйлын уйтгартай” гэхээс авахуулаад “бүх талаараа үнэхээр гайхалтай” хэмээн янз бүрээр шүүмжилж байгаа ч гадны улсад тоглогдож буй анхны Монгол бүтээл хийгээд үүний ач холбогдолтой хэн ч маргахгүй.

“Уг жүжгийг Монголын Засгийн газар дэмжиж байгаа бөгөөд урьд өмнө ч ийм жүжиг тавигдаж байгаагүй” гэж Манн хэлээд “Лондонд ирснээрээ асар их анхаарлыг татаад буй нь яалт ч үгүй зөөлөн хүчний бодлого юм” хэмээн нэмж хэлэв.

Харин Монгол Улсын Соёлын сайд Ч.Номин жүжгийг Монголын Засгийн газрын бодлого гэхээс илүүтэй, Лондонд уг жүжгийг толилуулж буй нь улс орныхоо эдийн засгийг төрөлжүүлэх замаар хоёр хөршөөсөө хамааралтай байдлаа бууруулах зорилготой өргөн хүрээний соёлын нэг хэсэг гэж тайлбарлав.

Ч.Номин Лондон дахь Монголын Элчин сайдын яамны байранд CNN-д ярилцлага өгөх үеэрээ “Би хэзээ ч энэ жүжгийг улс төрийн алхам гэж харж байгаагүй, гэхдээ би соёлыг хүмүүсийг хооронд нь холбогч зүйл гэж боддог.Соёлд хил хязгаар гэж үгүй, улс төрөөс ангид бөгөөд хөрөнгө оруулалт, аялал жуулчлалыг татах асар үр дүнтэй арга гэж үзэж байна” гэсэн юм.

Мөн тэрбээр “Монголынхоо нэр хүндийг нэмэгдүүлье.. илүү олон жуулчид ирээсэй гэж бодож байвал… Мөн зөвхөн хөрш орнууд гэлтгүй бусад улстай худалдаа, наймаа хийе гэвэл… соёл л энэ боломжийг олгодог” гэж хэлэв.

Өвөрмонголд тоглолтыг сүүлийн мөчид цуцалсан тухай Ч.Номин “Манай жүжгийг Хятадад тоглохыг хориглосон нь мэдээж таагүй мэдээ байсан. Улс орны хувьд бид хөрш орнуудтайгаа дипломат харилцаатай, тэдний дотоод асуудлыг хүндэтгэдэг” хэмээн онцолсон юм. Тэрбээр цааш нь хэлэхдээ “(Өвөр Монголын ард түмэнд) манай улсын түүхийг харуулсан жүжиг үзэх боломж олдвол үнэхээр сайхан байх болно.Монголын төрөөс “Монгол Хаан” жүжигт санхүүгийн ямар ч дэмжлэг үзүүлээгүй. Харин зарим хүмүүстэй холбох,төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаазэрэг бусад сувгуудаар, тухайлбал жүжигт оролцож буй бүжигчдийг үндэсний бүжгийн багаас гарган дэмжих зэргээр тус жүжгийг дэмжсэн гэв.

Гүйцэтгэх продюсер Ж.Өнөрмаагийн хэлснээр өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр тасалбарын 60 орчим хувь нь зарагдсан нь “хэний ч мэдэхгүй энэхүү брэнд зах зээлд гарч ирж байгаа сайн мэдээ” юм.

 

Сурталчилгаа хийсэн ч бай, үгүй ​​ч бай, жүжгийн нээлтийн үдэш үзэгчдийн алга ташилтаар өндөрлөж, АНУ, Канад, Тайваний промөүтэрүүд үзэгчдийн дунд байгаа харагдсан нь уг жүжиг дараа хаана ч тоглогдож болохыг илтгэх мэт.

 

Эх сурвалж: CNN

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл соёл-урлаг

П.Золжаргал: Монголчууд утаагаар биш ядуурлаар амьсгалдаг DNN.mn

Францын Каннын кино наадмаас шагнал хүртсэн найруулагч П.Золжаргалын  “Баавгай болохсон” /If Only I Could Hibernate/ бүтээл нь энэ сарын 12-нд нээлтээ хийсэн билээ.   

Тус кинонд Өлзий гэх 15 настай хүү ба түүний гэр бүлийн түүх, үзэж туулж буй амьдрал мөн өнөөгийн монголын үнэн бодит талыг ямар нэгэн хачир чимэггүйгээр байгаагаар нь харуулахыг зорьжээ. 

Түүнчлэн Сан Паулугийн 47 дахь удаагийн олон улсын кино наадмаас “Шүүгчдийн нэрэмжит” шагнал хүртжээ.

Киноны талаар найруулагч П.Золжаргалтай ярилцлаа.


-Киногоороо нийгэмд ямар санаа хүргэхийг зорьсон бэ?

-Монголын нийгмийн ядуурал боловсролтой холбоотой.  Тиймээс сурч боловсрох энгийн эрхээ эдэлж чадахгүй байгаа мянга мянган хүүхдүүдийн өмнөөс дуу хоолой нь болж, нийгэмд тодорхой хэмжээгээр цохилт өгөхийг хүссэн.

Ер нь хүмүүс энэ их ядуурал зовлонгийн учир шалтгааны үнэн бодит төрх, хотын захад бидний мэдэхгүй орчинд, амьдрал хэрхэн өрнөж буйг хараасай, ухаараасай гэсэн чин хүсэл зорилгоор киногоо бүтээсэн билээ.

No description available.

Баавгай л болчих юмсан нэг сайхан унтаад сэрэхэд өвөл дуусаад, утаагүй, ханиад томуу ч байхгүй, зуныг угтах байхдаа…


Өвлийн улиралд киногоо үзэгчдэд хүргэх болсон нь шалтгаантай болов уу?

-Кино агаарын бохирдлын асуудлыг хөндөж байгаа. Мөн киноны санаа анх агаарын бохирдлын эсрэг жагсаалын үеэр төрж байсан.

Учир нь монголчууд утаагаар амьсгалдаггүй, ядуурлаар амьсгалдаг.

Гэр хороололд өсөж торниогүй, нэг шуудай нүүрстэй хонохын үнэ цэн бэрхшээлийг зарим нь төдийлөн ойлгодоггүй. Бусдыгаа хордуулах гэж нүүрс түлдэггүй л дээ. -35 хэмийн хүйтэнд амьд үлдэхийн төлөө л энэ зүйлийг хийдэг. Тиймээс л энэ бүхнийг ойлгоосой гэсэндээ киногоо дүн өвлөөр нээж байгаа юм.

-Жүжигчдээ хэрхэн сонгосон бэ?

-Шинэ жүжигчдийг тоглуулах эсвэл дэлгэцээр хараад авьяас чадварыг нь нэгэнт биширсэн хүмүүсээ урьж тоглуулахыг хүссэн.

Харин хүүхдүүдийн маань хувьд бүгд шинээр урлагийн тайзан дээр гарч байгаа. Тэднийг сонгохдоо нэг л шаардлага тавьсан. Тэр бол гэр хороололд амьдарч үзсэн тэр орчинг мэддэг, ойлгодог байх гэсэн шалгуур юм.

Багшийн дүрд жүжигчин С.Батзоригийг сонгосон. Сайн сурган хүмүүжүүлэгчийн дүрийг амилуулж чадна гэсэн итгэлтэйгээр багтаа урьсан.

-Яагаад “Баавгай болохсон” гэдэг нэр өгөв?

-Тэр хүнд нөхцөлд цөхөрсөн хүүхдийн гэнэн цайлган сэтгэлээр хэрвээ баавгай л болчихвол энэ утаатай өвлийг даваад зун болчихно. Тэгээд л даарахгүй, жаргалтай байна гэсэн хүслээс үүдэн ийм нэр бодож өгсөн.

Мөн болох юмсан биш болохсон гэж алдаатай бичсэн нь хүүхдийн боловсрол тэр олон бэрхшээл дунд орхигдож, хичээл хийх нөхцөл орчин бүрдэхгүй, сургуульд явж байгаа. Сурахын үнэ цэнийг ухаарч ойлгож чадахгүй байгаа асуудлуудыг нийгэмд ил тавьж, боловсролын тэгш хүртээмжийг чухалчилж авч үзээсэй гэсэн бас нэг давхар мессеж тэнд явж байгаа юм.

 

Б.НОМУУН

 

 

 

 

 

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Т.Цамбалхүндэв: Дуучин Н.Төмөрхуягт шоглуулснаа мэдэхгүй нутаг буцаж билээ DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС…………………

Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Төмөр-Очирын Цамбалхүндэвтэй ярилцлаа.

-Таныг хуучны дуу­нуудаараа цомог гаргана гэж дуулсан. Цомогт хичнээн дуу багтах вэ?

-Би 1975 оноос Хэнтийн соёлын ордон гэж байхаас л дуулсан. Одоо бодоход урлагт 40 гаруй жил тасралтгүй үнэнч зүтгэж дуу хоолойгоороо ард түмэнтэйгээ хамт байна. Энэ хугацаанд “Ээж минь дээ”, “Ганцаар жаргадаггүй хорвоо”, “Чулуутын гол” зэрэг 100 гаруй дуу дуулснаас 80 орчим нь Монголын радиогийн фондод байдаг. Харин үлдсэн нь радиод бичүүлж амжаагүй, кассет хэл­бэрээр олонд хүрч жолооч нарын кабинд цангинаж явсан байх юм. Амьдралынхаа туршид дуулсан дуу бүхнээ багтаасан таван ч CD гаргасан байна. Харин энэ жил бүтээлээ сорчлоод цомог гар­гахаар ажиллаж байна. “Их засаг” их сургуулийн захирал Н.Ням-Осор миний бүх дуунуудыг клипжүүлж өгнө гэсэн. Мөн зохиолч Р.Чойномын 1963 онд зохиогдсон “Гоо бүсгүйн дуулах дуу” дуу хоолойнд орчихсон, клипний зураг авалтад орохоор төлөвлөөд  байна.

-Одоо студид дуу би­чүүлэхэд хоолой хэр байна. Анх дуулдаг байсан үеэсээ суларсан байх юм уу?

-Урлагийн хүн бол урлагийн л хүн. Хоолой харина гэж байдаггүй. Яахав нас бол мэдээж нөлөөлнө. Залуу байхад цангинасан хоолой өөрөө урсаад л сайхан шүү дээ. Ямар ч байсан хоолойны бичлэг хийлгэхэд унаагүй л байна лээ.

-Таны үед Монголын радиод дуугаа бичүүлнэ гэдэг дуучдын хувьд том боломж байсан биз?

-Тэгэлгүй яахав. Би анх 1978 онд “Буурал аав” дууг Монголын радиод бичүүлж байлаа. “Ээж минь дээ”, “Ганцаар жаргадаггүй хорвоо” зэрэг дуунуудаа шил дараалан бичүүлсэн. 1980-1990 оны хооронд уран бүтээлийн ид оргил үе байлаа. Монголын радиод 9000 захидал ирэхэд 5000 орчим нь миний нэр дээр хаягласан, урмын захидлууд байдаг. Одоо ч фондод хадгалагдаж байна. Тухайн үед ямар цахим хуудсаар ороод миний дуулсан дууг сонсчихно гэх биш Монголын радиод л дуугаа бичүүлэх нь хамгийн том шанс байлаа ш дээ. Ямар сайндаа Н.Төмөрхуягийн дуулдаг “Амьдрал хайр дээр тогтдог” дууг анх би радиод бичүүлэх гэж байсан чинь өнөөх маань намайг хуураад өөрийн болгоод дуулчихсан.

-Яаж тэр вэ?

-Би хотод биш аймгийнхаа “Хан-Хэнтий” чуулгад ажилладаг байсан. Хотод дуу бичүүлэх, эсвэл уралдаан тэмцээний үеэр л онгоцоор хот орж ирнэ. 1990 онд “Цагаан лавай” хөгжмийн наадмын уралдаан болоод би “Будантай юу буурал хорвоодоо…” гэсэн үгтэй “Ээж минь дээ” дууг дуулаад түрүүлчихдэг юм байна. Тэгээд радиод нэг дуу бичүүлэх эрхтэй боллоо. С.Цэрэнчимэд ч надад “Амьдрал хайр дээр тогтдог” дуугаа дуул гэдэг байгаа. Би ч бөөн баяр. Цэрэнчимэд тэр дуугаа нэг их олон дуулаагүй, хүмүүст ч хүрээгүй байсан үе. Ингээд бүх ажил яг таг болоод байж байсан чинь одоогийн Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын өмнө дуучин Н.Төмөрхуягтай таарлаа. Тэгсэн Н.Төмөрхуяг “Миний найз хөдөө гэртээ очоод байж бай. Дууг чинь бичих үед чам руу хэл хүргэе. Тэгээд ч шинэ машинаа чуулгын үүдэнд удаан тавьж болохгүй” гэдэг байгаа.

Би тэр үед тээвэрчдийн хол­боонд жолооч байсан боло­хоор дөнгөж шинэ машинтай явж байсан хэрэг. Нээрээ ингэж хүлээж суухаар харьчихаад ирье гэж бодоод яваад өгөхгүй юу. Тэгсэн мань хүн миний явсан хойгуур “Наад дууг чинь намайг дуул гээд Цам­балхүндэв явчихсан” гээд өөрийнх бол­гочихсон. Найзууд нэгнийгээ шоглочихож л байгаа байхгүй юу. Тэр явдлын өмнөхөн Н.Төмөрхуяг “Ханийн нутаг” гээд дуугаа дуулсан ч хараахан олонд хүрээгүй байсан юм. Бид хэд чинь үй зайгүй найзууд байлаа. Одоо бодоход их сайхан дурсамж санагддаг. Тэгээд ч урлагт олон жил зүтгэхдээ зөндөө л сайхан зүйл тууллаа. Зохиолч Р.Чойномыг аав таньдаг байсан болохоор хааяа архийг нь хүртэл зөөгөөд л гүйж байлаа.  Би өөрөө тэр болгон уугаад байдаггүй л дээ.

-“Ээж минь дээ” дууг нэг болохоор таных гээд, эсвэл Цэрэнчимэдийнх гээд бай­даг. Яг хэнийх нь дуу юм бэ?

-Монголын радиод “Ээж минь дээ” дуу эх хувиараа дуучин Т.Цамбалхүндэв” гээд хадгалаас­тай бий. Энэ чинь ийм учиртай юм. С.Цэрэнчимэд надад зориулж хөгжмийг нь найруулж, Ч.Даг­вадорж гээд утга зохиол судлаач шүлгийг нь бичсэн. С.Цэ­рэнчимэд маань уран бүтээлийн хувьд намайг их сайхан дэмждэг байсан. 1989 онд ээж нь өөд болж намайг дуудсан.

“Надад ийм дуу байна. Би нэг, хоёрхон удаа дуулсан. Чи л ард түмэнд хүргэж чадна” гэсэн. Тэр жилдээ “Ээж минь дээ” дуугаараа “Алтан намар” наадмын шилдэг гэсэн шагнал хүртэж, дараа жил нь “Цагаан лавай”-д дуулж бас л тэргүүн байр эзэлсэн. Тухайн үеийн “Алтан намар” наадамд Зангад гуай “Ай даа алтан намраа” гэж ирээд л ид  дуулж байсан үе л дээ. Ер нь 1996-1997 оны хооронд болсон бүх концертыг Дүгэрмаа гэж хүүхэн хөтөлдөг байлаа. Бид хаана л концерт болно оролцоно. Кон­цертын үеэр залуу дуучид “Намайг Цамбалхүндэв ахын өмнө зар­лаарай” гэдэг байсан гэж ярьдаг.

-Яагаад?

-Намайг дуулаад ороход үзэгчдийн алга ташилт, эмоци дарагдахгүй байдаг гэнэ л дээ. Үзэгчид байнга дахиулдаг байсан болохоор тэгж байхгүй юу. Тэр жилүүдэд миний дуунууд ра­диогийн хит парадын тэргүүнд л явна.  Ардын жүжигчин Д.Самбуу болон С.Цэрэнчимэд, Н.Төмөрхуяг, П.Адарсүрэн зэрэг олон сайхан дуучидтай мөр зэрэгцэн урлагийн тайзнаа ана мана л үзэж байсан гээд бодохоор өтөл насны ганц сайхан дурсамж юм даа. Миний үеийн дуучид ер нь төрийн шагнал хүртэж. Энэ жил Монголын ард­чилсан холбоо миний нэрийг гавьяатад тодорхойлсон сурагтай.

-Өмнө нь таныг гавьяатад хоёр ч удаа тодорхойлж байсан гэж сонссон. Харин энэ жил яах бол?

-Тийм. Тулгар төр байгуу­лагдсаны 800 жилийн ойгоор, мөн 2009 онд гээд хоёр ч удаа Монгол Улсын гавьяатад тодор­хойлуулсан. Гэтэл өгөөгүй. Гэхдээ би чинь Алтан гадастай л хүн. Хуучны уран бүтээлчид өнөөдөр хоцрогдсон байж магадгүй. Гэхдээ цагтаа хийх зүйлээ хийж бүтээсэн хүмүүс. Тэртэй тэргүй ард түмэн мэдэж байгаа. Өгвөл төрийн хишиг, хайр хүндэтгэл гэж дээдэлнэ. Өгөх­гүй бол одоо яахав. Төрийнхөө хишгийг хүртэж амжаагүй хорвоог орхисон олон сайхан уран бүтээлчид байгаа шүү дээ. Өөр би яах ёстой юм. Эсвэл би нугарах ёстой юм уу, илбэ үзүүлэх ёстой юм уу.

-Таныг “Цэлмэг тэнгэр” хамтлагт дуулдаг байсан гэдэг. Энэ тухайгаа хууч­лахгүй юу?

-Дорноговийн Зүүнбаянгийн цэргийн ангид 1972-1975 онд алба хаасан. Бас болоогүй ээ “Цэлмэг тэнгэр” нэртэй хамтлагтай. Цэргийн ангийнхныгаа жинхэнэ доргиож, хөглөнө шүү дээ. Залуу байхад сайхан байжээ. Хайр сэтгэлийн тухай, хайрын тухай дуу дуулаад л гитар нүднэ. Лимбэ, үлээвэр тоглоно.

-Одоо танд тэр үеийн тоглож байсан хөгжим бий юу?

Тухайн үед 12 утастай гитар барьж байсан. Одоо надад байхгүй. Чулуун-Овоонд нэг айлд байгаа сурагтай. Гитарын дотор талд “1971 онд үйлдвэрлэв. Ленинградын хөгжмийн үйлдвэр. Чапаевын XV гудамж” гэсэн бичигтэй байх ёстой. 1978 онд Москвад явж байхдаа авч байсан юм. Үзэмж нь муудсан ч гэсэн аваад гэртээ өлгөчихье гэж бодож байгаа.

-Сүүлийн үед Өвөр­монгол дуучидтай хамтарч ажиллаж байгаа гэсэн…

-Хүн хөгшрөхөөр шүлэг бичдэг юм гэнэ лээ. Дуу дуулахаас гадна шүлгийн ном бичиж байгаа. Саяхан л гэхэд би шүлгийг нь бичсэн “Ганцаар жаргадаггүй хорвоо” дууг Өвөр Монголын алдарт дуучин Тэнгэр дуулсан байсан.

-Одоогийн залуу дуучид­тай хэр дотно байна?

-Залуу дуучдын хувьд таны дууг дуулъя гэж ирэх нь бий. Үнэндээ тэдний өмнөөс ичдэг. Бурхан хүнийг нэг л хувь заяадаг. Гэтэл манай залуучууд өөр хүнийг дуурайж уран бүтээл хийх гээд байгааг би ойлгодоггүй. Адар­сүрэнгийн “Энх улирал” дууг Төрмандах гээд залуу дуулсан харагдсан. Яаж ч дуулаад Адарсүрэнг гүйцэхэв. Адарсүрэн хорвоод амьд сэрүүн байхгүй болохоор чимээгүй байна. Гэсэн хэдий ч нэгэнт дуулаад ард түмэнд хүрчихсэн юм чинь яаж ч сайхан дуулаад тэр хүний хэмжээнд хүрэхгүй ш дээ. Миний “Чулуутын гол” дууг нэг дуучин бас дуулъя гэсэн. Өөрсдөө шинийг эрэлхийлж, шинэ уран бүтээлээр үзэгчдэд танигдах ёстой. Тэрнээс биш хүний нэр дээр “од” болно гэдэг ёс жудаггүй явдал.

-“Чулуутын гол” таны бараг брэнд дуу шүү дээ. Ард түмэн ч андахгүй. Энэ дуу хэрхэн төрөв?

-1994 онд санагдаж байна. Одоогийн хөгжмийн зохиолчдын холбооны  дарга, “Морин хуур” наадмын гурван удаагийн шагналт Б.Бямбабаяр нэг өдөр намайг дуудаад “Чиний хоолойд энэ дуу их зохино” гээд “Чулуутын гол” дууг өгсөн. Шүлгийг нь Минжүүр бичсэн юм. Үнэхээр дуулсан цагаасаа л ард түмэнд хүрсэн. Одоо 40 жил “Чулуутын гол”-оо дуулсан байна шүү дээ.

-Таны эхнэр Монгол Улсын начин Ц.Дамдингийн дүү байх аа. Одоо гэр бүлээрээ хотод амьдарч байна уу?

-Би л хотод байна. “Гоц жаалууд” цэцэрлэгт манаач хийж байна. Цомгийнхоо мөнгөнд хэд гурван төгрөг нэмэрлэх санаатай. Эхнэр хүүхдүүд харин аймагтаа л амьдарч байгаа. Цомгийнхоо ажлыг зохицуулчихвал нутаг буцна даа. Манай эхнэрийг Оюунчимэг гэдэг. МҮОХ-ны дэд ерөнхийлөгч, самбо бөхийн дэлхийн аварга, улсын начин Ц.Дамдингийн төрсөн дүү.

-Танай удамд урлагийн хүн бий юу. Ээжийг тань сайхан дуулдаг гэж нут­гийнхан тань ярьдаг юм билээ?

-Манай аав, ээж Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын уугуул. Аав багийн эмч хийж байгаад сүүлд барилгачин болсон. Аймгийн бү­тээн байгуулалтад гар бие оролцож байсан хүн. Газраас хөндийрч тэнгэр өөд сүндэрлэсэн барилга болгоныг аав бараг барилцаж байсан гэхэд хэлсдэхгүй. Ээж харин их сайхан дуулдаг. Эмээ ч гэсэн дуулна. Ийм сайхан гэр бүлд өсч, өндийж, одоо өөрөө өтөл болж амьдралыг элээж явна даа.

-Таныг Бурхан Халдун уулыг ЮНЕСКО-д бүрт­гүүлэх гээд завгүй байгаа гэж ярих юм. Үнэн үү?

-Их эзэн Чингис хаан хаан ширээнд суухдаа мөнх тэнгэрээс хүч авсан уул бол Бурхан Халдун гэж Монголын нууц товчоонд удаа дараа тэмдэглэгдэн ирсэн байдаг. Тэр ч үүднээсээ 2008 оноос эхлэн Бурхан Халдун уулыг ЮНЕСКО-д бүртгүүлэх санаа гаргасан. Гэвч хэн ч дэмжээгүй. Уг нь Үндсэн хуулинд газар дээрх өвс ургамал, ан амьтан ард түмний өмч гээд заачихсан байдаг.

-Ямар учраас Бурхан Халдуныг бүртгүүлэх гээд байна вэ?

-ЮНЕСКО-д дэлхийн байга­лийн гоц сонин цогцолборыг орон нутгийн иргэдийн хүсэлтээр бүртгэнэ гэсэн заавар байдаг юм байна. Бурхан Халдун уул маань Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт байдаг шүү дээ. ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэлтэй утсаар холбогдоод Бурхан Халдун уулыг ЮНЕСКО-д бүртгүүлэх иргэдийн гарын үсэг цуглуулъя гэж тохирсон. Тэгээд өнгөрсөн зун Өмнөдэлгэр сумын бүх айл өрхүүдээр нь яваад санал бодлыг нь сонсоод, 260 хүний гарын үсэг цуглуулаад ирсэн. Түүнийгээ Ц.Оюунгэрэл сайдад зөвлөхөөр нь дамжуулан өгсөн.

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт орших Бурхан Халдун уул нь эрт дээр үеэс Монгол Улсын түүхэнд онцгой тэмдэг­лэгдэн ирсэн уул юм. Их эзэн Чингис хаан 10 настайдаа Татаруудаас зугтан амь гарсан түүхтэй уул гээд түүхийн хуудаснаа мөнхөрсөн олон сонин түүх бий. Энэ уулын ач буянаар бусад улсын түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг.

Тийм учраас Бурхан Хал­дун уулаа онцгой хамгаалалтанд авч, ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгүүлэх орон нутгийн иргэдийн хүсэлтийг бүрдүүлээд ЮНЕСКО руу явуулсан. Журмандаа хүмүүсийн гарын үсгийг тулгаж үзэх комисс ЮНЕСКО-гоос ирдэг юм билээ. Бүртгэлийнхээ шатанд явж байгаа гэсэн хариуг ЮНЕСКО-гоос Ц.Оюун­гэрэл сайдад ирүүлсэн байгаа.

Д.ДАВААСҮРЭН