Categories
амьдралын-өнгө мэдээ

Төв аймгийн малын тоо 4 сая 744.1 мянган толгойд хүрчээ

Монгол Улсын “Статистикийн тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх заалт, Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу “Мал, тэжээвэр амьтдын тооллого”-ыг 2020 оны 12 дугаар сарын 7-ноос 17-ны өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулсан.

Мал тооллогын урьдчилсан дүнгээр 2021 оны жилийн эцэст Төв аймгийн малын тоо 4 сая 744.1 мянган толгойд хүрчээ.

Төв аймгийн Баянжаргалан, Архуст, Аргалант сумын мал таван төрөл дээр өссөн ба 2021 оны мал тооллогын дүнгээр Төв аймаг 3662 тэмээ, 356871 адуу, 319567 үхэр, 2.534.444 хонь, 1.529.554 ямаа тоолуулж, малын тоогоор улсад дөрөвдүгээрт эрэмбэлэгджээ.

Эх сурвалж: Төв аймгийн ЗДТГ

Categories
амьдралын-өнгө мэдээ

Баян-Өлгий аймгийн Алтанцөгц суманд давтан газар хөдөлжээ

Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумаас баруун зүгт 12 километр зайнд өнөөдөр буюу нэгдүгээр сарын 6-ны өдрийн 15:09:49 цагт 3.6 магнитуд, 14:50:08 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.

Газар хөдлөлтийн улмаас ямар нэгэн хохирол учраагүй болохыг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Алтанцөгц сум нь аймгийн төв Өлгий хотоос зүүн зүгт 45 км зайд байрладаг.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Мөс цөмөрч болзошгүй газруудад хориглох тэмдэг байршуулжээ

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн алба хаагчид Хөвсгөл нуурт хэмжилт хийж, мөс цөмөрч болзошгүй газруудад хориглох тэмдэг байршууллаа.

Хэмжилт хийхэд Мэргэний үзүүрийн мөсний зузаан 15 см, Нефть баазын эрэг хэсгээр 59 см, Хар толгойн эрэг хэсгээр 55 см хөлдөж өмнөх жилүүдээс нимгэн байгааг тогтоосон байна.

Мөн Хөвсгөл нуур битүү мөсөн бүрхүүл тогтсон боловч мөсний даац хүн, мал, машин техник явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул иргэд амралт зугаалгаар нуурын мөсөн дээгүүр хөдөлгөөн үйлдэхгүй байхыг анхаарууллаа гэж Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Томуу, томуу төст өвчний улмаас 1255 хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлжээ

Улсын хэмжээнд амбулаториор үйлчлүүлэгсдийн дунд томуу, томуу төст өвчин 10,000 хүн амд 16.6 бүртгэгдэж, 16 хүртэлх насны 1,255 хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлжээ.

Үүний 26.2 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай ба улирлын болон томуугийн цар тахлын эрсдэлийн үнэлгээгээр идэвхжлийн түвшинд байна.

Томуу, томуу төст өвчин Орон нутагт Булган, Дархан, Завхан, Орхон, Сэлэнгэ, Увс, Хөвсгөл аймгуудад идэвхжлийн түвшинд, Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говьсүмбэр, Дорноговь, Дорнод, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Ховд, Төв аймгууд алаг цоог дэгдэлтийн түвшинд байна гэж ЭМЯ-наас мэдээллээ.

Өвчлөлөөс сэргийлэх хамгийн сайн хамгаалалт нь биеийн эсэргүүцэл сайн байх явдал тул витаминлаг чанарлаг хоол идэх, биеийн тамирын дасгал хөдөлгөөнийг эрхэмлэн, ажил амралтаа зохицуулж, хангалттай амрах хэрэгтэйг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөлөө.

  • Улирлын байдалд тохируулан хувцаслах, хүйтэнд малгай, ороолт, бээлий хэрэглэх
  • Шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газар явахгүй байх
  • Хамрын салстад сонгино, саримсны тосон ханд, оксолины тос түрхэх
  • Гичтэй бүлээн усанд хөлөө 5-10 минут дүрж, хөлийн уланд тосон иллэг хийх
  • Витамин С-ээр элбэг жимс болон шүүс, витамин С-г хэрэглэх
  • Өдөрт 2-3 хумс саримсыг хоол ундандаа хэрэглэх
  • Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх цэгчилсэн иллэг хийх
  • Царван, морин шарилжны ханд, содтой болон давстай ус, тамидин зэрэг уусмалаар хоолойгоо тогтмол зайлж хэвших

Эдгээр энгийн аргуудыг хэрэглэхээс гадна ТТТӨ-нөөс сэргийлэх үндсэн гол арга бол томуугийн эсрэг сайн дурын дархлаажуулалтад хамрагдах юм.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

Төв аймагт энэ онд 1525 га газар өмчлүүлнэ

Энэ онд Төв аймгийн 24 сумын хэмжээнд, таван төрлийн зориулалтаар, 1525.311 га газрыг шинээр олгож, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэхээр төлөвлөжээ.

Хамгийн их газрыг Алтанбулаг суманд өмчлүүлэх бол Баян, Баянхангай, Эрдэнэ сумдад газар олгохгүй байхаар шийдвэрлэсэн байна.

Шинээр олгох газрын төлөвлөлтийг сумдаар танилцуулсныг зургаас харна уу.

271275254_287285390112437_5599554783815753493_n-253x300 Төв аймагт энэ онд 1525 га газар өмчлүүлнэ

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

“Гавилууд хонь”-ийг омог болгон баталгаажуулжээ

Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Гавилууд хонь”-ийг омог болгон баталгаажуулсан байна.

Гавилууд хонь нь нутгийн шилмэл хонины бүлэгт хамаарах боловч говийн бүс нутгийн гео-экологийн өвөрмөц нөхцөлд ардын селекцийн аргын үр дүнд бий болсон байна. Голдуу хар халзан, харман, хар толгойтой, их бие нь цагаан зүстэй байдаг. Бие болон галбир, мах, ноосны ашиг шимийн гарц, чанараар харьцангуй жигд сайн аж. Мөн тэсвэр хатуужилтай, аж ахуйн ашигтай чанараа үр төлдөө тогтвортой дамжуулдаг зэрэг аж ахуй, биологийн онцлог чанараараа ялгаатай сүрэг билээ. Нутгийхны хэллэгээр илүү “нугаламтай хонь” хэмээн махны чиглэлээр өсгөн үржүүлж ирсэн байдаг. 10 гаруй жилийн судалгаан дээр үндэслэн ийнхүү омог болгон баталгаажуулсан байна. ХАА-н доктор, мал зүйч Ц.Цэенханд уг хонин сүргийн судалгаан дээр нутгийн малчид, мэргэжилтнүүдтэй хамтран олон жил хөдөлмөрлөсөн ажээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Айлын хашаанд 1012 боодол өвс шатаж байсныг унтраажээ

Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газарт өнөөдөр өглөөний 06:42 цагт Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт гал гарч байгаа тухай дуудлага иржээ.

Дуудлагын дагуу Онцгой байдлын алба хаагчид гал гарсан газарт ирэхэд айлын хашаанд хураалттай байсан 1012 боодол өвс шатаж байжээ. Тус хашаа нь “НИК Петровис” компанийн шатахууны агуулахын хажууд байрласан аж.

Гал сөнөөгчид шуурхай арга хэмжээ авч, 5 цаг гаруй ажиллаж галын тархалтыг зогсоосон байна. Уг ажилд 17 алба хаагч 3 нэгж техникээр үүрэг гүйцэтгэж байгаа.

Гал гарсан шалтгааныг тогтоохоор Цагдаагийн байгууллагын алба хаагчид ажиллаж байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Орхон аймаг: Цэцэрлэгийн хүүхдүүдийг витаминаар хангахад 27.8 сая төгрөг төсөвлөжээ

Орхон аймгийн Эрүүл мэндийн газраас улирлын томуугийн дэгдэлт болон короновирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, хүүхдүүдийн дархлааг дэмжих зорилгоор витаминжуулалтын аяныг эхлүүллээ.

Аяны хүрээнд Орхон аймагт үйл ажиллагаа явуулж буй цэцэрлэгүүдийн 4-5 настнуудыг амин дэмээр хангах юм. Эхний ээлжинд одоо хичээллэж буй 2100 гаруй хүүхдийг хамруулна. Ингэхдээ, эцэг эхийн зөвшөөрлөөр, цэцэрлэгийн эмчийн хяналтад хүүхдүүдийг витаминжуулах юм.

Олон найрлагат витаминыг хэрэглэх хугацаанд өөр витамин уухыг хориглох тул эцэг эхчүүдийг үүнд хяналт тавихыг анхаарууллаа. Энэхүү ажилд орон нутгийн төсвийн 27.8 сая төгрөг зарцуулжээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд 33 өрхийн байшин, гэр усанд автжээ

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын нутаг Эгийн голд халиа үүссэний улмаас 33 өрхийн байшин, гэр усанд автжээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газар, Цэргийн штаб, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд ажиллаж усанд суусан зургаан автомашиныг татан гаргажээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Байшингийн цонхонд хавчуулагдан нас баржээ

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд амины сууцны цонхонд хүн хавчуулагдан нас барсан тухай дуудлага арванхоёрдугаар сарын 24-ны өдрийн 09:27 цагт Цагдаагийн байгууллагад иржээ.

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчид очиход тус тоотын 6х4 метрийн хэмжээтэй байшингийн цонхонд иргэн М /51 настай, эрэгтэй/ хавчуулагдан нас барсан байж. Цогцсыг гарган сум дундын Цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөн байцаагчид хүлээлгэн өгсөн талаар ОБЕГ-аас мэдээллээ.