Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Платоник дурлал

Платон гэдэг нэрийг хүн төрөлхтөн мэднэ. Харин платоник дурлал гэж сүүлийн үед их сонсогдох болж. Энэ нь гүн ухааны аястай дурлал гэж байгаа юм болов уу даа. Хоёр хүний хоорондох бие мах бодийн бус оюун ухааны болоод сэтгэл санааны холбоо харилцааг платоник дурлал гэдэг аж. Ийм дурлал их дэлгэрэх болсон гэнэ. Саяхан “Fаcеbook”-т хэдэн найзууд хоорондоо хайрын тухай “ном” хаялцжээ. Тэдний яриа ихэвчлэн платоник дурлалын тухай өгүүлжээ.Энэ нь удахгүй болох гэж буй Валентины баярт зориулсан цахим ертөнц дэх хэдэн найз нарын хэлэлцүүлэг гэвэл арай онох байх. Тэд ухаантнуудын хайрын тухай хэлсэн үгийг иш татаад өөрсдийнхөөрөө хайр дурлалыг олон янз гэж батлахыг оролдсон байна. Нэг залуу “Хайрын хамгийн сайхан ньхоёр хүн бие биедээ зэрэг дурлавал төгс хайр болдог” гэжээ. Нөгөө нь “Хайрлаж байгаа хүн нь мэдэхгүй байвал сайхан. Энэ бол шинэ зүйл биш” гэжээ. Тэр хоёрын дундуур нэг бүсгүй ороод платоник дурлалтай учирсан тухайгаа бичжээ. “Жаахан тогтворгүй санагдсан үедээ эсвэл хэн нэгнээс дэм авахыг хүсвэл зүгээр л зөвлөгөө авъя” гээд тэрхүн дээрээ очдог гэнэ. Янз бүрийн сайхан зүйлс яриад урам авч сэргэдэг аж. Тэдний дундамрагийн явдал үүсээгүй ч нэг л тийм дөл бадамладаг болоод найман жил болжээ.

“Сэтгэлийн энэ нандин харилцаагаа хэвээр нь хадгалахын тулдэнэ чигээр нь бүх зүйлийг орхисон нь гоё” хэмээн тэр бичсэн байна. Нэг үгээр хэлбэл платоник дурлалын давуу тал нь бололтой. Хүмүүсийн харилцаа дурлалд ч өөр утга, учир сэвэлзэх болсныг эндээс харав. Хэдий хувьсч хэлбэр нь өөрчлөгдөж байгаа чэцэст нь нэг л үзүүрт хүрдэг. Тэр нь хайр. Платоник эсвэл ямар нэгэн изм бий боллоо ч зүрх сэтгэлийн бодит хайр нь л агуу шүү дээ.

Г.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Жолоочийг дадлагажуулъя

Сар шинийн баярын бэлтгэлээ хийхээр хөдөөнөөс ирсэн ах маань шөнө дөлөөр утас цохиж “Эмээлтэд айлын хашаанд машинаа орхилоо. Ирж ав” гэдэг үүрэг өглөө. Ах маань арван жилийн туршлагатай “хөдөөний” жолооч. Хөдөөний гэж тодотгох учир нь аймагтаа жолооны курс төгсч тэндээ л машин жолоодсон. Хотын замын хөдөлгөөнд оролцож чадахгүй, гэрэл дохионы учрыг олж чадахгүй гээд машинаа захдуу тавьчихаж байгаа нь тэр. Хөдөө жолооны курс төгсч, жолооны үнэмлэх авсан ах шиг маань олон жолооч бий. Тэдний заримыг хотын замын хөдөлгөөнд оролцож, будилж явахад нь “Дүрмээ бариач”, “Гэрлээ хараач” гэж загнах хүн олон. Түгжрэлийн зарим шалтгаан нь хөдөөний жолооч болчихдог ч тал бий. Бас зам тээврийн ослын дийлэнх нь хотын хөдөлгөөнд машин жолоодож чадаагүйгээс болсон байдаг. Тэгэхээр зам тээврийн ослоос сэргийлэхийн тулд хөдөө жолооны курс төгссөн жолоочийг хотын хөдөлгөөнд дадлагажуулмаар байна. Замын цагдаагийн газар нь шалтгалтаа аваад жолооч гэсэн үнэмлэх олгочихсон учраас өөрийнхөө зардлаар дадлагажуулдаг болох хэрэгтэй. Ингэвэл зам тээврийн осол, аюулаас урьдчилан сэргийлэх үр дүнтэй ажил болно.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Хүүхэд зан

Нэгэн сурвалжлагч цэцэрлэгт очиж, бяцхан жаалуудтай хөөрөлдөж байгаа нэвтрүүлэг зурагтаар гарсан юм. Одоогоос хэдэн жилийн өмнө л дөө. Сурвалжлагч “Мөрөөдөл чинь юу вэ” гэж нэг хүүгээс асуухад дөнгөж хэлд орж буй өнөө жаал “Ерөнхийлөгч болох” хэмээн үнэн сэтгэлээсээ хариулсан юм. Яг энэ жишээг манай багш ишлэл болгон ярьж байсныг санаж байна. Тэр үед бид оюутан байлаа. Багш маань “Хүүхэд ч хүүхэд зангаараа, гэнэн сэтгэхээ больж. Хүүхэд гэмээнэ том хүн шиг айхтар болсон байна. Бидний үед бол хүүхэд бол хүүхдийнхээ хэмжээнд л сэтгэдэг, тэр нь өхөөрдөм байсан юм” хэмээн ярьж байв.

Орчин үед нийгмээ, хөгжлөө дагаад хүүхдүүд улам хэрсүүжиж байгаа нь зөв л байх. Монголчууд үүнийг нь ч буруутгадаггүй талдаа. Гэлээ ч магадгүй тэр жил багшийн хэлсэн жишээ тархинд минь тэгтлээ суусан юм уу. Ямартай ч сүүлийн үеийн хүүхдүүдийн наснаасаа давсангэмээр зан чанарт эвгүйцэх хандлагатай болсон байв. Гэвч саяхан эмнэлэгт нэг өрөөнд байсан16 настай охины гэнэн итгэмтгий яриа, амьдралыг хүүхдийн нүдээр төсөөлж байгаа тэр зан чанарыг олж хараад өөр бодол төрлөө. Хэдийгээр түүндхэрсүү гэх тодотголд тохирох зан чанар хааяа илэрдэг ч тэр хүүхдээрээ л байна. Тариагаа хийхээр тэргээ түрээд ирж яваа сувилагчийн хөлийн чимээнээр орноосоо огло харайн босч, аврал эрсэн нүдээр бусдаас тусламж хүсч зогсоо нь яахын аргагүй хүүхдийн зан. Тариулна гэхээс сүнсээ зайлтал айж, орон доогуур орж нуугддаг байсан хүүхэд насыг минь санагдуулсан түүнийг харах өрөвдөм бас өхөөрдөм байлаа.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Сониноо явуулаач …

Анд маань утсаар ярьж байна. “Сониноо хурааж байгаад, над руу явуулаач” гэв. Тэрээр ажилгүй болчихоод, байраа түрээсэлж гэр хороололд амьдарч байгаа юм байна. Хувийн шуудан компаниуд гэр хорооллын ганц өрхөд сонин хүргэдэггүй гэнэ. Цахимаар захиалах бас боломжгүй. Түрээсэлсэн айл нь интернет байхгүй. Азаар хөдөө ажилладаг дүү нь хааяа сонингийн бараа харуулна. Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхдаа “Цахим ТҮЦ ажиллуулснаар хорооны ажилтнуудын ачаалал хөнгөрч байна. Тэд өөр нийгмийн чанартай үйлчилгээ үзүүлэх боломжтой” гэж ярьсан. Тэгвэл өнөөдөр хороодын ажилтны нэг нь хэвлэлийн асуудалхариуцаж болмоор. Монгол шуудан, хэвлэлийн компаниуд тэдэнд захиалгын тоогоор жаахан урамшуулал өгч болно. Тэгвэл заавал хорооны ажилтан гэлгүй хэн нэг нь энэ ажлыг сонирхоно. Хэн хэндээ ашигтай л баймаар.

Х.БАТТӨГС

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Хүмүүс хүүхдээ буруу хүмүүжүүлж байна

Эцэг, эхчүүд хүүхдээ төгөлдөр хуурч, балетчин болгох гээд л бие биеэ дуурайх юм. Дугуйлан, дамжаа, сургуулиуд руу хүүхдүүдээ хөтлөөд хошуурцгааж байна. Хүн өөрийнхөө хүүхдэд ямар боловсрол олгож, хэрхэн хүмүүжүүлэх нь тэдний асуудал л даа. Гэхдээ манайх шиг гуравхан сая хүн амтай улсад ихэнх нь төгөлдөр хуурч, балетчин боллоо гээд хоолоо олж идэж чадахгүй. Харин манай эцэг, эхчүүд хоёр, гурван зуун сая хүн амтай улсад амьдарч байгаа юм шиг л сэтгэж, хүүхдээ төгөлдөр хуурч, балетчин болгох гээд бэлдээд байдаг. Энэ буруу хүмүүжил өөрсдөд нь л хохиролтой. Хөгжимчин болоод Н.Жанцанноров гуай шиг сайхан амьдарна гэж харж байгаа бол эндүүрэл. Төрмөл авьяастай ийм хүнийг сургаад ч байдаггүй юм. Тэрний оронд гуталчны дамжаанд сургавал дээр сэн. Дэлхийд гараар хийсэн гутлууд хамгийн их үнэд хүрдэг. Дор хаяж 800-1000 ам.долларын ханштай байна. Үүн шиг амьдралд хэрэг болохоор өөр мэргэжил олон бий. Хүмүүс хүүхдээ ирээдүйдэлбэг, хангалуун амьдруулахыг л хүсдэг. Тэгвэл хөгжимчин, бүжигчин болгохоор хэт их туйлширч, цаг зав, хөрөнгө хүчээ зарцуулж байхаар амьдралд нь хэрэгтэй мэргэжлийг эзэмшүүлж, сургавал яасан юм бэ.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Өвөл, хүйтэн хоёроос одоо уйдаж байна

Өвлийн гурван сар чилийтэл яваад одоо бараг дуусах нь. Ихэнх нутгаар дулаавтар, цас багатай байгаа. Гэвч “саруул ч гэсэн шөнө” гэгчээр өвөл л юм болохлоор хүйтэндээ хүйтэн, цастай газраа цастайбайна.Жавар сэнгэнэж хүйт даасан өвөл хурдан дуусаасай. Яагаад гэвэл өвлийн бүхий л сайхнаас одоо уйдаж байна. Цан хүүрэгболоодл цас чахар чахар хийгээд л амнаас цагаан уур савсан уртаар амьсгаа авахад уушги хөлдөн алдах цав цагааханөдөр одоо нэгэнт улиг домог болжээ.

Шинэ жилийн нүргээнт баяр мартагдаж“шинэ оны баярын захиалга хүлээн авна” гэсэн зарлал утаа тортог болж бас хар халтар цас нугалаанд нь тогтонсалбайн унжсан харагдана. Яг л хэд хоног архи уугаад шартчихсан архичин эхүүн ханхлуулан гэлдрэх мэт.Хөгшчүүлтэй уулзан ойр зуурын юм хэлэлцэхэд “өдөр нэг цаг гаран уртассан байна лээ. Одоо чинь таван ес дуусаж байгаа байх шүү” хэмээн хуучилна. Тэгээд “хэд хоночихвол онд мэнд орох нь байна” хэмээн үнэн сэтгэлээсээ хөөрөлхөн ярина. Тиймээ онд мэнд оролгүй яахав.

Нээрэн анзаарахнаа орой ажил тарахад хав харанхуй байдгаа больж цагаан гэгээ зориг муутайхан гийгүүлжөвлийнилч байхгүйулаан наран уулын оройгоос салж ядан далдрах аж. Шөнө хүйтрэн жавар тачигнаж одод жирвэлзэн гялтганаж тэргэл саран авхай дүгрэглэжөвлийн сүүл сар дундаа оржээ.Тэрээрөдөр ирэх тусамямх ямхаар хомсдож нэг л өдөр битүүний сар үүрээр тэнгэрийн хаяанаа үзэгдээд далд орно. Харин маргааш өглөө нь хаврын эхэн сарын шинийн нэгэн болно.

Ж.САНДАГДОРЖ

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Хүүхэлдэйн киноноос муу үгнүүдийг “баллуурдъя”

Зурагтаар бид архи олж харахаа байсан. Зар сурталчилгааны хуулийн буянаар уран сайхны кинонд ч золигийн архинуудын дүрсийг саармагжуулж харуулах болсон. Үүнтэй адилцензурдах ёстой зүйл хүүхэлдэйн кинон дахь хэрүүл хараалын үгс юм. Хүүхдүүд эцэг эхээсээ, сургууль цэцэрлэгийн найзуудаасаа элдэв үг хэллэг суралцдаг нь мэдээж. Гэхдээ л тэдний үгийн баялагт хамгийн их нөлөөлдөг зүйл нь хүүхэлдэйн кинонууд болонтелевизээр гардаг хүүхдийн кинонууд гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Хэрэв хүүхэлдэйн кино нэртэй томчуудад зориулсан кинонуудыг та үздэг бол хүүхдийн дунд моодонд орсон элдэв хараалын үгс олныг олж сонсох вий.АНУ-дтелевизүүд үзэгч, олон нийтийн зөвлөлтэй байдаг гэнэ. Уг зөвлөлд багтдаг эцэг эх, багш, шашны төлөөлөгчид кинонд гарч буйхүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлөхүйцүг хэллэгийгхянаж, баллуурдах эрхтэй байдаг юм байна.Тиймээс америк хүүхэлдэйн кинондхараалын үгсийг ялгаж сонсогдохгүй болтол нь саармагжуулдаг аж.Хүүхдүүдийн үзэх дуртай “Маша баавгай хоёр” зэрэг бусдыг “чаддаг” үйл явдал ихтэйхүүхэлдэйн киног нэг бус оронд хориглосон нь мөнөөх эцэг, эхийн хяналттай холбоотой.Харин манайд ийм төрлийн цензур үгүй болохоор хүүхдүүд “Ээж ээ, би таныг үзэн ядаж байна” гэх мэт орчуулгын үг өөдөөс чулуудах нь хэвийн үзэгдэл болжээ.

Б.ЯНЖМАА

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Үнэн гэдэг чамд таалагдсан худал зүйл

“Үнэн гэдэг чамд таалагдсан худал зүйл” гэж Ф.Гельдерлин хэмээх ухаантан хэлсэн байдаг. Гэвч хүн төрөлхтөн үнэний тухай ярьсаар ирсэн. Үнэнийг олохын тулд заримдаашударга үгийг ч иш татдаг. Гэвч үнэн, шударга үг нь ч харьцангуй. Яг л бурхан байгаа, байхгүй гэдэгтэй агаар нэг. Худал үгийг мянга давтвалүнэн болдог гэдэг. Гэхдээ үнэний тухай мэдэхгүй хүмүүс үнэн юм байна гэж итгэдэг, найддаг. Харин тэр үнэнийг мэддэг хүмүүст нь худал гэдэг нь харагддаг. Тэгэхээр үнэнгэдэг болхүн төрөлхтний урагш тэмүүлэх нэгэн итгэл найдвар.

Арга тасарсан нь бурхан байдаг гэдэг шиг л сэтгэлдээ үнэн ялна гэж хэлдэг байх. Үнэн бол амьдралд байдаг чхүмүүст байдаггүй ганц зүйл. Улаан нүүрээхамгаалахын тулд бусдыг хэрэгт унагадаг, бусдад буруугаа чихдэг, инээж байгаад хэн нэгний тухай ярихдааудирдлагадаа буруу ойлголтыг өгдөг хүмүүс хаа сайгүй байгааг бүгд харж л байдаг. Магтаал, шагналын ард тэр үнэн огтбайдаггүй. Амьдралд байдаг жинхэнэ үнэнхарин хүний сэтгэлд байхгүй учраасбусдыг золиослож байгаа нь тэр. Ийм л амьдралын энгийн зүйлд барьц алдаж хүн чанаргүй авирладаг атлаа бусдад өөрийгөө гайхамшгийн нэгэн хэлтэрхий мэт ойлгуулжэцэст нь тэр нь түүний үнэн болж дуусдаг. Харин тэд өөрийнхөө мөн чанарыг гээж нийгмийн амьтан болж буйгаа мэдэрдэггүй.

Тэгэхээр үнэн гэдэг чамд таалагдсан худал зүйл гэдэг юутай үнэн үг вэ.

Г.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Жаргалтай монгол мал илүү дээ

Монгол малын махыг “миалсан” үг яриа хаа сайгүй сонсогддог болж. Уг ньмалчин монголчууд малынхаа махыг хорвоодхосгүй амттай л гэж бодоцгоодог. Гэтэл гадныхан манай малын махыг хэт булчинтай л гэнэ. Шууд хэлэхэд хурц шүдтэй монголчуудаас бусад нь монгол малын махыг дааж идэж чадахгүй юм байх аа. Монголчууд малаа “хөгшрүүлж” иддэгийг гадныхан бол яагаад ч ойлгодоггүй гэнэ. Дэлхийн зах зээлд махаа борлуулах гэсэн манайхан иймэрхүү сөрөг “пи ар” сонсох боллоо. Гэхдээ л Монгол мал дэлхийн жишигт нийцсэн мах үйлдвэрлэдэг ямар ч орны малтай харьцуулшгүй жаргалтай өсдөгийгсүүлийн үед мэдрэх боллоо.

Урд хөршийн нэгэн сүүний үйлдвэр 100 мянган үнээтэй гэдгээ сурталчилж байнааа. Тэр олон үнээ хэзээ ч манай үхрүүд шиг хээр талд тааваараа идээшилж үзээгүй дээ. Харин монгол мал бол дураараа тонгочиж өсдөг, усны тунгалгийг ууж, өвсний соргогийг түүж иддэг . Тэднийг таргалуулах гэж хөдөлгөөнгүй хашаад, химийн бордоотой элдэв тэжээлээр “угждаггүй” шүү дээ. Манай малчидөөрийнхөө тааваар биш малынхаатааваар амьдардаг улс.Эцсийн эцэст нар салхи мэдрээгүй, тааваараа нэг ч удаа тонгочиж үзээгүй аз жаргалгүй малын махыг идэж таашаал авах уу, жаргалтай өссөн малын махыг сонгох уу гэдэг сонголт дэлхийн хэрэглэгчдэд тулгарах ч юм билүү. Яаж ч бодсон монгол мал илүү дээ.

Б.ЯНЖМАА

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Уурлаагүй байхад бүтээгүй ажил уурлахад юу гэж бүтэхэв дээ

Ажил хөөцөлдөж явтал бүтэхгүй хандлагатай болоод ирэхээр уур хүрчихдэг. Бусадтай ярилцаж байхдаа ч хүсээгүй хариулт сонсоход бухимдаж, түүнийгээ илэрхийлчихдэг тал бий. Хамгийн ойрын жишээ гэвэл, баримт, бичиг цуглуулж явахад нэг мэргэжилтний үүд татаад нөгөө рүү хөөгдөнө. Гурав, дөрөв дэхийг нь хүлээж, хаалга үүдийг нь сахисаар уур хүрч, өнөөх хүмүүст уураа гаргачихдаг. Уурлаж, хэрүүл шуугиан тарьснаасаа нөгөө нөхрийн дургүйг хүргэж дахиад эхнээс нь хөөцөлдөхөөс аргагүйд хүрдэг. Уурласнаас болж байдал улам бүр дордож, эцэст нь өөрөө л зовж хоцордог. Өнөөх уураа гаргасан хүнтэйгээ дахин уулзах нүүргүй болж төгссөн нь ч бий. Энэ талаар Чой.Лувсанжав багш “Уурлаагүй байхад бүтээгүй ажил уурлахад юу гэж бүтэхэв дээ” гэж онож хэлжээ. Уур бухимдал нь хүний оюун санааны гол хэсэг болох сэтгэлийг хямраадаг. Уурласан хүн аливаа зүйлийг болохгүй, бүтэхгүй талаас нь л хардаг. Ууртай хүнд хэзээ ч гарц харагдахгүй, хайх ч үгүй. Тэгэхээр уурлаад эхлэхээр бүтэхгүй тийшээ хандаж байгаа ажлыг улам бүр бүтэхгүй болгоно гэсэн үг. Нэгэнт л бүтэхгүй, болохгүй байгаа зүйлд уурлаж өөрийгөө зовоож, бусдад таагүй сэтгэгдэл үлдээхийн оронд эерэг тал руу залж, эсвэл огт тоолгүй орхичихож болно. Учир нь сэтгэлийн амар амгалан байдал нэг удаагийн бүтээгүй ажлаас хувь илүү үнэтэй шүү дээ.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР