Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

ОРХОН АЙМАГ: Дархлаажуулалтын IV дэх тунд 183 хүн хамрагджээ

“Коронавируст халдварын эсрэг вакцины нэмэлт тунгаар дархлаажуулах тухай” Эрүүл мэндийн сайдын тушаал гарсан. Үүний дагуу Орхон аймагт дархлаажуулалтын вакцины 4 дэх тунг хийж эхэлсэн бөгөөд нийт 183 хүн хамрагдсан байна.

Вакцины 4 дэх тунг сайн дурын үндсэн дээр 18-аас дээш насны иргэдэд хийх юм. Мөн коронавируст халдварын эсрэг вакцины дархлаа сэргээх нэмэлт 3 дахь тунд хамрагдсанаас гурван сарын дараа, 3 дахь тунд хамрагдаад өвдсөн иргэн эдгэснээс хойш 21 хоногийн дараа вакцины 4 дэх тунг хийлгэж болно.
Дээрх шалгуурт нийцсэн иргэд Файзер үйлдвэрийн “Комирнэти”, Синофарм үйлдвэрийн “CorV” вакцинаас сонгон хийлгэх аж.
Түүнчлэн энэ жил 12 нас хүрч буй 2010 онд төрсөн хүүхдүүд коронавируст халдварын эсрэг вакцины эхний тунд хамрагдаж эхэлнэ.
Сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд өглөө 08-17 цагийн хооронд дархлаажуулалтын вакцин хийж байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

Хэрлэн сумын ​алслагдсан багийн иргэдэд уушгины эмгэг илрүүлэх үзлэг хийнэ

Алслагдсан багийн иргэдэд уушгины эмгэг илрүүлэх үзлэг хийнэ

Дорнод аймгийн Хэрлэн сумын алслагдсан багийн иргэдэд уушгины эмгэг илрүүлэх үзлэг хийхээр болжээ.

Үзлэг нэгдүгээр сарын 13-25-ны өдрүүдэд үргэлжилнэ. Ковидын дараах уушгины эмгэг илрүүлэх рентген, сүрьеэгийн хавьтлын илрүүлэг үзлэг болон коронавируст халдварын эсрэг урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажлыг зохион байгуулж Хэрлэн сумын 1, 2, 3, 5, 8 дугаар багийн иргэдэд үйлчлэх юм.

Хоёрдугаар багийн иргэдийг 13,14-ний өдрүүдэд Жуковын музейн хажууд хоёрдугаар цэцэрлэгийн салбарт хүлээн авч үйлчлэх аж.

Categories
амьдралын-өнгө мэдээ

ХОВД АЙМАГ: Цагаан сарын баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэх чиглэл өгчээ

Ховд аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб” энэ сарын 12-ны өдөр хуралдаж, цаг үеийн асуудлаар хэд хэдэн шийдвэр гаргалаа.

Тодруулбал, коронавирусний халдварын тархалтаас сэргийлэх үүднээс аймаг, сумдын удирдлагуудад “Цагаан сарын баяр”-ыг зөвхөн гэр бүлийн хүрээнд тэмдэглэх үүрэг чиглэл өгөв. Мөн олон нийтийг хамарсан арга хэмжээ, соёл урлаг, спортын тэмцээн, уралдаан зохион байгуулахыг ирэх хоёрдугаар сарын 7-ны өдөр хүртэлх хугацаанд хориглосон байна.

Үүнээс гадна иргэн, аж ахуйн нэгж, төрийн байгууллагууд халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримталж ажиллах, шинжилгээ авах нэг цэгийн үйлчилгээний үйл ажиллагааг эрчимжүүлэх, халаалт дулаан хангамжийг сайжруулах талаар холбогдох байгууллага, мэргэжилтнүүдэд үүрэг чиглэл өглөө гэж Ховд аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Самар түүхээр явсан иргэн модноос унаж амиа алджээ

Энэ нэгдүгээр сарын 10-ны өдөр /2022.01.10/ Төв аймгийн нутаг дэвсгэрт хуш модноос нэг иргэн унаж нас барсан хэрэг гарчээ.

Тодруулбал, Булган аймгийн харьяат 29 настай эрэгтэй М нь Төв аймагт самар түүж яваад хуш модноос унаж, Мөнгөнморьт сумын эрүүл мэндийн төвд эмчлэгдэж байгаад нас барсан байна. Эх сурвалжийн мэдээллээр, “Өнгөрөгч 2021 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр /2021.11.25/ самар ирсэн байсан. Одоогоор Төв аймгийн цагдаагийн газар хэргийг шалгаж байна” гэжээ. Иймд иргэд самар унах цаг болоогүй үед самар түүх гэж явахгүй байх, болзошгүй аюулаас сэргийлэхийг анхааруулж байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Увс аймагт зарим арга хэмжээг хориглох шийдвэр гарлаа

Увс аймгийн Онцгой комисс хуралдаж ирэх сарын 10-ыг хүртэл олон нийтийн арга хэмжээ, жагсаал, цуглаан зохион байгуулахыг хориглох шийдвэр гаргажээ. Тухайлбал, хүнсний зах, барилгын материалын дэлгүүрийг 10:00-18:00 цаг хүртэл, худалдааны төв, хүнсний дэлгүүрийг 08:00-22:00 цаг хүртэл ажиллуулах шийдвэр гаргасан байна. Мөн сар шинийн баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэж, бүх шатны төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, нутгийн зөвлөлийн золголт зохион байгуулахгүй байхыг үүрэг болгожээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

​Хөвсгөл аймаг: Шүлхийн 21 голомт бүртгэгдлээ

Хөвсгөл аймагт шүлхийн 21 голомт бүртгэгдлээ

Өнөөдрийн байдлаар Хөвсгөл аймагт 16 сумын 49 багт шүлхийн 21 голомт бүртгэгдээд байна. Голомтуудад 57529 толгой мал өвчилж, 33366 толгой малын шинж тэмдэг арилж,5474 өрхийн 253455 толгой малыг дархлаажуулсан байна. Тус аймгийн хэмжээнд нийт 16 суманд хорио цээрийн дэглэм хэрэгжиж, суурин 48 хяналтын пост, хөдөлгөөнт 30 эргүүл ажиллаж байна. Эргүүл хяналтад Мал эмнэлгийн газар, Цагдаагийн газар, ОБГ, ЗДТГ, ХХААГ болон холбогдох байгууллагуудын 163 орчим төрийн албан хаагч45 авто тээврийн хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэж байгаа аж.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

Булган аймаг 2022 оныг аялал жуулчлалын жил болголоо

Булган аймаг 2021 оныг “Аялалын хог хаягдалгүй аймаг” болгон зарлаж байсан бол энэ жил “Ногоон аялал жуулчлалыг дэмжсэн, байгаль эх дэлхийдээ ээлтэй аялал жуулчлалын жил” болгон зарлаж байгаагаа “VISIT BULGAN-2022” форумын үеэр онцолжээ.

Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ энэ талаар ярихдаа “Булган аймгийн хувьд 2021 онд дотоодын жуулчдын зам дагуу отоглох цэгүүдийг байгуулж, аяллын маршрут бүхий алс газруудад үүрэн телефоны 4G сүлжээг нэвтрүүлэн, томоохон суурин газруудад хог ангилан ялгах, хог хаягдлын менежментийг сайжруулах зориулалтын савнууд байрлуулах зэрэг тоймтой ажлыг зохион байгуулсан. 2022 оны хувьд аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, амралт жуулчны баазууд, зам дагуу үйл ажиллагаа явуулж буй зоогийн газар, худалдааны цэгүүдээ бодлогоор дэмжиж, хамтран ажиллана” хэмээжээ.

Форумд БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Б.Одбаяр оролцож “Төрөөс аялал жуулчлалын талаар баримталж буй бодлого” сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүлэв. Тус аймаг аялал жуулчлалын ITM Олон улсын үзэсгэлэнгийн 2022 оны түнш аймгаар тодорч, шилжин явах тугаа Хэнтий аймгаас хүлээн авсан. Энэ хүрээнд төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлж, жуулчдыг татах, ая тухыг хангах, орон нутгийн иргэдийн эдийн засагт дэм болох арга хэмжээнүүдийг зохион байгуулахад салбарын яам дэмжин хамтран ажиллах болно гэдгийг онцолсон юм.

Categories
амьдралын-өнгө мэдээ

“Баянхонгор аймагт хууль бус үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэ Монгол” ХХК-ийг АТГ-т өгнө” гэв

Баянхонгор аймгийн Шинэжинст, Баян-Өндөр сумын малчдын төлөөлөл Улаанбаатар хотод хүрэлцэн иржээ. Авлига өгч, хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа Канадын хөрөнгө оруулалтай “Эрдэнэ Монгол” ХХК-ийн удирдлагыг АТГ-т өгнө гэдгээ мэдэгдлээ.

Тус нутагт Канад Улсын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Эрдэнэ Ресурс девелопмент” корпорацийн охин компани болох “Эрдэнэ Монгол” ХХК нь 2010 оноос хойш алт олборлож эхэлсэн байна. Тэгвэл “Эрдэнэ Ресурс девелопмент” корпорацийн хувьд Баянхонгор аймгийн Сэгс цагаан богд нутагт хууль бусаар алт олборлох гэж байгааг өнөөдөр нутгийн иргэд эсэргүүцэв.

Тус компанийн хувьд охин компани болох “Эрдэнэ Монгол” ХХК-иар дамжуулан нутгийн иргэд болон засаг, захиргаанд хахууль өгч үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авч, төр засгийн удирдлагуудад авлига өгөн лицензээ гаргуулж байна.

Тухайлбал, нутгийн малчдад чихэр, боов, залуучуудад нь 500 мянган төгрөг, аймгийн удирдлагуудад 2.5 тэрбум төгрөг өгснийг баримтаар нотолсон. Иймд авлига өгч, хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа Канадын хөрөнгө оруулалттай “Эрдэнэ Монгол” ХХК-ийн удирдлагыг АТГ-т өгнө гэдгээ мэдэгдлээ.

Стратегийн том ордод тооцогддог бөгөөд тухайн компани лицензийг нь 5-6 хувааж, өөрсдийн мэдэлд оруулах гэж байна. Нэг лицензтэй орд нь гэхэд 10 тонн алтны нөөцтэй. Зургаан эзэмшиж байгаа лицензийн хоёр нь А болчихсон, дөрөв нь хайгуулынхаа шатанд явж байгаа юм. Нутгийн иргэд халамж гуйгаагүй, лицензийн зөвшөөрөл өгдөг хүмүүст нутгийн иргэд өөрсдийн байгаа үнэт, эдлэлээ өгье. Нутаг орны минь ухах гээд байгаа компанид битгий лиценз өгөөч хэмээн хүсье хэмээн Баянхонгор аймгийн нутгийн иргэн С.Зоригтбаатар дурдлаа.

Categories
амьдралын-өнгө мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Д.Түвшинбаяр: Үг хэлэх эрх гэдэг хэн нэгнийг доромжилж элдвээр хэлэх эрх биш байлтай

СУИСийн Хөгжмийн урлагийн сургуулийн морин хуурын багш, СТА Д.Түвшинбаяртай ярилцлаа.


-Та морин хуурч болсон дурсамжаасаа хуваалцаач?

-Би Өмнөговь аймгийн Баяндалай суманд төрсөн. Эхээс 11-үүлээ. Аав маань маш олон талын авьяастай. Манайх Баяндалай сумандаа гэр бүлийн концерт тоглодог байсан. Аймаг руу хүртэл уригдаж тоглодог. Аав морин хуур сайхан тоглочихдог, ээж уртын дуу дуулчихдаг, ах нар ч бас дуулдаг, хөгжим тоглодог байсан. Урлагийн гэр бүлд хүмүүжсэн. Аав минь намайг морин хуурч болоорой гэж захисан учраас энэ мэргэжлийг сонгож эзэмшсэн юм. Наймдугаар ангиа төгсөөд Улаанбаатарт Багшийн сургуулийн соёлын ангид элсэн орсон. Монгол Улсын алдартай морин хуурч, МУСТА Борын Цэдэн гэж сайхан хүнээр морин хуур заалгаж байлаа. 1976 онд Өмнөговь аймгийн Соёлын ордноос ажлын гараагаа эхэлж, Монголын үндэсний Соёл амралтын хүрээлэнд соёлын арга зүйч, Үндэсний дуу бүжгийн “Түмэн эх” чуулгын морин хуурчаар хорь гаруй жил ажилласан. Одоо СУИС-ийн оюутнууддаа морин хуурын хичээл зааж байна. Морин хуурынхаа энэ сайхан аялгуунд хөглөгдсөөр өдий зэрэгтэй ажиллаж, амьдарч явна. Би нутгаасаа гараад 54 жил болжээ.

-Та “Түмэн-Эх” чуулгад амьдралынхаа багагүй хугацааг зарцуулсан юм аа даа…

-Тийм ээ, чуулгын хамт олонтойгоо олон ч газар аялан тоглолт хийж явсан. Би Үндэсний соёл амралтын хүрээлэнд дуу хөгжийн “Ундраа” чуулгын багшаар ажиллаж байлаа. 1989 онд тэр үеийн захирал С.Лунаа, эрдэмтэн зохиолч, ардын билигзүйч соёлын гавъяат зүтгэлтэн Ж.Бадраа, Урлагийн гавьяат зүтгэлтэн С.Цоодол агсан болон миний биеийн санаачилга зүтгэлээр тус чуулгын үндэс суурийг нь тавьж байсан юм.

Тэр үед дуулдаг, хөгжимддөг хүн тун ховор. Чуулгадаа 20 жил ажиллаад, Өмнөд Монголд дөрвөн жил ажиллаад, 2011 оноос хойш өдийг хүртэл Соёл урлагийн их сургуульд морин хуурын багшаар ажиллаж байна. Мөн 2011 оноос 2019 он хүртэл Гэрлэх ёслолын ордны ерөөлчөөр ажилласан.

-Урлагийн салбарт 50-аад жил ажиллахад урлагийн буян их биз?

-Урлагийн бурхандаа их талархаж явдаг. Урлагтай амьдралаа холбож, үүнийхээ хүчинд сайхан амьдарч байна. Би урлагийнхаа буянаар 20 гаруй орноор айлчилж тоглолт хийсэн. Төр засгаас 1994 онд Соёлын тэргүүний ажилтан, “Есөн-Эрдэнэ” одон, “Хөдөлмөрийн аварга”, 2000 онд Монгол Улсын төрийн дээд шагнал “Алтан гадас” одон зэрэг олон шагналаар үнэлүүлсэн.

-Гадныхан морин хуурын аяыг яаж хүлээж авдаг вэ?

-Хоёрхон утаснаас ийм сайхан ая гарч байгаа юм уу гээд их гайхаж, сонирхож хүлээж авдаг. Тэр хоёр утсаа морины сүүлээр хийдэг гэхээр бүүр ч их гайхдаг (инээв).

-Хуурын чавхдасыг адууны сүүлээр хийнэ биз дээ?

-Дээр үед адууны сүүлийг татаж авч угаагаад л хийдэг байсан. Сүүлийн үед Хятад мяндсан утсаар хийдэг болсон. Мяндсан утас маш нарийн ширхэгтэй, дуугаралт нь ч ялгаагүй. Харин нумын чавхдасыг заавал адууны сүүлээр хийдэг.

-Та олон шавьтай юу?

-2011 оноос Соёл урлагийн их сургуулийн Хөгжмийн урлагийн сургуулийн язгуур урлагийн ангийн хөөмийчдөд морин хуур зааж байна. Багшийн сургуулийн шавь нартайгаа нийлээд 500 гаруй шавь төрүүлжээ.

-Хөөмийн ангид олон оюутан сурдаг уу?

-Хөөмийн анги жилд хамгийн цөөндөө тав, зургаан оюутан элсэх ёстой байдаг. Сүүлийн жилүүдэд арав гаруй хүүхэд элсэж байна.

-Та хаанаас мэдээлэл авдаг вэ?

-Телевиз, сошиалаас мэдээлэл авдаг. Утас гэж байхгүйд радио сонсож, сонин уншдаг байлаа.

-Та гэр бүлээ танилцуулаач?

-Эхнэртэйгээ өсвөр наснаасаа үерхэж гэр бүл болоод хоёр хүүтэй болсон. Миний ханийг Оюунчимэг гэдэг. Монгол хэл, уран зохиолын багш хүн бий. “Найм дахь гариг” хамтлагийн дуучин Т.Оюунбаяр, Т.Оюунболд хоёр миний хүү байгаа юм. Тухайн үед хамтлагаараа олон сайхан дуу төрүүлж байжээ. Одоо хоёулаа урлагийн замналаа орхиж өөрсдийн мэргэжлээрээ ажиллаж байна.

-Та социалист нийгэм, ардчилсан нийгмийг хэрхэн харьцуулж хардаг вэ?

-Ардчилал гараад 30 жил болж байна. Би ардчиллыг монголчууд хайрлаж, хамгаалах хэрэгтэй гэж боддог. Ардчилал монголчуудад асар их боломж авчирсан. Үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг ардчилал бидэнд олгосон. Социализмын үед яах вэ, үнэгүй эмчлүүлээд, үнэгүй сурч л байлаа.

Магадгүй тэр нь бэлэнчлэх сэтгэлгээг бий болгож байсныг үгүйсгэхгүй. Харин ардчиллын ололттой талуудыг би байнга дэмжиж явдаг юм.

-Өнөөгийн улс төрийн өнгө аясыг та хэрхэн харж байна?

-Намчирхсан байдал нь эргээд улс эх орон, ард түмнийг ихээхэн хохироож байна гэж хардаг. Хэн ч ийм ардчиллыг хүсээгүй л юм. Төрийн гурван өндөрлөгт нэг нам сууж байгаагийн хувьд илүү сайхан ирээдүйг, илүү боломж бололцоог, сайхан нийгмийг цогцлоох боломж бүрдсэн гэж бодож байна.

-Энэ нийгмээс юуг харж хүлээдэг вэ?

-Иргэдийн цалин өндөр, амьдрал ахуйд нь хүрэлцэхээр хэмжээний байгаасай гэж боддог. Иргэнээ боддог сайн сайхан нийгмийг бий болгоосой гэж хүсдэг дээ. Ажилгүй хүмүүс их байна. Угтаа хийвэл ажил их байна шүү дээ. Сүүлийн үед сошиал гэж зүйл гарч ирлээ. Тэндээс монголчууд нэг нэгнээ ямар муухайгаар хэлж доромжилдог болчихсон юм бэ гэж гайхаж сууна. Нас биед хүрсэн хүмүүс ялгаж ойлголоо гэхэд цаана нь хүүхдүүд бас харж байгаа шүү дээ. Би ч хүүхдүүддээ тэр муу муухай зүйлсийг битгий харж, уншиж байгаарай гэж хэлдэг юм. Үг хэлэх эрх гэдэг хэн нэгнийг доромжилж элдвээр хэлэх эрх биш байлтай.

-Хоёр хөршөөс хамааралтай бидний хувьд Хятад улс хилээ хааснаар юмны үнэ тэнгэрт хадлаа. Амьдралд нөлөөлж байгаа зүйл байна уу?

-Юмны үнэ өсчээ. Гэхдээ энэ бүхэн цар тахлаас шалтгаалж байгаа гэж харж байна. Шинэ жилийг хүмүүс зах замбараагүй тэмдэглэснээс болж ковидын өдөрт илрэх тохиолдлын тоо улам нэмэгдэж байгаа биз дээ. Тиймээс бид Цагаан сарыг цомхон тэмдэглэх хэрэгтэй. Өвчин зовлон дуустал хаана хаанаа хариуцлагатай байх шаардлагатай байна.

-Та ковидын эсрэг вакцин хийлгэсэн үү?

-Гурван тунтай. Одоо дөрөв дэх тунд хамрагдахыг уриалсан байна лээ. Дөрөв дэх тунгаа хийлгэнэ дээ. Вакцинаа хийлгэхгүй байгаа хүмүүс л бусдыг илүү аюулд өртүүлээд байна гэж харж байна.

-Та халамж авдаг уу?

-Тэтгэвэр л авдаг.

-Халамжийн бодлого хавтгайрч байна гэж ярих болоод удаж байна даа…

-Цар тахлын үед төр засгийн дэмжлэг байх ёстой болов уу гэж харж байна. Харин байнга халамжийн бодлого явуулаад байх нь буруу. Үүний оронд хүн бүрийг ажилтай болгоход төр засаг анхаарч ажиллах шаардлагатай болов уу.

-Манай улс Соёлын яамтай боллоо. Соёлын яамтай болсноор ямар давуу тал үүснэ гэж харж байна?

-Соёлын яам гэдэг бол урлагийнханд хамгийн чухал. Бие даасан яам байгуулагдаад удаагүй байна. Гэхдээ ямар түвшинд, яаж ажиллах нь тодорхой харагдахгүй л юм. Хуучин Соёлын яам их хүчтэй байсан.

Оюутнуудыг гадагш сургуульд явуулдаг, орон нутгуудын соёлын төвийг хөгжмийн зэмсэг, боловсон хүчнээр хангадаг, байнгын шалгалт явуулдаг байлаа. Тэр хэмжээгээр нийгэмд соёлыг түгээдэг байв.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Мал хулгайлсан дөрвөн бүлгийн 18 этгээдийг илрүүлэв

Говь-Алтай аймаг дахь цагдаагийн газрын алба хаагчид мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулж байна. Энэ хүрээнд 4 бүлгийн 18 гэмт хэрэгтний үйлдлийг баримтжуулан 17 мал хулгайлах гэмт хэргийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Иймд