Categories
мэдээ нийгэм

Халиа тошин үүссэн гурван байршлаас 10 мянган шоо метр мөс гарган далан босгож, 3 км орчим суваг татлаа DNN.mn

Сэлбэ, Толгойт, Улиастайн голын ай сав зэрэг нийслэлийн 14 байршилд халиа тошин үүсээд байна.

Үүнээс өнөөдрийн байдлаар халиа тошин үүссэн гурван байршилд шуурхай бригад ажиллаж, байнгын ундаргатай булаг, хөрсний ус ихээр гарсан 11 байршилд байнгын үзлэг шалгалт хийж, мөсний түвшин тогтоох хэмжээ авч ажиллаж байна. Үүнтэй холбоотойгоор ГУББГ-ын Ерөнхий инженер С.Батсайхан Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Дэнжийн 1000-ын III суваг орчмын халиа тошингийн нөхцөл байдлыг шалган, мэдээлэл өглөө.

Тэрбээр “Манай байгууллагаас 14 машин механизм, 35 инженер техникийн ажилчдын бүрэлдэхүүнтэйгээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн халиа тошин үүссэн байршлуудад тогтмол үзлэг шалгалт хийж байна. Тодруулбал, механизм болон гар ажиллагаагаар суваг татах, гүүрэн гарцын гаргалгаа хоолойг нээж усыг чөлөөтэй урсгах, илүүдэл мөс тээвэрлэх зэрэг ажлыг хийж буй” гэв.

Мөн шуурхай бригад ажиллаж буй гурван байршлаас 10 мянга гаруй шоо метр мөс гарган далан босгож, 3 км орчим суваг татан булгаас үүдэлтэй байнгын урсацтай хөрсний усыг урсгахын зэрэгцээ халиа тошин үүсэж буй эхлэл хэсэгт далан үүсгэсэн гэдгийг онцоллоо.

Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврийн 1088 автобус иргэдэд үйлчилж байна DNN.mn

2025 оны нэгдүгээр сарын 3-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1088 автобус иргэдэд үйлчилж байна.

Categories
мэдээ нийгэм

УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй DNN.mn

Өчигдөр буюу 2025 оны нэгдүгээр сарын 2-ны өдөр “ДЦС 2” ТӨХК-аас 6 кВ-ын Цамхаг агаарын шугамд гэмтэл гарч тасарсны улмаас Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо “ДЦС 2” ТӨХК-ийн баруун хойд хэсэг орчмын нийт 518 айл өрх, 137 аж ахуйн нэгж нийт 655 хэрэглэгч 14.20 – 15.34 цагийн хооронд цахилгаан эрчим хүчээр түр тасалдсаныг УБЦТС ТӨХК-аас шуурхай арга хэмжээ авч, цахилгаан хангамжийг хэвийн болгосон. Энэ шалтгаантай холбоотойгоор бусад байршилд зарим хэвлэл мэдээллийн сайтад мэдээлснээр Баянгол дүүргийн 20, Сонгинохайрхайн дүүргийн 5, 6, 17, 18, 19, 24, 32 дугаар хороог хамарсан томоохон тасралт гараагүйг мэдэгдье.

Дашрамд дурдахад Бөөрөлжүүтийн дулааны цахилгаан станцаас эрчим хүчний төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд эрчим хүч нийлүүлж эхэлсэнтэй холбоотойгоор чадлын дутагдлаас шалтгаалсан цахилгаан эрчим хүчний хязгаарлалтыг ДҮТ ТӨХХК-аас өнгөрөгч сарын 25-ны өдрөөс хойш хийгээгүй байна гэж УБЦТС-аас мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм

Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэлээ DNN.mn

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Т.Аюурсайхан, Т.Түвшинбаатар, И.Даваадорж, Б.Отгонжаргал, Г.Гантөмөр, Б.Ганхуяг, Х.Батхишиг, Б.Эрдэнэбаяр, О.Дагвадорж, П.Бадамханд, О.Данзанлувсантүдэв нарт холбогдох хэргийг прокурорын бичсэн эсэргүүцэл болон

  • шүүгдэгч Т.Аюурсайхан,
  • түүний өмгөөлөгч П.Баасанжав, Б.Гэрэл-Очир, Ц.Нямдорж, Н.Цэцэгмаа,
  • шүүгдэгч Х.Батхишиг,
  • түүний өмгөөлөгч Б.Даваажанцан, Д.Оюунбаатар,
  • шүүгдэгч И.Даваадорж,
  • түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Б.Ганпүрэв нарын хамтран,
  • шүүгдэгч О.Дагвадорж,
  • шүүгдэгч Б.Отгонжаргал,
  • түүний өмгөөлөгч Б.Дашдорж,
  • шүүгдэгч П.Бадамхандын өмгөөлөгч С.Дэлгэрмаа,
  • шүүгдэгч Б.Ганхуягийн өмгөөлөгч Б.Мөнхбат,
  • шүүгдэгч Б.Эрдэнэбаярын өмгөөлөгч О.Баярбаясгалан нарын гаргасан гомдлыг тус тус үндэслэн 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч Т.Аюурсайхан нарын 11 хүн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1, 20.3 дугаар зүйлийн 1, 3, 21.2 дугаар зүйлийн 1, 21.5 дугаар зүйлийн 1, 22.1 дүгээр зүйлийн 1, 2, 22.4 дүгээр зүйлийн 2, 4, 22.5 дугаар зүйлийн 1, 22.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон юм.

Танхимын нийт шүүгчийн хуралдаанаар прокурорын бичсэн эсэргүүцэл, шүүгдэгчид болон тэдний өмгөөлөгч нарын гомдлын үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан:

  • шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах;
  • Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн;
  • хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн;
  • эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой зэрэг үндэслэлд хамаарахгүй гэж үзэв.

Улмаар энэхүү хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Бензин нь дуусаж, тусламж хүсэхээр яваад төөрсөн иргэнийг хилчид олжээ DNN .mn

Дундговь аймгийн Адаацаг сумын иргэн М нь 2024 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр Дорнод аймгийн Баянтүмэн сумын Жаргалант багт зорчиж явахдаа автомашины бензин дуусаж, тусламж хүсэхээр явганаар явжээ.

Улмаар хилийн зурваст нэвтрэн төөрснийг хилийн цэргийн 0103 дугаар салбарын Ахлах дэслэгч У.Уртнасан, дэслэгч Б.Эрхбаяр нарын бүрэлдэхүүнтэй хилийн манаа улсын хилээс 9 км төөрснийг тухайн өдрийн 23:20 минутанд олжээ. Ийнхүү тэд хилийн салбарт татаж эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлжээ.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Иргэддээ үйлчилье DNN.mn

Дунд шатны төрийн албан хаагчид  гэх ширээ­ний араас босохоо мэд­дэг­гүй хүмүүс бий. Жишээ нь цагдаа. Хэн нэгнийг хэрэгт сэжиглэсэн бол дуудна. Үүдэнд нь шав­сан олон өдөржингөө ду­гаар­лан, наашаа цаашаа шахцалдан зогсоно. Үнэн­дээ тэдний гэмтэй, гэмгүй нь тогтоогдоогүй. Зарим нь сэжиглэгдэж буй ч буруугүй гээд бу­цац­гаана. Аравхан минут байцаагдахын төлөө шал дэмий цагдаагийн үүд сахиж, нэг өдрийнхөө тулсан ажил, тулгамдсан асуудлыг хөсөр хаяж, ажлаа алдна.

Цагдаа үнэхээр хүний төлөө зүтгэдэг  юм бол иргэнээ хүндэлж, эхний ээл­жинд тэдний ажил дээр очоод уулзчихаж яагаад болохгүй гэж. Сууд­лаасаа өндийж, өрөө­нөөсөө гарч ажил­лаад үз. Толгой өндийх завгүй ажилтай яваагаа тайлбарласан иргэдэд төрийн төмөр нүүрээ бит­гий харуул.  Цагдаа ч гэ­сэн аливаад наанатай, цаанатай хандах хэрэг­тэй.  Эмч хүн бие нь мууд­сан өвчтөнөө  гэрт нь очоод үздэг. Хичээлээ тасалдаг сурагчийн араас уйгагүй хөөцөлд­дөг багштай л адил.  Зөв­хөн цагдаа гэлтгүй татва­рын байцаагчаас эхлээд иргэдтэйгээ тулж ажил­лая.  Хэвтэрт байгаа хөг­шинд тэтгэврийг нь аваа­чаад өгсөн ч яадаг юм. Нээлттэй хаалганы өдөр гээд үүдээ нээгээд хүлээж суух биш  иргэддээ хүн­дэт­гэлтэй хандаж, тэдэнд чиглэсэн үйлчилгээ явуул­даг болъё.  Тэгвэл сайн засаглал тогтохоос гадна төрийн албанд ший­дэгд­дэг­гүй олон ажлын ард гарах биз ээ.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Ард түмэн ядуурсандаа биш тохигүйгээс нь болоод зах руу очихоо байжээ DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ 2012 ОНЫ АРХИВААС………………….


Манай сонин өчигд­рийн ду­гаар­таа иргэд “Нарантуул” захаар үйлч­лүүлэхээ больсон талаар сурвалжилж хүргэсэн. Наймаачид “Ард түмний амьдрал хэцүүдэж, мөн­гөний ханш унаж, шата­хууны
үнэ өссөнтэй хол­боо­тойгоор иргэд тус за­хаар орохоо больсон” хэмээж байсан.

Харин өчигдөр манай сонины сурвалжлах хэсэг нийслэлийн томоохон ху­далдааны төв, их дэл­гүүрүүдээр явж ард иргэд хэр их үйлчлүүлж байгааг нь сонирхлоо. III, IV хорооллын эцэст байх “Оргил” худалдааны төв олны хөлд дарагджээ. Нэг давхарт нь байх
хүнс­ний супермаркет худал­дан авагчдаар дүүрэн байх агаад
дэл­гүүрийн гадна бараа түгээхээр ачааны жижиг оврын чин­гэлэгтэй машинууд хэдхэн минутын зайтай ар араа­саа ирнэ. Тус төвийн хоёр­­­дугаар давхрын чих­рийн дэлгүүрт хүмүүс ихээр үйлчлүүлж байна. Чихрийн худалдагч залуу “Манайх Орос, Украины чихрүүд зардаг. Өнгөрсөн жилийнхээс худалдан аваг­чид нэмэгдсэн. Гүйл­гээ сайн байгаа шүү” хэ­мээлээ. Тус давхрын гоо сайхан, ахуйн барааны тасаг нь бүхэл бүтэн нэг супермаркетийн хэм­жээнд үйл ажиллагаа явуулж байна. Цагаан сараар ирсэн зочид, ахан дүүс, хамаатан садан, хүүх­дүүдэдээ өгч боло­хоор бэлгүүд
энд байна.

Шингэн саван, сахлын хөөс, гарын тос, сүүн шингэн, нойтон сальфетик, гоо сайхны хэрэгслийн жижиг цүнх, сам, толины иж
бүр­дэл, нүүр цэвэрлэгч гээд багц болгон савласан барууны голдуу бүтээгдэхүүнүүдийн жижиглэн бо­лон бөөний үнийг тун ойлгомжтой бичсэн нь худалдан авагчдын цагийг хэмнэсэн
явдал болж. Энэ дэлгүүрээр зөвхөн хотын иргэд гэлтгүй хөдөөнийхөн ч үйлчлүүлж байна. Өвлийн жаварт хацраа хайруулсан, хөрслөг бор царай­тай, дээлээр гоёсон хоёр хос
байна. Хүүхдээ дэлгүүрийн тэргэнцэр дээр суулгачихаж. Гийчдийнхээ гарыг цайлгах бэлгийг эндээс сонгох гэж иржээ. Ах дүү нар нь эндээс бая­рынхаа юмыг сонгосон болохоор
дуурайгаад авч байгаа нь энэ гэнэ.  Саяхан нээлтээ хийсэн “Max­mall” их дэлгүүрт цагаан сарын өргөтгөсөн худалдаа болж байна. Хүмүүс уг дэлгүүрт зохиогдож буй үндэсний болон Европын брэн­дийн бараанаас цагаан сарын бэлгээ сонгох гэж ихээр
ирж байгаа аж. Учир нь эдгээр брэндийн ба­рааг та эндээс 1000-20000 төгрө­гийн хооронд худалдаж авах боломжтой юм. 1000 төгрөгөөр та Европын брэндийн үсний нэг боолт авна
гэсэн үг. Тус дэлгүүрээр үйлч­лүүлж буй иргэд гадуур хувц­саа тайлаад урсдаг шатаар дээш гар­гангаа тухтай нь аргагүй бараа таваар харж “Энэ цамц манай хэнд сайхан зохино доо. Тэр футбол­коос хэдийг авбал хүүхдүүдэд өгч болох юм шүү” гэцгээнэ.

“Maxmall”-ийн баруун урд байх “Гранд плаза”-гийнхан сар шинийг тохиолдуулаад бараандаа хямд­рал зарлахын сацуу супермар­кетдаа Архангай аймгийн цагаан идээний амталгаатай үзэсгэлэн худалдаа, орос чихэр, даршилсан
өргөст хэмхний худалдаа зохиож байна. Хөгшид үр хүүхдэдээ өгөх гоо сайхан, арьс арчилгааны бүтээг­дэхүүнийг эндээс сонгож байгаатай нь таарлаа.

Улсын их дэлгүүр, Улаанбаатар их дэлгүүрээр ч орлоо. Хямдрал зарласан бараануудыг иргэд ихээр сонирхож, баяраар хүмүүст өгөх бэлэг болчихоор аятайхан хэрнээ хямдхан үнэтэйг нь авч буйг худал­дагч нар нь хэлнэ лээ. Улаанбаатар их дэлгүүрт баярыг тохиолдуулан ихэнх давхруудад нь хямдрал зарлажээ.
Жишээ нь эрэгтэй хүний нэг куртик худалдаж авбал дахиад нэгийг 50 хувийн хямдралтай үнээр худалдаж авч болно гэнэ.

Ард иргэдийн хамгийн ихээр үйлчлүүлдэг худалдааны төвийн нэг нь “Бөмбөгөр”. Өчигдөр тус төв худалдан авагчаар дүүрэн байв.
Барааных нь ч тэр, хүнснийх нь ч тэр. Нэгдүгээр сарын сүүлээс л ингэж хүмүүс өдөр бүр ихээр ирэх болсныг тус төв дээр гурав дахь жилдээ наймаа хийж буй Г.Эрдэнэ­цэцэг ярьсан юм. Тэрээр “Одоо захаас очиж юм авдаг хүн байдаг юм уу. Энэ жил аймаар хүйтэрсэн болохоор ч тэр үү өнөө өвөл манай энэ төв хүний хөлөөр тасраагүй” гэлээ.

Таксинд явдаг, Хайлаастын иргэн П.Нямтай энэ үеэр ярилцлаа. Өмнө нь тэрээр “Нарантуул” захаар байнга үйлчлүүлдэг байсан гэнэ. Харин одоо “Бөмбөгөр”-өөр ордог болжээ. Яагаад захаар үйлчлүү­лэхгүй болсныг нь асуувал “Уг нь ард түмэн чинь үнийн хямдыг бодож л захыг зорьдог юм. Би нэг удаа даавуун өмд авах санаатай дэлгүүр орлоо. Даавуун өмд 8000 төгрөг гэж байна. Тэгэхээр нь арай хямд байж магад гээд зах орсон чинь өнөө өмд чинь 6000 төгрөг гэж байна. Ганц хоёрхон мянган төгрөг хэмнэхийн төлөө тэгж мөсөн зоорь шиг хүйтэн газраар хальтирч
уна­хын наагуур бөгтийж явж байснаас наана нь дулаан дэлгүүрт ороод 8000 мянган төгрөгөөр авбал дээр биз дээ. Тэгээд л түүнээс хойш зах орохоо больсон. Зун ч ялгаагүй. Тэр хар халуунд чихцэлдэж, хажуу­гаар нь хармаагаа суйлуулчих гээд хэцүү шүү” гэлээ. “Бөмбөгөр” захын аяга таваг, бэлгэнд өгч болохоор бараа өрсөн лангуунууд, хүнсний хэсэг нь үйлчлүүлэгчээр дүүрэн байна. “Захын үнэтэй адилхан юм. Зарим хүнсний бүтээгдэхүүн
арав, хорин төгрөгөөр хямд байна” гэж ярих хүмүүс байсан шүү.

Хүнсний томоохон төв болох “Меркури”, “Далай ээж” захаар ороход хүмүүс баярынхаа ширээг чимэх жимс жимсгэнээс эхлүүлээд салат хийх ногоогоо зэхэж байна. Харин хиам, гахайн мах, өөх зэргээ битүүнээс ганц хоёр өдрийн өмнө, эндээс худалдаж авах санаатай байгаа аж.

Далай ээж зах “Миний” дэлгүү­рийн сүлжээ нэртэй болж. Худал­дан авагчид нь нэр нь өөрчлөгдсөн ч өмнөхийн адил олноор
үйлч­лүүлсээр байгаа гэнэ. Цирк дээр зохиогдож буй Ца­гаан сарын
үзэсгэлэн худалдааг олон хүн зорьж байна. Циркийн гаднах машины зогсоол дүүрэн, тэр хавьдаа багахан түгжрэл үүсгэх хэмжээний юм болж байна лээ. “Нарантуул” захын баруунтаа байх
“Сандэй плаза”-гаас хүмүүс сар шинийн гоёл, бэлгээ сонгохоор их ирж байгаа аж. Хэдий зах ха­жууд нь байгаа ч хүний хөл ихтэй байгаа юм байна. Манайхан Хята­дын ханз үсэгтэй, “Made in China” гэсэн шошго, хаягтай хувцас хуна­рыг цагаан сарын бэлгэнд
авахгүй, барууных юм уу, Солонгос, Японы чанартай барааг сонгох хандла­гатай болсон гэнэ. Өмнө нь оймс, тирко, хөзөр мэтийн зүйлсийг бэлгэнд өгөхөөр авдаг байсан бол одоо арай өөр түрийвч, үнэртэй ус, нүүрний цэвэрлэгээний бүтээг­дэхүүн зэргийг сонгох болсон гэдгийг зарим худалдаачид ярьсан юм.

Юутай ч өчигдөр дээр дурдсан худалдааны төв, их дэлгүүрүүдээр явахад хүнээр дүүрэн, хүн ирж юм асуугаасай хэмээн зүүрмэглэн
гиюүрэн суугаа ганц ч худалдагчтай таарсангүй. Тэгэхээр ард түмэн сар шинийнхээ идээ будаа, бэлэг сэлт, гоёлоо цуглуулахаар тохитой, дулаахан, цахилгаан болон урсдаг шаттай дэлгүүр, хоршоо, төвөөр явж байгаа юм байна. Түүнээс биш захын наймаачдын ярьсан шиг ядуураад, туйлдсан юм алга.

Зүгээр л тохитой, дулаахан, дотроо боловсон нойлтой, цэвэр­хэн хоол ундаар үйлчлэх цайны газартай, гаднаа машины төлбөр­гүй
зогсоолтой, хулгай зэлгийгүй газраар явж баярын юмаа сонгох хүсэлтэй болсон гэсэн үг. Хүмүүс “Нарантуул” зах руу бөөн түгжрэл дундуур явж явж арай гэж очоод үүдэнд нь очоод 50 төгрөг өгнө. Тэгээд дотогшоо ороод хамаг хармаа цүнх, түрийвчээ атгаж тэвэрч аваад юм авах биш аймш­гийн киноны гол
дүр болсон мэт явж өгнө. Өвөл бол хальтирч уначих вий гээд бөгцөгнөж гарна. Тэгээд бо­лоогүй хулгайч, архич­даас айна. Авч явсан мөнгө, түрийв­чээ хулгайд алдвал хэнд ч хамаа­гүй байдаг. Наймаачид, захын цагдаа, удирд­лагууд нь үүнийг байх л зүйл
гэсэн шиг өөгшүүлж л байдаг.

Уг нь “Нарантуул” зах олон улсын худалдааны төв гэсэн “цол­той”. Гэхдээ дэлхий дээр хэзээ ч ийм олон улсын төв байдаггүй л байхгүй юу. Орчин үеийн үйлчилгээ өндөр хөгжсөн ямар ч газар үйлчлүүлэгч нь ирж байхад “Ашгүй чи ашиг оруулах гэж ирэв үү. Май 50 төгрө­гийн тасалбар авч ор. Авахгүй бол
нүүрийг чинь маажна” гэж хэлдэг үйлчилгээний ажилтантай зах, худалдааны төв гэж хаа ч байхгүй шүү. Тэгэс ингэсгээд зах орчихоод гарахдаа машинтай яваагийнхаа төлөө 200-500 төгрөг заавал төлөх болдог.

Эцсийн эцэст бид захын най­маач­дыг тэжээхийн тулд тохигүй, хүйтэн, хэцүү газраар бүтэн өдөр­жин явж стресст орж өөрийнхөө
амьдралыг золихынхоо оронд гэр, хорооллынхоо ойролцоо байх супермаркет, худалдааны төв, их дэлгүүрүүдээр үйлчлүүлээд явж байсан нь биед амар, сэтгэл тэ­нүүн. Ер нь тэгээд хүссэн хүсээгүй ингэж үйлчлүүлээд сурчихлаа. Тийм бо­лохоор “Нарантуул” зах
үйлчлүү­лэгчдээ дахин татаж олон улсын, орчин үеийн үйлчилгээний жишиг төв болохын тулд битүү дээвэртэй дулаан орчинтой байх гээд шинээр хийж бүтээх олон ажилтай болох
нь. “Гранд плаза”-гаар явж байхад чанга яригчаар намуухан дуутай бүсгүй “Бид та бүхэнд тав тухтай үйлчлэхийн төлөө хичээж ажиллах болно. Манайхаар тав тухтай үйлч­­лүү­лээрэй” хэмээн эелдэг­хэнээр хэлж байсныг санахаар “Нарантуул” зах орчин үеийнх болтол мөн ч өдий байна гэсэн шүү юм бодогдов.

  Д.САРУУЛ
Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ нийгэм цаг-үе

450 мянган төгрөгөөс дээш торгуулиа төлөөгүй жолооч нар 30 хоног нийтэд тустай ажил хийнэ DNN.mn

Он гарсаар 450 мянган төгрөгөөс дээш торгуультай, түүнийгээ төлөөгүй жолооч нар 30 хоног нийтэд тустай хийх тухай журам хэрэгжиж эхэллээ.

Тодруулбал, Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж, 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн.

Энэ талаар ТЦА “Торгуулийн хэмжээ 450,000 төгрөгөөс бага байвал албадан төлүүлэх, торгууль төлөх хүртэл хугацаанд тээврийн хэрэгслийг журмын хашаанд байрлуулна.

Харин 450,000 төгрөгөөс их байвал нийтэд тустай ажил хийлгэнэ. Нэг өдөр 8 цаг ажиллана. Нэг өдрийн ажил 15,000 төгрөгөөр тооцно.

Торгуулийн хугацаа хэтэрсэн, нэмэгдэж байна гэдэг мэдээллийг тухайн иргэний бүртгэлтэй гар утасны дугаар руу болон и-монголиа систем рүү хүргүүлнэ. Хэрвээ торгууль нь нэмэгдээд 450 мянган төгрөг хүрсэн бол цагдаагийн байгууллагаас шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлт гаргана. Шүүхээс хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэн нийтэд тустай ажил хийлгэнэ” гэжээ.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Нууцгүй цахим ертөнц DNN.mn

Өдрийн сониноос архиваас……..


Цахим ертөнц гэрлийн хурдаар хүч түрж байна. Яг энэ үед дэлхий даяар шуугиан тарьсан үйл явдал өрнөж цахим ертөнцийн сайн, муу талыг илчилж орхилоо. Энэ бол Ассанжийн өдөөсөн дуулиан. Нуу­цыг задлахын тулд тэр нууцад нэвтэрсэн. Компьютер нууцыг хад­галагч биш гэдгийг бүгд мэддэг боллоо. Дэлхийн хамгийн том гүр­ний нууцад захын залуус ороод улс хоорондын томоохон асуудлыг  дэлгэлээ. Үүнийг олны хүртээл болгосноороо Жулиан Ассанж хэмээх эрхэм өөрийнхөө сайттай хамт од болж чадлаа. Гэхдээ арга нь хулгайчаас нэг их ялгаагүй. Түүнийг АНУ-ын төрийн департа­мен­тын сайт руу нэвтэрсэн гэж буруутгаж байгаа. Тэрээр АНУ-ын  гадаад улс орнуудад сууж байгаа дипломатуудын төрийн департ­ментдаа бичсэн захидлуудыг анх  ил болгож тавьсан нь шуугиан тарьсан ч цахим ертөнц гэдэг нууцыг хадгалагч биш гэдгийг нотолсон хэрэг юм. Өнөөдөр ма­найхан интернетээр дураараа аялж хүссэн мэдээллээ олж авч дэлхийн аль өнцгөөс хэнтэй л бол хэнтэй харьцаж байна. Нэг талаас нь харвал даяарчлал гэдгийг жинхэнэ утгаар нь илэрхийлж байгаа зүйл бол яах аргагүй цахим ертөнц. Болдогсон бол өөр гариг руу ч мэдээллийн ертөнцийн орон зайг ашиглаж дураараа бичиж болмоор.

Компьютер сайн мэддэг хүмүүст бол (хакерууд) цахим ертөнцөд нууц гэж алга. “WikiLeks” сайтын эзний хэрэг явдал ч нэг иймэрхүү л түүхээс эхтэй гэж таамаглаж бай­гаа. Хүн төрөлхтний нээсэн олол­тууд тухайн үедээ гайхамшигтай байвч заавал нэг сул тал дагуул­саар ирсэн. Интернэт ч мөн адил. Хурдан шуурхай, хоёрыг учруулж, холыг ойртуулдаг энэ дэвшил хэдийгээр гайхалтай ч сул тал олон байна. Хакер гэж мэргэ­жилт­нүүд интернэтийн хаашаа л бол нэвтэрч, юуг л бол юуг хийж байна. Тэдний хараанаас юу ч мултрахын арга алга. Нэг ёсондоо нууц гэж байхгүй болжээ. Дэлхийн хаанаас ч хэний ч нууцад нэвтэрч таныг шоглож болох нь. Ертөнцийн нөгөө өнц­гөөс ч дураараа нулимж дором­жилж болох нь.

Хурдан шуурхай, тэр дор нь мэдээлчихдэг сайн тал телевиз, компьютерт байна уу, байна. Гэвч интернэт дэх  энэ мэдээллийн эзэн хариуцагч гэж хаана байна. Таагүй мэдээллийг тарааж орхичихоод дараа  нь авчихна.

Дээр нь интернэтэд байдаг сэтгэгдэл гээч нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг олгож байгаа боловч нөгөө талаараа  хэнийг ч яаж ч доромжилж болох талбар болжээ. Үүнийг чөлөөт хэвлэл гэж нэрлэх нь арай л утгагүй юм. Иймэрхүү гүтгэлэг доромжло­лын хариуцлагыг хэн ч үүрэхгүй байна. Сайтын эзэн гэх нөхөр “Би мэдэхгүй. Хүмүүс л сэтгэгдлээ бичсэн” гээд л амыг чинь таглана.   Сэтгэгдэл нэрээр  тухайн бичигчийг эрээ цээргүй доромжилж гүтгэх явдал хаа сайгүй  байна. Нэр хаяггүй буцах хаяггүй буух эзэнгүй энэ мэдээллийн цаана  үзэн ядалт, эрээ цээргүй доромжлол үнэртдэг. Хэн ч тэр доромжилсныхоо үнэн, худалд хариуцлага  хүлээхгүй байна.

Бичсэн зүйлийнх нь утга санаа, агуулгатай биш бичсэн эзний нас, хүйс, гадаад байдал, хувийн амьд­рал, ер юуг л бол юуг нь доромжилж байна. Тэд хөвөнд боосон чулуу­гаар балбаж байж л санаагаа амрааж байна. Ёстой л үзэн ядалт өшөө хорслоо, эрээ цээргүй балмад үгээр булж байж тайлж байна. Сайтад сэтгэгдэл бичиж байгаа хүн доромжилж буй нөхөр өөрийгөө “би тэр байна” гэж хэлж зүрхэлдэггүй. Ингээд бодохоор цахим ертөнц дэх мэдээллийг чөлөөт хэвлэл гэх үү гэсэн асуулт гарч ирж байна. Үүнийг чөлөөт хэвлэл гэх юм бол чөлөөт хэвлэлд хэн итгэх юм бэ.

Ямар ч хариуцлага хүлээдэггүй. Юу ч гэж донгосч болдог, нууцыг хадгалдаггүй, интернэтийн энэ сул талыг дэлхий нийтээрээ мэдэж эхэлж байна. Цаасан хэвлэл тий­мээс зах зээлд хүчтэй хэвээрээ байгаа юм.  Баримттай, буух эзэн­тэй буцах хаягтай цагаан дээр хараар нэр хаягтайгаа байдгаараа онцлог. Хариуцлагатай сэтгүүл зүй гэдэг бол энэ. Хэвлэл мэдээлэл тэр дундаа чөлөөт хэвлэл гэдэг хэн дуртай нь хүссэнээрээ хүнийг гүтгэж доромжилж байдаг зүйл биш. Шуурхай байна гэдэг худал хэлэхийн нэр биш.

Дэлхийн чиг хандлага цаасан хэвлэлээс татгалзахгүй, харин ч бүр цаасан хэвлэлийн хэрэглээ өсөх хандлагатай байгаа нь дэл­хийн хэвлэлийнхний томоохон хурлын үеэр яригдсан судалгаанд дурдагдсан байна лээ. Бичсэн эзэн, хариуцах эзэнтэй, гарт бариг­даж,  баримт болж үлддэгээрээ сайт хэмээх дураараа дургигчдаас өөр.  Цаасан хэвлэл бол ид шидийн мэт баригддаггүй, харагддаггүй ертөн­цөөс хамаагүй амьд. Орон сууц байр байршил нь тодорхой. Харин цаасан сониныг долоон буудлын Должин эмээ ч олж ирж чадна. Ертөнц дэлхий ер бусын хурдтай өөрчлөгдөн хувьсч байгаа ч цаасан сонины хэрэгцээ өссөөр л байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Туулын хурдны замын барилга угсралтын ажил ирэх гуравдугаар сард эхэлнэ DNN.mn

Нийслэл Улаанбаатар хотын Туулын хурдны замын төслийн явцын талаар Монгол Улсын сайд, 20 минутын хот Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн танилцууллаа.

Тус зам нь Налайхын дөрвөн эгнээ авто зам буюу Баянзүрх гүүрээс эхэлж, Сонгинохайрхан дүүргийн нутагт орших баруун аймгууд руу салдаг аюулгүйн тойрог хүртэл нийт 32 км үргэлжилнэ.  Орц гарц цөөнтэй, хотын замтай нэг түвшинд огтлолцохгүй, замын хөдөлгөөнд саад учруулахгүй, Азийн авто замын сүлжээг нэмэгдүүлнэ, Улаанбаатар хотыг тойрон гарах боломжийг бүрдүүлнэ, зорчих хурд 80-100 км/ц байхаар тооцжээ.
Энэ сард Туулын хурдны замын барилга угсралтын ажлын тендер зарлаж, гуравдугаар сараас бүтээн байгуулалтыг эхлүүлнэ.