Categories
мэдээ үндэсний-бөx

Таван аваргын нэрэмжит барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ DNN.mn

Хөх луу жилийн Сар шинийн баярт зориулсан, Булган аймгаас төрөн гарсан үндэсний бөхийн таван аваргын нэрэмжит барилдаан 2024 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр Булган аймгийн Спортын ордонд зохион байгуулагдлаа.

Даян аварга Н.Батсууриар магнайлуулсан улс аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат улсын аварга Оргихын Хангай түрүүлж, Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат улсын начин Дэлгэрсайханы Амарсайхан үзүүрлэлээ.

Их шөвөгт улсын харцага О.Мөнх-Эрдэнэ, аймгийн арслан Э.Мөнхжаргал нар үлдсэн бол дунд шөвөгт улсын начин Б.Даваа-Очир улсын начин Б.Түмэндэмбэрэл улсын начин Э.Сумьяабат сумын заан П.Нямжав нар шалгарлаа.

Categories
мэдээ үндэсний-бөx

Хоёрдугаар сард болох барилдааны хуваарь DNN.mn

Хоёрдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарийг МҮБХ-оос мэдээллээ.

Тодруулбал,

  • Хоёрдугаар сарын 03-нд 13:00 цагаас Сар шинийн баярт зориулсан цолгүй залуу бөхчүүдийн “Хавдрын эсрэг үндэсний зөвлөлийн нэрэмжит” барилдаан,
  • Хоёрдугаар сарын 04-нд 11:00 цагаас Сар шинийн баярт зориулсан “Тарвалин” хийдийн нэрэмжит Сумын цолтон болон залуу бөхчүүдийн уламжлалт барилдаан,
  • Хоёрдугаар сарын 05-нд 15:00 цагаас Сар шинийн баярт зориулсан Өсвөрийн бөхийн барилдаан /2008.01.01-с хойш төрсөн 16 хүртэлх нас/
  • Хоёрдугаар сарын 06-нь 11:00 цагаас Сар шинийн баярт зориулсан Аймаг, цэргийн начин цолтнуудын барилдаан,
  • Хоёрдугаар сарын 07-нд 11:00 цагаас Сар шинийн баярт зориулсан “Дашчойлин” хийдийн нэрэмжит, АЦЦБЗалуу 256 бөхийн уламжлалт барилдаан,
  • Хоёрдугаар сарын 08-нд 13:00 цагаас Сар шинийн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдаан /нэг, хоёрын даваа/,
  • Хоёрдугаар сарын 09-нд 13:00 цагаас Сар шинийн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдаан /Гурваас наймын даваа/,
  • Хоёрдугаар сарын 17-нд 11:00 цагаас Сэлэнгэ аймгийн Мандал сумын нэрэмжит АЦЦБЗ 256 бөхийн барилдаан,
  • Хоёрдугаар сарын 18-нд 11:00 цагаас Дорнод аймгийн Булган сумын нэрэмжит АЦЦБЗ 256 бөхийн барилдаан,
  • Хоёрдугаар сарын 23-нд 11:00 цагаас Ховд аймгийн Зэрэг сумын харьяат аймгийн хурц, бадрангуй арслан Баянзулын Лодойн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан,
  • Хоёрдугаар сарын 25-нд 13:00 цагаас Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан,

Үндэсний алтан цомын төлөөх барилдааны хагас шигшээ барилдаанууд:

  • Хоёрдугаар сарын 26-нд 15:45 цагаас Орхон – Өмнөговь
  • Хоёрдугаар сарын 26-нд 19:45 цагаас Увс – Завхан
  • Хоёрдугаар сарын 27-нд 15:45 цагаас Сүхбаатар – Архангай
  • Хоёрдугаар сарын 27-нд 19:45 цагаас Булган – Баян-Өлгий
  • Хоёрдугаар сарын 28-нд 15:45 цагаас Төв – Дорноговь
  • Хоёрдугаар сарын 28-нд 19:45 цагаас Ховд – Баянхонгор
  • Хоёрдугаар сарын 29-нд 15:45 цагаас Говьсүмбэр – Өвөрхангай
  • Хоёрдугаар сарын 29-нд 19:45 цагаас Хөвсгөл – Сэлэнгэ
Categories
мэдээ үндэсний-бөx

“Улсын харцага цолны хүндэтгэл”-ийн барилдаан болно DNN.mn

“Жем интернэйшнл” компаниас ивээн тэтгэж, зохион байгуулдаг харцага цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдаан өнөөдөр Монгол бөхийн өргөөнд 13:00 цагаас эхэлнэ.

“Жем интернэйшнл” компанийн 25 жилийн ойд зориулсан энэхүү барилдаанд улс, аймгийн алдар цолтой 128 бөх зодоглоно.

Тус барилдааны тасалбар авсан үзэгчдээс 5 азтан шалгаруулж, мөн цагтаа ирсэн 250 хүнд ивээн тэтгэгч компанийн зүгээс шинээр худалдаанд гарсан бүтээгдэхүүний дээжээсээ бэлэглэх юм байна.

Categories
мэдээ үндэсний-бөx

“Харцага цолны хүндэтгэл” барилдааны цахим бүртгэл эхэллээ DNN.mn

Жем Интернэшнл ХХК – GEM International LLC  групп үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойд зориулсан Улсын харцага цолд хүндэтгэл үзүүлэх улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаантай.

Барилдаан бямба гараг буюу нэгдүгээр сарын 20-нд 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно.

Барилдах бөхчүүдийн цахим бүртгэл өнөөдөр эхэллээ.

Categories
мэдээ үндэсний-бөx

Улсын заан Б.Серикийн барилдах эрхийг сэргээжээ DNN.mn

Монгол үндэсний бөхийн холбооноос Улсын заан Б.Серикийн хөлийн цэцийн туслахыг амжилттай хийсэн гэж үзэж барилдах эрхийг нь сэргээжээ.

Тэрээр өөрийн цахим хуудастаа “Манай бөхчүүд сумын зааны барилдаанд хөлийн цэц хийж үзээрэй, ганган барилдаан болдог юм байна

Алдар хүндийг хорин жил хичээн байж босгодог ч унахдаа тулбал таван минут л хангалттай. Ажлын сүүлийн өдөр. 6 барилдаанд хөлийн цэц хийж үзлээ. Бас чанга ажил байна шүү. Тэр тусмаа 600 гаруй сумын заан энд тэнд тачигнаад уран гэж хурдан шуурхай гэж нүд салгахгүй харах бас чанга шүү.

Бас зэрэг унах бариа зөрөө бариц авах гээд “Ахаа ийм байсан ш дээ” гээд ирэхэд нээрээ л өөрөө барилдаж байгаа юм шиг эвгүй юм байна лээ. Цэц засуул ямар бэ гэдгийг ойлгосон 6 барилдаан байлаа. Нутгийнхаа наадамд хэдэн жилийн дараа хөлийн цэц хийнээ, туршлага аймар шүү.

Бас манай бөхчүүд хөлийн цэц хийж болдог бол зүгээр сар болгон болдог сумын зааны барилдаанд өөрийн хүсэлтээр нэг хийж үзээрэй гэж хүсье тэнд л ганган барилдаан болдог юм байна лээ” хэмээжээ.

Categories
мэдээ үндэсний-бөx

Үндсэн хуулийн өдөрт зориулсан 128 бөхийн барилдаан болно DNN.mn

Монгол бөхийн өргөөнд өнөөдөр буюу нэгдүгээр сарын 13-ны өдөр 13 цагаас Үндсэн хуулийн өдөрт зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн уламжлалт барилдаан болно.

Өнгөрсөн жилийн хувьд тус барилдаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат улсын арслан Э.Оюунболд түрүүлж, Завхан аймгийн Яруу сумын харьяат улсын заан М.Лхагвагэрэл үзүүрлэж байжээ.

Харин их шөвгийн дөрөвт улсын арслан Э.Оюунболд, улсын арслан Р.Пүрэвдагва,  улсын заан М.Лхагвагэрэл, улсын начин Н.Баярбаатар нар үлдэж, улсын арслан Э.Оюунболд анх удаа түрүүлж байв.

Categories
мэдээ үндэсний-бөx

Арслан Ц.Шийрэвийн нэрэмжит барилдаанд аймгийн начин Б.Гончигсүрэн түрүүллээ DNN.mn

Баянхонгор аймгийн Баянбулаг сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, аймгийн арслан Цэдэн-Ишийн Шийрэвийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаанд Архангай аймгийн Хотонт сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Хатант интернэшнл” ХХК, “Нью ариг ус” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, аймгийн начин Батхуягийн Гончигсүрэн түрүүлж, Архангай аймгийн Тариат сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Очирням” ХХК, “Хүннү Шоес” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, цэргийн заан Өнөрбаянгийн Батсуурь үзүүрлэв.

Дөрөвт Ховд аймгийн Мөнххайрхан сумын харьяат, “Хүч” спорт хороо, “Эрдэнийн Шим” ХХК, “ЦЕГ Эргүүл хамгаалалтын газар, “Ховд” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Б.Баянмөнх, Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Прайд Транс” ХХК, “Монгол ванн” ХХК, “Хонгор нутаг” дэвжээний бөх, цэргийн арслан Г.Жамбалдорж нар шалгарлаа.
Наймд аймгийн арслан Г.Ганбаатар, С.Галданцогт, М.Эрхэмбаяр, аймгийн заан Б.Батбаян нар үлдэв.
Нэрэмжит барилдааныг нь тохиолдуулан МУГД, аймгийн арслан Ц.Шийрэвт Баянбулаг сумын Нутгийн зөвлөл, үе үеийн шавь нар, гэр бүл үр хүүхдүүд, ах дүү, төрөл төрөгсөд, найз нөхөд, нутаг усныхан нь хүндэтгэл үзүүлсэн юм.
Мөн түрүүлсэн аймгийн начин Б.Гончигсүрэнд “Италта” ХХК-ийн гүйцэтгэх захирал Баянхонгор аймгийн харьяат С.Алтансүх Итали хромон гутал бэлэг болгон гардуулав.

Дараагийн барилдаан ирэх 7 хоногийн амралтын өдрүүд буюу нэгдүгээр сарын 13-нд 13:00 цагаас Шинэ үндсэн хууль батлагдсаны 31 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн уламжлалт барилдаан, нэгдүгээр сарын 14-нд 13:00 цагаас “Талх Чихэр” ХК-ны нэрэмжит “Хэвийн боовны бая

Categories
мэдээ үндэсний-бөx

Энэ сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь DNN.mn

Монголын үндэсний бөхийн холбоо 2024 оны нэгдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарийг гаргасан байна. Эрхэм уншигч танд энэ сард Монгол бөхийн өргөөнд болох бөхийн барилдааны хуваарийг хүргэж байна.

Нэгдүгээр сарын 06-нд 11:00 цагаас

Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан,

Нэгдүгээр сарын 07-нд 11:00 цагаас

Баянхонгор аймгийн Баянбулаг сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумаас төрөн гарсан Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, аймгийн арслан Цэдэн-Ишийн Шийрэвийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан,

Нэгдүгээр сарын 13-нд 13:00 цагаас

Шинэ үндсэн хууль батлагдсаны 31 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн уламжлалт барилдаан,

Нэгдүгээр сарын 14-нд 13:00 цагаас

“Талх Чихэр” ХК-ны нэрэмжит “Хэвийн боовны баяр” улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн уламжлалт барилдаан,

Нэгдүгээр сарын 20-нд 13:00 цагаас

“Жем интэрнэшнл” группийн 24 жилийн ойд зориулсан Улсын харцага цолд хүндэтгэл үзүүлэх улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн уламжлалт барилдаан тус тус болно.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Categories
мэдээ үндэсний-бөx цаг-үе

Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаанд Улсын начин Д.Амарсайхан түрүүллээ DNN.mn

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ой тохиож байна.

Энэхүү өдөрт зориулсан Ерөнхийлөгчийн цомын төлөөх улс, аймгийн алдар цолтой шилдэг 128 бөхийн барилдаан өнөөдөр Монгол бөхийн өргөөнд боллоо.

Барилдаанд Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат Улсын начин Д.Амарсайхан түрүүлж, Ерөнхийлөгчийн цомын эзэн боллоо.

Харин Улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэлээ.

May be an image of 8 people, crowd and text

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал үндэсний-бөx

​​Б.Серик: Начин цолондоо ханаж болохгүй шүү хэмээн захисан DNN.mn

ӨДРЙИН СОНИНЫ АРХИВААС……….

Тулгар төрийн 2226, Их Монгол Улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадамд зориулсан хүчит бөхийн барилдаанд Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, “Таван богдын бүргэдүүд” дэвжээний бөх, сонирхогчдын сумо бөхийн дэлхийн аварга, Олон улсын хэмжээний мастер Бердимуратын Серик Улсын харцага Т.Баасанхүүгээр тав давж улсын начин цол хүртсэн билээ. Ингээд түүнтэй ярилцлаа.


-Улсын начин хэмээх эрхэм цол хүртсэн танд баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Үндэсний их баяр наадамдаа Улсын начин хэмээх эрхэм хүндтэй цол хүртлээ. Хүчтэнүүд маань улсын цол хүртэх том зорилго өвөртөлсөөр жил, жилийн наадамдаа зодоглодог. Миний хувьд ч тэр улсын цол авчих юмсан гэсэн битүүхэн хүсэлтэй байлаа. Бэлтгэлээ ч санаандаа тултал сайн хийсэн. Ер нь заалны барилдаануудад ч алгасахгүй оролцож, чамлахааргүй амжилттай байлаа. Тиймдээ ч ойр дотнынхон маань цолонд хүрчих болов уу гэсэн нууцхан хүлээлттэй байсан. Ер нь тэгээд хүмүүс урам хайрлах бүрт хичээх ёстой л гэсэн бодол төрдөг дөө. Ямартай ч санасан, зорьсондоо хүрч улсын цолонд хүрсэндээ тун их баяртай байна.

-Уран барилдаант гэгддэг Т.Баасанхүү харцагатай тавын даваанд учраа таарсан. Ер нь барилдааныг нь хэр мэдэх вэ?

-Би хоёрын даваанд Увс аймгийн харьяат, аймгийн арслан Х.Оргилболдтой таарсан. Өмнө нь заалны барилдаанд нэг унасан. Хоёр дахь удаагийн учраа минь энэ байсан л даа. Ер нь бол их хүнд барилдаан хийсэн. Харин гурвын даваанд ямар улсын цолтон амлачих бол хэмээн эмээж байлаа. Ингээд Улсын начин Ш.Шинэбаяр намайг амласан. Урьд нь барилдаж үзээгүй бөх л дөө. Аль болох өөрийнхөөрөө шийдсэн мэхээ хийе л гэж бодсон. Харин дөрвийн даваанд улсын заан Т.Санчиртай, тавын даваанд Т.Баасанхүү харцагатай учраа таарсан юм. Т.Баасанхүү харцагын хувьд зайнаас ч хаяна. Ер нь элдэвтэй хүн шүү дээ. Тухайн үед Т.Баасанхүү харцагыг амлачихлаа гэхэд манай нутгийнхан, ойр дотнынхон маань “Бас л чанга бөх таарчихлаа, цол авч чадах болов уу” гэцгээгээд л, дээлний минь захыг мушгиад сууж байлаа.

Түрүү жил Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, Улсын арслан Э.Оюунболдтой учраа таарч өвдөг шороодсон. Тэр үед адилхан л аймгийн цолтой бөхчүүд улсын цолонд хүрч байхыг хараад их сайхан санагдсан даа. Дараа жил би ч мөн адил улсын цолонд хүрнэ дээ гэсэн том зорилго өвөртөлсөн юм. Тиймээс энэ жил өмнөх алдаагаа давтахгүй цол авна даа гэж бие, сэтгэлээрээ хичээсэн. Мөн улсын цолонд хүрчихээсэй хэмээн дэмжиж зогсоо хүмүүсийнхээ итгэлийг алдахгүйн тулд их мэрийсэн шүү.

-Улсын харцага О.Бахыт манай сонинд өгсөн ярилцлагадаа Баян-Өлгий аймгаас цол хүртэх бөхчүүдийн нэг бол яахын аргагүй Б.Серик хэмээж байсан…

-Баян-Өлгий аймгийн маань бахархал болсон эрхмүүдийн нэг нь яалт ч үгүй О.Бахыт харцага маань мөн. Начин болчихоод харцагатайгаа ярихад “Начин цолондоо ханаж болохгүй шүү. Түүнээс ч их амжилтыг бүтээгээрэй” гэсэн. Харцагатайгаа үргэлж ойр, дотно байж, суралцаж байдаг. Алдаатай зүйлсүүдийг минь гярхай ажиглаж, онцлон хэлдэгт нь их баярладаг юм. Ер нь тэгээд нутгийн бөхчүүд минь алхам тутамд л сургаж, урам хайрладаг.

-Үндэсний их баяр наадамдаа хэд дэх жилдээ зодоглож байна?

-Би 2013 онд улсын баяр наадмынхаа зүлэг ногоон дэвжээнээ зодоглож байлаа. Дөрөв дэх жилийнхээ босгон дээр улсын цолонд хүрлээ. Харин 2011 онд 17 настайдаа аймгийн заан цол хүртсэн бол хоёр жилийн дараа аймгийн арслан болсон.

-Энэ жил төрсөн нутагтаа очиж бэлтгэлээ базаасан гэж сонссон…

-Энэ жил нутагтаа арав гаруй хоног бэлтгэлээ базаасан. Баян-Өлгий аймаг, тэр дундаа төрж өссөн Улаанхус сумандаа очсон. Төрсөн нутагтаа очоогүй их удсан болохоор үнэхээр сайхан байсан шүү. Эмээ, өвөө минь баяр наадамдаа одтой, хийморьтой барилдаарай хэмээн ерөөлөө хайрласан. Тэдний минь ерөөл бат оршиж, хүү нь хийморьтой байлаа. Харин нутгаасаа ирчихээд “Алдар” спорт хорооны дасгалжуулагч, Улсын начин Зоригтын удирдлаган дор үргэлжлүүлэн бэлтгэлээ хийсэн. Ингээд долдугаар сарын 5-наас бэлтгэлээ зогсоогоод, амарч эхэлсэн дээ.

Бөхийн гараагаа хэрхэн эхлүүлж байв?

-Бөхийн спортод хүүхэд байхын л сонирхолтой байлаа. Харин манайх гэр бүлээрээ 2007 онд Улаанбаатар хотод нүүж ирсэн юм. Тухайн үед манай ах Т.Канат багш дээр дагуулж очсон. Улмаар кураш бөхийн тэмцээнд оролцож бөх болох гараагаа эхэлсэн дээ. Удалгүй Т.Канат багш маань Ц.Шийрэв багштай танилцуулж, түүнээс хойш жүдо бөхийн секцэнд хичээллэх болсон. Хамгийн анх дүүргүүдийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртчихээд, одоо жүдо бөхийн 90 кг-ийн жинд барилддаг Л.Отгонбаатартайгаа хамт баяр хөөр дүүрэн автобусанд явж байсан минь тодхон байна шүү.

-Та жүдо бөхийн шигшээ багийн тамирчин байсан. Харин сүүлийн үед үндэсний бөхөөрөө тууштай хичээллэж эхэлжээ. Энэ тухайд?

-Би 2015 онд жүдо бөхийн шигшээ багаасаа гарсан. Яахав жүдо бөхийн -100 кг-д гадна, дотнын тэмцээн, уралдаанд оролцдог байсан л даа. Гэхдээ үндэсний бөхөөрөө илүү тууштай хичээллэе гэж шийдсэн юм. Манай нутаг усныхан ч “Үндэсний бөхөөрөө барилдвал яасан юм. Баян-Өлгийд минь улсын цолтон төрвөл сайхан биш үү” гэдэг байсан. Ямартай ч Б.Баатарцол ах маань булган сүүлтэй байна. Ахынхаа араас Улсын начин цол хүртлээ.

-Сумо бөхөөр хичээллэж, тэр ч бүү хэл Асашёорюү Д.Дагвадорж аваргын дэвжээний багш нь цаашид барилдахаар урьж байсан гэлүү?

– Ер нь самбо, жүдо, кураш, сумо гээд чөлөөт бөхөөс бусад төрлөөр л хичээллэсэн дээ. О.Бахыт багштайгаа хамт Казахстан руу кураш бөхийн тэмцээнд хэд, хэдэн тэмцээнд амжилттай оролцсон. Самбо бөхөөр залуучуудын ДАШТ-ээс хоёр ч хүрэл медаль хүртэж байлаа. Харин 2012 онд сонирхогчдын сумо бөхийн залуучуудын ДАШТ-д оролцсон. Шийдвэрлэх барилдаанд Японы бөхтэй үлдэн түрүүлсэн санагдана. Түүнээс өмнө Японд жил бүр болдог Хакүхо аваргын нэрэмжит тэмцээнд оролцсон юм. Тэмцээний үеэр Хакухо аваргатайгаа хамт долоо хоног бэлтгэл хийсэн шүү. Бэлтгэлийн үеэр Д.Дагвадорж аваргын дэвжээний багш намайг тэндээ үлдэж, сумогоор барилдах уу гэж билээ. Д.Дагвадорж аварга зодог тайлж байсан жил юм байна. Сумо бөхийн бэлтгэл гэдэг тийм ч амар биш юм билээ. Үнэхээр л хүний хөлс, хүч бүх зүйлийг шавхдаг. Миний хувьд сумо бөхөөр хичээллэнэ гэдэгтээ итгэлгүй байсан болохоор нутаг буцсан даа.

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас таны багш Ц.Шийрэвт хурандаа, танд дэслэгч цол олгожээ.

-Багштайгаа хамт шагнууллаа. Үүнд маш их баяртай байна. Ц.Шийрэв багшдаа халуун баяр хүргэе. Надад жүдо бөхийн мэхнээс эхлээд хүнийг хүндлэх ёсыг хүртэл зааж сургасан багшдаа маш их баярлаж явдаг шүү. Мөн Шүүхийн шийдвэрийн 439-р анги, “Сүлд” спорт хороо, “Таван богдын бүргэдүүд” дэвжээ, төрүүлж өсгөсөн аав, ээж, нутаг усныхандаа талархаж байна.

-Хүнд, хэцүү бэлтгэлийн дараа шантарч байв уу?

-Ховор шүү. Хэдий хүнд, хэцүү бэлтгэлтэй үе олон ч багш минь урмын үг хайрлаж, хүч нэмдэг. Ер нь аливааг, давна туулна гэсэн эрмэлзлэлээр өөрийгөө хөглөж явдаг даа.