Categories
мэдээ нийгэм цаг-үе

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хуралдаан боллоо

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.

Хуралдаанаар Үндэсний их баяр наадмын Хүндэтгэлийн концертын найруулагч сонгон шалгаруулах асуудлыг танилцуулах, Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын арга хэмжээний бэлтгэл ажил, явцын мэдээлэл, Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын зохион байгуулах төсвийн зардал, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны салбар хороодын бүрэлдэхүүн батлах тухай асуудлыг тус тус хэлэлцлээ.

Хуралдаанаар Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолтын бэлтгэл ажлын явцын талаарх мэдээллийг Ерөнхий найруулагч Н.Наранбаатар өглөө. Энэ жилийн Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолт нийт есөн үзэгдэлтэй байх бөгөөд Монгол Улсын газар нутаг, ард түмэн, төр гэсэн өргөн утга агуулгатай байхаар төлөвлөжээ.
Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга С.Амарсайхан “Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын арга хэмжээ болон Хүндэтгэлийн тоглолтын үзэгдэл хоорондын залгааг маш тодорхой болгох, илэрхийлэх гэж буй санаа зорилгоо зөв гаргахад анхаарах, нээлтийн арга хэмжээг орой дахин тоглох учраас гэрэлтүүлгийн асуудлыг цаг алдалгүй шийдэх хэрэгтэй” гэдгийг санууллаа. Мөн энэ жилийн Үндэсний их баяр наадмыг гадаадын өндөр дээд хэмжээний зочид төлөөлөгчид үзэх тул улс орныхоо өв соёл, онцлог байдлыг энгийн ойлгомжтой байдлаар харуулахад онцгойлон анхаарахын зэрэгцээ зарим орны найрамдалт харилцааг харгалзан үзэж, үзүүлбэрүүдээ бэлдэхийг онцгойлон анхааруулсан.
Монгол Улсын Засгийн газраас Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг баталж, Монгол орныг нийт долоон бүс болгон хөгжүүлэхээр шийдвэрлэсэн. Энэхүү бодлоготой уялдуулан Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын арга хэмжээнд бүсүүдийн онцлог давуу тал, өв соёлыг тусгаж өгөх нь нэн чухал гэдгийг хуралдааны үеэр Шадар сайд онцолсон.

Өнөөдрийн хуралдаанаар Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн Үндэсний их баяр наадмын Хүндэтгэлийн концертыг зохион байгуулах найруулагчийн багуудын танилцуулгыг хийж, ирэх долоо хоногийн ээлжит хуралдаанаар сонгон шалгаруулалтыг эцэслэхээр тогтлоо. Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын арга хэмжээний эхний пробыг 06 дугаар сарын 15-нд үзэхээр тогтож, салбар хороод найруулагчийн багтаа дэмжлэг үзүүлж ажиллахыг үүрэг болголоо.

Categories
мэдээ улс-төр

Хангайн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Архангай аймагт болж байна

Хангайн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Архангай аймгийн Цэцэрлэг хотын “Ара арена” цогцолборт болж байна. Тус хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож “Бүсчилсэн хөгжлийн реформ” сэдвээр илтгэл тавилаа.

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн шинэ үзэл баримтлалаар Хангайн, Баруун, Хойд, Төвийн, Зүүн, Говийн, Улаанбаатарын гэсэн нийгэм, эдийн засгийн долоон бүс, тэдгээрийн хөгжлийн тэргүүлэх чиглэлийг баталсан. Хангайн бүсэд Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймаг багтдаг. Тус бүсийг “Уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүс” байхаар тусгасан юм.
Засгийн газрын 2025 оны нэгдүгээр сарын 14-ний хуралдаанаас Монгол Улсын бүсийн зөвлөлүүдийг байгуулж, бүс бүрд зөвлөлийн хуралдааныг зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

Хангайн бүсийн аймгууд тус тусдаа бус хамтарч хөгжих, шийдлээ том зургаар төлөвлөх, хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүд, тулгамдсан асуудал, онцлог, давуу болон сул талаа энэ үеэр нээлттэй ярилцана. Засгийн газрын гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ тус хуралдаанд оролцож байна, Хангайн бүс нутагт хариуцсан салбарт нь тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэнэ.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж байна

УИХ дахь Ардчилсан намын бүлэг даваа гарагийн \2025.04.14\ ээлжит хуралдаанаараа дараах асуудлуудыг хэлэлцэнэ.

– Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс 2025 оны хавар, намрын чуулганаар төвлөрч ажиллах гол сэдэв, хууль тогтоомжийн төслийн талаар танилцуулга мэдээлэл сонсох. Танилцуулга мэдээллийг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ахлах зөвлөх М.Чимэддорж, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зөвлөх А.Батпүрэв нар танилцуулна
– Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын дэд хороо байгуулах тухай хуулийн төслийн танилцуулгын мэдээллийг УИХ –ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Х.Тэмүүжин танилцуулна
– Төрийн албаны чиг үүргийг давхардуулсан асуудлаарх судалгааг УИХ-ын гишүүн С.Цэнгүүн танилцуулна

– Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн холбогдох хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээллийг УИХ-ын гишүүн Ө.Шижир танилцуулна

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ФОТО СУРВАЛЖИЛГА: “Жаргал, зовлонгоо хамтдаа туулах хань хамгийн чухал”-ыг илэрхийлэх “Амьдрахуй”

Хятадын алдарт зохиолч “Үй хуа” -гийн “Амьдрахуй” туужаас сэдэвлэн бүтээсэн “Амьдрахуй” постдрамын жүжгийг найруулагч М.Батболд дахин шинэчлэн найруулж, “Тусгаар тогтнолын ордон”-ны тайзнаа тоглож байгаа билээ.

Анх 1992 онд уншигчдын хүртээл болж, 10 гаруй хэлээр орчуулагдсан уг романаас сэдэвлэсэн анхны “Амьдрахуй” жүжгийн Фу Гүйн дүрийг МУГЖ Д.Баттөмөр бүтээгээд буй.

Соёлын хувьсгал, өөрчлөлт Фу Гүйн гэр бүлд хэрхэн нөлөөлж буйг уг жүжгээс харж болно.  Фу Гүй хар багаасаа жаргалдаа ташуурч, эцэстээ өөрт байгаа бүхнээ болон хайртай хүмүүсээ алдсан ч цааш тэмүүлэх Фу Гүйгийн амьдрал. Амьдралын үнэ цэн атга будаа ч үнэтэй гэдгийг өлсгөлөнд нэрвэгдсэн Хятадын ядуу тосгонд будаа ч байхгүй зовж буй түүний гэр бүлээс тодхон харж болно.  Мөн улаан, цагаан, хар бөмбөлөгтэй шийдэл шинэлэг, олон үйл явдлыг товч өгүүлэх аж.

Уянгалаг хөгжим, тайз дүүргэсэн хүнгүй гагцхүү гол дүрийн эхнэр, нөхөр хоёр чимээгүй орчинд туулж өнгөрүүлсэн амьдралаа ярилцацгаах төгсгөлийн хэсэг. Хэдий баян цатгалангаас тарчиг амьдрал руу уруудаж үр хүүхдээ алдсан ч гэсэн эцсийн мөчид тэд нэг нэгэндээ хайртай байсныг эхнэрийнх нь “Амьдрал надаас олон асуултыг асуухад хариулт нь зөвхөн чи л байсан” гэдэг үг жаргал зовлонгоо хамтдаа туулдаг хань хүнд хамгийн чухал нь байдаг гэдгийг илэрхийлэх аж.


ФОТО СУРВАЛЖИЛГААС ХҮРГЭЖ БАЙНА

 

 

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

ЗГ: Сэлбэ дэд төв анхны жишиг “20 минутын хот” болно

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны гуравдугаар сарын 26-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Нийслэлийн Шуурхай штабын VIII хуралдааны талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал танилцууллаа.

Тус хуралдаан энэ сарын 22-нд болж, “Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлт, дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл”-ийн явцын мэдээллийг хэлэлцэв.

Сэлбэ дэд төвийн төслийг Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 158 га, 2,206 нэгж талбарыг хамруулан хэрэгжүүлэхээр төлөвлөж, холбогдох арга хэмжээг 2020 оноос эхлүүлжээ. 45,610 хүн амд зориулан нийгэм, соёлын үйлчилгээний хэрэгцээг хот тосгоны барилгажилтын норм, дүрмийг баримтлан төлөвлөсөн бөгөөд анхны 20 минутын жишиг хот болох юм.  Сэлбэ дэд төвд 10,068 өрхийн 113 орон сууц, 17,7 км авто зам, 43 км явган зам, 28.9 км дугуйн зам, 3,6 га тоглоомын талбай, гурван сургууль, таван цэцэрлэг, эмнэлэг, спорт байгууламж, мөн нийт талбайн 30 хувьд ногоон байгууламж барихаар төлөвлөжээ.

Дэд төвийн барилгын ажлыг дөрвөн багц болгож эхний хоёр багцын тендерийг зарласан, ирэх долоо хоногт нээнэ. Дараагийн хоёр багцыг ирэх сарын эхний долоо хоногт зарлах ажээ.

Танилцуулгатай холбоотой шуурхай штабын гишүүд санал солилцож, гэр хорооллыг орон сууцжуулах ажлын хүрээнд “Газар чөлөөлөлтийн сан” байгуулахаар төлөвлөж энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Нийслэлийн Шуурхай штабын анхдугаар хуралдааныг 2025 оны нэгдүгээр сарын 14-нд хийж эхэлснээс хойш штабын хурлын үеэр Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн үүргийг хэрэгжүүлэх зорилгоор 15 тогтоол, 24 танилцуулга нийт 39 асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулж холбогдох шийдвэрийг гаргажээ.

Categories
мэдээ нийгэм

Шинжилгээний хариуг E-Mongolia-гаас хялбар авах боломжтой

Та өөрийн болон хүүхдийнхээ шинжилгээний хариуг E-Mongolia-гаас хэрхэн авахыг мэдмээр байна уу.

Дараах 5 алхмаар хялбархан авах боломжтой.

1. “Шинжилгээний хариу авах” үйлчилгээг хайна.

2. Үйлчилгээ авах товчийг дарна.

3. Өөрийн болон хүүхдийн нэрийг сонгоно.

4. Шинжилгээ өгсөн эмнэлгээ сонгоно.

5. Хариугаа харах, татаж авах, и-мэйлээр хүлээн авах боломжтой.

Categories
мэдээ спорт

Монгол үндэсний брэнд “Go mongolia” дэлхийн хөлбөмбөгийн тайзнаа

Английн хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг болох FA Cup-ын шөвгийн найм буюу Quarter Final шатанд Fulham багийн үндсэн өмсгөл дээр “Go Mongolia” брэнд байршин, дэлхийн хөлбөмбөгийн тайзнаа Монгол Улсыг сурталчилж байгааг дуулгахад таатай байна.

Энэ бол Монгол брэндийн хувьд том алхам төдийгүй, Монголын нэрийг олон улсад таниулах гайхалтай боломж юм.

Тоглолт энэ бямба гаригт буюу 3 дугаар сарын 29-ний өдөр Монголын цагаар 20:15 минутад эхэлнэ.

Categories
мэдээ улс-төр

Ардчилсан намын төлөөлөгчид БНХАУ-д албан ёсны айлчлал хийлээ

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Х.Ганибал тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бээжин хотноо албан ёсны айлчлал хийж байна.

Уг айлчлалын хүрээнд Ардчилсан намын төлөөлөгчид Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын XIV удаагийн Байнгын хорооны дэд дарга Ван Дунминь, Хятадын Коммунист намын Төв Хорооны Гадаад харилцааны газрын сайд ноён Лю Жяньчао (Liu Jianchao)-тай уулзалт хийлээ.

Уулзалтаар:

Улс төрийн намуудын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар санал солилцож, бүс нутаг болон олон улсын нөхцөл байдлын талаарх байр сууриа илэрхийллээ,

Мөн Хятадын шилдэг их сургуулиудад оюутан сургах, салбарын чадварлаг мэргэжилтэн бэлтгэх урт, богино хугацааны хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлд хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа.

Ардчилсан нам хөрш зэргэлдээ улс орнууд болоод Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогод түлхэц үзүүлэх улс төрийн намуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажилласаар байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУГТ Э.Цэндбаатар болон мэргэжлийн боксын шилдэг тамирчдыг хүлээн авч уулзлаа DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гавьяат тамирчин Э.Цэндбаатар болон мэргэжлийн боксын шилдэг тамирчдыг хүлээн авч уулзлаа.

Олон улсын мэргэжлийн боксын дөрвөн гол холбооны нэг болох Дэлхийн боксын холбооны (WBA) Төв Азийн аваргын бүсийн төлөөх тэмцээнд гавьяат тамирчин Э.Цэндбаатар Мексикийн тамирчин Педро Родригезийг ялж, аваргын зургаа дахь бүсээ зүүсэн юм.

Энэ тэмцээнд мөн гавьяат тамирчин Н.Төгсцогт болон манай таван боксчин дэлхийн чансаа дээгүүр тамирчидтай өрсөлдөж ялалт байгуулсан.

Бүх өрсөлдөгчөө ялж, монгол хүний тэсвэр хатуужил, ид хавыг гайхуулан, бэрхшээлийг давж, зорьсондоо хүрч чаддагийг харуулсан тамирчдад Ерөнхийлөгч баяр хүргэж, спортын улам өндөр амжилт хүсэн ерөөлөө. Э.Цэндбаатар энэ удаа ялснаар тавдугаар сард Лос Анжелес хотноо болох Дэлхийн аваргат өрсөлдөх эрхийн төлөөх тэмцээнд оролцох болзлоо хангаад байна.

Тэрбээр, багаараа АНУ-д бэлтгэлээ базааж, дүү тамирчдаа дэмжин, зөвөөр үлгэрлэж, эх орондоо мэргэжлийн боксыг хөгжүүлэхийг зорьж байгаагаа хэллээ. Мөн Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр тэмцээн зохион байгуулбал хүүхэд, залуус боксоор хичээллэж, амжилт гарган, эх орныхоо нэрийг дэлхийд дуурьсгах бүрэн боломжтой гэж үздэгээ илэрхийлж, дэмжлэг хүслээ.

Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулсан “Night of Champions Ulaanbaatar-2025” тэмцээний бүх тасалбар зарагдаж, шууд дамжуулалтыг нь 150 гаруй мянган хүн үзсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ DNN.mn

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд (2025.01.24) УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн төсөл өргөн барилаа.

Жагсаал, цуглаан зохион байгуулах журмын тухай хуулийн хэрэгжилтийн талаарх олон нийтийн хэлэлцүүлэг, нэр бүхий УИХ-ын гишүүдийн санаачилсан Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгасан зарим асуудлыг үндэслэн, хуулийн төслөө боловсруулсан талаар УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танилцууллаа.

Хуулийн төсөлд ямар ч асуудлаар жагсаал, цуглаан хийж болохоор нээлттэй байх, аяндаа бий болсон жагсаалыг мэдэгдэл хүргүүлсэн жагсаалын адил хүлээн зөвшөөрөх, бүртгүүлэх нэртэй боловч зөвшөөрөл авдаг тогтолцоог халж, мэдэгдэл хүлээн авах, хариу өгөх, хууль бус жагсаал, цуглааныг албан тараах эрх бүхий этгээд нь Засаг дарга буюу улс төрийн албан тушаалтан байгааг цагдаагийн байгууллага, тухайн шатны Засаг даргын Тамгын газар хэрэгжүүлэхээр өөрчлөх, жагсаал, цуглааныг сурвалжлах, мэдээлэх эрхэд хязгаарлалт тавихгүй байх зэрэг зохицуулалтыг тусгасан байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.