Categories
мэдээ спорт

Монгол Улсын баг тамирчид “Турин 2025” тусгай олимпийн өвлийн наадамд оролцоно DNN.mn

Тусгай олимпын өвөл ба зуны наадам нь хоёр жил тутамд зохион байгуулагддаг бөгөөд 2025 онд Дэлхийн тусгай олимпын өвлийн наадам гуравдугаар сарын 8-16-ны хооронд Итали улсын Турин хотод болно.

Энэхүү өвлийн наадамд дэлхийн 103 орны 1500 гаруй тамирчид өвлийн спортын найман төрлөөр оролцох юм.

“Турин-2025” өвлийн наадамд Монголын тусгай олимпын баг тамирчид уулын цана, сноуборд, гүйлтийн цана, цасны гуталтай гүйлт, бүжиг, бөмбөгтэй заалны хоккей гэсэн спортын зургаан төрөлд 24 тамирчин оролцож байна.

Тусгай олимпын зуны наадам 2023 онд Берлин хотод болсон бөгөөд тус наадмын үеэр “Хүртээмжтэй нийгмийн төлөөх дэлхийн удирдагчдын эвсэл”-ийг байгуулж, энэхүү эвслийг үүсгэн байгуулагч дөрвөн тивийн 14 орны нэгээр Дэлхийн тусгай олимпын хамгийн залуу гишүүдийн нэг болох Монгол Улс нэрлэгдэж, Берлины тунхаглалаар олон улсад зарлагдсан.

Турины Олимпын үеэр энэхүү эвслийн ээлжит хурал “Хүртээмжтэй нийгмийн хөгжил: Дэлхийн удирдагчдын эвслийн амжилтын замнал” сэдвийн хүрээнд болно.

Монголын тусгай олимпын хороо нь анх 2013 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш Лос Анжелес, Абу Даби, Берлины зуны олимпоос нийт 10 алт, 17 мөнгө, 28 хүрэл медаль авсан амжилттай байна. Харин өвлийн наадамд хоёр дахь удаагаа оролцох гэж байгаа бөгөөд 2017 онд Австри улсад болсон өвлийн наадмаас хоёр алт, дөрвөн мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж байсан юм.

Categories
мэдээ спорт

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна DNN.mn

Сар шинийн баяр”-т зориулсан Улс, аймаг, цэргийн алдар цолтой хүчит 256 бөхийн уламжлалт барилдааны дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдэж, тус барилдаанд түрүүлсэн Улсын аварга О.Хангай 6550 оноотой тэргүүлж эхэллээ. Бусад бөхчүүдийн чансаа болон дэлгэрэнгүй мэдээллийг https://www.devjee.mn/chansaa эндээс харна уу.

Categories
мэдээ спорт

Гуравдугаар сард болох бөхийн барилдааны хуваарь DNN.mn

МҮБХ-ноос гуравдугаар сард зохион байгуулах албан ёсны үйл ажиллагаа болон бөхийн барилдааны хуваарийг гаргажээ.

  • 03.15 Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 100 жилийн ойд зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн барилдаан,
  • 03.16 Ням  Цэргийн баярт зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн уламжлалт барилдаан,
  • 3.21 Баасан  Аймаг, сумын үндэсний бөхийн холбоодын анхдугаар чуулган
  • 03.22 Бямба Наурызын баярт зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн барилдаан,
  • 03.23 Ням Дорнод аймгийн Булган сумын нэрэмжит аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн барилдаан,
  • 03.29 Бямба “Бест буйдан” ХХК-ийн нэрэмжит “АЛТАН БАЗЕР” чансаа өндөр шилдэг 64 бөхийн сугалаат барилдаан,
  • 03.30 Ням “Богд хан уулын хишиг” Улс, аймаг, цэрэг, сумын цолтой чансаа өндөр 128 бөхийн барилдаан тус тус болно.
Categories
мэдээ спорт

Олон Улсын олимпын хороо “World Boxing”-г холбоог хүлээн зөвшөөрлөө DNN.mn

Олон улсын олимпийн хороо “World Boxing”-г холбоог туршилтын хугацаанд хүлээн зөвшөөрлөө.

“World Boxing” дараах шалгууруудыг хангажээ. Үүнд 78 гишүүн улсуудтай бөгөөд дөрвөн тивд холбоо байгуулагдсан байна. Нийт боксчдын 62 хувийг, “Парис 2024” олимпийн медальтнуудын 58 хувь нь “World Boxing” холбооны гишүүнчлэл авсан байна.

“Парис-2024” олимпод ёс зүйн хороонд бие даан ажилласан байна. “AIMS” байгууллагын гишүүн орон болж чадсан байна. Монголын боксын холбооны хувьд “World Boxing” холбоонд Ази тивээс хамгийн түрүүнд нэгдсэн билээ. Мөн 2024 онд Ази тивд анх удаагаа “World boxing” холбооны дэлхийн цомын тэмцээнийг Монгол Улсдаа зохион байгуулсан юм.

Categories
мэдээ спорт

Сар шинийн барилдааны нэгийн даваа өнөөдөр эхэлнэ DNN.mn

Улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 256 бөхийн барилдааны 1, 2-ын даваа өнөөдөр 13:00 цагт эхэлнэ. 3-8-ын даваа 28-ны баасан гаригт 13:00 цагаас үргэлжилнэ.

“Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн сар шинийн барилдаанд зодоглохоор:

1. дар.а Намсрайжавын Батсуурь

2. у.ав Пүрэвийн Бүрэнтөгс

3. у.ав Оргихын Хангай

4. у.ар Цэдэвийн Содномдорж

5. у.ар Баярсайханы Орхонбаяр

6. у.ар Цэдэнсодномын Бямба-Отгон

7. у.ар Рэнцэнбямбын Пүрэвдагва

8. у.г Өлзийтогтохын Бат-Орших

9. у.з Нэгдэлийн Жаргалбаяр

10. у.з Дашзэгвийн Баасандорж

11. у.з Мөнхсайханы Өсөхбаяр

12. у.з Батзоригийн Батмөнх

13. у.з Доржийн Анар

14. у.з Баярхүүгийн Бат-Өлзий

15. у.з Мөнхтөрийн Лхагвагэрэл

16. у.з Бердимуратын Серик

17. у.з Доржхандын Хүдэрбулга

18. у.з Сүхбаатарын Сүхбат

19. у.х Шүхэртийн Уламбаяр

20. у.х Нацагсүрэнгийн Золбоо

21. у.х Батсүхийн Зоригтбаатар

22. у.х Ганбаатарын Ганхуяг

23. у.х Төрөөгийн Баасанхүү

24. у.х Шархүүгийн Пүрэвгарьд

25. у.х Лхагваагийн Лха-Очир

26. у.х Оюунбаатарын Мөнх-Эрдэнэ

27. у.х Ганцогтын Бадрах

28. у.х Бат-Очирын Одгэрэл

29. у.х Хүрэл-Очирын Гантулга

30. у.х Дамдинпүрэвийн Бат-Эрдэнэ

31. у.х Шарын Мөнгөнбаатар

32. у.х Төрмөнхийн Бэгзсүрэн

33. у.х Баянзулын Цэдэнсодном

34. у.х Цэдэндоржийн Мөнхбаяр

35. у.х Тогтохмэндийн Сайханжаргал

36. у.н Чинчулууны Батчулуун

37. у.н Нурланы Мустафа

38. у.н Болдпүрэвийн Сугаржаргал

39. у.н Дэлгэрсайханы Амарсайхан

40. у.н Галсан-Очирын Ганжад

41. у.н Дармаагийн Тамир

42. у.н Шоовдорын Дарханбат

43. у.н Дашзэвэгийн Амаржаргал

44. у.н Дашдоржийн Цэрэнтогтох

45. у.н Батбаярын Даваа-Очир

46. у.н Жамсрангийн Ням-Эрдэнэ

47. у.н Насанцогтын Баярбаатар

48. у.н Төрмөнхийн Дүгэрдорж

49. у.н Хутагийн Цогтгэрэл

50. у.н Цэрэнбатын Сандагдорж

51. у.н Бэгзийн Мижидсүрэн

52. у.н Батжаргалын Лхагвадорж

53. у.н Булган-Эрдэнийн Түмэндэмбэрэл

54. у.н Энхбатын Сумъяабат

55. у.н Хүрэлбаатарын Оргилболд

56. у.н Эрдэнэбилэгийн Энх-Амгалан

57. у.н Бямбадоржийн Түвшинтөгс

58. у.н Энхтүвшиний Батмагнай

59. у.н Батдоржийн Сосорбарам

60. у.н Дамдины Тогтохжаргал

61. у.н Бүрнээгийн Баянмөнх

62. у.н Даваадоржийн Төрболд

63. у.н Мөнхцэнгэлийн Амарсанаа

64. у.н Эрдэнэхүүгийн Мөнхжаргал

65. у.н Төрбатын Довчинсэмбээ

66. у.н Галбадрахын Дармаажанцан

67. у.н Лхагвасүрэнгийн Энхсаруул

68. а.а Одсүрэнгийн Баярхүү

69. а.а Болор-Эрдэнийн Номиндалай

70. а.а Намсрайн Баттүвшин

71. а.а Ёндонгийн Эрдэнэжаргал

72. а.а Нямдоржийн Өсөхбаяр

73. а.а Чулуунтөмөрийн Энхмөнх

74. а.а Даваасүрэнгийн Алтанцоож

75. а.а Даваахүүгийн Цэвэлсодном

76. а.а Баттогтохын Очирхүү

77. а.а Улагпан Береке

78. а.а Энхтөрийн Мөнхбаатар

79. а.а Хэвэлхүүгийн Энхчулуун

80. а.а Мальш Еркебулан

81. а.а Оюунгэрэлийн Наранбаатар

82. а.а Нямсүрэнгийн Амгаланбаатар

83. а.а Сэргэлэнгийн Ариунбилэг

84. а.а Энхбаатарын Төгөлдөр

85. а.а Өрнөхбаярын Сүхбат

86. а.а Цогтоогийн Мөнхбаяр

87. а.а Уламбаярын Батцоож

88. а.а Мөнхдурсгалын Төрбат

89. а.а Мөнхжаргалын Бямбадорж

90. а.а Доржсүрэнгийн Бадамгарав

91. а.а Даваадоржийн Буянт

92. а.а Мөнхбатын Даваасүрэн

93. а.а Теликийн Эрболат

94. а.а Ерболат Көптилек

95. а.а Загдсүрэнгийн Наранбаатар

96. а.а Шаравдоржийн Отгонтөгс

97. а.а Дагвасамбуугийн Бямбасүрэн

98. а.а Мөнхтуяагийн Батцэнгэл

99. а.а Төрмөнхийн Төгсдөлгөөн

100. а.а Ганпүрэвийн Ганбаатар

101. а.а Пүрэвжавын Даваадорж

102. а.а Баттөрийн Ганбаяр

103. а.а Хангайн Наранбаяр

104. а.а Батчулууны Хашбат

105. а.а Пүрвээгийн Өсөхбаатар

106. а.а Лхагвадоржийн Даваажамц

107. а.а Баасандоржийн Бадрал

108. а.а Энхтөрийн Баасанжав

109. а.а Насан-Очирын Намнансүрэн

110. а.а Болдын Даваадалай

111. а.а Гончигбатын Бат-Орших

112. а.а Энх-Амгалангийн Өлзийбаяр

113. а.а Намсрайн Ганзориг

114. а.а Пүрэвдоржийн Эрхэмжаргал

115. а.а Цэвээнпүрэвийн Төмөрцоож

116. а.а Баасанжавын Сэр-Од

117. а.а Лхагваагийн Батсайхан

118. а.а Отгонбаярын Төрбат

119. а.а Болдбаатарын Доржсүрэн

120. а.а Баянжаргалын Төмөрбаатар

121. а.а Хүрэлбаатарын Батбаяр

122. а.а Батсуурийн Бат-Орших

123. а.а Ядамсүрэнгийн Бумбаяр

124. а.а Нэргүйн Дашдаваа

125. а.а Цэвээнпүрэвийн Адъяа

126. а.а Чинбатын Алтангэрэл

127. а.а Балдиржамцын Тайван

128. а.а Пүрэврагчаагийн Жаргалсайхан

129. а.а Доржсүрэнгийн Батсүх

130. а.а Будаагийн Батсайхан

131. ц.а Баасанцогтын Өлзийсайхан

132. а.а Чинзоригийн Эрдэнэсайхан

133. а.а Дорждэрэмийн Цэнд-Аюуш

134. а.а Мягмарцэрэнгийн Гантулга

135. а.а Доржготовын Батбаатар

136. а.а Батжаргалын Чинбат

137. а.а Доржпаламын Энхболд

138. а.а Мөнхжаргалын Бэлгүтэй

139. а.а Сандагдоржийн Галданцогт

140. а.а Лхамсүрэнгийн Энхтүвшин

141. а.а Отгонбатын Баярбаасан

142. а.а Жаргалсайханы Алтаншагай

143. а.а Усныкагийн Батгэрэл

144. а.а Чойжилсүрэнгийн Мөнхтогтох

145. а.а Эрдэнэбатын Мөнх-Эрдэнэ

146. а.а Энхболдын Нандин-Эрдэнэ

147. а.а Элбэгийн Батсуурь

148. а.а Мягмаржаргалын Эрхэмбаяр

149. а.а Сампилын Цогтбаатар

150. а.а Ганзоригийн Мөнх-Эрдэнэ

151. а.а Мягмардоржийн Баяржавхлан

152. а.а Пүрэвдоржийн Хүрэлбаатар

153. а.а Мөнхбаярын Баасанжав

154. а.а Дашренчингийн Дэмиддорж

155. а.а Цогтбаярын Мөнхбаяр

156. а.а Саранцэцэгийн Занданхүү

157. а.а Пүрэвсүрэнгийн Батхуяг

158. а.а Доржийн Ням-Очир

159. а.а Эрдэнээгийн Буянтогтох

160. а.а Цэндээгийн Лувсан-Адъяа

161. а.а Содномцэрэнгийн Майнбаяр

162. а.а Баттулгын Өсөхбаяр

163. а.а Төмөрбаатарын Баттогтох

164. а.а Болоржавын Отгонбаатар

165. а.а Энхжаргалын Дашдэмбэрэл

166. а.а Мөнхбатын Цэрэн

167. а.а Баасангийн Шаравдорж

168. ц.а Дэлгэрийн Цэрэнням

169. а.а Чулуунбатын Бямбадорж

170. а.а Нэргүйбаатарын Баярбаатар

171. а.з Болдбаатарын Баянсүх

172. а.з Сүхбатын Оргилбаатар

173. а.з Мягмарын Баттүвшин

174. а.з Эрдэнэбаатарын Түмэндэмбэрэл

175. а.з Балтмөнхийн Бадамдорж

176. а.з Оюунбаатарын Мөнх-Ирээдүй

177. а.з Жавзандуламын Хатанзоригт

178. а.з Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ

179. ц.з Өнөрбаянгийн Батсуурь

180. а.з Тоочингийн Батсүрэн

181. а.з Гармаагийн Бат-Эрдэнэ

182. а.з Энхтунгалагийн Батбаяр

183. а.з Баатарын Баяржаргал

184. а.з Жаргалсайханы Жавхлан

185. а.з Жигжидсүрэнгийн Бямбадонид

186. а.з Цогтбаярын Хашбат

187. а.з Чулуунбатын Даш

188. а.з Эрдэнэбаярын Алтанбаяр

189. а.з Төмөрсүхийн Дэчинжүрмэд

190. а.з Батхишигийн Одгэрэл

191. а.з Даваанасангийн Төртогтох

192. а.з Батболдын Тожил

193. а.з Содбилэгийн Ган-Эрдэнэ

194. а.з Энхболдын Төмөрсүх

195. а.з Отгонбатын Баяржаргал

196. а.з Хүүхэнбаатарын Чойжилсүрэн

197. а.з Даваанямын Батбаяр

198. ц.х Дашийн Төрбаяр

199. а.х Галбадрахын Гантулга

200. а.х Батжаргалын Жигжидсүрэн

201. а.х Батцэнгэлийн Сайнбаяр

202. а.х Болдбаатарын Ренчинжүгдэр

203. а.н Батсүхийн Баатарболд

204. а.н Мейромбек Бекежан

205. а.н Ганбатын Ганзориг

206. а.н Төмөрхуягийн Түмэнбаяр

207. ц.н Гэлиймаагийн Биндэрьяа

208. а.н Батсүхийн Эрдэнэбуян

209. а.н Машбатын Данзанжамц

210. а.н Улаандалайн Цэндпүрэв

211. а.н Пүрэвжавын Алтанхуяг

212. а.н Болдын Лхамдорж

213. а.н Баяртын Доржжүгдэр

214. а.н Санжсүрэнгийн Амарсанаа

215. а.н Бүдээгийн Баяраа

216. а.н Батаагийн Хүдэр

217. а.н Эрдэнэбаатарын Бат-Эрдэнэ

218. а.н Хадбаатарын Нямдорж

219. а.н Цэрэнчимэдийн Билэгсайхан

220. а.н Хүрэлбаатарын Балжинням

221. а.н Ариунбаатарын Сүх-Очир

222. а.н Төрбатын Мягмаржав

223. а.н Мөнхбаатарын Өгөөдэй

224. а.н Батсуурийн Бат-Эрдэнэ

225. а.н Мухтар Бердаулет

226. а.н Ганболдын Бандибаатар

227. а.н Өнөрбаянгийн Шийрэв

228. а.н Цагаанхүүгийн Мөнх-Эрдэнэ

229. а.н Цэндийн Лхагвамягмар

230. а.н Дүгэрсүрэнгийн Дашням

231. а.н Батхуягийн Гончигсүрэн

232. а.н Баярын Данзанрагчаа

233. а.н Болорын Бадрал

234. а.н Анхбаатарын Хишигдорж

235. а.н Батбаатарын Бат-Эрдэнэ

236. а.н Баярсайханы Бямбадорж

237. а.н Цэрэнжавын Мөнх-Эрдэнэ

238. а.н Оюунчимэгийн Пүрэв-Очир

239. а.н Нүржигдаваагийн Пүрэвдаваа

240. ц.н Амгаланбаатарын Дорждэрэм

241. а.н Гончигсүрэнгийн Батзориг

242. а.н Бямбаагийн Пүрэвдаш

243. а.н Довдоны Сумъяабазар

244. а.н Мөнхбатын Сумъяабазар

245. а.н Мөнхбаатарын Баяржавхлан

246. с.з Оргилсайханы Есөн-Эрдэнэ

247. с.з Энхтайваны Совджамц

248. с.з Дэнзэншаравын Төгс-Эрдэнэ

249. с.з Батбаатарын Цагаанбанди

250. с.з Гансүхийн Ган-Өлзий

251. с.з Санах Ердаулет

252. с.з Цэцэнбаярын Бат-Очир

253. с.з Пэрэнлэйдоржийн Лхагварагчаа

254. с.з Баянмөнхийн Баярмагнай

255. с.з Жаргалсайханы Чимэд-Очир

256. с.з Еркин Ховланды нарын бөхчүүд бүртгүүллээ.

Categories
мэдээ спорт цаг-үе

ОУХМ Б.Билгүүн Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртлээ DNN.mn

Сагсан бөмбөгийн ОУХМ Б.Билгүүн Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртлээ.

Б.Билгүүн БНСУ-ын Дэжин ахлах сургуульд суралцаж байхдаа сагсан бөмбөгийн спортоор хичээллэж эхлэн мэргэжлийн тамирчин болох эхэллээ тавьсан байна.

Categories
мэдээ спорт

Ахмад бөхчүүдэд хүндэтгэл үзүүллээ DNN.mn

XVII жарны могой жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Монголын үндэсний бөхийн холбооноос Ахмад аваргууд болон 70-аас дээш настай улсын цолтой бөхчүүд, 75-аас дээш настай жаяг дэгийн багийн гишүүд болон МҮБХ-ны ахмад ажилчдаа хүлээн авч уулзаж, хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэлийн үйл ажиллагаанд холбооны тэргүүн Ц.Магалжав, дэд тэргүүн О.Балжинням, гүйцэтгэх захирал И.Доржсамбуу нар оролцлоо.

  • Дархан аварга Х.Баянмөнх,
  • Дархан аварга Б.Бат-Эрдэнэ,
  • Улсын арслан Ж.Хайдав,
  • Улсын заан З.Дүвчин,
  • Улсын заан Д.Лхагвасүрэн,
  • Улсын заан Ч.Гочоосүрэн,
  • Улсын харцага Д.Сэрээтэр,
  • Улсын харцага Ц.Юүвээ,

Улсын начин Д.Баатаржав, С.Жамц, А.Норов, Б.Онх, Г.Жалам, Р.Даваадалай, М.Мижиддорж, Д.Шоовдойхүү, Д.Нэмэхбаяр нарын ахмад бөхчүүдэд “Цолны хишиг”-ийг сар шинийн бэлгийн багцын хамт хүндэтгэл үзүүлэв.

МҮБХ энэ оноос сүүлийн жилүүдэд тасраад байсан улсын цолтой ахмад бөхчүүдэд олгодог “Цолны хишиг”-ийг сэргээж дүнг 4 дахин өсгөснөөр цол, амжилтыг харгалзан 550,000- 3,200,000 төгрөгийг нийт 79 ахмад бөх, жаяг дэгийн багийн гишүүдэд олгож байна. Өнөөдөр 14:00 цагаас 60-аас дээш настай ахмад бөхчүүддээ цолны хишгийг олгоно.

Categories
мэдээ спорт

“Харбин 2025” Азийн өвлийн наадмын тэшүүрийн багийг хүлээн авч уулзлаа DNN.mn

БНХАУ-ын Харбин хотноо болсон азийн өвлийн наадамд Монголын тэшүүрийн баг тамирчид гүйлтийн тэшүүр, шорт трэйк болон уран гулгалтын төрөлд 7 тамирчин оролцуулж, анх удаа олимпын гурван төрлөөр бүтэн баг Азийн наадамд илгээсэн билээ.

Өнөөдөр тус тамирчдыг ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б. Баттүшиг, Ерөнхий нарийн бичгийн дарга Э. Бадар-Ууган нар Олимпик хауст хүлээн авч уулзан, “Харбин 2025” оролцогчийн сертификатыг гардуулан өглөө. Мөн
тамирчдыг хувийн бэлтгэлээ улам сайжруулах тал дээр зөвлөгөө өгч “Милан Кортина 2026” Олимпын наадамд эрхээ авч оролцохыг хүсэн ерөөхийн ялдамд МҮОХ-ны зүгээс үзүүлж
буй дэмжлэгүүдийн талаар танилцууллаа.
“Харбин 2025” Азийн наадамд оролцсон ОУОХ-ны тэтгэлэгт хөтөлбөрийн тамирчин Б.Гэрэлтуяа 1000м зайд хагас шигшээд шалгарсан анхны эмэгтэй тамирчин болсон бол тамирчин Э.Мөнх-Эрдэнэ /500м/, Г. Мөнх-Эрдэнэ /1500м/ зайд Монгол улсын рекордыг шинэчлэн тогтоосон юм.
Талууд өвлийн спортын нэгдсэн бааз, бэлтгэлийн төвтэй болох
нь дотооддоо тамирчдын амжилтыг сайжруулах, цаашлаад өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтойг цохон тэмдэглэж энэ чиглэлээр хамтын ажиллагааг өрнүүлэхээр ярилцав.

Энэхүү уулзалтад Паралимпын хорооны төлөөлөл мөн оролцсон бөгөөд цаашид өвлийн спортыг хөгжүүлэхэд хамтран ажиллах талаар санал солилцов.

Categories
мэдээ спорт цаг-үе

ОУХМ Э.Эрхэс 16 насандаа насанд хүрэгчдийн ДАШТ-д өрсөлдөх эрхээ авч, түүхэнд бичигдлээ DNN.mn

Малайз улсын Куала Лумпур хотноо “60th MILO/MAS MALAYSIA AGE GROUP” тэмцээн зохион байгуулагдав. Энэхүү тэмцээн нь 2025 оны 7 дугаар сард Сингапур улсад зохиогдох усанд сэлэлтийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээний эрх олгох өндөр чансаатай тэмцээн юм.

Уг тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн зургаан тамирчин өрсөлдөж, “Сэлэм Загас” клубын тамирчин ОУХМ Э. Эрхэс 50м араар даллах сэлэлтээр 25.79 амжилт үзүүлж, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авав.

ОУХМ Э.Эрхэс Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрхээ албан ёсоор авсан усанд сэлэлтийн анхны, хамгийн залуу тамирчин болж усан спортын түүхэнд бичигдсэн байна.

Categories
мэдээ спорт цаг-үе

Б.Нарантуяа снукер бильярдын Ази тивийн алтан медальт анхны Монгол тамирчин болжээ DNN.mn

Катарын нийслэл Доха хотод снукер бильярдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн хоёрдугаар сарын 15-22-нд болж байгаа бөгөөд манай улсаас ОУХМ Б.Нарантуяа өрсөлдлөө. 15 улааны төрөлд өрсөлдсөн тэрбээр Хонгконгийн нэрт тамирчныг буулган авсанаар Ази тивийн аварга болж, снукер бильярдын анхны тивийн аварга Монгол тамирчин болов.