Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нутагт урд шөнө газар хөдөлсөн тухай Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Тус сумын төвөөс хойд зүгт 34 километрийн зайд шөнийн 02:51:19 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.
Баянхонгор аймаг нь газар хөдлөлтийн 7-8 баллын идэвхтэй бүсэд тооцогддог байна. Сонирхуулахад, Баянхонгор аймгийн Их Богдын нуруунд 1957 оны 12 дугаар сарын 4-нд 8.1 баллын хүчтэй газар хөдлөлт болж байсан түүхтэй. Үүний улмаас 300 км газарт хагарал үүссэн үл мөр нь одоо ч бий. Энэ нь Монгол оронд болсон газар хөдлөлтүүдийн хамгийн хүчтэйд тооцогддог.