Categories
мэдээ нийгэм

Бүх төрлийн тээврийн орлого өмнөх оноос 11.6 хувиар өслөө DNn.mn

Улсын хэмжээнд 2024 онд бүх төрлийн тээврээр 131.1 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оноос 24.6 (23.1%) сая тонноор өссөн байна. Энэхүү өсөлтөд авто тээврээр тээсэн ачаа 15.2 (21.8%) сая тонноор, төмөр замаар тээсэн ачаа 9.4 (25.8%) сая тонноор тус тус өссөн нь нөлөөлжээ.

Бүх төрлийн тээврээр 2024 онд 149.4 сая хүн (давхардсан тоогоор) зорчсон нь өмнөх оноос 2.4(1.6%) сая хүнээр өссөн байна. Зорчигчдын тоо өсөхөд авто тээврээр зорчигчид өмнөх оноос 1.4 хувиар өссөн нь нөлөөлжээ.

Бүх төрлийн тээврээр тээсэн ачаа 2024 оны дөрөвдүгээр улиралд, өмнөх улирлаас 1.9 (5.6%) сая тонноор, зорчигчид 3.4 (9.7%) сая хүнээр өссөн байна. Бүх төрлийн тээврийн орлого 2024 онд 7.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 811.1 (11.6%) тэрбум төгрөгөөр өссөн байна.

Энэхүү өсөлтөд авто замын тээврийн орлого 342.6 (7.3%) тэрбум төгрөгөөр, агаарын тээврийн орлого 189.0 (20.1%) тэрбум төгрөгөөр, төмөр замын тээврийн орлого 278.9 (20.4%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь нөлөөлсөн аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *