Categories
мэдээ улс-төр

Байнгын хорооны даргаар Б.Энх-Амгалан, П.Анужин, Г.Ганболд, Г.Тэмүүлэн, Ц.Цэрэнпунцаг нар ажиллахаар болов DNN.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Байнгын хороодын дарга нарыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ.

Байнгын хорооны даргын бүрэн эрхийн хугацаа нэг жил байдаг бөгөөд нэг удаа улираан ажиллуулж болдог.

Байнгын хороодын дарга нарын бүрэн эрхийн хугацаа дуусаж байгаатай холбогдуулан эрх баригч МАН-ын бүлэг энэ долоо хоногийн ээлжит хуралдаанаараа тэднийг улируулан сонгох, шинээр сонгох эсэхийг хэлэлцсэн. Улмаар ихэнхийг нь улирааж, заримыг нь шинээр сонгохоор болсон юм. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн энэ талаар хэлэхдээ “УИХ-ын есөн Байнгын хорооны даргын бүрэн эрх дууссан. Нэр дэвшүүлж тодруулахад баримтлах зарчим дээрээ тогтлоо. Энэ долоо хоногт тав, ирэх долоо хоногт дөрвөн Байнгын хорооны даргын асуудлыг шийднэ” гэсэн юм.

Үүний дагуу УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцлээ. Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан нарыг улираан ажиллуулахаар боллоо. Харин Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны даргаар Г.Ганболдыг шинээр сонголоо. Уг байнгын хорооны даргаар Т.Энхтүвшин ажиллаж байсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *