Categories
энтертаймент-ертөнц

“Backstreet Boys” хамтлаг тун удахгүй Монголд

1990 ээд оны охид хөвгүүд, залуучуудыг байлдан дагуулж явсан “Backstreet boys” хамтлаг 20 жилийн ойгоо тохиолдуулан Азийн орнуудаар аялан тоглолтоо хийж байгаа гэнэ.

Энэ завшааныг нь “Evento” компани ашиглан Монгол улсад тоглолтоо хийх урилгаа илгээсэн нь амжилттай болж, зургаадугаар сарын 15, 16-ны өдөр ирнэ гэж мэдэгдлээ. Сонирхуулахад, “Evento” компаний хамт олон хоёр жилийн өмнө дэлхийн алдарт “Blue” хамтлагийг авчирч байсан юм.

Categories
нийгэм энтертаймент-ертөнц

“Өдрийн сонин”-оос дэлхийг шуугиулж буй Кэйтлиний тухай уншаарай

Гадаад төрх, хүйсээ солиулж эмэгтэй хүний дүрд хувирч, нэрээ хүртэл Кэйтлин болгосон Брюс Женнерийн тухай сонирхолтой нийтлэлийг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаарт нийтлэгдлээ. Тэрбээр Америкийн төдийгүй дэлхийн шоу ертөнцийн том төлөөлөл болсон Ким Кардишияны ээжтэй гэрлэж байжээ.

Брюс Женнер бол спортод маш өндөр амжилт тогтоож байсан нэгэн. Тэрбээр ийн мэс засалд орсныхоо дараа тун богино хугацаанд асар олон дагагчтай болж чаджээ. Өнгөрсөн даваа гаригт твиттерт нэгдэж “Кэйтлиний ертөнцөд тавтай морил” гэж жиргээд дөрөвхөн цагийн дотор нэг сая дагагчтай болж Гиннесийн дээд амжилт тогтоолоо. Ингэснээр АНУ-ын Ерөнхийлөгч Брак Обамагийн урд гишгэж байгаа юм.

Кэйтлиний туулж ирсэн амьдрал, хүсэл тэмүүллийнх нь талаар “Өдрийн сонин”-ы маргаашийн дугаараас тольдоорой.

Categories
соёл-урлаг энтертаймент-ертөнц

“Mongolian Academy awards-2015” наадмын нэр дэвшигчид тодорлоо

Монголын үндэсний кино урлагийн академи
тав дахь жилдээ “Mongolian Academy awards-2015” ёслол хүндэтгэлийн
ажиллагаагаа зохион байгуулах гэж байна. Энэ сарын 7-ны өдөр болох уг
арга хэмжээ дөнгөж сая шинээр нээлтээ хийгээд буй “Шангри-Ла” зочид
буудалд болох бөгөөд уг наадамд өрсөлдөж байгаа шилдгүүдийн нэрс
тодоржээ.

Тус наадам нийт 18 номинацаар шилдгүүдээ тодруулах бөгөөд хүндэтгэлийн үйл ажиллагаа дөрвөн үе шаттай болно.

“Mongolian Academy awards-2015” наадам нэр дэвшигчид

Эрэгтэй дүр

  1. Э.Мөнхтөр /Аюултай харилцаа/
  2. Г.Эрдэнэбилэг /Ар хударга/
  3. Ц.Цэрэнболд /Аав/
  4. Б.Шинэбаяр /Аав/
  5. Б.Барслхагва /Код/
  6. О.Гэрэлсүх /Тютю/
  7. П.Баатар /Донор/

Туслах эрэгтэй дүр

  1. С.Ариунбямба /Аюултай харилцаа/
  2. Д.Сэлэнгэ /Ар хударга/
  3. Ч.Алтан-Өлзий /Аав/
  4. Н.Төмөрбат /Хүдэн/

Эмэгтэй дүр

  1. Г.Отгонцэцэг /Аюултай харилцаа/
  2. О.Долгор /Ар хударга/
  3. Н.Баярмаа /Сүүлчийн шөнө/
  4. Б.Мөнхдэлгэр /Аав/
  5. М.Цэрэндолгор /Тютю/

Туслах эмэгтэй дүр

  1. Х.Баярмаа /Аюултай харилцаа/
  2. С.Сарантуяа /Аав/
  3. А.Цэгмэд /Хүдэн/

Найруулагч

  1. Б.Тулгаа /Өнөөдөр/
  2. Ц.Хүсэлбаатар /Аюултай харилцаа/
  3. Н.Наранбаатар /Сүүлчийн шөнө/
  4. Г.Эрдэнэбилэг /Аав/
  5. Г.Ундармаа /Тютю/
  6. Ч.Баттөр /Донор/

Зураглаач

  1. Н.Баттуяа /Аюултай харилцаа/
  2. Б.Баатар /Ар хударга/
  3. Ц.Энхцогт /Амьдрал нулимсанд дургүй/
  4. Б.Отгозориг /Сүүлчийн шөнө/
  5. О.Базаррагчаа /Аав/
  6. О.Базарагчаа /Тютю/
  7. Э.Нэргүй /Донор/

Монтаж

  1. н.Түмэн /Амьдрал нулимсанд дургүй/
  2. н.Билгүүн /Ар хударга/
  3. О.Хантүшиг /Аав/

Хөгжим

  1. Г.Хишигбүрэн /Аюултай харилцаа/
  2. Б.Баярхүү /Ар хударга/
  3. Б.Одбаяр /Амьдрал нулимсанд дургүй/
  4. Н.Халиун /Сүүлчийн шөнө/
  5. Б.Одбаяр /Аав/
  6. Б.Эрдэнэбат /Хүдэн/

Дуу

  1. Э.Агиймаа /Аюултай харилцаа/
  2. Эгшиглэн /Амьдрал нулимсанд дургүй/
  3. Наран /Аав/

Дууны найруулагч

  1. Г.Хишигбүрэн /Аюултай харилцаа/
  2. Б.Баярхүү /Ар хударга/
  3. Б.Батболд /Аав/
  4. М.Болд /Тютю/

Зохиол

  1. Б.Буяндэлгэр /Өнөөдөр/
  2. Ц.Хүсэлбаатар, Т.Амар /Аюултай харилцаа/
  3. Д.Болдбаатар /Ар хударга/
  4. Н.Наранбаатар /Сүүлчийн шөнө/
  5. М.Энхдалай /Аав/
  6. Л.Таванбаяр /Хүдэн/

Баримтат кино

  1. Монгол регби – Б.Жаргалсайхан
  2. Тайгын жимээр цэцэрлэгтээ очно – З.Батбилэг
  3. Тавилан – Г.Золжаргал

Богино хэмжээний кино

  1. У.Пүрэвжав /Уулын эзэн/

Дебют

  1. Б.Тулгаа /Өнөөдөр/

Хөрөнгө оруулагч

  1. Д.Болдбаатар /Ар хударга/
  2. Б.Дэлгэрсайхан /Сүүлчийн шөнө/
  3. “Прайм пикчерс” Юнител /Тютю/
  4. Шүрт булаг ХХК Ш.Дэмбэрэлсайхан /Донор/
Categories
гадаад энтертаймент-ертөнц

Орчны дуу чимээнээс тусгаарладаг чихэвч зохион бүтээжээ

АНУ-ын “Doppler Labs” компани тусгай чихэвч болон ухаалаг утасны
аппликейшнээр дамжуулан орчин тойрны дууг тохируулж сонсох боломжтой
технологи бүтээжээ. Ингэснээр та хол байгаа чимээг хажууд байгаа юм
шигээ сайн сонсож эсвэл бүх зүйлийн чимээг аажуухан, бараг сонсохгүй
хэмжээнд ч аваачиж болох юм. Хэрвээ таныг барилгын ажлын чимээ залхааж
байвал та чихэвчээ зүүгээд тохируулахад л хангалттай. Мөн орчны шум,
машины сигнал, хүмүүсийн утсаар чанга ярих чимээ гэх мэт тээр болдог
олон чимээнүүдийг чихэвч болон аппликэйшний тусламжтайгаар
сонсогдохооргүй болгох боломжтой аж. Мөн хол сонсогдож буй зарим чимээг
илүү тод, ойртуулж сонсгодог байна. Чихэвчний гадна талд орчин тойрны
дууг таних микрофон байрлах бөгөөд таны сонсохыг хүсэхгүй байгаа чимээ,
сонсохыг хүсч байгаа чимээг таньж ялгах юм байна. Тоон дохио
боловсруулагч нь тэр чимээг тодорхой давтамжын тусламжтайгаар арилгадаг
аж. Одоогийн байдлаар чихэвч нь өргөн, зузаан хэлбэртэй учир удаан
хугацаанд зүүхэд чих өвдөж магадгүй бөгөөд компанийн зүгээс эцсийн
хувилбартаа нарийхан, чихэнд тохирсон хэлбэртэй гаргахаар төлөвлөж
байгаа гэжээ. Чихэвчний худалдаанд гарах үнэ нь 179 ам.доллар юм байна.

Categories
нийгэм энтертаймент-ертөнц

“Монгол тулгатан”-ы П.Анужин өөрийн загваруудаа дэлгэнэ

“Монгол тулгатан” нэвтрүүлгийн
хөтлөгч П.Анужин ихэнх нэвтрүүлэгтээ монгол үндэсний дээл хувцас өмсч, шинэ залуу
үеийнхэнд үндэсний хувцсаа түгээн дэлгэрүүлэхэд томоохон үүрэг гүйцэтгэх болсон
билээ. Охид бүсгүйчүүд ч “Хөтлөгч П.Анужингийн оёдолчин хаана байдаг юм. Түүнийх
шиг загварын дээл хийлгэмээр байна” гэцгээн зургийг нь авч оёдолч, урлаач нарыг
ээрүүлдэх болсон гэдэг. Харин тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа нэвтрүүлэгтээ өмсдөг
дээл хувцасныхаа загварыг өөрөө гаргадаг талаараа дурдсан нь олон хүнийг гайхшруулж
байлаа. Тэгвэл маргааш тэрбээр “Монгол хувцас XXI зуун” үзэсгэлэнгээ нээх гэж байгаа
ажээ. “Central tower”-т нээгдэх уг үзэсгэлэнг “LV” брэндтэй хамтран зохион байгуулах
юм. “Монгол тулгатан” нэвтрүүлгийн санаачлагч, хөтлөгч П.Анужин чамин уран нарийн
хийцтэй атлаа өдөр тутмын хэрэглээнд өмсч болох үндэсний дээл хувцсыг түгээн дэлгэрүүлэхэд
өөрийн оюун санаагаа зориулахаар шийджээ. Тэрбээр “ANU couture” гэсэн брэндийг гаргах
болсон бөгөөд үндэсний хувцасны элемент агуулсан шинэлэг содон шийдэл бүхий хувцаснуудыг
бүтээж гаргах аж.

Манайхан Цагаан сараар үндэсний хувцсаараа гоёхоос бусад үед өдөр
тутамдаа монгол дээлээрээ гоёод байх нь ховор байдаг. Хатуу торго, нүсэр дээл хувцас
тэр бүрийд өмсөхөөр сонгох хувцас биш. Энэ нь үндэсний хувцсанд материал, эсгүүрийн
өөрчлөлт хэрэгцээтэй болсныг илтгэж байсан ч байж магадгүй юм. Харин П.Анужин үүнийг
олж харжээ. “Монгол хувцас XXI зуун” үзэсгэлэнд хэд хэдэн коллекц хувцас байх бөгөөд
Агула, “Black and gold” гээд өөр өөрийн онцлогийг шингээсэн нэртэй байх гэнэ. Дэлхийд
нэртэй “LV” брэндийн хувьд тухайн улс орны соёлыг сурталчлан дэмжих нийгмийн хариуцлага
хүлээдэг компани учраас ийнхүү хамтарчээ. Монгол үндэсний хувцасны онцлог хэв шинжийг
агуулсан атлаа цаг наргүй, зав чөлөөгүй яарч явдаг шинэ зууны хүмүүст тохирсон ямар
шинэлэг хэв загвартай байвал тохиромжтой болж буйг “Монгол хувцас XXI зуун” үзэсгэлэнгээс
сонирхоцгооё.

Ч.БҮЖИН


Categories
нийгэм энтертаймент-ертөнц

“50 бэлгийн уналт” нэвтрүүлэгт ялж, хамгийн олон бэлгийн эзэн болсон Б.Инжиртэй танилц, “Өдрийн сонин”

Боловсрол суваг телевиз “50 саяын уналт”
хэмээх танин мэдэхүйн цэнгээнт нэвтрүүлэгтэй. Тэгвэл Олон улсын хүүхдийн эрхийг
хамгаалах өдрийг угтан “50 бэлгийн уналт” тусгай дугаараа бэлтгэсэн. Тэгвэл
танин мэдэхүйн нэвтрүүлгийн хамгийн олон бэлгийн эзэн болсон Б.Инжир охин гэж
хэн болох талаар “Шинэ танил”-аараа нээж байна. Нөгөө ангийнхаа Пүрэвдоржтой
хамтарч оролцон амжилтанд хүрсэндээ баяртай яваа бяцсан охины хэвлүүхэн яриа
нэвтрүүлгийн ая түгшүүр төрүүлж байсан зэрэг нэвтрүүлэгт оролцсон талаарх
сэтгэгдлээ ярьжээ. Маргаашийн дугаарыг маань “Монгол шуудан”-ийн Улаанбаатар
дахь 35 салбараар дамжуулан худалдан авч уншаарай. Мөн “Улаанбаатар”, “Скай”,
“Түгээмэл” шуудангийн салбаруудаас авах боломжтой.