Categories
мэдээ улс-төр цаг-үе

Засгийн газрын хуралдаан болж байна DNN.mn

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар,

Нийслэлийн агаарын бохирдол, өвөлжилтийн талаар,
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг олон улсын менежментээр удирдуулах үйл ажиллагааны бэлтгэл ажлын талаар,
Төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд хийж байгаа ажлын явцын талаар,

Тогтоол, тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /“Засгийн газрын үндэсний хороо, комисс, үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” Засгийн газрын 2024 оны 21 дүгээр тогтоолын хавсралт “Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны бүрэлдэхүүн
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар,

Хүний эрхийг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар зэрэг 28 асуудал хэлэлцэж байна.

Categories
мэдээ улс-төр

Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлын тов, дараалал DNN.mn

УЛСЫН ИХ ХУРЛЫН 2024 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2024 ОНЫ 12 ДУГААР САРЫН 16-НААС 20-НЫ ӨДРИЙН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ТОВ, ДАРААЛАЛЛЫГ ХҮРГЭЖ БАЙНА. 

 

ДАВАА ГАРАГ /2024.12.16/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН

1

Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан

10.00

“Жанжин Д.Сүхбаатар”

2

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан

10.00

“Их Эзэн Чингис хаан”

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН (I)

1

Ёс зүй, дэгийн байнгын хороо

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн хэрэгжилт болон Монгол Улсын Ёс зүйн хороо, Ёс зүйн дэд хороодын бие даасан, хараат бус ажиллах нөхцөлийг хангах эрх зүйн орчныг сайжруулах санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

15.00

“Жанжин Д.Сүхбаатар”

АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН (II)

1

УИХ-ын даргын 2024 оны 12 дугаар захирамжаар байгуулагдсан

Монгол Улсын Их Хурлын 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Орхоны хөндийд “Шинэ Хархорум” хот байгуулах тухай 07 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах, бүтээн байгуулалтыг дэмжих үүрэг бүхий ажлын хэсэг Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны үйл ажиллагаатай танилцах

13.00

Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны байр

2

УИХ-ын даргын 2024 оны 83 дугаар захирамжаар байгуулагдсан

Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, холбогдох санал, дүгнэлт гаргаж, хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

13.30

“Их засаг”

3

УИХ-ын даргын 2024 оны 109 дүгээр захирамжаар байгуулагдсан

Хүүхдийн эрхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг боловсруулах, хууль тогтоомжийг Хүүхдийн эрхийн конвенцод нийцүүлэх чиглэлээр санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

14.00

“Үндсэн хууль”

МЯГМАР ГАРАГ /2024.12.17/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН (I)

1

Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо

“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийн талаар шалган судлах, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий хянан шалгах ажлын хэсгийн хуралдаан

12.00

“Үндсэн хууль”

АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН (II)

1

УИХ-ын даргын 2024 оны 110 дугаар захирамжаар байгуулагдсан

Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, электрон тамхи, түүнтэй холбоотой асуудлаар холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай эсэхийг судлан, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

10.00

“Үндсэн хууль”

2

УИХ-ын даргын 2024 оны 83 дугаар захирамжаар байгуулагдсан

Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, холбогдох санал, дүгнэлт гаргаж, хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

11.30

“Их засаг”

3

УИХ-ын даргын 2024 оны 78 дугаар захирамжаар байгуулагдсан

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

14.00

“Үндсэн хууль”

ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо

·      Үйлдвэрлэл, технологийн паркуудын үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын явцын талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд болон Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын мэдээллийг сонсох

14.00

“Их Эзэн Чингис хаан”

2

Төрийн байгуулалтын байнгын хороо

·      Бусад

15.00

“Жанжин Д.Сүхбаатар”

ГУРАВ.ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

1

УИХ-ын даргын 2024 оны 107 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг

“Дотоод орчны бохирдол ба бохирдуулагчаас урьдчилан сэргийлэхэд салбар хоорондын уялдааг сайжруулах тухай” хэлэлцүүлэг

09.00

“Их Эзэн Чингис хаан”

2

Нийгмийн бодлогын байнгын хороо

Нийгмийн сэтгэл зүйн тулгамдсан асуудал үндэсний зөвлөгөөний “Нийгмийн сэтгэл судлалын тулгамдсан асуудлууд болон судалгааны үр дүн” сэдэвт салбар хуралдаан

13.00

“Жанжин Д.Сүхбаатар”

3

Нийгмийн бодлогын байнгын хороо

Нийгмийн сэтгэл зүйн тулгамдсан асуудал үндэсний зөвлөгөөний “Сэтгэцийн эрүүл мэнд ба бусад салбарын уялдаа” сэдэвт салбар хуралдаан

13.00

“Үндсэн хууль”

ЛХАГВА ГАРАГ /2024.12.18/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН (II)

1

УИХ-ын даргын 2024 оны 114 дүгээр захирамжаар байгуулагдсан

Боловсролын ерөнхий хуулийн хэрэгжилттэй танилцаж, бүх шатны сургуулийн багшийн хомсдолыг бууруулах, үнэлэмжийг дээшлүүлэх болон төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн менежментийг сайжруулах асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

09.00

“Их засаг”

2

УИХ-ын даргын 2024 оны 101 дүгээр захирамжаар байгуулагдсан

Хүнс, эмийн аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын тогтолцоог боловсронгуй болгох асуудлыг судлан санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

11.00

“Үндсэн хууль”

3

УИХ-ын даргын 2024 оны 173 дугаар захирамжаар байгуулагдсан

Төрийн үйлчилгээг хүн төвтэй болгох, бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй процессын дахин инженерчлэлийн үйл ажиллагааг нэгдсэн арга зүйгээр хангах, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

14.00

“Жанжин Д.Сүхбаатар”

4

УИХ-ын даргын 2024 оны 85 дугаар захирамжаар байгуулагдсан

Хот, суурин газрыг орон сууцжуулахад ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх, холбогдох эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр санал, дүгнэлт гаргах, холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

15.00

“Үндсэн хууль”

ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Хууль зүйн байнгын хороо

·  Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай асуудал

·   “Шүүгчид зэрэг дэв олгох журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

·  “Тогтоол, тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

·   Байнгын хорооны тогтоолын төсөл /“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” хяналтын сонсголын тайланг явуулсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай/

·  Байнгын хорооны тогтоолын төсөл /Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай/

10.00

“Жанжин Д.Сүхбаатар”

2

Инновац, цахим бодлогын байнгын хороо

·       Шинжлэх ухаан, технологи, инновацыг хөгжүүлэх талаарх Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсох

·  Улсын Их Хурлын 2024 оны 05 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх Харилцаа холбооны зохицуулах хорооны даргын мэдээллийг сонсох

11.00

“Их Эзэн Чингис хаан”

3

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо

·      Мэдээлэл сонсох

13.00

“Их засаг”

4

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо

·      Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолд өөрчлөлт оруулах тухай/

·  Боловсролын салбарын эрх зүйн орчин шинэчлэгдсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний ерөнхий мэдээлэл, түүнчлэн боловсролын сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийн талаарх Боловсролын сайдын мэдээллийг сонсох

14.00

“Их Эзэн Чингис хаан”

ПҮРЭВ ГАРАГ /2024.12.19/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН (II)

1

УИХ-ын даргын 2024 оны 103 дугаар захирамжаар байгуулагдсан

Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах, холбогдох шийдвэрийн төсөл боловсруулан танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

11.00

“Их засаг”

2

УИХ-ын даргын 2024 оны 94 дүгээр захирамжаар байгуулагдсан

Төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх зарчмын хүрээнд холбогдох эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар судлах, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

13.30

“Их засаг”

ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

·     Агаарын бохирдлын асуудлаар Монгол Улсын Шадар сайд бөгөөд Улсын Онцгой комиссын даргын мэдээллийг  сонсох

·    “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэл, технологийн үйл ажиллагаа, сайжруулсан түлшний нөөц, чанарын талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн мэдээллийг  сонсох

·     Нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар гаргасан иргэдийн өргөдлийг хэлэлцэх

14.00

“Жанжин Д.Сүхбаатар”

2

Эдийн засгийн байнгын хороо

·      Сэргээгдэх эрчим хүчний төслүүд болон эрчим хүчний үнэ, тариф, эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаарх Эрчим хүчний сайдын мэдээллийг сонсох

·      Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олголт, уул уурхайн салбараас хүртэх үр өгөөжийн талаар орон нутгийн иргэдийг мэдээлэлжүүлэх, уул уурхайн биржийн арилжаа болон ашигт малтмалын бүтээгдэхүүний үр өгөөжийг нэмэгдүүлэх, газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтын талаарх Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын мэдээллийг сонсох

·      Эдийн засгийн өсөлтийг тэтгэх, экспортыг дэмжих зам, тээвэр, эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрийг хангах логистикийн оновчтой сүлжээг өргөжүүлэн хөгжүүлэх, агаарын тээврийг либералчлах, төмөр замын дэд бүтэц, ачаа тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, авто замын сүлжээг өргөтгөх чиглэлээр 2024 онд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх Зам, тээврийн сайдын мэдээллийг сонсох

·      Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо хоорондын хамтын ажиллагаа, чөлөөт худалдааны гэрээний талаарх Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсох

15.00

“Их Эзэн Чингис хаан”

БААСАН ГАРАГ /2024.12.20/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН (II)

1

УИХ-ын даргын 2024 оны 59 дүгээр захирамжаар байгуулагдсан

Мал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах, гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, нөөцийг нэмэгдүүлэх хүрээнд Монгол Улсын Их Хурлаас 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр баталсан Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль, “Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2024 оны 31 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах арга хэмжээний санал боловсруулах, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлыг судалж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

14.00

“Их засаг”

ХОЁР.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

1

·      Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай асуудал

·    “Шүүгчид зэрэг дэв олгох журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

·   “Тогтоол, тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

·       Бусад

10.00

“Их хуралдай”

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ерөнхийлөгчид хариуцлага тооцож Үндсэн хуулийг хамгаалсан нь парламентын хүчийг ойроос харуулсан явдал DNN.mn

Импичмент гэдэг нь төрийн дээд албан тушаалтнуудтай хууль тогтоогч байгууллагын зүгээс хариуцлага тооцох, огцруулах онцгой дэг журам юм. Онолын тодорхойлолт нь энэ.

Төрийн өндөр албан тушаалтныг эргүүлэн татах, хариуцлага тооцох үйл явцыг олон улсад импичмент гэдэг. Ерөнхийлөгч, шүүгч нар, парламентын гишүүд зэрэг төрийн өндөр албан тушаалтнуудтай тооцдог хариуцлага. Бүрэн эрхийнх нь хугацааг дуусахаас өмнө эргүүлэн татаж, огцруулдаг. Ийм үйл явц.

БНСУ-ын Үндэсний ассамблей буюу парламент нь өнгөрсөн бямба гаригт ерөнхийлөгч Юн Сок Ёль-д ийм хариуцлага тооцлоо.

БНСУ-д Монгол Улсын 60 мянган иргэн ажиллаж амьдардаг гэсэн албан бус тоо байдаг. Энэнээс ч олон байдаг гэдэг. Тиймээс БНСУ-д болж буй энэ улс төрийн үйл явц монголчуудын анхаарлыг татсаар байна. Тэдний иргэд 2024 оны арванхоёрдугаар сарын 3-наас хойш Үндэсний ассамблейн гадаа ерөнхийлөгч Юн Сок Ёль-ийг эсэргүүцэж жагссаар байв. Долоо хоногийн өмнө болсон импичментийн санал хураалтаар ерөнхийлөгчийн намынхан хамгаалж авч үлдсэн. Гишүүд нь хуралд оролцоогүй. Саяны санал хураалтад тэр намынхны дийлэнх олонх нь ерөнхийлөгчийг хамгаалж импичментийг эсэргүүцэж санал өгсөн ч арваад гишүүн импичментийг дэмжсэн байна.

Энэ нь БНСУ-ын түүхэнд ерөнхийлөгчдөө эргэлзсэн 3 дахь тохиолдол. 2006 онд Үндэсний ассамблей нь ерөнхийлөгч Но Мү Хён-ийг импичментээр огцруулсан ч Үндсэн хуулийн шүүх нь хүлээж аваагүй байна. 2017 онд ерөнхийлөгч Паг Гынь Хе-г шийдэхэд нь хүлээж авсан.

Одоо Юн Сок Ёль-ийг хэрхэхийг Үндсэн хуулийн шүүх нь шийднэ. Үндсэн хуулийн шүүх хүлээж авбал яах вэ. Хүлээж авахгүй бол юу болох вэ.

Аль нь ч байсан БНСУ-ын улс төрд хэд хэдэн үйл явдал болж магадгүй.

Нэгт: Үндсэн хуулийн шүүх нь есөн гишүүнтэй. Харин гурван гишүүн нь тэтгэвэрт гарчихсан. Одоо зургаан гишүүн ажиллаж байгаа. Гэтэл Үндсэн хуулийн шүүхийнх нь тухай хуульд Үндэсний ассамблей нь Ерөнхийлөгчид импичмент хийвэл энийг Үндсэн хуулийн шүүхийн 7-гоос доошгүй гишүүний бүрэлдэхүүнтэй хэлэлцэж шийдэх зохицуулалттай. Энэ тээглүүрийг Үндсэн хуулийн шүүх яаж давах нь сонин.

Хоёрт: БНСУ-ын ард түмэн ийм хүчтэй эсэргүүцэж байхад Үндсэн хуулийн шүүх нь хүлээж авахаас татгалзах бараг боломжгүй. Үндэсний ассамблей импичментийг баталсны дараа гадаа нь олон хоног жагссан 250 орчим хүн тэр оройдоо баяр тэмдэглэсэн. Хэрэв Үндсэн хуулийн шүүх татгалзвал жагсагчдын цуваа тийшээ эргэнэ гэсэн үг.

Хоёрт: Тус улсын Үндсэн хуулийн 68 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 60 хоногийн дотор дараагийн Ерөнхийлөгчийг сонгох нөхөн сонгууль болох магадлал үүсэв.

Гуравт: Дараагийн Ерөнхийлөгчийн сонгуульд энэ удаагийн импичментийг санаачлагч сөрөг хүчний дарга И Жэ Мён нэр дэвшиж магадгүй. Судалгааны байгууллагуудын дүнгээр И Жэ Мён нэр дэвшвэл сонгогдох магадлалтай тухай тус улсын хэвлэлүүд онцолж байна.

Дөрөвт: Эрх баригч Ард түмний хүч намын дарга Хан Дун Хун хадны завсар дахь халиуны зулзага болсон. Санал хураалтаас хоёр хоногийн өмнө ерөнхийлөгч Юн Сок Ёль-ийг дэмжихгүй гэж мэдэгдэл хийсэн нь үүнтэй холбоотой. Улс орон олон нийтийн санаа бодолд нийцүүлж бас өөрөө Ерөнхийлөгчийн онгойн үлдсэн суудалд нэр дэвшихэд энэ тун зоримог зөв алхам болсон. Гэхдээ Үндэсний ассамблейн санал хураалтад намынх нь арваадхан гишүүн түүний мэдэгдлийг биелүүлсэн нь Хан Дун Хун-д Ерөнхийлөгчид нэр дэвшье гэвэл намынхантайгаа ажиллах шаардлага үүссэнийг харуулж байна.

Тавд: Сөрөг хүчнээс ерөнхийлөгч Юн Сок Ёль, түүний тойрон хүрээлэгчидтэй холбоотой гэмт хэргийн талаарх мэдээллийг нийтэд зарлаж, тэрэндээ эрх баригч намыг буруутгах магадлалтай. Ингэвэл 2025 он гарангуут БНСУ-ын улс төрд тогтворгүй байдал ч үүсч магадгүй юм.

Зургаад: Ерөнхийлөгч Юн Сог Ёль, цэргийн өндөр албан тушаалтанд хууль хяналтын байгууллагаас хуулийн хариуцлага тооцох магадлалтай. Прокурорын газраас нь 50 орчим прокурорын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг мөрдөн шалгаж байна. Шалгаж эхлээд удаагүй байхад Цагдаагийн дарга, Тагнуулын дэд дарга нар ерөнхийлөгч Юн Сог Ёль улстөрчдийг баривчлах чиглэл өгсөн гэв. Прокурорууд 2024 оны 12 сарын 8-нд хэвлэлийн бага хурал хийж ямар ч албан тушаалтан байснаас үл хамааран бүх зүйлийг хуулийн дагуу шалгана гэжээ.

Долоод: Миний шийдвэр зөв байсан хэмээн өөрийгөө өмөөрсөөр байгаад импичмент хийлгэсэн ерөнхийлөгч Юн Сок Ёл яагаад онц байдал зарласан бэ гэдгийг одоогоор хэн ч олж мэдээгүй байна. Гэхдээ түүний нэр хүнд ард иргэдийнхээ дунд маш муу болтол унасан, Үндэсний Ассамблей түүний санаачилсан хуулийн төслүүдийг унагадаг болсон зэрэгт бухимдаж онц байдал зарласан байж магадгүй гэх байна. Гэргийгээс нь үүдэлтэй гэх таамаг ч байна.

БНСУ-д болж байгаа улс төрийн энэ үйл явдал бидэнд Ерөнхийлөгчид хариуцлага тооцож Үндсэн хуулийг хамгаалсан нь парламентын хүчийг ойроос харуулсан явдал болов.

Монгол Улс ч парламентын засаглалтай. 2024 оны УИХ-ын сонгуулиас хойш 126 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Шинэ тутам учраас олон нийтийн шүүмжлэл дагуулах явдал ч байна. Гэхдээ энэ нь эрүүл тогтолцооны эхлэл гэдгийг бид эхнээс нь мэдэрсэн. Монгол Улсын 2025 оны төсвийг танаж, алдагдалгүй төсөв батлахад парламентын гишүүд манлайлан оролцсон нь томоохон илрэл. Монгол Улсын түүхэнд анх удаа алдагдалгүй төсвийг 126-тай парламент баталсан. Ямар ч л байсан урьдны парламентууд шиг хэдхэн гишүүнийг лоббидоод хүссэн хуулиа батлуулах боломжгүй болсон. Энийг 2025 оны төсвийг яаж танаж чадсанаас тодорхой харлаа. Цашдаа ч улс орны эрх ашиг, үндэсний аюулгүй байдалтай холбоотой эргэлзээтэй нөхцөл байдалд гагцхүү парламент л иргэд, олон нийтийн талд зогсож чадах юм байна гэдгийг БНСУ-ын Үндэсний ассамблейн шийдвэрээс олж харав. Тийм болтугай.

Ажиглагч А.Батболд

Categories
мэдээ улс-төр

Төр, нийгмийн зүтгэлтэн Ж.Самбуугийн мэндэлсний 130 жилийн ойг тэмдэглэх тухай УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв DNN.mn

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2024.12.13) УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, Ц.Туваан, Д.Рэгдэл, У.Отгонбаяр, Д.Батбаяр нар “Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Жамсрангийн Самбуугийн мэндэлсний 130 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ.

Төр, нийгмийн зүтгэлтэн Ж.Самбуу бол “Монгол төрийн мэргэн өвөө” хэмээн нэрлэгдэж, ард түмнийхээ гүн хүндэтгэлийг хүлээсэн, үлгэр жишээ төрийн албан хаагч байсан гэдгийг тогтоолын төсөл боловсруулагчид онцоллоо. Түүний төрийн ажлын өвөрмөц арга барил, манай орны эдийн засгийн тулгуур салбар болох уламжлалт мал аж ахуйг зөв зохистой эрхлэх талаарх үнэ цэнтэй бүтээл, үзэл санааг залуу үеийнхэнд таниулах, эзэмшүүлэх нь чухал ач холбогдолтой байгааг УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд тодотгов.

Түүний мэндэлсний 130 жилийг ойг тэмдэглэн өнгөрүүлснээр нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх, олон улсын харилцааг бэхжүүлэх, энх тайвныг сахин хамгаалах үйлсэд оруулсан үнэтэй хувь нэмэр, амьдрал, үйл ажиллагааг нь олон нийтэд сурталчлан таниулах боломж бүрдэнэ гэж үзсэн байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллэ

Categories
мэдээ улс-төр

“Транспэрэнси интернэшнл” байгууллагын Удирдах зөвлөлийн дарга Франсуа Валерианыг хүлээн авч уулзлаа DNN.mn

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж “Транспэрэнси интернэшнл” байгууллагын Удирдах зөвлөлийн дарга  Франсуа Валерианыг өнөөдөр /2024.12.13/  хүлээн авч уулзлаа.

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж, энэ удаагийн УИХ “хүн төв”-тэй бодлогыг дэвшүүлэн хүний эрхийг хамгаалах, шударга ёсыг бэхжүүлэх, хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлд томоохон зорилт дэвшүүлэн ажиллаж байгаагаа танилцууллаа.

Мөн тэрбээр, УИХ-аас баталсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар болон авлигыг бууруулах, шударга ёсыг тогтоох чиглэлээр УИХ-аас боловсруулан батлах хууль тогтоомжийн талаар танилцуулаад “Транспэрэнси интернэшнл” байгууллагатай Авлигын төсөөллийн индексийн үзүүлэлтийг ахиулахад парламентын үүрэг, оролцооны талаар санал солилцох, зөвлөмж боловсруулах, хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахыг хүслээ.

“Транспэрэнси интернэшнл” байгууллагын Удирдах зөвлөлийн дарга Франсуа Валериан, энэ удаагийн УИХ хүний эрхийг хангах, хуулийг хэрэгжилтэд анхаарал хандуулан ажиллаж байгаад талархаж байна гээд ил тод, шударга байдлыг тогтоох, авлигыг бууруулах чиглэлд хэд хэдэн анхаарах асуудал буйг онцолсон юм.

Тухайлбал, Монгол Улс байгалийн баялгийг ашиглах, иргэдэдээ тэгш хүртээхийн тулд уул уурхайгаа эдийн засгийн эргэлтэд оруулахдаа хөрөнгө оруулагч талтай гэрээгээ ил тод хийх, аливаа хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийг олон нийтэд ил тод мэдээлэх, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг шинэчлэн боловсруулахад анхаарах, эрчим хүчний шинэчлэлийг хэрэгжүүлэхэд олон нийтийн ашиг сонирхолд нийцүүлэх талаар зөвлөж буйгаа илэрхийллээ. Мөн тэрбээр хуулийг хэрэгжүүлэхийн чухлыг онцлоод, УИХ-ын Тамгын газартай хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Н.Алтанхуяг 2027 онд Ерөнхийлөгчид нэр дэвшихээ мэдэгдлээ DNN.mn

Улсын Дээд шүүх уржигдар Хөгжлийн банкны хэргийг хэлэлцсэн тогтоолоо танилцуулсан. Түүгээр өмнөх шатны шүүхүүдийн хэд хэдэн хүнийг цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгосон. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг юм. Тэгвэл тэрээр өчигдөр энэ талаар байр сууриа илэрхийллээ. Н.Алтанхуяг “Хоёр шатны шүүх нарийн шалгаж үзээд шийдвэрээ гаргасан байхад Дээд шүүхээс цагаатгасан тогтоолыг хүчингүй болгосон нь Ерөнхийлөгчийн сонгууль угтсан хэрэг. Бас намайг дарамталж байгаа хэлбэр л дээ. УИХ дээр энэ Алтанхуяг олон юм донгосдог нөхөр байгаа юм гээд Хөгжлийн банкны хэрэгт холбогдуулсан. Наадахыгаа дуугүй болгоод, өөр ажилтай болго гэсэн. Ард түмний амьдрал хэцүү байхад хэцүү байгааг нь л хэлнэ. Би тэгж долигонож пялдагнаж явдаг хүн биш. Өчигдрийн Дээд шүүхийн шийдвэр бол улайм цайм байна. Хөгжлийн банк гээд гурван жил духан дээр нь нэг юм наагаад явуулчихъя гэж байгаа юм байна. Ерөнхийлөгчийн сонгуульд энэ нөхрийг дэшүүлэхнгй гэдэг юм л хийж байна. Зүгээр сууж байгаа хүнийг хэлмэгдүүлэх гээд байвал Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж алалцсан ч яахав гэж болож байна. МАН 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд яасан эрт бэлдэж байх юм” гэв. Өөрөөр хэлбэл, тэрээр 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ үүгээр мэдэгдлээ.

 

Эх сурвалж: zms.mn

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлав DNN.mn

Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2024.12.13) нэгдсэн хуралдаан 10 цаг 05 минутад гишүүдийн 52.4 хувийн ирцтэй эхэлж, Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, эцэслэн баталлаа.

Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай Төрийн байгуулалтын байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар нэгдсэн хуралдаанд танилцуулав. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурал 2024 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа явуулж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм. Тус Байнгын хороо энэ сарын 9-ний өдрийн хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан журмын дагуу дээрх хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулжээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналыг хуулийн төслийн холбогдох зүйлд нэмж тусган, төслийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засваруудыг хийж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн гэв.

Л.Мөнхбаатар гишүүний энэхүү танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авсан. Төсөл дэх зохицуулалттай холбоотой асуудлаар Б.Пүрэвдорж гишүүн байр сууриа илэрхийлсэн бол Х.Баасанжаргал гишүүн хуульд өөрчлөлт оруулснаар үүсэх үг дагаварын талаар тодруулсан. Мөн тэрбээр улс төрийн нам нь ардчиллын суурь бүтэц, иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх эрхийг зохион байгуулалтаар хангадаг. Энэ бүтцийн үйл ажиллагаа хариуцлагатай байж гэмээ нь иргэдийн засаглах эрхийг хангах, төрд итгэх итгэлийг өсгөхөд их чухал үүрэгтэй. Тиймээс намууд хуулийг хэрэгжүүлнэ хэмээн найдаж байна гэлээ. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал хариулахдаа “Төслөөр зөвхөн Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын хуулийн 2 дугаар зүйл дэх намын өөрийн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-тай нийцүүлэх арга хэмжээ авч, уг өөрчлөлтийг Улсын дээд шүүхэд 30 хоногийн дотор хүргүүлэх хугацааг өөрчилж байгаа” хэмээв. Цаашдаа дахиж хуулийн хэрэгжилтийн хугацааг хойшлуулахгүйгээр, хэрэгжилтийг хангах шаардлагатай гэдэг хариултыг өгсөн. Өнөөдрийн байдлаар Улсын дээд шүүхэд 7 нам дүрмээ шинэчилж, бүртгүүлэх хүсэлтээ хүргүүлээд байгааг энэ ташрамд дуулгасан.

Ө.Шижир гишүүн, төсөл дэх хуулийн хугацааг дахин өөрчилж, тухайн заалтын хэрэгжих хугацааг дахин хойшлуулах саналыг намууд гаргавал хэрхэх талаар тодруулсан. Улс төрийн намын тухай хууль нь 2024 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бөгөөд дагаж мөрдөх журмын тухай хуулиар тус хуулийн хэрэгжилтийг хангуулах, үүрэгжүүлэх зохицуулалтыг хуульчилсан. Төслийг батлаад, хэрэгжүүлсний дараа цаг хугацаандаа дүрмээ шинэчлээгүй, хуулиа мөрдөөгүй намыг бүртгэхгүй. Иймд намууд хариуцлагатай байх ёстой, дахиж дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах ойлголт байж болохгүй гэдэг хариултыг Н.Учрал сайд өгсөн.

Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар хэлэхдээ “Намууд дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтаа Улс төрийн намын тухай хууль болон холбогдох хууль тогтоомжид нийцүүлээд Улсын дээд шүүхэд бүртгүүлэх хугацааг сунгах шаардлагыг парламентад суудалгүй намуудаас хүссэн. Энэ дагуу нэг жилээр сунгаж, 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө одоо бүх нам дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтаа хуульд нийцүүлэн, Улсын дээд шүүхэд бүртгүүлэх үүрэг хүлээж байна. Дахин сунгахгүй байх нь зүйтэй” гэв. Мөн тэрбээр Үндсэн хууль дахь “…Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулна…” гэсэн хэсэг 2028 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжих хугацаатайг сануулж байв. Сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй гэдэг нь статистикаар 22.000 орчим гишүүнтэй нам л улсын хэмжээнд улс төрийн үйл ажиллагаа явуулах юм байна. Улсын дээд шүүхэд бүртгэлтэй байдаг 37 нам үүнийг анхаарч, хуулийн хэрэгжилтийг хангах шаардлагатайг хэлсэн. Мөн 2 болон түүнээс дээш сонгуульд оролцоогүй намыг идэвхгүйд тооцох, намын удирдах байгууллага, төлөөллийн төв байгууллагаа 5 жил тутам хуралдуулах, эс бол идэвхгүйд тооцох зэрэг олон шаардлагыг хангах үүрэг хүлээж байгааг хэлж байв. Улсын Их Хурлын гишүүн Б.Түвшин улс төрийн намуудын төлөвшлийн талаар байр сууриа илэрхийлээд, энэ талаарх бодлогыг тодруулж Н.Учрал сайдаас хариулт авсан.

Улс төрийн 12 намаас дагаж мөрдөх журмын тухай хуулийн хугацааг хойшлуулах санал гаргасан гээд, цаашид мөрдөгдөж буй хуулийг хэрэгжүүлээгүй намууд улс төрийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болно гэдэг хариултыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга өгөв.

Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа төслийг эцэслэн батлах санал хураалт явуулсан юм. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Нэгдсэн хуралдаанд хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулах бөгөөд Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжсэн бол эцэслэн баталсанд тооцно” хэмээн заасан байдаг.

Энэ дагуу Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 97 гишүүний 87 нь дэмжин баталсан. Иймд Төрийн байгуулалтын байнгын хорооны даргын гаргасан саналаар Д.Амарбаясгалан дарга хуулийн эцсийн найруулгыг Улсын Их Хуралд танилцуулав. Үүгээр чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв

Categories
мэдээ улс-төр

Б.Энхбаяр гишүүн УИХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандоржийг АТГ-т өгчээ DNN.mn

Ерөнхийлөгч хориг тавихаас өмнөх 2025 оны төсвийг баталсан УИХ-ын чуулганы 11-р сарын 8-ны өдрийн чуулганы хуралдааны ирц болон санал хураалтын мэдээллийг ил тод авахаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр УИХ-ын Тамгын газарт хүсэлт гаргасан байдаг.

Учир нь тухайн өдрийн чуулганы хуралдааны санал хураалт эргэлзээ үүсгэсэн тул энэ асуудал үүссэн юм. Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Энхбаяр цахим хуудсаараа дамжуулан “УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нь Төсвийн тухай хуулийг баталсан чуулганы хуралдааны ирц, тухайн өдрийн санал хураалтанд дэмжсэн болон татгалзсан санал өгсөн гишүүдийн нэрсийг өгөхгүй 1 сар эс үйлдлээр татгалзаж, улмаар шаардлага тавиад 7 хоног хэрэгжүүлэхгүй байна.

Иймд Эрүүгийн хуульд заасан “албаны бүрэн эрхээ хэтрүүлэх” албан тушаалын гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзэж Авлигатай тэмцэх байгууллагад харьяаллын дагуу шилжүүлж шалгуулахаар шийдвэрлэв” гэжээ.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг эцэслэн батлав DNN.mn

Монгол Улсын Их Хурлын чуулганы (2024.12.12)-ийн нэгдсэн хуралдаан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026- 2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгээр эхэллээ. Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төсвийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Дав.Цогтбаатар хийлээ. Хуулийн төсөлд Дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий бодит өсөлтийг 2025 онд 8.0 хувь, 2026-2027 онд 6.5 хувь байхаар, хэрэглээний үнийн өсөлт (инфляц)-ын түвшнийг 2025 онд 7.2 хувь, 2026 онд 5.0 хувь, 2027 онд 4.0 хувь болгож бууруулахаар тооцсон байна. Мөн нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг 2025-2027 онд алдагдалгүй байхаар тооцсон бөгөөд Засгийн газрын өрийн ДНБ-д эзлэх хувь 2025 онд 55 хувь, 2026 онд 50 хувь, 2027 онд 45 хувьтай тэнцэхээр байна.

Төсвийн байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Л.Мөнхбаясгалан, Ж.Баярмаа, С.Эрдэнэбат, О.Цогтгэрэл, Л.Соронзонболд, Ц.Сандаг-Очир, Б.Пунсалмаа нар асуулт асууж, үг хэллээ. Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж Малчны тухай хуулиар малчдад нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломж олгосныг хэрэгжүүлэхийг Засгийн газарт зөвлөсөн бол Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан 600 ортой, үүдэл эс шилжүүлэн суулгах тасагтай, бүх төрлийн шинжилгээний лабораторитой, тугалган хана бүхий туяа эмчилгээний шугаман хурдасгуур тавих мэргэжлийн дөрвөн өрөөтэй “Хавдар судлалын үндэсний төв II” эмнэлгийг заавал барих асуудлыг дэмжсэн тохиолдолд одоогийн Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-д эмнэлгийн 100 ортой байр санхүүгийн түрээсээр авахыг дэмжинэ гэсэн юм. Үүнд Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Г.Тэмүүлэн хариулахдаа “Хавдар судлалын үндэсний төв II”  шинэ эмнэлгийг ирэх 3-4 жилийн хугацаанд барьж байгуулахын тулд 2025 оны төсөвт техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) боловсруулахад 3.0 тэрбум төгрөг, бүтээн байгуулалтын ажилд 5.0 тэрбум төгрөг тавьсан гээд, уг бүтээн байгуулалт нийтдээ 10.0 тэрбумын төсөвт өртөгтэйг танилцуулав. Мөн үүний дээр ХСҮТ-д нэн шаардлагатай байгаа эмнэлгийн байрыг лизингээр авах буюу санхүүгийн түрээсийн зардлыг тусгаж өгсөн. Ингэснээр эдгээр зориулалтаар нийтдээ 32.0 орчим тэрбум төгрөг Монгол Улсын 2025 оны төсөвт суусан гэлээ.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа Монгол Улсын 2025 оны төсвийг алдагдалгүй болгож, нийт 35.8 их наяд төгрөгийг 33.7 их наяд болгон бууруулж чадсан нь том дэвшил болсныг онцлоод, Улсын Их Хурал, Засгийн газар татвар төлөгчдийн мөнгийг улсын бус нийтийн төсөв гэж ярьж хэвшин, нийтийн төлөө зориулдаг болох ёстойг тэмдэглэв. Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат Улсын Их Хурал баталсан хуулиа хэрэгжүүлэхгүй байгааг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг жишээлэн яриад, ирэх оны дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэх тул үүнээс өмнө улсын төсвийг дахин тодотгох шаардлага гарна гэлээ. Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл эдийн засгийн өсөлтийг 8.0 хувиар тооцож буй нь хэтэрхий өөдрөг төсөөлөл гэж үзэж байгаагаа хэллээ. Тэрбээр, алдагдалгүй төсөв баталж байгаа нь сайн ч гэлээ ашигт малтмалын нөөц ашигласний төлбөр (АМНАТ)-өөс Ирээдүйн өв санд орох хувийг 65 хувиас 45 хувь болгон бууруулсан нь уг зөрүүгийн буюу 1.0 их наяд төгрөгийн алдагдал баталснаас ялгаагүй гээд, төсвийн зардал улс орны эдийн засагт ямар нөлөө үзүүлж байгааг асуув. Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, төсвөөс гарч байгаа мөнгө иргэд, аж ахуйн нэгжийн худалдан авалтаар хувийн хэвшлийнхний борлуулалтыг нэмэгдүүлж, тэдний татвараар эргээд орж ирж байгаа хэмээн тайлбарлаж, харамсалтай нь хувийн хэвшлийнхний борлуулж байгаа бүтээгдэхүүний дийлэнх нь импортынх байгаа нь валютын нөөцийг сорох, ханшийг өсгөх сөрөг үр, дагаварыг бий болгож байна гэсэн юм. Эдийн засаг, хөгжлийн яамны Макро эдийн засгийн бодлогын газрын дарга Л.Энх-Амгалан манай улсын одоогийн хөрөнгө оруулалтын болон хэрэглээний түвшинд 8.0 хувийн өсөлтийг хангах бүрэн боломжтой гэсэн хариулт өгөв.

Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд төсвийн хүрээний мэдэгдэл, төсөөлөл бол ирэх гурван жилийн стратегийн зорилт болохыг онцолж, нэгдсэн төсвийн суурь зарлагын дээд хэмжээг 2027 онд 30 хувь болгохоор төлөвлөснийг стратегийн зорилт мөн эсэхийг лавлаж асуув. Төсвийн зарлага, эдийн засгийн хэмжээ хоёрын харьцаа “Ковид19” цар тахлаас өмнө 31-32 хувьтай байгаад цар тахлын жилүүдэд 33-34 хувьтай болсон гэсэн хариултыг Эдийн засаг, хөгжлийн яамны Макро эдийн засгийн бодлогын газрын дарга Л.Энх-Амгалан өгч, энэ 2024 онд 37-38 хувьтай байгааг танилцуулсан юм. 2025 онд энэ үзүүлэлт 35 хувь байхаар төсвийн хүрээний мэдэгдэлд тусгасан бөгөөд цаашдаа жил бүр бууруулсаар 2027 онд 32 хувьд хүргэхээр тооцсон байна. Олон улсын судалгааны байгууллагууд улс орнуудыг эдийн засгийн хэмжээ, өрсөлдөх чадвараар нь байр эзлүүлэхдээ төсвийн зардал болон ДНБ-ий харьцаа 25 хувиас бага байвал тухайн улсын эдийн засгийн өрсөлдөх чадвар сайн байна гэж үздэг.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хориг маш олон эерэг нааштай зүйлийн, алдагдалгүй төсөв баталж байхын эхлэл болж байна гэж дүгнэж буйгаа хэлээд, ирэх гурван жилд Засгийн газрын өр болон нийгмийн халамжийн хэмжээ буурахгүй байгаад анхаарч ажиллах шаардлагатайг онцлов. Улсын Их Хурлын гишүүн Б.Пунсалмаа улсын төсөв ДНБ-ий 36 хувьтай тэнцэж байгаа нь харьцангуй өндөр дүн болохыг анхааруулж, бүхэлдээ буюу 100 хувь татвараас бүрдэж байгаа нь өрөөсгөл гэдгийг дурдаад, төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдийг нээлттэй хувьцаат компани болгож, төсвийн орлогын эх үүсвэрийг ноогдол ашгаар нэмэгдүүлбэл боловсролын салбарын төсвийг улсын төсвийн зарлагын 6.0 хувьд хүргэх боломжтой гэсэн юм.

Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлснээр Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл 2026-27 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг дуусаж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Дараа нь Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан талаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан танилцуулав. Тус Байнгын хороо өнөө өглөөний хуралдаанаар төслүүдийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу зарчмын зөрөөтэй нэг саналын томьёоллоор, мөн дахин санал хураалт явуулах шаардлагатай гэж Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 2/3-оос доошгүй нь үзсэн зарчмын зөрөөтэй хоёр саналын томьёоллоор тус тус санал хураалт явуулсан байна. Анхны хэлэлцүүлгийн үед олонхын дэмжлэг авсан саналуудыг Байнгын хороо холбогдох хууль тогтоолын төсөлд нэмж тусган, агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэжээ.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Дав.Цогтбаатар ХСҮТ-ийн дэргэд байгаа Дөрөвдүгээр эмнэлгийг санхүүгийн лизингээр авах нь шинэ эмнэлэг барихаас хямд болох тухай санал хэлж, Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг төрийн болон орон нутгийн өмчийн аж ахуйн нэгжүүдэд хөндлөнгийн аудит хийх асуудлыг Засгийн газарт эрх олгох байдлаар Улсын Их Хурлаар шийдүүлэхээр оруулж ирж байгаа нь зохисгүй гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

Хэлэлцэж буй хууль, тогтоолын төслүүдийн талаар Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй гурван саналаар санал хураалт явуулах үед Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхтуяа, Ж.Батжаргал, Ж.Галбадрах, Ц.Даваасүрэн нар “Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд боловсролын салбарын төсвийн нийт зардлыг ДНБ-ий 6.0 хувиас багагүй, эсвэл улсын төсвийн нийт зардлын 18 хувиас багагүй байхаар нэмэгдүүлэх тухай заалт нэмж оруулах асуудлаар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн юм.

Мөн “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн 2025 оны төсөвт тусгагдсан бүх барилга байгууламжийн ажлын төсөвт өртөг, түүний магадлал үнэн зөв хийгдсэн эсэх, мөн магадлал хийх эрх бүхий этгээдүүд шударга ажиллаж байгаа эсэхийг хараат бусаар нягтлан шалгах тухай заалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа, Ж.Батжаргал, Ж.Ганбаатар, Ж.Чинбүрэн нар тайлбар хийв. Зарчмын зөрүүтэй саналуудыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

Ингээд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Засгийн газрын үнэт цаас гаргах эрх олгох тухай”, “Засгийн газарт чиглэл өгөх тухай”, “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчид нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг эцэслэн батлах санал хураалт явууллаа. Санал хураалтаар хууль, тогтоолын төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин батлав.

Үүний дараа Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийсэн юм. Хуулийн төслүүдийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төсвийн байнгын хорооны танилцуулгыг тус Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн хийлээ. Тэрбээр танилцуулгадаа Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх үед олонхын дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналуудыг хуулийн төсөл болон холбогдох хавсралтуудад тусгасан талаар дурдаад, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлд оруулсан өөрчлөлтүүдийг нэрлэв. Үүнд,

-Төрийн зарим байгууллагын 2025 оны төсвийн жилд нэмэгдэхээр тооцсон шинэ орон тоог тодорхой хувиар бууруулахтай холбоотойгоор тухайн байгууллагуудын урсгал зардлыг нийт 40.1 тэрбум төгрөгөөр,

-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын төсвийн багц дахь татаасыг 3.0 тэрбум төгрөгөөр

-Эрчим хүчний реформын Үндэсний хорооны мэдээлэл, сурталчилгааны зардлыг 9.0 тэрбум төгрөгөөр,

-Бүх төсөвт байгууллагын түлш, халаалтын зардлыг 11.5 тэрбум төгрөгөөр,

-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын төсвийн багцад тусгагдсан Төрийн албан хаагчийг мэргэшүүлэх хөтөлбөрийн зардлыг 2.0 тэрбум төгрөгөөр

-Хууль зүй, дотоод хэргийн сайдын төсвийн багцад тусгагдсан Архидан согтууралттай тэмцэх сангийн санхүүжилтийг 6.9 тэрбум төгрөгөөр

-Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын төсвийн багцад тусгагдсан Байгаль орчин, уур амьсгалын сангийн санхүүжилтийг 0.7 тэрбум төгрөгөөр тус тус бууруулсан байна. Ингэснээр төсвийн нийт урсгал зардлыг 73.2 тэрбум төгрөгөөр бууруулжээ.

Эдгээр зардлын эх үүсвэрээр,

-Хавдрын эмнэлгийн зориулалтаар ашиглах объектыг лизингээр авах эхний удаагийн төлбөрт 17.0 тэрбум төгрөг,

-Тус эмнэлгийн тоног төхөөрөмжийн зардал 6.9 тэрбум төгрөг,

-Сургууль, цэцэрлэг, дотуур байрны хүүхдийн хоолны зардалд 31.4 тэрбум төгрөг,

-Цэцэрлэг, гурван ээлжээр хичээллэж байгаа ерөнхий боловсролын сургуулийн байрны түрээсийн зардалд 10.0 тэрбум төгрөг,

-ХСҮТ-ийн барилгын засварт 2.9 тэрбум төгрөг,

-Эрчим хүчний бодлогын шинэчлэл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 5.0 тэрбум төгрөгийг тус тус зарцуулахаар нэмж тусгасан байна. Төсвийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь хуулийн төслүүдийн эцсийн хувилбарыг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулахыг дэмжжээ.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Цэнгүүн, С.Эрдэнэбат, Ц.Сандаг-Очир, Л.Мөнхбаатар, О.Алтангэрэл нар асуулт асууж, үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүд Эрчим хүчний реформын Үндэсний хорооны мэдээлэл, сурталчилгааны болон төрөөс хариуцах ёстой төсөвт байгууллагуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зардлын талаар, ирэх онд инфляцийг 7.2 хувьд барих нь бодитой эсэх, нэмэгдэх шаардлагатай 3000 гаруй төрийн албан хаагчийн орон тооноос 1200-г хассан нь судалгаа тооцоотой эсэхийг асууж Ажлын хэсэг болон Засгийн газрын гишүүдээс хариулт авав. Түүнчлэн төсвийг алдагдалгүй баталсан нь хөрөнгө оруулалтыг хумьж, эдийн засгийн хөгжлийг хязгаарласан байдалд оруулж болзошгүйг анхааруулж, хууль сахиулах байгууллагуудын орон тоо, хөрөнгө оруулалтад тодорхой хэмжээнд анхаарал хандуулсанд талархал илэрхийлсэн юм.

Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явуулав. Энэ хэлэлцүүлгээр хуулийн төслүүдийн зүйл, заалт бүрээр санал хураалт явуулсан юм. Хуулийн төслүүдийн зүйл, заалт бүрийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул бүхэлд нь эцэслэн батлах санал хураалтыг явууллаа. Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 86.4 хувь, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 81.8 хувь тус тус дэмжин батлав.

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль батлагдсан тул үүнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 79.1 хувийн дэмжсэнээр баталлаа. Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Б.Найдалаа, Ж.Чинбүрэн нарыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны гишүүнээс тус тус чөлөөлж, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүнээр баталж тогтоол гаргалаа.

Улсын Их Хурлын чуулганы хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн баталсан хууль, тогтоолуудын эцсийн найруулгыг уншиж сонсгов. Тэрбээр чуулганы нэгдсэн хуралдааныг хааж хэлсэн үгэндээ, шинэ парламентын эхний ээлжит чуулганы томоохон сорилт болсон энэ удаагийн төсвийн хэлэлцүүлэг онцлогтой, бас олон талын сургамжтай байлаа гээд, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийг хоёронтаа хэлэлцэн баталсан нь парламентын сул тал, чадамжгүйн тухай асуудал биш, харин төрийн эрх мэдлийн харилцан хяналт, тэнцвэрт байдлыг хангаж, хууль дээдлэх үндсэн зарчмаа хэрэгжүүлж, иргэн ба улсын эрх ашигтай холбогдсон чухал асуудлыг ард түмний хэлэлцүүлэгт дахин оруулсан нь парламентат ёсны эерэг хандлага гэж үзвэл зохино гэв. Тэрбээр 2025 оны төсөв батлагдсантай холбогдуулан  Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг сайтар мөрдөж ажиллах, төсвийн хэлэлцүүлгийн явцад Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан санал, төрийн байгууллагуудын үйл ажиллагааны давхардал, бүтэц, чиг үүргийн уялдаа холбоонд анхаарах, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, төрийн байгууллагууд орон нутгийн 2025 оны төсвөө яаралтай батлах, төсвийн гүйцэтгэл, төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төслийг боловсруулах, өргөн мэдүүлэх, хэлэлцэх, батлагдах хүртэлх шат дарааллын цаглаврыг жигдрүүлж, холбогдох хууль тогтоомжийг иж бүрэн ойлгомжтой болгох нь зүйтэйг анхаарууллаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Г.Лувсанжамц: Малчдаа дэмжих бодлого зөв ч, илүү оновчтой, үр дүнтэй болгохын тулд нухацтай хандах хэрэгтэй DNN.mn

Улсын Их хурлын гишүүн Г.Лувсанжамцтай “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд малчдад олгогдсон санхүүжилт болон ирэх оны төсөвтэй холбоотой асуудлаар ярилцлаа.


-УИХ-аар ирэх оны төсвийг хоёр дахь удаагаа хэлэлцэж байна. Таны хувьд Засгийн газраас орж ирсэн төсөв дээр анхнаасаа ямар байр суурьтай байсан бэ?

-Миний хувьд төсөв дээр гол анхаарах зүйл нь төсвийн зарцуулалт үр дүнтэй, ил тод байх явдал гэж үздэг. Бид аливаа ажлыг эхлүүлэхдээ үр дүнгээ оновчтой тодорхойлж, түүндээ хүрч байгаа эсэхээ зөв үнэлэх хэрэгтэй. Ингэж байж дараагийн ажлуудаа илүү амжилттай төлөвлөж, зарцуулсан төсвийн үр дүнг бодитоор хэмжиж чадна. 2025 оны төсвийн тухай хуулийн хэлэлцүүлэгт оролцохдоо би энэ зарчмынхаа дагуу төсөл, хөтөлбөрүүдийн чанар болон тоо хэмжээний үзүүлэлтүүдэд анхаарч ажиллалаа. Төсөв нь зүгээр нэг тооцоолол биш, харин бодит үр өгөөжид чиглэх ёстой гэдгийг онцолсон. Ингэхдээ төсвийн тухай хуулийн эхний хэлэлцүүлгийн явцад хэд хэдэн зарчмын зөрүүтэй санал гаргасан нь хоёр дахь удаагаа хэлэлцэж байгаа шинэ Төсвийн тухай хуулийн төсөлд тусгалаа олсон байгаа. Өчигдөр мөн байнгын хороодын хуралд зарчмын зөрүүтэй саналуудаа өгч нэлээн хэдэн санал маань дэмжигдээд явж байна.

-Та тодорхой хэдэн жишээ дурдахгүй юу. Яг ямар ямар санал гаргав…?

-Цөөн хэдэн жишээ дурдахад нэгдүгээрт, хөтөлбөрийн хүрэх үр дүнгээ “Төрийн өмчит хуулийн этгээдийн үр ашгийг нэмэгдүүлнэ” гэж заасан боловч энэхүү үр дүндээ хүрсэн эсэхээ үнэлэх шалгуур үзүүлэлтээ “Төрийн өмчит компанийн засаглалын үнэлгээ 53.9 хувь байгааг 80 хувьд хүргэнэ“ гэж заасан байгаа юм. Гэтэл энэ 53.9 хувь нь 2021 оны үнэлгээ байх жишээтэй. Угтаа бол үр ашгийг нэмэгдүүлье гэж зорьж байгаа бол төрийн өмчит компаниудын хөрөнгийн өгөөжийн үзүүлэлт хэр байгааг хэмжиж түүнийг өсгөх шалгуур үзүүлэлт оруулж байж энэ төрийн өмчит компани ашигтай байна уу, аль эсвэл дандаа алдагдалтай ажиллаж төсвийн мөнгийг үргүй зарцуулаад байна уу гэдгийг хэмжих хамгийн бодитой шалгуур үзүүлэлт юм.

Хоёрдугаарт, “Хүүхдэд з амын хөдөлгөөнд оролцох мэдлэг, дадал, хэвшлийг төлөвшүүлж, зам тээврийн осолд өртөх хүүхдийн тоог бууруулна” гэж хөтөлбөрийн хүрэх үр дүнгээ тодорхойлчихоод түүнийгээ хэмжих шалгуур үзүүлэлт нь “төхөөрөмж, хэрэгслийн нийлүүлэлтийн биелэлт” гэж оруулж ирсэн нь өөрөө логикийн алдаатай. Угтаа бол энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээр жил бүр зам тээврийн осолд өртөж байгаа хүүхдийн тоог бууруулахаар тодорхой тоо тавьж оруулах ёстой. Ингэж байж л энэ улсын төсвийг зарцуулж байгаа ажлууд үр дүнгээ өгч байгаа эсэхийг үнэлэх ёстой гэж бодож байна. Гэтэл төхөөрөмж хэрэгсэл авснаа хөтөлбөр амжилттай хэрэгжиж үр дүнтэй байлаа гэж дүгнэж болохгүй биз дээ. Эцэст нь шалгуур үзүүлэлтээ зөв тодорхойлж байж тухайн төсөл хөтөлбөр хэрэгжсэнээр ямар үр дүнд гарч байна вэ гэдгээ бид хэмжиж, 2026 онд төсвийн гүйцэтгэл хэлэлцэх үед тухайн төсөл хөтөлбөр дээр төсөв тавих нь зөв юм уу, буруу юм уу. Хэрэв үнэхээр үр дүнгүй бол тэнд төсөв зарцуулах шаардлагагүй гэх мэтээр зөв голдрилдоо орох ёстой юм.

-Шинэ гишүүдийн туршлага дутаж байгаа шүүмжлэлд та ямар байр суурь илэрхийлэх вэ?

-Шинэ гишүүдийн хувьд туршлага дутаж байна гэсэн шүүмжлэл гардаг ч би үүнийг огт өөрөөр харж байна.

-Яаж харж байна гэж…?

-Шинэ гишүүд хуулийн төсөлд маш их анхаарал хандуулж, идэвхтэй оролцож байгаа нь тодорхой харагддаг. Залуу гишүүдийн энэ эрч хүч, хичээл зүтгэлээс их зүйл хүлээж болох юм гэж бодож байна.

-Ерөнхийлөгч хориг тавиад дахиад төсвөө хэлэлцэж байгаа. Энэ үеэр салбар бүрийн төсвөөс тодорхой хэмжээгээр танаж байна. Зарим салбарын хувьд төсвийг нь нэмэх байтал таначихлаа гэдэг зүйлийг хэлж байна. Тана гэсэн бол нийтээр нь танадаг байдал дээр таны хувьд ямар байр суурьтай байгаа вэ?

-Миний бодлоор төсөв танах асуудалд маш нухацтай хандах шаардлагатай. Салбараар нь бүхэлд нь танах биш, харин зардлын зориулалтаар нь нарийн авч үзэх нь хамгийн зөв шийдэл гэж бодож байна. Зайлшгүй, шаардлагагүй, үр дүн багатай зардлыг хасах нь зүйтэй ч үүнийгээ хийхдээ бусад үр өгөөжтэй ажил, хөтөлбөрүүдийг тасалдуулахгүй байхыг онцгой анхаарах хэрэгтэй. Төсөв бол зөвхөн тоон үзүүлэлт биш. Харин тухайн салбарын хөгжил, иргэдийн амьдралд шууд нөлөөлдөг хэрэгсэл. Хэрэв бид зүгээр л нийтэд нь танавал, үр дүнгээ өгч байсан ажлууд зогсох, урт хугацааны ашиг тус нь тасалдах эрсдэлтэй. Тиймээс төсвийн зарцуулалтыг оновчтой, бодлогын түвшинд хянаж, үр дүн багатай хэсгүүдээс эхлэн хасах нь хамгийн зөв зам гэж бодож байна.

-Өнгөрсөн жил Засгийн газраас өвөл, хаврын хүндрэлийг тооцож малчдад тодорхой хэмжээний хөнгөлөлттэй зээл олгох “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг эхлүүлсэн. Таны хувьд төсөв хэлэлцэж байх энэ үеэр уг асуудлыг хөндөж шүүмжилсэн. Ер нь энэ хоршооны хүрээнд хэрэгжиж байгаа хөтөлбөр чинь зүгээр мөнгө өгөх хөдөлгөөн байсан юм биш үү гэдгийг хэлсэн. Үнэхээр тийм байна уу?

-Малчдад чиглэсэн хөтөлбөрүүдийг би маш чухал гэж үздэг. Өнгөрсөн жилийн өвөлжилтийн нөхцөл байдал хүндхэн байсан. Энэ үед малчдыг дэмжих зорилгоор хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гарсан нь сайн санаачилга байсан. Гэхдээ ийм хөтөлбөрүүд бодит үр дүнгээ өгөхийн тулд зөв үнэлэлт, дүгнэлттэй байх ёстой гэж би боддог. Жишээлбэл, зүгээр л санхүүжилт авсан хоршооны тоог үр дүн гэж үзэх нь хангалтгүй. Үүний оронд, тухайн санхүүжилтээр хэдэн ажлын байр нэмэгдсэн, хоршоодын орлого хэр өссөн, эдгээр нь хэрхэн тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа вэ гэх мэт илүү тодорхой үзүүлэлтүүдийг ашиглах нь зүйтэй. Малчдын амьжиргааг сайжруулж, эдийн засгийн тогтвортой байдалд хэрхэн нөлөөлж байгааг нарийн хэмжиж, цаашид хөтөлбөрийг илүү үр дүнтэй хэрэгжүүлэх тал дээр анхаарах ёстой гэж үздэг. Иймд миний зүгээс энэ хөтөлбөрийн хүрэх үр дүнг нарийвчлан тодорхойлж, бодитой шалгуураар хэмжих шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.

-Олон мянган малчид шинэ хоршоогоор дамжуулаад зээл авчихсан. Яг амьдрал дээр энэ хоршооноос зээл аваад өндөр хүүтэй зээлээ төлөх маягаар явсан малчид ч олон байх шиг. Тэгэхээр анхнаасаа малчдаа дэмжих бодлого нь буруу тооцогдсон уу?

-Малчдаа дэмжих бодлого маш чухал, үүнтэй хэн ч маргахгүй байх. 2024 оны дөрөвдүгээр сараас эхэлсэн “Шинэ хоршоо” х өдөлгөөний хувьд одоохондоо үр дүнгээс нь шууд зөв буруу гэж дүгнэхэд эрт байна гэж бодож байна. Аливаа төсөл, хөтөлбөр үр дүнгээ өгөхөд цаг хугацаа хэрэгтэй байдаг шүү дээ. Гол нь бид энэ хөтөлбөрийн бодит үр дүнг үнэлж, зөв хэмжих хэрэгтэй. Малчид энэ зээлийг ашиглаад орлогоо нэмэгдүүлж, амьжиргаагаа сайжруулж чадаж байна уу, хоршоодоор дамжуулан бий болсон эдийн засгийн боломжууд бодитоор үр өгөөжөө өгч байна уу гэдэг л чухал. Зүгээр л тоо бүртгээд өнгөрөх биш, бодит өөрчлөлтөд, амьжиргааны түвшин хэрхэн дээшилж байгаад анхаарах хэрэгтэй. Миний бодлоор малчдаа дэмжих бодлого зөв замдаа байгаа ч, бид үүнийг илүү оновчтой, үр дүнтэй болгохын тулд цаашид илүү нухацтай хандах хэрэгтэй гэж харж байна.

-Шинэ хоршоог өнөөгийн УИХ-ын дарга санаачлан эхлүүлсэн. Энэ хөтөлбөрийн цаана ямар нэгэн улс төрийн эрх ашиг явагдаж байгаа гэж та хардаж байгаа юу?

-Шинэ хоршоо хөдөлгөөнийг улс төрийн эрх ашиг гэхээсээ илүүтэйгээр малчдыг дэмжих, тэдний амьжиргааг сайжруулахад чиглэсэн бодлогын нэг хэсэг гэж харж байгаа. Мал аж ахуйн салбар маань уур амьсгалын өөрчлөлт, эдийн засгийн олон сорилттой нүүр тулдаг. Тиймээс энэ хөтөлбөр малчдад хэрэгтэй дэмжлэгийг үзүүлж, цаашлаад амьдралд нь эерэг өөрчлөлт авчирна гэж итгэж байна. Ийм санаачилга амжилттай хэрэгжиж чадвал мал аж ахуй, орон нутгийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулах болов уу гэж бодож байна.

-Цаашид ер нь зээл, өр төлбөртэй асуудал, тэр дундаа улсын төсвийн эх үүсвэртэй иймэрхүү төсөл, хөтөлбөрүүдэд ямар бодлого барьж яаж зөв явуулах ёстой бол?

-Манайд үнэхээр сайн санаа, зорилготой төслүүд олон байгаа нь маш сайшаалтай. Гэхдээ төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ зөвхөн зорилго дээрээ төвлөрөөд зогсох биш, бодит үр дүн нь юу болох вэ гэдэгт илүү их анхаарах хэрэгтэй гэж бодож байна. Хүмүүсийн амьдралд яг ямар өөрчлөлт авчрах вэ, ямар асуудлыг шийдэх вэ гэдгийг тодорхой харуулах нь чухал. Зарим хөтөлбөрийн зорилго, хүрэх үр дүн, түүнийг хэмжих аргачлал, шалгуур үзүүлэлтүүд хоорондоо зөрчилтэй, эсвэл бүрхэг байгаа нь ажиглагдаж байгаа. Үүнийг засч, илүү тодорхой, ойлгомжтой болгох хэрэгтэй. Ингэж чадвал төсвийн мөнгийг зөв зүйлд зарцуулж байгаа эсэх нь илүү ойлгомжтой болно. Эцэстээ, зөв тодорхойлсон зорилго, бодит үр дүн хоёр л хамгийн чухал гэсэн байр суурьтай байгаа. Иргэд бодитой үр дүн л хүсч байгаа шүү дээ.

-Бизнес эрхлэгчдийг дэмжих хамгийн гол бодлого бол хөнгөлөлттэй зээл олгох боломжийг бүрдүүлэх гэдэг. Гэтэл бизнес эрхлэгчдэд олгож үзээгүй хөнгөлөлттэй зээлийг малчдад олгож байгаа нь нэг талдаа улс төрийн оноо авах гэсэн арга байсан юм биш үү. Сонгуулийн үеэр хийгдсэн ажил гэхээр ийм хардлага төрж байна л даа. Энэ талаар та байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Малчдад хөнгөлөлттэй зээл олгож байгаа энэ хөтөлбөр нь малчдын амьжиргааг дээшлүүлэх, санхүүгийн ачааллыг нь багасгах, улмаар орон нутгийн эдийн засгийг дэмжих зорилготой. Хөдөөгийн амьдрал амаргүй. Тэр дундаа уур амьсгалын өөрчлөлт, зах зээлийн эрсдэл зэргээс болж малчид ихээхэн сорилтуудтай тулгардаг. Энэ хөтөлбөр нь эдгээр сорилтуудыг даван туулахад нь бодитой тус дэмжлэг болж чадна гэж бодож байна. Нөгөө талдаа бизнес эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгох асуудалд ч мөн анхаарах хэрэгтэй. Тэд ч бас эдийн засгийн хөдөлгөгч хүч. Бодлогын түвшинд аль аль талыг нь тэнцвэртэйгээр дэмжих татвар татаасын оновчтой бодлого чухал. Эцэстээ бид бүгд нэг зорилгын төлөө л зүтгэж байгаа шүү дээ. Тэр нь иргэдийн амьдралыг сайжруулж, эдийн засгаа өсгөх.

Э.Мөнхтүвшин