Categories
энтертаймент-ертөнц

Усайн Болт Монголд ирнэ гэв үү

Наймдугаар сарын 22-30-ны өдрүүд БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо Хөнгөн атлетикийн ДАШТ болж өнгөрсөн билээ. Спортын хаан гэгддэг хөнгөн атлетикийн энэ тэмцээнд 210 гаруй орны шилдэг тамирчид өрсөлдсөнөөс Монголоос анх удаа гурван тамирчин оролцож дэлхийн шилдгүүдтэй хүч үзсэн юм. Тэмцээний үеэр Монгол Улсыг төлөөлөн явсан төлөөлөгч, баг тамирчид, Ямайкийн домогт тамирчин Усайн Болттой уулзсан гэнэ. Тэд Усайн Болтыг Монгол Улсад хөнгөн атлетикийн спортыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор айлчлахыг албан ёсоор урихад Усайн Болт урилгыг хүлээн авч, хүрэлцэн ирэхээ илэрхийлжээ.

Categories
энтертаймент-ертөнц

Жүжигчин Ц.Баясгалан моно жүжгийн фестиваль зохионо

Жүжигчин Ц.Баясгалан “Би Эдип Пиаф байна” ганц хүний жүжгээр олон улсын шагнал хүртэж байсныг урлаг сонирхогчид санаж буй биз ээ. Тэрбээр ганц хүний жүжгийн төрлийг Монголд хөгжүүлэх төлөвшүүлэх, түгээн дэлгэрүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулахаар шийдсэн бололтой.

Ирэх есдүгээр сарын 30-наас аравдугаар сарын 6-ны хооронд Улаанбаатар хотноо “The Parade of Winners” нэртэй фестиваль зохиохоор болсон ба Герман, Латви, Молдав, Швед, Украйн болон Киргизийн моно жүжгийн алдартнууд урилгаар оролцох сурагтай. Энэхүү наадам нь Монголын драмын урлаг, Монголын моно жүжгийн хөгжилд болон энэ төрлөөр хүч үзэж буй жүжигчдэд чухал ач холбогдолтойгоос гадна тэднийг олон улсын тавцанд хүч сорих үүд хаалга болохоороо онцлог гэж үзжээ.

Ц.БУЛГАН

Categories
энтертаймент-ертөнц

Г.Ариунбаатар алдарт “Марийнский” театрт тоглоно

Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар алдарт Марийнский театрын уран бүтээлийн 233 дахь улирлын нээлтийн тоглолтод оролцохоор болжээ. Тоглолт есдүгээр сарын 27-нд ОХУ-ын Санкт-Петербург хотын Марийнский театрт болох юм. Мөн тэрээр тус театрын гоцлол дуучин Юлия Маточкинатай хамтарсан тоглолт хийх гэнэ. Тоглолтын хөтөлбөрт сонгодог ари, романсуудын зэрэгцээ монгол, буриад дуунууд багтжээ.

Categories
энтертаймент-ертөнц

Клаудиа Шиффер 45 нас хүрлээ

Нэрт загвар өмсөгч Клаудиа Шиффер өнөөдөр 45 нас хүрлээ. 1987 онд анх загварын ертөнцөд хөл тавьж ELLE сэтгүүлийн эхний нүүрэнд зураг нь тавигдаж, Chanel-тай гэрээ байгуулсан түүнийг танихгүй хүн бараг үгүй. Маш богино хугацаанд нэр алдрын оргилд хүрсэн тэрээр Германы хамгийн чинээлэг бүсгүйчүүдийн нэг. “Forbes” сэтгүүлээс гаргасан судалгаагаар тэрээр 55 сая ам.доллартай тэнцэхүйц хөрөнгөтэй.

Загвар өмсөгч бүсгүй маань ёс суртахууныг чандлан баримталдаг нэгэн. Арабын хунтайж түүнтэй болзохыг хүсч хэдэн сая фунт стерлинг өгнө хэмээн амласан гэдэг. Харин загвар өмсөгч саналыг нь хүлээж аваагүй. Их Британийн найруулагчтай Мэттью Вонтой гэрлэсэн тэрээр хожим нь яагаад Арабын хунтайжтай болзохоос татгалзсанаа ярьсан байдаг. Өдгөө Клаудиа Шиффер буяны үйлсэд мөнгө хандивлаж ДОХ болон хорт хавдартай тэмцэх үйлсэд хүчин зүтгэдэг.

Ю.Дэлгэр

Categories
энтертаймент-ертөнц

“Би өөрөө талархал” бүтээл шалгарчээ

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, JCI
Монгол байгууллага хамтран хэрэгжүүлж буй “Инээмсэглэх Монгол-Найрсаг
Улаанбаатар” аяны хүрээнд “Та өөрөө гэрэл” богино хэмжээний кино наадмыг
“Талархах, Хүндлэх, Уучлах” сэдвийн хүрээнд зохион байгуулж дүнгээ
гаргалаа. Тэмцээнд нийт 25 бүтээл ирснээс тэргүүн байранд шүүгчдийн
болон олон нийтийн цахим санал асуулгаар хамгийн өндөр үнэлгээ авсан
“Төгс нүд энтертайнмент”-ийн “Би өөрөө талархал” бүтээл шалгарчээ.
Хоёрдугаар байранд “Язгуур” уран бүтээлийн нэгдлийн “Нэг минут”,
гуравдугаар байранд “Хотын соёл надаас эхэлнэ” бүтээл шалгарсан байна
гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.

Categories
энтертаймент-ертөнц

“Apple” хөгжмийн наадам зохион байгуулна

“Apple” компани нь ирэх есдүгээр сарын 19-28-ны өдрүүдэд Лондон хотноо хөгжмийн наадам зохион байгуулах гэж байна. Арван хоногийн туршид орой болгон нэртэй хамтлаг дуучид оролцсон тоглолтууд болох бөгөөд түүнийг нь дэлхийн даяар шууд цацах аж. Интернэт дэх Apple Music-д тоглолтуудыг үнэгүй үзэж болох юм байна.

Ю.ДЭЛГЭР

Categories
энтертаймент-ертөнц

Уилл Смитийн 14-тэй охин “Индиго” клипээ цацлаа

Холливудын алдартай од Уилл Смитийн хүүхдүүд удахгүй эцгээсээ ч илүү алдаршиж магадгүй. Ямартай ч түүний охин 14 настай Уиллоу өөрийн шинэ клип “Wit A Indigo”-г гаргажээ.

Их хачин энэ клипийг логикоор ойлгох аргагүй, мэдрэмжээрээ л мэдрэх байх.

Индиго гэдэг ойлголтыг одоо бараг хүн бүр мэднэ дээ, ийм хүүхдүүд ер бусын бөгөөд гоц чадвартай байдаг гэлцдэг.

Дашрамд дурдахад, Уилоу ба түүний ах Жейден нарыг индиго гэж хэвлэл мэдээллийнхэн цоллодог билээ.

Categories
энтертаймент-ертөнц

Ц.Цэрэнболдын анхны “эсрэг дүр”

Жүжигчин Ц.Цэрэнболд анх 1999 онд СУИС-ийн дуулаачийн ангид шалгалт өгөөд тэнцэлгүй, жүжигчний ангид орсон гэдэг. Гэхдээ тэрбээр өөрийнхөө дуулах мөрөөдлийг биелүүлж “Аав” киноны дууг С.Нарантай хамтран дуулсан.

Монголын кино урлагийн “Оскар” болох “Mongolian Academy Awards-2015” шагнал гардуулах ёслолоос энэ жил “Шилдэг эрэгтэй гол дүр”-ийн шагналыг уг киноны дүрээрээ хүртсэн. Үргэлж ухаалаг, тайван амгалан Монгол эр хүний төрхийг илтгэсэн дүрийг бүтээдэг тэрбээр анхны эсрэг дүрээ бүтээжээ. “Дүр эсгэгчид” киног Хас форм, Улаан театр хамтран бүтээсэн аж.

Дашрамд дуулгахад, одоогоор “Марка Поло” цувралд тоглохоор Украйнд зураг авалттай яваа. Гэхдээ киноныхоо нээлтэнд заавал амжиж ирэх гэнэ шүү.

Categories
мэдээ спорт энтертаймент-ертөнц

Кавальерс Смитэд цуцалсан гэрээнээс нь бага цалин санал болгожээ

Чөлөөт агент болсон бүхэн ялдаггүй. Чөлөөт агент болсон л бол хүссэн цалингаа авахгүй. Тод жишээ Ж.Р.Смит болох нь.

2015-16 оны улиралд тоглох 6.4 сая долларын гэрээнээсээ татгалзаж, илүү урт хугацааны, өндөр үнэтэй гэрээ хийх сонирхолтой байсан Смит эцэстээ нэг жилийн гэрээгээр Кавальерсдээ үлдэхээр шийдсэн бололтой.

Зарим эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Кавальерс Смитэд нэг жилийн 6.4 саяас бага дүнтэй гэрээг санал болгосон гэнэ. Кавальерсын дээрхи шийдвэрийг ойлгоход амархан. Багийн цалингийн цэс хэдийнээ хэтэрчихсэн бөгөөд одоо доллар бүрт долларын нэмэлт татварыг лигт төлнө.

Иймд Тристан Томпсон, Ж.Р.Смит нарт их хэмжээний цалинг санал болгож чадахгүй. Хэдийнээ Леброн, Лав, Шумперт, Деллаведова, Уильямс нартай гэрээ хийсэн Кавальерст яг үнэндээ Смитийн хэрэг тийм ч их биш.

Ирэх улиралд Деллаведова холбогчоор сэлгээнээс тоглолоо гэж бодоход Мо Уильямс шидэгчийн байрлалд гарна. Тэгэхээр Смиттэй минут хуваах болж байгаа юм. Ийм байхад Кливленд шаардлагагүй тоглогчийг 6,7 саяар авч үлдэхгүй нь тодорхой боловч Смитэд өөр бусад багуудаас санал ирээгүй учир арга буюу тэрбээр нэг жилийн илүү хямд гэрээгээр тоглохоор шийдсэн бололтой.

Смит нэгдүгээр сард Кавальерсд солигдож ирснээсээ хойш 46 тоглолтонд оролцож 12.7 оноо 3.5 самбар 2.5 дамжуулалт 1.4 бөмбөг таслалтыг дунджилсан юм.

Categories
энтертаймент-ертөнц

Миранда Керр найз залуутай болжээ

“Victory secret’s”-ийн сахиусан тэнгэр Миранда Керр нөхөр Орланда Блумээс салснаас хойш Австралийн тэрбумтан Жеймс Паркертэй хэсэг хугацаанд болзож, зургаан сарын өмнө салцгаасан билээ.Тэрбээр тэрбумтантай дотно харилцаатай байгаагүй хэмээн хэвлэлийнхэнд мэдэгдэж “Би тэр хүнийг хүндэлдэг учир хэд хэдэн удаа хамт хоолонд орсон” гэж хэлжээ. Тэгвэл модель бүсгүй өөрийн твиттер хуудсаараа дамжуулан шинэ хайртайгаа учирсан тухайгаа мэдэгдсэн тухай “www.dailymail.co.uk” уламжлав. Тэрбээр твиттертээ “Хайр ирлээ” гэж жиргэжээ.

Мирандагийн найз залууг Эван Спегил гэдэг бөгөөд 25 настай аж. Эван олны танил нэгэн биш бөгөөд “Yahoo” компанийн гар утсанд зориулсан “Snapchat” аппликэйшнийг зохион бүтээсэн нэгэн аж. Энэхүү аппликэйшн жилд 500 саяыг олдог байна.