Монгол Улсын сагсан бөмбөгийн шигшээ баг “FIBA Asia Cup 2025 Qualifiers” тэмцээний хэсгийн тоглолтоо өчигдөр арваннэгдүгээр сарын 21-нд Японы шигшээ багийн эсрэг хийж, 75:93 харьцаатай ялагдал хүлээсэн. Тэгвэл тэдний дараагийн тоглолт Улаанбаатар хотод “UG Arena”-д болно. Тэд энэ сарын 24-нд буюу ням гарагт БНХАУ-ын шигшээ багтай тоглох юм.
Category: спорт
Арменийн нийслэл Ереван хотод чөлөөт бөхийн Армийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна.
Эрэгтэйчүүдийн 79 кг-ын жинд шигшээ багийн тамирчин О.Сүлдхүү аваргын алтан медалиар энгэрээ мялааж, төрийн дууллаа эгшиглүүлсэн бол 57 кг-д олон улсын хэмжээний мастер М.Даваабанди мөнгөн медалийн эзэн боллоо гэж Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ.
Канад Улсад пара гүйлтийн цанын Америк тивийн Цомын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 20-22-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Тус тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Дашдондогийн удирдлага дор оролцсон Батмөнхийн Ганболд хүрэл медаль хүртлээ.
Түүний уралдсан пара гүйлтийн цанын 5 км-ын сонгомол буюу lw2-9 ангилалд гурван орны долоон тамирчин өрсөлдөхөд Б.Ганболд 17:57.7 минутын хугацаанд замаа дуусгаж, хүрэл медаль хүртжээ.
2024 оны Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахад гаргасан алдаа дутагдал, зөрчлүүдийг дахин давтахгүй байх чиглэл өглөө
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хуралдаанаар 2024 оны Үндэсний их баяр наадмыг зохион байгуулсан салбар хороодын тайлан, мэдээлэл 2025 оны Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хүрээнд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэж, зарим үүрэг чиглэлийг өглөө.
Үндэсний баяр наадмын тухай хуулиар улсын наадмын шөвгийн 32 бөхөөс допингийн шинжилгээ авдаг байсан бол ирэх жилээс 21 аймгийн баяр наадмын шөвгийн дөрвөн бөхийг допингийн шинжилгээнд хамруулахаар болж байна. Иймд тухайн допингийн хариу мэдээллийг цаг тухайд нь олон нийтэд мэдээлэх, цаг алдахгүй зарладаг асуудлыг дүрэм журамдаа тусган нийцүүлэх нь чухал гэдгийг Монгол Улсын Шадар сайд, Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга С.Амарсайхан онцолсон.
Мөн Үндэсний их баяр наадмын хурдан морины сэрвээний өндөр хэмжих болон телевизийн шууд дамжуулалтыг шинэлэг байдлаар зохион байгуулах, Наадмын нээлт, хаалтын үеэр гарсан алдаа дутагдалыг давтахгүй байж наадмын нээлтийн арга хэмжээний утга агуулгыг улам төгөлдөржүүлж, төрийн хүндэтгэлийн концертын найруулга, хэлбэр агуулгад онцгой анхаарах шаардлагатайг тодотгоод дараах үүрэг чиглэлийг өглөө.
Үүнд:
- Үндэсний их баяр наадмаар цолны болзол хангасан уяач, харваачдын мэдээллийг нэгтгэн ирэх оны нэгдүгээр сарын 15-аас өмнө Үндэсний хороонд танилцуулах;
- 2025 оны Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулалтыг хийх, төсөв төлөвлөгөөг боловсруулж танилцуулах;
- Тулгар төрийн 2234, Их Монгол улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн үндэсний их баяр наадмын Төрийн хүндэтгэлийн концерт, нээлт, хаалтын арга хэмжээний найруулагч (найруулагчийн баг) сонгон шалгаруулах ажлыг шуурхай зохион байгуулж танилцуулах;
- Үндэсний их баяр наадмын нээлтийг иргэд олон нийт, гадаад дотоодын жуулчдад хүртээмжтэй хүргэх хүрээнд баяр наадмын нээлт, хаалтын тоглолтыг давтан үзүүлэх ажлын бэлтгэлийг хангах;
- Үндэсний их баяр наадмын салбар хороодын бүрэлдэхүүнд эрхэлж байгаа албан тушаалын чиг үүрэгтэй холбоотой өөрчлөлт оруулах асуудлыг Үндэсний их баяр наадмын хороонд танилцуулах;
Түүнчлэн 2024 оны Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах үеэр гаргасан алдаа дутагдал, зөрчлүүдийг дахин давтахгүй анхаарч ажиллахыг үүрэг болголоо.
Японы мэргэжлийн сүмо бөхийн 2024 оны Кюүшү башёгийн арав дахь өдрийн дараах байдлаар Монгол бөхчүүдийн даваа, унааны үзүүлэлт гарлаа.
Макүүчи зиндаанд:
Б-О Хоошорюү С.Бямбасүрэн 9:1
З-С Киришима Б.Лхагвасүрэн 4:6
Б-4 Оошоүма П.Дэлгэрбаяр 2:8
З-8 Роога А.Амарсанаа 4:6
З-11 Тамаваши Б.Мөнх-Оргил 5:5
З-14 Чиёошома Г.Мөнхсайхан 6:4
З-15 Оонокацү Б.Чойжилсүрэн 7:3
Жүрёо зиндаанд:
З-4 Тамашохо Э.Энхманлай 7:3
З-8 Миторюү Б.Төрболд 6:4
Б-9 Дайшохо Ч.Шижирбаяр 4:6
З-12 Дайсэйзан А.Асгахад 5:5
Макүшита зиндаанд:
Б-5 Асахакүрюү Р.Жамянтогтох 2:3
З-8 Кёокүкайюү Ш.Далайбаатар 3:2
З-13 Дэванорюү Т.Тэмүүлэн 2:3
З-18 Казэноүми Ц..Билгүүн 3:2
Б-19 Котокэнрюү Г.Билгүүн 3:2
З-31 Хокүтомарү Н.Чинзориг 5:0 Качикоши
З-36 Хокүтэнкай Г.Сүхбат 3:2
Б-38 Саданохикари Д.Наранцогт 2:3
З-47 СэйХакүхо Ө.Дэмиджамц 4:1
Санданмэ зиндаанд:
Б-67 Сачинофүжи Г.Оргил 3:2
Жонидан_ зиндаа
З-5 Гоосайзан Б.Мөнх-Од 3:0:2
Мэргэжлийн бүсний ангилалтай Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний ягаан бүсний /-94кг/ жинд “JET sharing”, Жимобайл компаний тамирчин Г.Гантулга мөнгөн медаль хүртлээ.
15 дахь удаагийн бодибилдингийн ДАШТ-ээс Мальдив улсын Адда хотын Канарийф ресортод болж, Монголын Бодибилдинг Фитнессийн Холбооны тамирчид 21 медаль хүртлээ.
Тодруулбал, алтан медель 5, мөнгөн медаль 7, хүрэл медаль 4, тусгай дөрөвдүгээр байр 2, тусгай тавдугаар байр 3 нийт 21 медаль хүртэж, эмэгтэй баг тамирчид багийн оноогоороо II байр эзэлж, мөнгөн медалийн эзэн боллоо.
АНУ-ын Лас Вегас хотноо жүдо бөхийн ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө.
Тэмцээний сүүлийн буюу дөрөв дэх эрэгтэйчүүдийн М2, эмэгтэйчүүдийн F1-F9 хүртэлх ангиллын тэмцээн болов. Эрэгтэйчүүдийн 35-39 насны ангиллын 73 кг-д олон улсын хэмжээний мастер Д.Алтансүх алтан медаль хүртсэн бол Ч.Магнай мөнгө, +100 кг-д барилдсан Б.Жанчивдорж хүрэл медалиар энгэрээ мялаажээ.
Тэгвэл эмэгтэйчүүдийн 30-34 насны 63 кг-д олон улсын хэмжээний мастер Ц.Цэрэннадмид алт, -78 кг-д Б.Түмэнцэцэг мөнгө, 45-49 насны +78 кг-д гавьяат тамирчин Д.Цэрэнханд алт, 50-54 насны -78 кг-д Ж.Дорждулам хүрэл, 60-64 насны -78 кг-д Б.Алтансувд хүрэл, 65-69 насны 63 кг-д С.Оюунбилэг хүрэл медалиар энгэрээ мялаажээ.
Ингэснээр манай жүдочид 17 медальтай эх орондоо ирэхээр болж байна. Тодруулбал, таван алт, таван мөнгө, долоон хүрэл медаль хүртэв.
“ОЮУНЫ ОЛИМП”-ын эхний төрөл болох “Хурдны хөзөр” төрлийн дүн гарчээ.
Насанд хүрэгчдийн ангилал:
Н.Мөнхшүр 19.47 сек
Ц.Оюун-Эрдэнэ 20.62 сек
Ц.Номин-Эрдэнэ 22.05 сек
Бага насны ангилал:
О.Ирмүүн 37.8 сек
Ийнхүү ой тогтоолтын хоёр удаагийн Дэлхийн Аварга, Олон Улсын Их Мастер Н.Мөнхшүр хөзөр төрөл дээр медаль авч “ОЮУНЫ ОЛИМПЫН АВАРГА” боллоо.
АНУ-ын Лас Вегас хотноо жүдо бөхийн гранд мастерс буюу ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 4-7-ны өдрүүдэд болж байна. Тэгвэл уг тэмцээний “М-3” ангиллын 40-44 насны 66 кг-ын жинд Сономдагвын Чинзориг алтан медаль хүртлээ.
Энэхүү тэмцээний эхний өдөр “М-6”, “М-7”, “М-8”, “М-9” ангиллын тамирчид өрсөлдсөнөөс “М-6” буюу 55-59 насны 60 кг-ын жинд Х.Нямдорж алтан медаль, “М-6” буюу 55-59 насны 60 кг-ын жинд Орхон аймаг Эрдэнэт хот “Хангарьд” клубийн тамирчин Г. Баатарсүрэн мөнгөн медаль хүртэв. Мөн “М-9” буюу 70+ насны 66 кг-ын жинд Сэлэнгэ аймаг “Таван Хан” дэвжээний тамирчин Л. Зандан, “М-3” 40-44 насны ангиллын +100 кг-д А.Давааням хүрэл медаль тус тус хүртсэн талаар Монголын жүдо бөхийн холбооноос мэдээллээ.