Categories
мэдээ нийгэм

Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариуг танилцуулж эхэлжээ DNN.mn

Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллага нь Монгол Улсын Засгийн Газраас баталсан “Допингийн эсрэг Үндэсний дүрэм”-ийн дагуу 2024 оны 11 дүгээр сарын 20-ноос 2025 оны нэгдүгээр сарын 14 буюу өнөөдрийг хүртэл үндэсний бөхийн 33 тамирчныг өөрийн байгууллагын эрхийн хүрээнд сонгон, допингийн шинжилгээ авчээ.

“Монада” буюу МҮДЭБ нь бөхчүүдээс авсан сорьцоо ХБНГУ-ын Дрезденийн Спортын биохимийн ба Допингийн анализын институтын /Dresdner Strasse 12, 01731 Kreischa, Deutschland/ итгэмжлэгдсэн лабораторит илгээж, допингийн хариуг илгээсэн дарааллын дагуу танилцуулж эхэлсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *