Categories
үндэсний-бөx

Түрүү бөхөд 10.000 ам.доллар, үзүүр бөхөд 5.000 ам.доллар гардууллаа DNN.mn

Азуре Коал Монгол Майнинг” ХХК-иас Үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдаанд ес даван түрүүлсэн Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, Алдар спорт хороо, Бөхбилэгт дэвжээ, Нутгийн буян группийн бөх, шинэ арслан Мягмарын Бадарчид 10.000 доллар, үзүүрлэсэн Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, Алдар спорт хороо, Их Монголын хүчтэн дэвжээ, Нутгийн буян группийн бөх, шинэ гарди Цэдэнсодномын Бямба-Отгонд 5.000 доллар тус бүр гардуулан өглөө.

Уг шагналыг “Азуре Коал Монгол Майнинг” ХХК-ийн Олон нийттэй харилцах албаны дарга, МУГЖ Л.Баттулга, МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав, гүйцэтгэх захирал И.Доржсамбуу нарын хамт гардуулан өглөө.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Categories
нийгэм цаг-үе

П.Сайнзориг: Улсын даян аварга Н.Батсуурь, улсын арслан Ц.Содномдорж нар барилдааны үр дүнтэй маргаагүй DNN.mn

Үндэсний их баяр наадмын долоогийн даваанд даян аварга Н.Батсуурь, улсын арслан Ц.Содномдорж нар учраа тааран барилдсан.

Гэвч барилдааны үндсэн 20, золгох 20, тэгш барьцын 20 минутын хугацаа дууссан учир хөлийн цэцийн шийдвэрээр даян аварга Н.Батсуурь давсан юм. Энэ нь наадамчин олны эгдүүцлийг төрүүлээд буй. Учир нь наадамчид цэцийн шийдвэрээр бус дахин барилдуулах ёстой хэмээн үзэж байгаагаа илэрхийлцгээсэн билээ.

Энэ талаар ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг мөн өөрийн байр сууриа олон нийтийн сүлжээн дэх хаягтаа илэрхийлэн бичжээ. Тэрбээр “Улсын даян аварга Н.Батсуурь болон Улсын арслан Ц.Содномдорж нарын барилдаан дүрмийн дагуу явагдсан. Аль аль барилдааны үр дүнтэй маргаагүй. Арслантай миний бие болон салбар хорооны гишүүд уулзсан, арслан Ц.Содномдорж дүрэмтэй холбоотой маргаан байхгүй гэж байна.

Зүлэг ногоон дэвжээн дээр бие биедээ зохисгүй үг хэллэг хэлсэндээ бие биенээсээ уучлал гуйсан болно оо, барилдааны дараа.

Бөхчүүд рүү дайрч давшлахгүй байхыг хүсье дээ, наадамчин олноосоо. Одоо үзүүр, түрүүний барилдаан үлдлээ. Та бүхэн сайхан наадаарай” гэжээ.

Categories
нийгэм үндэсний-бөx цаг-үе

Ц.Бямба-Отгон Улсын гарьд цолны болзол хангалаа DNN.mn

Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны наймын даваанд Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, Улсын харцага Ц.Бямба-Отгон Увс аймгийн Ховд сумын харьяат, Даян аварга Н.Батсуурийг давж, Монгол Улсын гарьд цолын болзлыг хангалаа.

Мөн Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, Улсын гарьд М.Бадарч Улсын аварга О.Хангайг өвдөг шороодууллаа.

Ийнхүү Улсын гарьд М.Бадарч, Улсын харцага Ц.Бямба-Отгон нар Үндэсний их баяр наадмын түрүү булаалдахаар болж байна.

Categories
нийгэм цаг-үе

Д.Тогтохжаргал, Л.Отгонбаатар, Г.Ганхуяг, С.Сүхбат нар улсын начин цолын болзол хангалаа DNN.mn

Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваа үргэлжилж байна.

Тус даваанд Архангай аймгийн Хашаат сумын харьяат, Аймгийн арслан С.Сүхбат Улсын заан Д.Анарыг, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, Цэргийн арслан Л.Отгонбаатар Улсын гарьд Б.Гончигдамбыг өвдөг шороодуулж, тав даван Улсын начин цолын болзол хангалаа.

Мөн Увс аймгийн Өндөрхангай сумын харьяат, Аймгийн арслан Д.Тогтохжаргал Улсын аварга С.Мөнхбатаар, Ховд аймгийн Булган сумын харьяат, Аймгийн арслан Г.Ганхуяг Улсын гарьд Ө.Бат-Оршихоор тус тус тав давж Улсын начин цолын болзлыг хангаад байна.

Categories
нийгэм цаг-үе

Дархан аварга Г.Өсөхбаяр аймгийн арслан Э.Мөнхжаргалд өвдөг шороодлоо DNN.mn

Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны гурвын даваа үргэлжилж байна.

Тус даваанд зодоглосон Увс аймгийн Ховд сумын харьяат, Даян аварга Н.Батсуурь Аймгийн заан Ч.Хасчулуугаар, Увс аймгийн Давст сумын харьяат, Улсын аварга П.Бүрэнтөгс Аймгийн арслан Ё.Эрдэнэжаргалаар, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Улсын аварга Г.Эрхэмбаяр Улсын начин А.Даваанямаар, Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, Улсын аварга С.Мөнхбат Аймгийн заан Э.Дарханбатаар, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын харьяат, Улсын аварга О.Хангай Аймгийн харцага Т.Түвшинтулгаар тус тус гурав давж, наадамчин олноо баясгалаа.

Харин Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Дархан аварга Г.Өсөхбаяр Аймгийн арслан Э.Мөнхжаргалд өвдөг шороодож, энэ жилийн Үндэсний их баяр наадмын барилдаанаа өндөрлөлөө.

Categories
нийгэм туслах-ангилал

Зүсэр бороотой зуны өдрүүд DNN.mn

Зүсэр бороотой зуны өдрүүд үргэлжлэх нь. Гандуу байсан газруудад ган тайлаад сайхан байна аа. Бороо наадам хүртэл орох цаг агаарын мэдээ хараад сэтгэл өег байна. Хүй долоон худгийн цэнхэр хөндийд зулзаган ногоо хэнзэлж манан буун наадмын хурдан хүлгүүдийн түмэн туурайн чимээ битүү бүгд нүргэлэн тоосгүй наадах нь.

Хөх Монголын хөндий шилүүдэд тариа чив чимээгүй ургаж мал таргалан голио царцаа шаргин сайхан зун болох нь ээ. Монголын зун бороо орох нь бурханаас илгээсэн бэлэг билээ л. Хур усан цагтаа бууж амьтай болгон үржин өсч, байгаль эхийн өгөөмөр хишигт цатгалдан шандуурч үндэстэй болгон урган төлжих нь зун цагийн жам юм. Ай энэ үед их талуудын амар амгалан ноёлж араатан хүртэл амьтан барьж идэх нь бараг үгүй болдог. Оддын чуулган тэнгэрийн заадас газарт буусан шиг ойртон тодорч шөнийн шувуудын дуулалдах, талын энгээр тархан бэлчсэн адуун сүргийн тургилах, хааяа янцгаах чимээнээс өөр чимээ үгүй алдран агь таанын үнэр хамар цоргин ханхална.

Монголын заяа их гэж дэмий ч нэг ярьдаггүй аж. Саяхан л хавсарга тавьж шар шороон шуурга тэнгэр баганадан, гандуу цагаан тал хохилзон “зун болох нь уу” гэж арга нь барагдсан хүмүүс дэмий л бие биенээсээ сураглан байсан сан. Одоо тэгвэл торгон ногоон зун хар нялхаараа эхэлж байна. Тэнгэр бурхан хайр хишгээ харамгүй хүртээх нь.

Нүүдэлчдийн цагийн сайханд хийдэг наадмын цуурай аль хэдийнэ нүргэлээд эхэлчихсэн байна. Залгаад их амралтын өдрүүд айсуй. Амрах цагтаа амарсан шиг амарчихаад, ажиллах цагтаа ажилласан шиг ажиллах нь нүүдэлчдийн удам монголчуудын зан билээ л.

Categories
нийгэм цаг-үе

Б.Ганбаатар: Аман хүзүүд орсон шүдлэнг түрүүлсэн гэж шийдвэрлэлээ DNN.mn

Үндэсний их баяр наадмын шүдлэн насны морьдын уралдаантай холбоотой шүүмжлэл олон нийтийн сүлжээнд өрнөсөн.

Түрүүлж явсан үрээг морь бариач хааж, давхисаар аман хүзүүд орууллаа гэх маргаанд Хурдан морины салбар хорооноос тайлбар хийж, шийдвэрээ танилцууллаа.

Хурдан морины салбар хорооны орлогч дарга Б.Ганбаатар “Манай салбар хороо хуралдаж, шүдлэнгийн уралдааны шийдвэрийг гаргалаа. Бид барианд орж ирж буй морьдын бичлэгийг нягталж үзээд асуудлыг шийдсэн. Үүнийг хоёр уяач хоёулаа хүлээн зөвшөөрсөн.

Амдаж давхисан маягтай харагдсан учраас морь бариачийн буруу байна. Санаатай үйлдэл биш гэж өөрөө хэлж байсан. Гэхдээ шарга морийг тосож аваад барианд оруулж байгаа мэтээр нийтэд харагдсан. Ингээд зөв талаар нь хар үрээ орсон.

Шарга үрээний эзэн З.Мэндсайхан татгалзсан өргөдлөө өгсөн. Өөрөөр хэлбэл түрүүлсэн шүдлэнгээсээ уяачийн хувьд татгалзаж байна гэдэг өргөдлөө ирүүлсэн.

Түүнчлэн морь барьсан хүнд хариуцлага тооцож байгаа. Зурхайд гишгэсэн хойно нь морио барьж айраг, түрүүг нь ил тод шалгаруулах ёстой. Иймд аман хүзүүд орсон шүдлэнг түрүүлсэн гэж шийдвэрлэлээ” хэмээн мэдээлэв.

Categories
нийгэм онцлох-нийтлэл

НААДАМ-2023 АЗАРГА: Увс аймгийн Зүүнговь сумын харьяат алдарт уяач Б.Норовсамбуугийн хээр азарга түрүүллээ DNN.mn

Үндэсний их баяр наадмын азарга насны хурдан морьд барианы зурхай руу орж ирлээ.

Энэ жил 123 азарга тоосоо өргөхөөр бүртгүүлснээс 45 нь хасагджээ.

Үндэсний их баяр наадмын азарганы уралдаанд Увс аймгийн Зүүнговь сумын харьяат Монгол Улсын алдарт уяач Б.Норовсамбуугийн хээр азарга түрүүллээ.

Үүний араас аман хүзүүнд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул Монгол Улсын тод манлай уяач Д.Даяндэмидийн азарга хурдлав.

Айргийн гурав: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Монгол Улсын тод манлай уяач Т.Ууганбаярын уулс хүрэн

Айргийн дөрөв: Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат Х.Аминхишигийн хүрэн халзан

Айргийн тав: Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уяач Ц.Буянбаатарын хүрэн халзан тус тус орлоо.

Хурдан хүлгүүд 22 километр замыг туулсан юм.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал үндэсний-бөx

Г.Өсөхбаяр: Бөх гэдэг дандаа давахын нэр биш шүү дээ DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС ДАРААХ НИЙТЛЭЛИЙГ ДАХИН НИЙТЭЛЖ БАЙНА…


-МОНГОЛ ТӨРИЙН НААДМЫН ЗҮҮНИЙ МАГНАЙД БОСНО ГЭДЭГ САЙХАН-

Архангай аймгийн Бат­­цэнгэл сумын харьяат Монгол Улсын даян авар­гагавьяат та­мирчин Гэ­лэг­жам­цын Өсөх­баяртай ярилц­лааӨнөө цагийн бөхийн маг­най болсон хүчит аварга­тай наад­мын бэлтгэл дээр нь очижТуул голын хө­вөөнд ярилц­сан юмӨсөхөө аваргатай Буур Жамъян өвөөгөөс нь улбаа­лаад монгол бөхийн өнөөгийн өндөр­лөгт хүр­сэн бүхий л цаг үенаад­муудынх нь ту­хай хөө­рөлд­сөнХарин бид хоёрын яриа улс төрөөс бүр тодруул­балЕрөнхий­лөгчийн сонгуу­лиас ангид бол­сон гэдгийг тодотгох нь зөв болов уу.


Яриагаа наадмын бэлт­гэлээс эхэльеБэлт­гэл ерөнхийдөө жигд­рэх тал руугаа орж байна уу?

-Архангай аймгийн “Бөхбилэгт” дэвжээний­хэн БХЯ-ны харьяа “Най­ман шарга” амралтад гу­рав дахь жилдээ бэлтгэлд гараад байна. Баянзүрх хайрханы­хаа өвөр, Туул голынхоо хөвөөг бараа­даад сайхан байна аа. Бөхчүүдийн бэлт­гэл сур­гуу­лилт, өнгө ерөн­хийдөө жигдрэх тал руугаа орчих­сон.

Энд чинь “Бөхбилэгт” дэв­жээ­нээс гадна, Сэлэнгэ, Өм­нө­го­вийн бөхчүүд байгаа. Дээр нь “Алдар” спорт хо­роо­ны тамирчид гээд ная шахам бөхчүүд байна даа. Миний бие өмнө нь Сүүж уулын ам­рал­тад бэлтгэлд гардаг бай­сан. Монгол төрийн наадмын гур­ван түрүүг тэндээс хүртсэн бай­даг. Олон жилийн уламж­лалтай, бөхчүүдэд ээлтэй, энергитэй сайхан газар шүү. Налайхын ардхан байх “Най­ман шарга” маань ч ээл буя­наа харамгүй хайрлаж бай­гаа.

Танай галынхан өнгө­тэй байгаа нь мэдрэгдэж байнаТантай зорьж ирж уулзсаных өвөөгийн тань тухай асууяБуур аваргаас улбаалаад яриа хөөрөө маань ундарна даа?

-Өвөөг минь бөхөд хайр­тай, бөхөө дээдэлдэг монгол түмэн мэднэ дээ. Ардын зас­гийн анхны аварга, монгол төрийн наадамд хоёр тү­рүүлсэн хүчтэн шүү дээ. Улсын даян аварга цол хүртэж, бүх Монгол даяар “Буур” хэмээн алдаршсан алдар цуутай, домог болсон бөх байлаа. Би бол тэр хүний ганц охиноос нь төрсөн хүү юм.Тийм л хүний үр удам болж, монгол бөх хэмээх түүх соёлын гайхамшигт ертөнцөд хөл алхаж нэр­тэй зүстэй яваадаа бахарх­даг. Өвөө минь бөхөд өндөр амжилт үзүүлснээс гадна хүнийхээ хувьд жудагтай, олонтой явсныг нутаг нугынхан нь үе дамжин дурсацгаадаг. Миний бие өвөөгөө хүнийх нь хувьд ч, бөхийнх нь хувьд ч шүтэж биширч явдаг аа.

Буур аварга ТариатЦа­хи­рын хүнХарин та Бат­цэн­гэлд төржтэр ус нутгаар овоглодогТаныг төрөхөд өвөө тань “Лу гүний Вандан аваргын нутаг манай удамд нэг бөх хүү заяалааАр­га­гүй ээВандан аварга бол намайг төрийн наадамд анх дагуулж очиж байсан буян­тай хүн” гэж ихэд бэлгэ­шээ­сэн гэдэгҮүнээс ан­заа­­рахуйд аварга хүн цаа­наа­саа төрдөг юм байнаэнэ хорвоо ертөнц дээр зүгээр ч нэг ирдэггүй юм байна гэх бодлыг өөрийн эрхгүй төрүүлдэг шүү?

-Би чинь дээрээ таван эгчтэй. Манай аав Тариатад сум нэгдлийн санхүү, эдийн засагчаар ажиллаж байгаад Батцэнгэл суманд томилол­тоор очжээ. Тэгэхэд өвөө минь ихэд баярлаж “Лу гүний Ван­дан аваргын маань нутаг ганц охинд минь хүү заяах байх аа” гэж хэлж байжээ. Үнэхээр өвөөгийн хүсэл биелж далан гурван оны өвөл миний бие Батцэнгэлд мэндэлсэн. Би чинь Батцэнгэлд эхийнхээ хэвлийд ирж байсан хүн юм. Батцэнгэл бол бөхийн өлгий болсон нутаг. Далан гурван онд би, далан долоон онд миний дүү улсын харцага Батбаяр төрсөн дөө. 1924 онд өвөө минь Архангай аймгийн наадамд “Монгол хүү” кинонд тоглодог Лундаа арслантай барилдаж түрүүлээд улсын наадамд зодоглох эрх олж авсан юм билээ. Тэгээд Ван­дан аваргыг дагаад хан уулын ар, хатан Туулын хөвөөнөө ирж зодогложээ. Анх зодоглосон жилээ Хал­хын гурван босоотой их шө­вөгт үлдсэн гэдэг. Тэр нь Вандан аварга, хан Хэнтийн босоо Самдан аварга, Хөвс­гөл нутгийн хүчит бөх босоо Шагдар нар байжээ. Босоо Шагдарыг нь их шөвөгт уна­гаад босоо Самдантай нь түрүү үзүүрт шалгаран тахи­маа өгсөн түүхтэй. Тэрээр далан есөн онд өөд болсон. Тэгэхэд би тав, зур­гаан нас хүрчихсэн байсан болохоор өвөөгөө сайн мэд­нэ. Эмээгээ ч мэднэ. Гарам­да­гий гэж сайхан буурал бай­лаа. Өвөө намайг цэцэрлэгт хүргэж өгөөд орой авдаг байв. Цэцэрлэгээс тарахад баав­гай­тай чихэр хоёрыг өгнө. Түү­ний нэгийг өвөөдөө өгдөг, тийм л хүүхэд байлаа. Тэгж л би гэдэг хүн Монголын домог болсон Буур аваргын өвөр дээр эрхэлж өссөн дөө.

Таныг алдар цуутай бөх болжнэгэн цагт Монгол бөхийн дэвжээг чимнэ гэд­гийг өвөө тань зөнгөөрөө мэдэж байжээ. “Миний зээ хүүд тус дэм болоорой” хэмээн Мөөеө аваргад за­хиж үлдээсэн гэрээс ч бас бий дээ?

-Алсын бодолтой, холч ухаантай хүн байсан нь Мөөеө аваргад захисан тэр гэрээсээс мэдрэгддэг. “Миний зээ хүүг хэрвээ бөх болоод гараад ирвэл тусалж дэм­жээ­рэй” гэж хэлсэн байгаа юм. Харин аав, ээжид болохоор “Хорин нас хүртэл нь барил­дуулж болохгүй шүү” гэж хэл­сэн байдаг. Бага балчиртаа бэртчих вий гэж бодсоных. Гайгүй шиг бие хаатай болох байх аа, сайхан барилдаад байвал барилдуулна биз ээ. Нэг их олигтой амжилт үзүү­лэх­гүй бол заавал барил­дуу­лах гэж шахаж шаардсаны хэрэггүй биз ээ хэмээн аавд аминчлан хэлж байсан ч гэдэг шүү. Ийм л сургамж захиасууд өвөөгөөс минь уламжлагдаж ирсэн дээ.

Танай аав Гэлэгжамц гуайн “Буур аварга” гэж сайхан ном байдагУг ном­ноос аав тань монгол бөхөд ямар их хүндэтгэлтэй хан­даж ирсэн нь мэдрэгддэгБөхөд тэгж л чин сэтгэ­лээ­сээ хандсаны буян өөрт нь ирж аварга хүүтэй болсон болов ууТа аавынхаа ту­хайудам гарлынх нь тухай ярихгүй юу?

-Ерэн гурван онд манай аймгийн 70 жилийн ой боло­ход аав “Буур аварга” гэсэн номоо гаргасан. Өвөөтэй дө­чөөд жил айл аймаг явж, амь нэг байсан болохоор маш сайн мэдэх хүн ерөөсөө ми­ний аав л даа. Бөхөд үнэ­хээр сэтгэл зүрхнээсээ хайртай, бөхийн ёс уламжлал, жаяг дэгийг гүн гүнзгий ойлгодог хүн шүү дээ. Өвөө аав хоёр хэн хэндээ бүр уусчихсан шиг санагддаг. Өвөөгийн байр байдал, зан төрх, олонтой явсан хүнлэг чанар тэр бүгд аавд минь хадгалагдсан. Хү­мүү­ний амьдралын тэрхүү нан­дин бүхнийг үр хүүхэд бидэндээ өвлүүлсэн, ийм л юм. Өөрөө Эрдэнэмандал сумын унаган хүн. Аав нь Цэвээн гэж морь сайхан уядаг, залуудаа барилдаж ч явсан, бөхийн цол морины цолыг гайхмаар дууддаг тийм хүн байсан. Би бас өвөөгөө мэд­нэ.

Та Буур өвөөгийнхөө захиснаар хорин нас хүрч барилдсан уу?

-Тэгэлгүй яахав. Арван хэдтэй байхдаа их спортоор хичээллэж байв. 1989 онд Архангай аймгийн төвийн есдүгээр ангид байхдаа олон улсын хэмжээний мастер Чой­­жилын Буян гэж баг­шийн­хаа бөхийн секцэнд орж, тэр хүний гараас спортын гараа­гаа эхэлсэн. 1990 онд арав­ду­гаар ангиа төгсөөд Улаан­баатар хотод ирсэн. Чөлөөт бөхийн залуучуудын улсын шигшээ баг гэж байлаа. Хө­дөө­гийн бор хүү намайг уг шигшээ багийн хамт олон багш дас­гал­жуулагчид хүлээн авч, ца­лин хөлс олгож бөхийн зам мөрийг минь эхлүүлсэн. За­луу­чуудын шигшээд гурав, дөрвөн жил бэлтгэл хийж сая нэг хүний гарын ая даахтай болсон доо. Тэгээд л ерэн гурван оноос үндэсний бө­хөөр хичээллэж эхэлсэн түүх­тэй.

Ерэн дөрвөн оны намар шиг билээШ.НамхайШ.Лув­санжамбаа авар­гуу­дын нэрэмжит барил­даанд та залуу бөх шөвгийн дө­рөвт үлдэж, “Буур авар­гын зээ хүү” гэж анх дуудуулж байсан санагдана?

-Тийм шүү, тэгэхэд айм­гийн арслан цолтой, улсын цолонд хараахан хүрээгүй байсан. Тэр барилдааныг би бас сайн санаж байна. Ингэ­хэд намайг тавдугаар ангийн сурагч байхад манайд хуучин Соёлын яамны сайд байсан Пүрэвийн Даваасамбуу гуай очиж байв. Сүүлд Бөхийн холбооны дэд тэргүүнээр ажиллаж байсан. Тэр хүн бөхийн төлөө зүрх сэтгэл, амь амьдралаа зориулсан нэгэн. Олон ч залуучуудыг бөхийн дэвжээнд хөтөлсөн байдаг. “Буур аваргын зээ байх ёстой” гэж л манайд очсон байх. Бүр эрж сурч байгаад очсоныг санаж бай­на. Дэвтэр дээр харан­даа­гаар миний өндөр, жин зэр­гийг тэмдэглээд, на­майг ха­райл­гаж, гүйлгэж үзээд явж байв. Тэрхүү 12 мөнгөний дэвтэр одоо ч на­дад хад­га­лаг­даж байдаг. Тэр хүний буянаар Залуучуудын шиг­шээ багийн тамирчин болж Нямдаваагийн Ганбаа­тар багшийнхаа гар дээр ирсэн түүхтэй. Ерэн онд ний­гэм цаг үеийн байдал, ард иргэдийн ахуй амьдрал ямар байлаа. Хөдөөнөөс дөнгөж ирээд байсан надад мөнгө төгрө­гөөс аваад гачигдах зүйл юу эс байх билээ. Гутлын үйлдвэ­рийн дарга Чимэд­рэг­зэн гэж манай Архангайн Өгий­нуу­рын хүн надад их тус болсон. Цалин хөлстэй болс­ноор амьдралд минь эргэлт өөрч­лөлт орж, бэлтгэл сур­гуу­лилт хийхэд ч урам зориг нэмэгд­сэн нь мэдээж. Энэ ач буяныг дандаа санаж, баяр­лаж яв­даг. Тэгэхээр би гэдэг хүн анх гутлын үйлдвэрийн бөх бай­сан байгаа биз. Энэ мэт олон сайхан хүний сэтгэл, итгэлийн дэмээр өнөөгийн өндөрлөгт хүрчээ.

Та ерэн таван онд Мөөеө аваргаар тав давж начинулмаар шууд долоо даван заан цол хүртсэнӨөрийгөө цолонд хүрнэ гэд­гээ мэдэж байв уу?

-Юм гэдэг сонин л доо. Ерэн таван оны наадмын өмнөх Их сорилго барил­даанд миний бие одоогийн улсын гарьд И.Доржсам­буу­тай барилдаж байгаад мө­рөн­­дөө гэмтэл авсан юм. Тэгээд наадмын бэлтгэл дээр бараг л зодог шуудаг өм­сөө­гүй. Гэхдээ жилийн бэлтгэл маань ерөнхийдөө гайгүй байсан юм болов уу даа. Өмнөх жил нь дөрвийн да­ваанд Ж.Намжил­дорж хар­цагад унаж байсан. Цаг нар­гүй бэлтгэл хийж байж л амжилтад хүрэх юм байна гэдгийг ойлгосон нь мэдээж.

Ерэн таван онд намайг гуравт Ж.Чойжилсүрэн арс­лан, дөрөвт Ч.Гочоосүрэн заан гээд нутгийн минь бөх­чүүд амлаж даваа ахиулсан. Ингээд тавын даваанд Ж.Мөн­х­бат аварга амлаж улсын цолны босго алхуулж байлаа. Мөөеө аварга надад хэлдэг байсан.

Юу гэж?

-“Чамайг дөрөв даваад гараад ирвэл би авна. Ер нь чи тавын даваа хүртэл бодох хэрэг байна уу. Зургаа, до­лоо­гийн даваагаа л бод. Зур­гаад Сумъяабазартай, до­лоод Гантогтохтой л тулна даа” гэж захиж байв. Нээрээ ч аваргын хэлсэн ёсоор би зургаад Сумъяатай, долоод Гантогтохтой тунасан даа. Тэр хоёртой барилдах сэтгэл зүй болоод барилдааныг Мөөеө багш тэгж ихээ эрт миний толгойд суулгаж өгсөн. Аварга гэдэг үнэндээ аварга л байдгийг тэгэхэд ойлгосон доо. Улсын өндөр цолонд хүрнэ гэдэг өөртөө итгэх итгэл төрж, басхүү хариуцлага хү­лээж эхэлдэг юм билээ. Үнэ­хээ­рийн баяр баясгалан ав­чирд­гийг мэдэрсэн. Заан цол­ныхоо тэмдгийг ээжийнхээ урлаж өгсөн хоргой эмжээр­тэй цэнхэр даавуун тэрлэгэн дээр зүүгээд алхаж явсны бахтайг хэлээд яахав. Мөөеө аварга тэргүүтэй бөхчүүд наадмын орой манайд ирж, хэдэн эгч нар минь цуг­ла­чих­сан. Ээж минь уйлаад л, аавын баярлаж байгаа гэдэг жигтэйхэн. Үүр цайтал ярьж хөөрч, айргаа ууж, наадмаа ярьж баяр бахдалд умбаж байснаа мартдаггүй шүү.

-“Зургаан залуу зааны үе” гээд л манайхан ярьдагТа хэд монгол бөхийн хөгж­лийг нэгэн түвшинд аваач­сан болов ууҮнэхээр хэн хэнийгээ ирлэсэн хурц тон­го­ргууд байжээ?

-Хоорондоо ана мана үзэлцэж, унаж давж явсан он жилүүдээ эргээд бодохоор сайхан санагддаг. Хүмүүс зургаан залуу зааны үе гэж хэлэхэд нь нэг л дотно санаг­дах нь бий. Үнэндээ монгол бөхийн дэвжээнд нэгэн үед яалт ч үгүй хамт гарч иржээ. Ухаандаа, 1994 онд Ц.Цэ­рэн­пун­цаг, Б.Гантогтох хоёр, да­раа жил нь би, ерэн зур­гаан онд манай Сумъяа, ерэн до­лоон онд А.Сүхбат, ерэн есөн онд Б.Ганбат гээд бүгд цуваад заан цол хүртэж бай­сан. Ин­гээд 2000 оны долоогийн даваанд Бат-Эрдэнэ аварга, Мөнх-Эрдэнэ арсланг амлаж бид зургаа тунаж байлаа. Тэгээд цолны эрэмбээрээ Пунцагаа Гантогтохыг, би Ганбатыг амлаж, Сүхбат Сумъяа­базар хоёр тунаж бай­сан. Яагаав, Сүхбат Сумъяаг нисэлттэй гар ачиж унагасныг манайхан мэднэ. Ерэн есөн оны зургаагийн даваанд Гантогтох, Сумъяа, Сүхбат бид дөрөв мөн л тунаж хүч шавхсан барил­даа­нууд болж байсан. Одоо бич­лэг энэ тэр харахад үнэн­дээ түргэн шуурхай барилддаг байж. Ямар ч олон угсраа мэх хийдэг байсан юм бэ. Өрсөл­дөгч нь хичнээн сайн байна тухайн хүн тийм хэмжээгээр амжилт үзүүлэх нь мэдээж. Бид бол нэгэн цагт монгол төрийн дэвжээнд хөл тавьсан минь аз л байхгүй юу. Үнэхээр хор шар буцалсан, өөрс­дий­гөө бүрэн шавхсан, тамир тэнхээгээ барсан, мориор бол хэн хэнийгээ тэлсэн тийм л тулаануудыг хийдэг байжээ. Уул нь бидний үед зургаан заанаас гадна Д.Бумбаяр, И.Доржсамбуу, Ч.Батзориг, М.Жамъянпүрэв, Ц.Мяг­мар­сү­рэн, О.Одгэрэл гээд бас л иртэй заан, начингууд бай­сан. Гэвч тэдэн дундаас бид зургаа хэн хэнийгээ “ураад” гарч ирсэн хэрэг л дээ.

-2002 оны наадамд та анх түрүүлсэнЕсийн да­ваанд Б.Гантогтох гарьдтай барьц сонгож барилдаад түрүүлэхэд ард түмэн ша­вай­гаа ханатал баярлаж би­лээ?

-Би чинь ерэн таван онд заан болоод 2002 он хүртэлх долоон жилийн хугацаанд заан цолтой зодоглосон. Ту­хайн он жилүүдэд наадамчин олон намайг түрүүлж арслан цолонд хүрнэ гэж битүүхэн хүлээдэг байж. Тэр хугацаанд би заан цолоо хоёр ч удаа баталсан байдаг. 2001 онд бүр найм давж шөвгөрсөн бай­даг. Барилдааныхаа ам­жилтыг харсан ч, үеийн­хэн­тэй­гээ өөрийгөө харьцуулсан ч надад боломж байна гэдэг нь мэдрэгдээд байсан л даа. Ингээд 2002 оны наадамд зодоглосон, түрүүлсэн. Бах­дам сайхан амжилт гаргасны дараа хүмүүс ихэвчлэн баяр хүргэе гэж хэлдэг. Б.Ган­тог­тох­той үлдэж түрүүлсэн тэр жил хүмүүс “Баярласан шүү” л гээд байсан. Тэр үг надад их ойр, бүр нэг сэтгэл хөд­лө­хөөр сонсогддог байлаа. Олон түмний хүслийг бие­лүүлж, баяр бахдалыг нь тө­рүүл­нэ гэдэг сайхан юм би­лээ. Бөхийн дүрмийн дагуу Ган­тог­тохтой барьц сон­го­хоор шодоход миний талаар таардаг юм. Тэгтэл цэнгэлдэх тэр чигээрээ л шуугиад яв­чих­сан. Их үерийн ус шиг халгиад ирсэн нь мэдрэгдсэн шүү.

-2003, 2005 онуудад өөрийн найз Д.Сумъяа­ба­зар­тай үлдэж түрүүлсэнЗарим нэг жил нь найздаа өгчихдөг ч юм билүү гэх бодол төрж байсангүй юуЕр нь дотнын найзтайгаа төрийн наадмын түрүү бу­лаал­даж аварга цолны тө­лөө барилдах халгамаар биз?

-Сумъяатай хот орж ирээд л үерхэж нөхөрлөсөн. Үй зайгүй найзууд. Гэвч наад­мын дэвжээн дээр яс үздэг хоёр доо. Хэзээ ч нэгэндээ буулт хийн худлаа барилдаж явсангүй. Түүний өөрийнх нь чанар, бөхийн жудаг ч юм уу даа. Надад нэг ч удаа “Найз­даа өгчихөөч” гэж хэлж үзээ­гүй юм. Түүнд би баярладаг. Хэрвээ хэлсэн бол хэцүү шүү дээ. Бид хоёрын дунд ямар­хан барилдаанууд болж байс­ныг наадамчин олон мэд­нэ дээ.

Та 2003 онд түрүүл­чи­хээд бөхийн дэвжээнд мөр­гөж байлаа, 2005 онд тү­рүүл­чихээд аавыгаа тэв­рээд уйлж байлаа

-2003 онд түрүүлж, үнд­сэн­дээ улсын баяр наа­дамд хоёр манлайлаад Монгол Улсын аварга цолонд хүрнэ гэдэг гайхамшиг. Энэ бол үгээр хэлэхийн, ямар нэгэн зүйлтэй зүйрлэхийн ч аргагүй зүйл юм даа. Үүнийг аваргууд л мэдэрнэ. Үндсэндээ, тө­рийн наадамд гурваас дээш түрүүлсэн хүмүүс л мэдэрнэ. Аварга гэдэг бол монгол бө­хийн оргил цол шүү дээ. Бага балчраасаа спортод хөл тавьж, хорин настай бөхийн зам мөр хөөж эхэлсэн ца­гаа­саа л улсын цолонд хүрчих юмсан хэмээн мөрөөдөж, тэмүүлж өдрийн бодол, шө­нийн зүүд минь болдог байв. Тийм ахуй цагт монгол төрийн наадамд түрүүлэн, бөхийн оргил цолонд хүрнэ чинээ бодоогүй нь мэдээж. Ёстой зүүдлээ ч үгүй явсан л байхгүй юу. Гэтэл яалт ч үгүй хоёр дахь түрүүгээ авч, улсын аварга цолонд хүрэхээр баяр­лахгүй яах юм бэ. Бүр хагартлаа баярлаж, олон түмний өмнө ямар үйлдэл хийж буйгаа ч мэдэхгүй шүү дээ. 2003 онд И.Доржсамбуу гарьд, А.Сүхбат аварга на­раар тунаж долоо, найм да­ваад үзүүр түрүүнд Д.Сумъяа­базар гарьдтай хүч үзсэн. Даваа бүрт л хүч шавхсан барилдаанууд гар­гаж аварга цолонд хүрч байлаа. “Би чинь өвөөтэйгээ ижил төрийн наа­дамд хоёр дахиа түрүүл­­лээ шүү дээ” гэж бодогдоход хоолой зангираад л явчихаж байгаа юм. 2005 он бол ми­ний бөглөө тайлагдсан жил байлаа.

-2004 онд та “бөхийн аранга” гэгддэг Пүрэв­жа­выг улсын цолгүй байхад нь тахимаа өгч байсан даа?

-Харин тийм ээ. Тэр жил олимпод зодоглоно гээд жин их хасчихсан,чөлөөтийн тас­ралт­гүй ачаалалтай бэлтгэ­лүү­дэд хамрагдчихсан, бага­гүй тамирдчихсан байлаа. Тэгээд яалт ч үгүй Пүрэвжавт хутгуулаад унасан. Тийм л нэг бүтэн жил дотор минь бугшсан буглаа 2005 онд сэдэрсэн юм. Тэр жил бэлтгэл сургуулилт ч хуучнаараа сай­хан байлаа. Сумъяатайгаа үлддэгээрээ үлдэж дөрвөл­жин барьцнаас давуулж гуя­дах мэхээрээ давсан. Тэгээд л барагтайд нулимс гар­га­даг­гүй хүн чинь асгартлаа уйл­сан даа. Туг тойрчихоод зогсч байтал Хишигээ заан маань нулимсаа арччихсан, дээлийг минь бариад гүйгээд ирсэн. Тэгээд нутгийнхаа ах хүчит зааныг тэврээд уйлжээ. Энэ бүгдийг дараа нь л бичлэгээс харж байгаа хэрэг. Хишигээ заантай тэврэлдээд салтал аав минь бөөн баяр гүйгээд ирэхгүй юу. Тэгээд л аавын­хаа энгэрт нулимстай хацраа наагаад, аавыгаа дээр өргөн үнэндээ багтаж ядаж байсан. Аав минь түрүүлэх бүрт л гүйж ирж хүүгээ үнсдэг юм.

Биеийн хүч тэнхээнээс гад­на ухааны хүчдотоод сэрэл сэрэхүй мэдрэмж бөхөд их нөлөөлдөг шиг санагддагУхаандаамэх хийх гэдэг ойлголт бол уран бүтээлч хүнд сэрхийтэл онгод орохтой ижил болов ууЭнэхүү бодлыг минь бататгаж та их өөр зүйл ярьдаг?

-Бөхийн барилдааны яв­цад давж унах хугацаа бол ганц хоёрхон секундээр л хэм­жиг­дэх зүйл. Тэнд ерөөсөө л дотоод сэрэл мэдрэмжийн зүйл явагддаг. Хүмүүс дархан мэх гэж яриад байдаг. Энэ бол тухайн хүний бодол сэт­гэл­гээнд суулгасан мэдрэмж л юм. Уг мэхээ өөрийн бол­го­хын тулд мянган удаа дав­та­на. Ингээд ирэхээр хүний бие хар аяндаа өнөө мэхээ үйлд­дэг. Түүнээс өрсөлдөгч бө­хийн­хөө хөлийг авчихаад, эсвэл өрсөлдөгч бөхдөө хө­лөө алдчихаад “одоо тэгнэ дээ” гэж бодох хугацаа байх­гүй шүү дээ. Нэг л мэдэхэд дотоод мэдрэмжээрээ дараа­гийн мэхээ хийчихсэн, барил­даан хэдийнэ дуусчихсан байдаг. Монгол бөхийн мэх шинжлэх ухааны нарийн гар­гал­гаатай, түүнээ дагаад бө­хийн барилдаан мэдрэмж уялдааны холбоц байдаг нь ийм учиртай. Бүхий л зүйл цогц бүрдэж байж амжилтад хүрнэ. Түүнээс байгалиас заяасан бие хаа, хүч тэн­хээ­гээр дан ганц явна гэж байх­гүй. Тэгээд ер нь явж явж хүний өөрийн дайсан өөрөө л бай­даг. Бэлтгэл сургуулилтаа ду­туу хийх юм уу, зарим нэгэн өдөр завсардахад яалт ч үгүй л амжилт ухардаг. Бөхийн ам­жилт гэдэг бол өөрийгөө ялж дий­лэх ухаанаас эхэлдэг юм. Нөгөө талаас бөхчүүд бид чинь наадамчин олноо бясган зугаацуулж байдаг хүмүүс шүү дээ.

-2006 онд 1024 бөх зо­дог­лоход та есийн даваанд Сумъяабазар аваргад уна­санХэрвээ давсан бол даян аварга болоод дараа нь тү­рүү­лэх­дээ дархан аварга болох бо­ломж бай­лааТэр ба­рил­даа­наа дур­сах­гүй юу?

-Сумъяа тэр жил үнэндээ онцгой байсан л даа. Би бол яалт ч үгүй л унасан. Хэрвээ Сумъяаг давсан бол даян аварга болоод дараа нь До.Ган­хуяг арслантай үлдэж түрүүлэхдээ дархан аварга болох боломж байсан л даа. Гэхдээ болоогүй ээ. Бөх гэдэг дандаа давахын нэр биш шүү дээ.

Ингэхэд Их хурлын хэ­сэг гишүүд “Үндэсний их баяр наадмын тухай” хуульд өөрчлөлт оруулах санал гаргасанХэрвээ уг хууль батлагдвал та дар­хан аварга цолны болзол хангах юмҮүнд ямар тайл­бар өгөх вэ?

-Р.Гончигдорж нарын ги­шүүд хууль санаачлаад явуулж байгааг мэдэж байгаа. Гэхдээ их л нарийн бодож боловсруулахгүй бол бо­лох­гүй. Ер нь улсын наадамд дөрөв түрүүлсэн бөхөд дар­хан аварга цол олгохыг Бө­хийн холбооны удирдлагууд ч, бөхчүүд ч хүлээн зөвшөөрч байгаа. Монгол бөхийн дээд цол болох дархан аварга цолтон төрөлгүй 23 жил болж байна. Дахиад хичнээн жил болохыг үгүйсгэх аргагүй.

Та 2009 оны наадамд дөрөв дэхээ түрүүлж даян аварга цол хүртэнүндсэн­дээ Буур өвөөгийнхөө цо­лонд хүрсэнБас л бахар­хал шүү?

-Би бол үүнийг маш ховор хувь заяа гэж боддог. Монгол бөхийн түүхэнд нэгэн шинэ хуудас нээсэн болов уу. Тэр жил До.Ганхуяг арслантайгаа үлдэж түрүүлсэн юм. Ганхуяг маань өмнөх жил нь түрүүл­чих­сэн байдаг, тэр жил тү­рүүл­бэл аварга болох гээд байдаг. Бас л амаргүй л бай­сан даа.

-2011 онд ерэн жилийн ойгоор наймын даваанд Ж.БатЭрдэнэ гарьдад уна­санТэр жил та их л өнгөтэй байсан?

-Уул нь бэлтгэл сургуулилт тун сайхан байлаа. 2009 онд түрүүлээд, дараа жил нь үзүүр­лэ­чихсэн байсан үе шүү дээ. Гэвч ерэн жилийн ойн наадмын наймын даваанд Бат-Эрдэнэ гарьдад тахимаа өгсөн. Хөлд орохоор нь давуулсан юм, гэтэл нөгөө хөлөнд маань хутгаа мэх хийгээд тас гэдрэгээ явуул­чих­сан шүү. Мөөеө багш л их уурлаж “Ерэн жилийн ойн энэ наадамд чам шиг чанга уна­сан хүн алга” гээд загнаж билээ. Өнгөрсөн жил дөрвийн даваанд Сугаржаргал гэж залууд тахимаа өгсөн. 170 килограмм жинтэй, биеэ сул­ла­чихдаг, мэх хийх ч боломж­гүй хэцүү бөх байна лээ дээ.

Энэ жилийн наадмыг та хэрхэн харж байнаЗа­луу­чуу­даас хэнд нь итгэл хү­лээл­гэж байна даа?

-Наадам сайхан болно. Хэн бэлтгэл сургуулилт сайн хийнэ тэр хүнд амжилт ирэх нь дамжиггүй. За тэгээд ту­хайн хүний од, амны хишиг, өм их нөлөөлдөг шүү. Гол нь залуучууд маань жудагтай байж, үнэнч шударга барил­даан үзүүлж, зуу зуун жилийн улбаатай үе үеийн хүч­тэ­нүү­дийн хөлс хүч шингэсэн мон­гол наадмын ногоон дэв­жээ­гээ хүндэтгэх хэрэгтэй. Зөв бодолтой, зөв мөртэй, дэвжээ юундаа гүн хүн­дэтгэлтэй хан­даж, бөхөө дээдэлж, ес уламж­лалаа сахиж, наа­дам­чин олноо сэтгэл зүрхнээсээ хайрласан хүнд л наадмын од гийдэг юм даа. Үүнийг л хэлье, түүнээс тэр энэ сайн барилдана гэж нэр хэлэх хэцүү байдаг. Тавын даваа­наас л наадмын өнгө ерөн­хий­дөө мэдрэгдээд ирдэг.

Олон түмэн танд да­хиад төрийн наадмын түрүү байгаа гэдэгт итгэдэгҮүнд өөрөө ямар хариулт өгөх бол оо?

-За яах вэ, хичээж зүтгэнэ ээ. Гол нь бэлтгэл сургуу­лил­таа л алдахгүй хийх маань чухал.

Ерэн дөрвөн оны наад­мын өмнөхөн Мөөеө аварга хөдөлмөрийн баатар цо­лоор шагнуулаад Дарийн Дам­дин аварга дээр очжээТэгэхэд Данигай аварга “

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Х.Мөнхбаяр: Монгол наадам бол өвөг дээдсээс бид бүхэнд өвлөн уламжлуулсан онцгой соёл төдийгүй хязгааргүй хүч DNN.mn

ШУТИС-ийн багш, түүхийн ухааны доктор (Ph.D), судлаач Х.Мөнхбаяртай ярилцлаа.


-Монгол түмний их цэнгэл баяр наадам хэзээнээс улбаатай вэ гэдгээс хоёулаа яриагаа эхлэх нь зүйтэй болов уу?

-Монгол баяр наадам нэн эртний улбаатай учраас үүссэн цаг хугацаа нь яг таг тэдэн оны тэдэн сарын тэдний өдөр гэж зааж хэлэх боломжгүй. Хэдэн мянганы өмнөх нь бүү хэл, сүүлийн зуун жилийнхээ баримтыг бид хадгалж үлдээгүйгээс зарим түүхээ бүрэн тодруулж чадахгүй л байгаа шүү дээ. Гэхдээ баримт дутмаг үед үнэнийг, мэдлэгийг сэргээн тогтоох арга ухааныг хүн төрөлхтөн бодож олсон нь завшаантай. Шинжлэх ухаанд үнэнийг тогтоох хоёр үндсэн аргыг ашигладаг. Эхнийх нь гарт баригдан, нүдэнд харагдаж, чихнээ сонсогдож буй зүйлийг танин мэдэх мэдрэхүйн арга юм. Харин нөгөөх нь сэтгэлгээний түвшинд танин мэдэх арга, өөрөөр хэлбэл, хүний таван мэдрэхүйд илэрч мэдэгдэхгүй байгаа зүйлийг сэтгэн бодох замаар танин мэднэ гэсэн үг. Үүнийг логик сэтгэлгээ ч гэх нь ч бий. Сэтгэж танин мэдэх нь хий хоосноос үүдэхгүй, харин тодорхой зарчим нөхцөлд үндэслэдэг. Үүнээс бодит үнэнд нийцсэн мэдлэг бүтээхэд танин мэдэхүйн сэтгэлгээний арга чухал гэдгийг харж болно. Тиймээс бид энэ аргаар Монгол наадмын үүсэл хөгжлийг сэргээн шинжилсэн.

Сүүлийн үеийн археологичдын судалгаанаас үзэхэд одоогоос 3000-4000 жилийн өмнө монгол нутагт бэлчээрийн нүүдлийн мал аж ахуй буй болсон байна. Ялангуяа, 3000 гаруй жилийн тэртээ адууг гаршуулж эдлэх болсон нь монгол газрын мал аж ахуйн хөгжилд онцгой нөлөө үзүүлсэн. Нэг газраас нөгөөд хялбархан шилжин, холхи газрыг товчлон нүүдэг монгол мал аж ахуйн энэ л үеэс адууны тусламжтай буй болсон. Тиймээс адуу гаршуулсан үеэс бидний хэлдэг сонгодог нүүдлийн мал аж ахуйн хэв шинж бүрэлдэн тогтсон нь мадаггүй. Нөгөө талаараа хурдан морины уралдаан Монгол наадмыг үзүүштэй сонирхууштай болгож, хаанахын хэний ч баяр бахдалыг төрүүлж, монгол наадмыг монгол наадам болгодог талаас нь харвал манай Монгол баяр наадамд 3000 гаруй жилийн тэртээд монгол морьтойгоо хамт алсын замд гарчээ гэдгийг төвөггүй ойлгоно.

-Монгол наадмыг хөгжлөөр нь дөрвөн үед хуваадаг гэж сонссон. Та энэ талаар тодруулахгүй юу?

-Дөрвөн удаагийн томоохон өөрчлөлт Монгол наадмын түүхэн хөгжилд гарчээ гэж судалгааны санал маань нийтэд хүрч буйд баяртай байна. Монгол баяр наадмын хөгжлийн дөрвөн үеийг дараах байдлаар тодорхойлж болно. Нэгдүгээрт, аж ахуйн хэв шинжтэй баяр наадам байсан үе. Энэ үед төр улс тогтоогүй байсан ч гэсэн бэлчээрийн мал аж ахуйд суурилсан нийгэм, эдийн засгийн ялгарал бий болж эхэлж байсан. Тиймээс малыг олноор нь өмчилсөн этгээдүүд өөрсдийнхөө нөлөөг тогтоох, нөгөө олонх нь мал аж ахуйгаа өсгөн хөгжүүлэх ашиг сонирхлоо хангах зэрэг шаардлагаар мал аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн оргил болох зуны дунд дэлгэр цагт бөөнөөрөө хуран цугларч, уул овоогоо аргадан тахиж, баярлан нааддаг байжээ. Хоёрдугаарт, Хүннү эзэнт гүрэн байгуулагдсанаар баяр наадмыг төр засаг улс төр, эдийн засаг, соёл, засаглалын ашиг сонирхолдоо ашиглаж эхэлсэн үе. Үүнийг төрийн баяр наадмын түүхэн үе гэж тодорхойлж болно. Энэ үе 1700 он хүртэл үргэлжилсэн. Гуравдугаарх нь шашны баяр наадмын үе. Монголчууд төрийн биеэ даасан байдлаа алдаж, харийн эрхшээлд автсантай холбоотойгоор монгол наадамд гэнэтийн хувиралт гарч, шашны агуулга бүхий наадмууд дэлгэрэн хөгжсөний томоохон нь бидний сайн төсөөлөх Даншиг наадам юм. Хямрал тэмцэл намжиж, улс төрийн явдлаас ангижрахтай зэрэгцэн Бурханы шашныг хүлээн авсан нь ийнхүү Монголд шашны баяр наадам хөгжихөд хүргэсэн. Энэ үе 1700 оноос 1911 он хүртэл үргэлжилсэн. Даншиг наадам 210 гаруй жил хөгжихдөө бид бүхний мэдэх өнгө төрхөө олж, гурван жилд нэг удаа олон түмнийг соронздон татаж, 1000 гаруй бөх барилддаг, гурван насны морь уралддаг, бай нэхий харван хөгжин цэнгэдэг их наадам болсон юм. Дөрөвдүгээрт, үндэсний их баяр наадмын үе буюу одоо бидний ёслон тэмдэглэж буй наадмын үе хөгжиж байна. Энэ үе монголчууд төрийн тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан 1911 оноос өнөөг хүртэлх үеийг хамран үргэлжилж байна. Тэр цагаас Үндэсний их баяр наадам үндсэндээ хоёр том бүрэлдэхүүнтэй уялдан хөгжсөн байна. Эхнийх нь Улсын баяр буюу Тусгаар тогтнолын баяр (Indepen­dence day), удаах нь үндэсний их баяр цэнгэл наадам (Na­tional festival) юм.

Тодруулаад хэлэхэд, Даншиг наадам 1912 оноос зогсож, оронд нь зөвхөн зүүн хоёр аймаг, их шавийг хамарч байсан Арван засгийн наадам улсын чанартай наадам болон хөгжсөн байна. Энэ наадам хэмжээний хувьд их цомхон ч оролцооны хувьд улс нийтийн төлөөллийг хангаж байсан онцлогтой. Арван засгийн наадам болон 1922 оноос эхэлсэн Цэргийн наадам 1925 онд нэгдэн нийлж Улсын наадам болсон юм. Ингээд Улсын баяр болон Улсын наадам хожим нэгдэн нийлж Үндэсний их баяр наадам болсон. Монгол баяр наадмын хөгжлийн энэ дөрөв дэх үе дотроо гурван онцлог бүхий үе шатыг мөн туулжээ. Нэгдүгээрт, улсын баяр болон улсын наадам тусдаа байсан үе. Энэ нь 1911-1930 оныг хамарна. Улсын баярыг хуульчлан тогтоосон өдөр ёслон тэмдэглэж байсан бол Улсын наадамд тогтсон тов байсангүй, тухай тухайд цаг уурын байдал, зуншлагад нийцүүлэн зурхайчийн сонгосон өдөр: долдугаар сарын сүүлч, наймдугаар сарын эхээр тэмдэглэж байжээ. 1931 онд анх удаа хоёр баярыг хамтад нь тэмдэглэсэн. Эхлээд улсын баяраа хийчихээд залгуулаад Улсын наадмаа хийдэг хэв шинж тогтож, 1954 он хүртэл үргэлжилсэн. Гэвч Хөдөлмөрийн хуульд өөрчлөлт орсноор Үндэсний их баяр наадмын өнөөгийн хэлбэр тогтсон байна. Өмнөх хуульд долдугаар сарын 11 Улсын баярын өдөр. Энэ өдөр бүх нийтээрээ амарна, мөн Улсын наадмын долоон өдөр байна. Тэр өдрүүдэд наадаж цэнгэнэ гэсэн байжээ. Гэхдээ наадам болох өдрүүдийг яг таг хуваарилан заагаагүй байсан юм билээ. Харин Ю.Цэдэнбал даргын шахалтаар 1954 оны намар Хөдөлмөрийн хуульд орсон өөрчлөлтөөр долдугаар сарын 11, 12-ынг Ардын хувьсгалын ойн баярын өдөр болгон тогтоож, энэ өдөр бүх нийтээрээ амрах заалт орсон. Ингэж Улсын наадам болон Улсын баярыг хуулиас авч хаяснаас хойш бид тусгаар тогтнолын баяр цэнгэл наадмынхаа оронд Ардын хувьсгалын баярыг тэмдэглэж байна. Энэ үеэс хойш наадмыг хоёр өдөрт багтааж хийхийн тулд язгуур чанаруудыг нь эвдэж эхэлсэн. Бөхийг цаг харж барилдуулдаг, идэвх үнэлдэг, барьц бариулдаг явдал эндээс эхтэй. Хурдан морины уралдаан, сур харвааны уугуул соёл гэсэн энэ мэтээр их өөрчлөгдсөн.

-Улс үндэстэн бүр өөр өөрийн баяр наадамтай байдаг. Монгол наадам бусад улс орны баяр наадмаас юугаараа илүү онцлог, ялгаатай вэ?

-Манай үндэсний их баяр наадам дотроо хоёр хэсэг агуулгатай гэдгийг түрүүн хэлсэн дээ. Нэг нь тусгаар тогтнолын баяр буюу Inde­pendence day. Хоёр дахь нь улс үндэстний уламжлалт баяр цэнгэл буюу Nation­al festival. Улс орон бүрд тухайн үндэстний онцлог бүхий энэ хоёр баяр хоёулаа байдаг. Гэхдээ зөвхөн монголчууд бид л энэ хоёр их баяр наадмыг нэгтгэн тэмдэглэдэг. Монгол түмэн ингэж тийм гайхамшигтай баяр цэнгэлийг бүтээсэн байна. Үүгээрээ л Монгол наадам дэлхийд ганц юм.

-Үндэсний их баяр наадам тэмдэглэх нь ямар ач холбогдолтой вэ?

-Наадам үеийн үед монгол нутаг дээрх үндэстэн угсаатнуудыг нэгтгэн ижилсүүлэх онцгой үүрэг гүйцэтгэж иржээ. Наадам тэмдэглэдэггүй газар Монгол нутагт байхгүй. Нэг цаг хугацаанд ижил зан үйлийг нийтээрээ тэмдэглэж байна гэдэг нь тэр хүмүүсийг соёл, үнэт зүйл, үзэл санааны хүрээнд нэгтгэж байгаа юм. Мөн монголчууд наадмаараа уламжлалт соёлынхоо бүх сайн сайхныг олон улсад дэлгэн харуулдаг. Энэ нь өв соёлоо уламжлуулах арга хэрэгсэл болж байна. Бид жил бүр наадам хийж байгаа нь дэлхийд Монгол гэдэг улсын тусгаар тогтнолыг жил бүр баталгаажуулж тунхаглаж байгаа илэрхийлэл мөн. Манай улсын өвөрмөц нөхцөл байдалд энэ бол маш чухал. Хүннү гүрнийг ч их баяр цэнгэл наадам нэгтгэж байсан түүхэн баримт бий. Монгол наадам бол өвөг дээдсээс бид бүхэнд өвлөн уламжлуулсан онцгой соёл төдийгүй хязгааргүй хүч юм. Монгол түмэн минь сайхан наадаарай.