Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш DNN.mn

Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид бүхний хамтын өмч. Ганц Ховдын мянгадуудын өмч гэж хэн хэлсэн юм. Яасан сүртэй жагсаал вэ. 500 орчим иргэн уулын мухарт сүрт жагсаал хийлээ. 500 байтугай тавуулаа нэгдэж тэмцэл өрнүүлэх нь тархай бутархай сэтгэхүйтэй Монголын хээр талын малчдад түвэгтэй. Цуглах ч үгүй. Тэнд яг малаа хариулж байгаа малчин түмэн цугласан гэхэд бас эргэлзээтэй. Ядуу амьдралтай монголчуудын сэтгэхүйг хөрөнгөтнүүд ингэж л ашиглаж ирсэн. Үндсэндээ дотоодын хэдэн олигархын турхиралт, санхүүжилтээр хийгдэж байгаа зодоонд орон нутгийн иргэдийг ашигласан өдөөн хатгалга. Монголын төр ялагдаж л байна. Аймгийн Засаг дарга М.Амарсанаа гэж нөхөр биеэр очиж бүх ажлыг нь зогсоожээ. Монголын төр хүчгүй байгаагийн тод жишээ энэ.

Ховд аймгийн Мянгад сумын нутагт орших Халзан Бүрэгтэйн газрын ховор элементийн ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь “Монголиан Нешнл рийр ийрткорп” компани. Тус компанийн хайгуулын үйл ажиллагааг иргэд ийнхүү зогсоожээ. Газрын ховор элемент гэдгийг энгийнээр ойлгуулахад, Лийтий бол Цахилгаан тоног төхөөрөмж үйлдвэрлэхэд ордог гол бүтээгдэхүүн. Дэлхийд асар их хэрэгцээтэй байгаа түүхий эд. Барууны орнууд үг сүггүй хөрөнгө оруулах баялаг орд. Ер нь бол монголчуудын валютын орлого. Монгол руу урсах асар их мөнгөний урсгал. Үүнийг л монголчууд хүсээд байгаа биз дээ. Өдөр шөнө, өглөө оройгүй гадаадын хөрөнгө оруулалт татах тухай ярьж, зүүдэлж, эрх баригчид үүний төлөө л гадаад руу шогшиж байгаа биз дээ. Гэтэл байгаа байдал нь энэ.

Гадныхны турхиралт, гадныхны санхүүжилтээр үймээн үүсгэв… гэхчлэн нийгмийн сүлжээнд бичиж, турхирч байна. Тийм ч байж болно, эсвэл үгүй ч байж болно. Баримтгүй мэдээлэл. Харин харагдах байдлаараа бол дотоодын зөрчил байх өндөр магадлалтай. Хэрэв тийм бол “Надад биш бол чамд бас биш шүү” гэдэг монголчуудын сонгомол философи үйлчилж буй хэрэг. Үүний л тод жишээ гэж шинжээчид бичиж эхэллээ. Арваннэгдүгээр сарын 6-7-ны өдрүүдэд болсон нэр бүхий иргэд, тодорхой ТББ-уудын зүгээс нарийн зохион байгуулсан зөрчилдөөн, иргэдийг турхирсан үймээн нь цагдаагийн хяналтаас гарах хүртлээ ширүүссэн нь маш аюултай үйлдэл юм. Энэхүү үймээний үеэр төслийн талбайд ажил үүргээ гүйцэтгэж байсан нийт 66 хүний амь нас, эрүүл мэнд ноцтой байдалд орсныг хуулийн байгууллагаас мэдэгдсэн.

Ийм турхиралт, үймээн газар бүрт өрнөвөл Монгол Улсын ганц мөнгө олж байгаа уул уурхай, эрдэс баялгийн салбарт эцэстээ юу болох вэ. Дуртай нь ийм үймээнийг өрсөлдөгчийнхөө эсрэг, эсвэл булааж авах гэсэн ордынхоо төлөө захиалан хийлгэх болно. Ингэж л харах ёстой.

Халзан Бүрэгтэйн төслийн талбайд болсон үйл явдал бол нутгийн иргэдийн үзэл бодол, эрх чөлөө, нутаг усныхаа төлөөх тэмцэл байсангүй. Ерөөсөө л хөрөнгө оруулагчдыг үргээсэн. Зориуд өдөөн турхирсан. Өндөр хэмжээний зохион байгуулалт, санхүүжилттэй, гэмт хэргийн шинж агуулсан үйлдэл байсныг хууль хяналтынхан эхний байдлаар дүгнэж байгааг эх сурвалж мэдээлж байна.

Одоо үүнийг хууль хяналтын байгууллага баримтаар тогтоох хэрэгтэй. Монголын төр, засгаас тусгай зөвшөөрлийг нь хуулийн хүрээнд олгох шийдвэрийг гаргасан л юм бол тухайн компанийг өмгөөлж, хамгаалах үүрэгтэй. Шийдвэртээ эзэн байх ёстой. Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага бол ТӨр мөн. Мэдээж олонхын шийдвэрээр төрөөс тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргасан байх. Олонхоороо тус шийдвэрийг гаргасан гэдгийг ч энд дурдах нь илүүц биз. Тэгвэл олонхиороо гаргасан тэр шийдвэртээ тууштай байгаач ээ. Ардчилсан нийгмийн үндсэн зарчим бол Олонхийн шийдвэрээ дагах.

Төрөөс гаргасан олонхын шийдвэрийн дагуу Халзан Бүрэгтэйн төслийн хөрөнгө оруулагчид нь Монгол Улсад мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, дүрэм журмын дагуу үйл ажиллагаагаа явуулсныг компанийн зүгээс албан ёсоор мэдэгдсэн. Тухайлбал, 2024 оны есдүгээр сард төслийн урьдчилсан ТЭЗҮ дуусч, эцсийн шатны буюу нарийвчилсан ТЭЗҮ бэлтгэх ажлыг эхлүүлсэн байна лээ. Мөн тус төслийн “Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ”-ний судалгааг Австрали, Өмнөд Африк, Канад,Монголын компаниудын хамтарсан багаар гүйцэтгүүлж 2026 оны эхний улиралд дуусгах төлөвлөгөөтэй байгаагаа бас мэдэгдсэн. Халзан Бүрэгтэйн бүх ажил ийнхүү хуулийн хүрээнд, үе шаттайгаар хэрэгжих явцад ийнхүү түвэгтэй байдал үүсч, ажлыг гацаалаа. Монголд мөнгө санхүү хамгийн ихээр босох ирээдүйтэй томоохон төсөл хөтөлбөрүүд ингэж царцдаг түүхтэй. Өмнөх олон ч кейс бий. Түүний л нэг үргэлжлэл болох вий гэж эдийн засагчид болгоомжилж, харуусаж байна. ийм байж бидний монголчууд яаж мөнгө олох юм бэ.

Монголын төр засаг ашиглалтын тусгай зөвшөөрлөө нэгэнт өгсөн л юм бол одоо Халзан Бүрэгтэйн төслийг үргэлжлүүл. Эдийн засгаа ингэж авар, сэргээ гэж л бид төрд татвар төлдөг биз дээ. Хэрэвзээ ийм балмад үйлдэл, үймээн самуун, турхиралт өдөөлтийг өөгшүүлж, тэднийг зоргоор нь тавьж, бууж өгөөд байвал Монголын төрийг цаашид хэн тоох юм. Монголын хуульд хэн захирагдах юм бэ. Ширэнгийн хуулиар, Африкийн отог омгийн зарчмаар амьдарцгаах юм уу. Төр засгийн зүгээс хөрөнгө оруулагчдаа, татвар төлөгч аж ахуйн нэгжээ хамгаалж, дэмжиж эдийн засгаа сэргээхгүй юм бол Мянгадын хэдэн малчин шиг амьдруулах гээд байгаа юм уу…

Б.Нямаа

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Америкууд “Танай эрчим хүчийг шийдээд өгье” гэж удаа дараа мэдэгдлээ. УИХ анхаарч байна уу DNN.mn

“Танай эрчим хүчийг шийдээд өгье” гэж АНУ-ын Элчин сайдын яамны зүгээс дөрөв дэх удаагаа мэдэгдлээ. Үүнийг Монголын төр засаг анзаарч байна уу. УИХ-ын зүгээс ач холбогдол өгч байна уу. Огт мэдэгдэхгүй байна. Өмнөөс өнөөх л Эгийн голын усан цахилгаан станцаа яриастай. Оросууд ингээд, тэгээд гэж Эгийн голын төслийг сүүлийн 30 жил, мянгантаа ярилаа. Тэртээх 1998 онд С.Зориг амь насаа алдахад “Эгийн голын төслөөс болсон юм биш үү” гэсэн анхны таамаглал гарч байлаа. Эгийн голыг ярихаар цаана нь оросууд л яригддаг. Өнөөдөр ч ярьсаар, бид хууртагдсаар байна. Эрчим хүчний шинэчлэл ярихаар л заавал хойд хөршийг ярьдгаа одоо больчих. Хойд хөршгүйгээр Монголын эрчим хүчийг ярья. Нарийн учир шалтгаан, үндэсний аюулгүй байдал, геополитикийн асуудлууд байгааг гадарлаж байна. Гэхдээ Америкчууд овоо босгоод өгсөн. Одоо овоон дээр нь шаазгай шиг шагширцгаая. Дэлхийн нэг номерын эдийн засаг, их гүрэн. Тэд худлаа ярьдаггүй. Америк санаачилга гаргачихаад байхад бид хөдлөх ёстой. Америкийг дуугарсан дээр нь ашиглая.

Шулуухан хэлэхэд, Оросын зүгээс Монгол Улсын эрчим хүчний бие даасан байдлыг шийднэ гэж байхгүйг бид бүгдээрээ мэднэ. Орос бол дайн хийгээд эдийн засгаа тамирдуулж байгааг олон улсын судлаачид бичээд, дүгнээд байгааг харж л байна. Сая ОХУ-ын ерөнхийлөгч Путин Монголд айлчлахдаа “Танай III цахилгаан станцыг чинь шинэчлээд өгье” гэж мэдэгдлээ. Энэ нь тэгээд Монголын эрчим хүчний бие даасан байдлыг хангачихсан хэрэг үү. Тэгж ярих юм бол 2022 оны есдүгээр сарын 21-ний өдөр АНУ-аас Монголд суугаа Элчин сайд Майкл Клечески АНУ-ын Засгийн газраас АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID)-аар дамжуулан АНУ-Монгол Улсын хамтын хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх түншлэлийн хүрээнд 3 сая ам.долларын (8.5 тэрбум төгрөг) нэмэлт санхүүжилт олгохоор болсон. Энэ нь эрчим хүчний шинэчлэлд зориулагдах боломжтойг мэдэгдсэн. Тэгсэн юу болов. Манайхан хамгийн найдвартай санхүүжилтээ тодорхойгүй орхиод, хамгийн найдваргүй түнш рүүгээ ханараад эхэлсэн. АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн бүсийн захирал ноён Райан Уошберн 2022 оны 5 дугаар сард Монгол Улсад айлчлах үедээ “Эрчим хүчний засаглал (MEG) төслийн үйл ажиллагааг энэхүү санхүүжилтээр дэмжих болно. Уг төсөл нь хувийн хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэх, орчин үеийн, цэвэр эрчим хүчний технологийн хөгжлийг нэмэгдүүлэх зорилгоор төлөвлөлтийг сайжруулж, зах зээлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой” гэж мэдэгдсэн. Гэтэл яагаад ийм боломжуудаа эрчим хүчин дээрээ ашиглахгүй “Оросууд, оросууд” гээд өнөөдөрт ирэв.

Монголын эрчим хүчний шинэчлэлийг Америкаас Монголд суусан үе үеийн Элчин сайдууд огтхон ч орхиогүй. 2023 онд Цэвэр эрчим хүчийг дэмжих тусламжийн хөтөлбөрийг АНУ-аас зарласан. 2023 оны тавдугаар сарын 17-ны өдөр АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID буюу ОУХА) нь цэвэр эрчим хүч рүү шилжих үйл явцыг хөнгөвчлөх замаар Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилго бүхий санхүүжилт, Монголын Эрчим хүчний судалгаа, инновацийн сангийн үйл ажиллагааг (MERI) эхлүүлж байгаагаа мэдэгдсэн. Тус санхүүжилтийн тусламжийн хөтөлбөр нь АНУ-аас Монгол Улсад эрчим хүчний засаглалыг сайжруулах таван жилийн хугацаатай, 12 сая ам.долларын санхүүжилттэй төслийн нэг хэсэг байсан юм. Монгол Улсын эрчим хүчний салбарыг илүү уян хатан, илүү тогтвортой болгон хөгжүүлэхэд чиглэсэн. Төслийн хүрээнд илүү өрсөлдөх чадвартай, санхүүгийн хувьд тогтвортой эрчим хүчний салбарыг хөгжүүлж, улмаар эдийн засгийн өрсөлдөх чадварыг сайжруулах, дотоодын эрчим хүчний хангамжийг илүү тогтвортой бөгөөд найдвартай болгох, сэргээгдэх эрчим хүчний төсөл хөтөлбөрүүдийг дэмжих зорилготой, Монгол Улсын төрийн болон хувийн хэвшлийн голлох түншүүдтэй хамтран ажлаа эхлүүлсэн. Одоо тэгвэл энэ ажлын үр дүн хаана явна.

Нөгөө л оросуудаа, Эгийн голын төслөө ярьсаар 2024 онтой золгосон. Монголд шинэ Элчин сайд нь ирчихсэн байна. Тэр хүн бол АНУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Ричард Л.Буанган юм. Энэ хүн мөн л Монголын эрчим хүчний бие даасан байдал, эрчим хүчний сэргэлт, шинэчлэлт онцгой анхаарч байна. 2024 оны аравдугаар сарын 1-ний өдөр АНУ-Монголын эрчим хүчний яриа хэлэлцээ албан ёсоор хийв. Дараа нь АНУ-Монгол Улсын Засгийн газраас хамтарсан мэдэгдэл гаргасан юм. Энэ мэдэгдлийг уншсан улстөрч байгаа ч юм уу, үгүй ч юм уу. Уг нь унших судлах, ажил хэрэг болгох нь Монголын эрх мэдэлтнүүдийн үүрэг хариуцлага баймаар. Тэгсэн энэхүү яриа хэлцлийн талаар ярьж байгаа дарга, цэрэг гарсангүй. Ядаж АНУ-Монголын Эрчим хүчний яриа хэлэлцээг нээсэн Элчин сайд Л.Буанганы хэлсэн үгийг ч анзаарсангүй. Элчин сайдын хэлсэн үгэнд чухал санаанууд бий. Тэрээр “Би Монгол Улсад Элчин сайдаар томилогдон ирснээсээ хойш манай хоёр орны харилцаа голлох чухал салбаруудад өргөжин тэлж байгааг харж байна. Хамтын ажиллагааны хамгийн чухал боломжуудын нэг нь Монгол Улсын эрчим хүчний салбар. Монгол Улс сэргээгдэх эрчим хүч болон ногоон технологийн чиглэлээр бүс нутгаа манлайлах асар их боломжтой. Хэдийгээр өнгөрсөн хугацаанд гарсан ахиц дэвшил зарим үед удаашралтай байсан ч Монгол Улс өнгөрсөн үеийн, тогтвортой бус нүүрсний станцаас ирээдүйн сэргээгдэх эх үүсвэр рүү шилжихэд шаардлагатай ажлыг хийж хэрэгжүүлэх хүндхэн шийдвэрүүдийг гаргахад бэлэн гэдгийг шинэ хамтарсан засгийн газраас харж байна. Эрчим хүчний дипломат ажиллагаа эрхэлсэн Туслах төрийн нарийн бичгийн даргын орлогч Кимберли Харрингтоноор ахлуулсан манай Эрчим хүчний нөөцийн товчооны төлөөлөгчид Монгол Улсын Засгийн газрын гол төлөөлөгчидтэй уулзахаар АНУ-аас ирсэн. Монгол Улс хөгжлийн замналаа үргэлжлүүлж, дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд цэвэр, тогтвортой, урьдчилан таамаглах боломжтой эрчим хүчтэй болох шаардлагатай. Энэ нь хувийн хэвшилд тулгуурласан хүчин чармайлт байх нь оновчтой. Хувийн хэвшил манлайлан бодит ажил болгож, түүнийг нь төр хамгаалж, хөхиүлэн дэмжсэнээр л амжилтад хүрэх юм. Иймд Монгол Улс эрчим хүчний зорилтууддаа хүрэхэд нь АНУ-ын зүгээс Монгол Улстай хэрхэн хамтран ажиллах боломжтой талаар бид ярилцана. Өмнө хэлсэнчлэн, эрчим хүчний аюулгүй байдал бол Үндэсний аюулгүй байдал. Монгол Улс үүнийг бүрэн утгаар нь ойлгож, хүлээн авах нь чухал. АНУ түншийн хувиар дэмжиж ажиллахад бэлэн байна” гэж хэлжээ.

Элчин сайд ингэж хэлэхээс өөрөөр санаагаа яаж ойлгуулах юм бэ. Одоо юу хүлээсэн юм бэ. Эдгээрийг ажил болгоход эрх баригч МАН-ын зүгээс хөдлөхгүй байгаа бол ядаж АН-ын УИХ дахь бүлгийн гишүүд санаачилгатай ажиллаач.

АНУ-ын зүгээс Монголд ажиллаж байгаа сүүлийн хоёр ч Элчин сайд мэдэгдэл хийхдээ төгсгөлд нь яг адилхан үгийг хэлсэн. Тэр нь “Эрчим хүч бол манай хоёр талт хамтын ажиллагааны гол бүрэлдэхүүн хэсэг болсон, цаашдаа ч байх болно” гэж. Та бүхэн Элчин сайдуудын хэлсэн үг, хийсэн мэдэгдлүүдийг хэрэг болгон олж хараарай, яг ингэж адилхан төгсгөсөн байгаа шүү…

Б.Нямаа

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

АН арван хэсэг зулгаагдсан ч ард түмний дэмжлэг хэвээр байна DNN.mn

Энэ удаагийн ИТХ-ын сонгууль АН, МАН хоёрын дунд л боллоо. МАН айхавтар багцлагддаг уламжлалаа хадгалав. АН арван хэсэг зулгаагдсан, Женкогийн хүн, Элбэгээгийн хүн, Эрдэнийн баруун гар… гэх шиг нөгөөх л ардчиллын ах нартаа хуваагдсан, биенээ хэмлэсэн, хардсан, зүдэрсэн хүмүүс орон нутагт өрсөлдөв. Дээр нь зөвхөн АН-ын саналаас, ардчиллын саналаас зулгаах, хумслах улс төрийн жижиг нам эвслүүд хэдэн арваараа өрсөлдөв. Тэднийг араас нь ивээн тэтгэж, турхирч сонгуульд өрсөлдүүлсэн нь мэдээж МАН. Хатуу, үнэнч гишүүнчлэлтэй МАН-ын хувьд энэ мэт улс төрийн хор найруулга хийх өөрсдөд нь ашигтай байдаг. Үүнийгээ мэдэрдэг МАН өрсөлдөгч гол хүчин болох АН-ын саналыг жижиг намуудаар сарниулдаг технологи үргэлжиллээ гэдгийг л хэлэх гээд байна.

Гэвч могой гурав тасравч гүрвэлийн дайтай гэдэг шиг АН авах ёстой саналаа авдгаараа л авлаа. Дахиад нэмэх боломж байсан гэвэл байсан. Гэвч хүчний төвлөрөл үнэхээр сарнисан хэвээр байна. Нэг цул болж сонгуульд орж чадахгүй байна. Нам доторх энэ олон фракц гэдэг юмуу, ерэн оноос хойш Монголын улс төрөөс холдож чадахгүй байгаа АН-ын ах нарын талцал сонгуульд муугаар нөлөөлсөн хэвээр байна. Одоо тэдэнд цэг тавих цаг нэгэнт болжээ. Ард түмэн ардчиллыг, АН-ыг уухайлан дэмжээд байдаг, өөрсдийнхөө байж байгаа царайг хар. Сонгуулиар л нэгдэж чадахгүй бол АН-д ялах тухай ойлголт үнэндээ алга. Сая харж байгаа биз дээ, өнөө нийслэлд “алаад” өгнө гэсэн ХҮН үсгүй арчууллаа. Яг цаг дээрээ тулахаар ард түмэн АН, МАН хоёрт л найдаж байна. Энэ юуг хэлж байна гэхээр АН арван хэсэг зулгаагдсан ч ард түмний сэтгэлд итгэл найдвар болон гэрэлтсээр байгааг ойлгуулж байна. Саяны орон нутгийн сонгуулиар хотоос 1000 км-ийн зайд, уулын мухарт байх малчин өвгөний ярихыг сонссоноо хүргэе. Өвгөн саналаа өгөхөөр ирэхдээ ингэж ярилаа, “Ах нь одоо 67 настай, хоёр нийгэмд амьдарч үзлээ. Нэгдэлд мал хариулж явлаа. Ардчилсан нийгэмд мянгат малчин, Улсын сайн малчин ч боллоо. Миний аав 51 настай бурхан болсон. Нэгдлийн ялтай малны хойноос шөнө өдөргүй зүтгэсээр өвчний үүр уурхай болж өнгөрсөн дөө. Би гомдолтой явдаг. Хэрэвзээ аав минь өнөөдөр мал маллаж байсан бол наад зах нь 80 наслах шийртэй хүн байсан юм. Ноосны төлөвлөгөөгөө гүйцээх гэж жалганд үхсэн малын сэг зэмнээс ноосыг нь зулгааж явлаа шүү дээ. Би хамт явдаг байлаа” хэмээн хоолой зангируулж хэлээд цааш нь “Хөгшин бид хоёр сайхан цагийг үзлээ. Үр хүүхэд, ач зээ нартаа “Та нар мөн ч азтай хүмүүс юм” гэж хэлдэг. Урьд нийгмийн тухай, аав ээжийнхээ нэгдлийн ялтай малны төлөө нойр хоолгүй зовж явсныг ярьж өгдөг. Энэ ардчилсан нийгэм гэдэг мөн ч ховор хувь тавилан шүү” гэсэн юм. Мэдээж тэр өвгөн, эмгэнтэйгээ, дунд хүү, бэргэнтэйгээ ирж саналаа АН-д сэтгэл хангалуун өгөөд буцна лээ.

Энэ бол ардчиллын үнэ цэнэ. Энэ үнэ цэнийг мэдэрсэн иргэд Монголд хэдэн зуун мянгаараа байна. Тэд АН-ыг дэмжмээр байдаг. Гэвч… Ялангуяа Монголын залуу үе ардчиллын төлөө тууштай байдаг нь судалгаагаар харагддаг. Гэвч тэдний сонгуулийн идэвх сул, өөрт хамаагүй мэт ханддаг. Саналаа өгсөн зарим нь таньдаг, мэддэг, сошиалаар харснаа дугуйлдаг. Тэгж нийгэмд нэр дэвшигчдээ таниулж чаддаг мөнгөтэй нь мэдээж бүтэн 34 жил Засгийн эрхэнд байгаа МАН. Тэгээд л саналаа өгсөн залуусын зарим нь тэдний нэр дэвшигчдийг сонгодог.

Сая нийслэлийн 45 мандатаас 40-д нь МАН яллаа. Нийслэлд нийт саналаа өгсөн сонгогчдын ирц 40 хувьтай байсан урьдчилсан дүн гарсан. Түүний 30 хувь нь МАН-д саналаа өгсөн бололтой. Энэ 30 хувь гэдэг ард түмэндээ, нийт сонгогчдын тоондоо харьцуулахад дэндүү бага биш үү. Гэвч ийм өчүүхэн хувиар л МАН төрийн эрхийг барих боллоо. Иргэн бүрийн оролцоог хангасан, төрийн эрх барих ардчилсан эрхээ эдэлсэн тийм сонгууль, тийм сонголт гэж хэлж болох уу. Сонгууль санал хураалт нэг ийм л болчихоод байгаа. Сонгуулийн реформыг орон нутгийн сонгуулийн хуульд хийх хэрэгтэй.

Энэ удаагийн орон нутгийн сонгуулийг харж байхад бүтэн найман жил улс төрийн гадна талд шидэгдсэн АН-д боловсон хүчин, хүний нөөцийн дутагдал үнэхээр нүүрлэжээ. Анхан, дунд шатанд нэр дэвшүүлэх хүмүүсийн асуудал лав л аймаг, сумдад хүнд туслаа. Боломжтой бүх хүнийг МАН өөртөө гишүүнээр элсүүлчихэж. МАН-д дургүй хэсгийг нь өнөө жижиг намууд гишүүний батлахаа өгчихөж. Энэ нь эргээд эхэнд хэлсэн АН-ын саналыг хуваах, АН-ын дэмжигчдийн хүчийг сарниулсан үйл явц болж байна. Энэ үйл явц цааш хэвээр үргэлжилбэл, МАН жижиг намуудыг ашиглан АН-ыг тарамдуулсаар байвал юунд хүрэх бол. Үүнийг иргэн бүр тунгаан бодох хэрэгтэй. Маш товчхондоо хоёр хөршийн зүгээс Монголын ганц намтай, ганц хүнтэй харьцах, нөлөөлөх сонирхол асар их шүү дээ. Хөршүүдийн энэ эрх ашиг монголчууд бидний хувь заяа байж болохгүй. Монголын төрийн эрхийг барьж буй улс төрийн нам нь хүчтэй сөрөг хүчний хяналт, дарамт дор байгааг хөршүүд ойлгож байх ёстой. МАН-ынхан аливаа дарамт шахалтын өөдөөс “Бид парламентын засаглалтай орон. Сөрөг хүчнээсээ, хамтарсан Засгийн газраас асуух ёстой. Тэгэхгүй бол бид өөрсдөө алуулна” гэдэг үгтэй байх ёстой. Ийм боломжийг нь иргэд сонгуулиар олгох ёстой. Тэр бол иргэн таны сонголт ямар байхаас шууд шалтгаална.

Наад захын ийм логикийг иргэд сонгогчид маань гадарладаг баймаар байна. Монголын засаглалын дархлаа өнөөдөр нийслэлийн авто зам шигээ эмзэг байгаа. Нийслэлийн нэг гол зам дээр нь осол гарахад 20 минутын дотор нийт замын урсгалд нөлөөлдөг. Монголын геоулс төр тийм эмзэг байгаа. Ардчиллын үнэ цэнээ хадгалж, гуравдагч хөршүүд үргэлж харж найдаж байдаг ардчилсан хүчин, АН-д эрх баригчид эрүүлээр хандах хэрэгтэй. Өрсөлдөгч байж болно. Эх орны эрх ашиг, үндэсний аюулгүй байдал, НҮБ-ын хяналтаас гарахад ч бэлэн болсон геополитикийн нөхцөл байдлууд… бүгд жижиг Монголд тусгалаа олно. Ийм эмзэг цаг үед эрх баригч МАН-ын зүгээс жижиг эрх ашиг, жижиг улс төргүй байж, ирэх сонгуулиудад өнөөдрийнх шиг байдлаар хандмааргүй байгааг хичээнгүйлэн хүсье.

Харин АН-ын тухайд бол “Ах нар”-ын нөлөө одоо болсон, АН-аас холдоцгоо. Яг МАН шиг залуустаа бүгдийг даатгаж, алсаас хар. Өнгөрсөн 30 жилд Ардчиллын нэрээр суух боломжтой бүх албан тушаалд сууж, төрөөс авах ёстой бүгдээ авсан, боломжийг үр хүүхэд, ах дүүсийнхээ хэмжээнд бүрэн ашигласан. Ардчиллын ах нарын хувьд одоо зүгээр л тайван амьдарч, урт наслахаа бод. Хүссэн хүсээгүй та нарын хүүхдүүд л Монголд боловсролтой нь байгаа. Хувь хүнийх нь төлөвшилд онцгой анхаарч, улс төрд оруулах нээлттэй. Ядаж хүний өөдөөс зөв хараад мэнд мэдэж сургах хэрэгтэй. Улс төрд эхнээсээ орчихсон, УИХ-ын гишүүд болсон биз дээ. Тэднийгээ өөрсөд шигээ битгий болгочихоорой. Монголын ардчилалд, АН-д таны оруулах хувь нэмэр энэ болог. Аль юм болгон тэрний фракц, энэний бүлэглэлийн залуус гэж яриа гаргах вэ. Энэ чинь сонгууль бүрээр гай болж, ялагдал хүлээж ирлээ. Одоохондоо АН нийгэмд бүтэн харагдсан хэвээр байна. Үүнийгээ хадгалж ирэх сонгуулиар ард түмний итгэлийг дүүрэн олж ав. Хүсэх юм энэ байна.

Б.Нямаа

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

УИХ-ын сонгуулиар Монголын ардчилал Нийслэлд л найдаж байсан даа… DNN.mn

Өнгөрсөн зургадугаар сард болж өнгөрсөн УИХ-ын сонгуулийн үр дүнг гарчигтаа хэлж байна. Нэгэнт түүх болон үлдэж. Өнөөдөр орон нутгийн сонгуулийн сүүлийн долоо хоног. Сонгуулийн үйл явц бол УИХ-ын сонгуулиас нэг их дутах юм алга. Хүн хүч, хөрөнгө мөнгө урссан улс төр үргэлжилж байна. Сонголт бол мэдээж хувь иргэний мэдэлд. Ард түмний сонголтыг хүндэтгэж үзнэ. Хүлээн зөвшөөрнө. Хэн ч сонгогдсон байсан төрийн дунд, анхан шатанд төр барина. Ардчилсан нийгмийн гайхамшиг нь энэ. Энэ эрх чөлөөг л монголчууд бид алт болгох хэрэгтэй. Алтан боломж, алдаж болохгүй хөгжлийн жилүүд болгож ажил амьдралаа өөд нь татах ёстой. Ардчилсан нийгмийн үнэ цэнэ, үнэт зүйл ердөө энэ.

Гэвч бид ардчилсан нийгмийг утгаар нь байгуулж байна уу. Ардчиллын үнэт зүйлийг маш товчлон хэлье гэвэл Хувь хүний эрх чөлөө, Эдийн засгийн эрх чөлөө. Монголд өнөөдөр ямар байна. Монголын нийгэм дэх хамгийн нөлөөтэй сэтгүүлч нь шоронд сууж байна шүү дээ. Монголд хөдөлж буй ашигтай бизнес бүхэн рүү төр орж байна. Төрийн өмчит компани, төрийн оролцоотой аж ахуйн нэгжийн тоо буурахгүй байна. Монголын эдийн засаг дахь хамгийн том худалдан авагч нь төр өөрөө байсаар байна. Монголын эдийн засагт байгаа гурван төгрөг тутмын хоёр нь төрийнх байна. Монголын нийт хүн амын ажиллах хүчний 1/3 нь төрийн албан хаагчид байна. Төрийн нүсэр системээ татвар төлөгчид нь, ард түмэн нь даахгүйд хүрлээ. Энэ бүхэн бол ардчилсан нийгэм Монголд цаашид оршин тогтнох уу, үгүй юу гэдгийг асуухаас өөр замгүй болгож байна.

Үүнийг хазаарлах, өнөөдрөөр цэг тавиад ардчиллын үнэт зүйл рүү нийгмээрээ явах тийм боломж бидэнд байна. Тэр нь сонгууль. Ардчиллын нүүр царай болж байгаа АН-д найдахаас өөр сонголт бидэнд байхгүй. АН-д алдаа их бий. Гэвч тэдэнд байдаг нэгэн том үнэ цэнийг тогтож харах ёстой. Тэр нь АН-ын нээлттэй байдал. Алдаа оноо бүгдийг нь ард түмэн харж байдаг болохоор тэд нээлттэй цонхтой улс төрийн хүчин. Тэднийг Монголын төрд яаж ашиглах, ашиглахгүй талаар ард түмэн алган дээрээ тавьсан юм шиг мэднэ. Сайн мэддэг хүнтэй яаж харьцахаа та мэддэг, амар байдаг биз дээ. Яг түүн шиг Монголын ард түмний хувьд Монголын улс төрийн хоёр дахь том хүчин АН нээлттэй. АН бол нээлттэй нийгэм. Тэдэнд итгэж болно. Яагаад гэвэл тэдний ямар үйл хөдлөл, улс төрийн шийдвэр гаргах гэж байгаа нь нийгэмд ил учраас нийгмийн зүгээс дор нь хязгаарлана.

Харин МАН тийм үү. Улс төрийн шийдвэрүүд, үйл явц нь тэр чигээрээ цоожтой хаалганы цаана өрнөдөг. Энэ нь маш ноцтой байсныг басчиг сүүлийн жилүүдэд бүгдээрээ харлаа. Юун авлига, албан тушаалын гэмт хэрэг вэ. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц үйлдэл, үйл явцууд болж байсныг олон дуулиант хэргүүд, түүнд оролцогчид, Төрийн ордноос шорон руу шилжсэн өндөр дээд албан тушаалтнуудаас нь харлаа. Одоо МАН-д бага ч гэсэн салхи орж байна. Ямар ч байсан ард түмэнд гэрэл цохиулсан нь сайн. Авлигачин гишүүдтэйгээ хэрхэн тэмцэж үр дүнд хүрэх нь одоохондоо бүрхэг. Процесс үргэлжилж байна, Шүүх дээр л… гэсэн мэдээлэлтэй байгаа. Гэсэн хэдүй ч ард түмэн анхаарлын төвдөө авсан. Үүний үр дүн нь сая болж өнгөрсөн УИХ-ын сонгуулиар бүрдсэн хүчний харьцаа юм. Ямар ч байсан ардчиллын салхи салхилсан сонгууль болж өнгөрсөн.

Сонгуулийн өмнөх урьдчилсан прогнозоор Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот Ардчиллын төлөө тууштай сонголт хийхээр байсан. Харин орон нутагт МАН дийлдэхгүй юм байна, тэнд ардчиллын үнэр ч алга гэцгээж байв. Аймаг сумын иргэдийг боловсролгүй, соёлгүй, ардчиллын үнэ цэнийг огтхон мэдэхгүй “малууд” хэмээн бичицгээж байсан хүмүүс олон. Харин нийслэлийн иргэд бол мэдээлэлд ойр, ардчиллын үнэ цэнийг жинхэнэ мэдэрсэн, сэхээтэнлэг хэсэг, АН-ын гол түшиц бааз бол Нийслэлчүүд хэмээн дүгнэж байлаа. Ингээд УИХ-ын сонгууль боллоо. Дүн гарлаа. АН нийслэлд нэг ч суудалгүй салах шахав. Гарын таван хуруунд багтах хэдэн хүнийг Ардчиллаас сонгов. Бусад сонголт МАН. Нөгөө коммунистууд, авлигачид, Монголыг 30 жил элгээр нь мөлхүүлсэн хэдэн олигархи, төрөөс төрсөн тэрбумтнууд, угсаа залгамжилсан хунтайжууд… юу юу гэж ч шүүмжлээд байлаа. Тэр бүхэн нийслэлд өнгөний төдий байсан юм билээ. Харин хөдөөд ардчиллын жинхэнэ үнэ цэнийг мэдэрдэг, Монголын эрх баригчид ерөөсөө биш байна, энэ улс орон нэг л болохгүй байна, өөрчлөх цаг болжээ… гэсэн дэлхийн сэтгэлгээтэй, өвгөдийн ухаантай, олон улстай хөл нийлүүлэн алхсан хүмүүс байдгийг ойлгууллаа. Тэдний ухааныг нийслэлчүүд лав улс төрийн сонголт дээр энэ удаад гүйцсэнгүй. Бодит үнэн гэвэл энэ.

Гэвч боломж нийслэлд бий. Одоо орон нутгийн сонгуулиар нийслэлчүүд маань хөдөөгийнхнөө гүйцэж түрүүлэх хэрэгтэй. Улс төрийн сонголт бол улс орны хөгжлийн эхний шат. Шулуухан хэлэхэд, орон нутгийн сонгуулийнхаа сонголт дээр ухаалаг байх нь ирээдүйд хэрэгтэй байна. Нийслэлийн засаг захиргаа, НИТХ гэдэг бол Монголын “бага” Засгийн газар юм. Хүн амын тал хувь нь нийслэлд байна. Монголын нийт эдийн засгийн 60 хувь нь хотод эргэлдэж байна. Мөнгөн дүн, төсөв, төсөл хөтөлбөр… бүгд Улаанбаатарт төвлөрсөн. Монголчуудын амьдралын баталгаа үндсэндээ Нийслэл учраас төвлөрөл гэрлийн хурдаар явагдаж байна. Ийм эдийн засагтай, хүн амын нягтаршилтай Улаанбаатар хотод ардчиллын үнэ цэнэ хамгийн чухал. АН-ыг хүчтэй сөрөг хүчний байр суурин дээр аваачих нь ч дутуу дулимаг сонголт. Тийм болохоор дутуугаа гүйцээж Нийслэлд ардчиллынханд дүүрэн сонголт хийвэл яасан юм бэ. 2016 оноос хойш Нийслэлийн засаглалд шинэ салхи орсонгүй. Бүтэн найман жил МАН дангаар Монгол Улсын “бага” Засгийн газарт эзэн сууцгаалаа. 2012-2016 оны хооронд Ардчиллынхны босгосон Чингис бондын хөрөнгөөр хотын замыг засч, хэдэн мундаг уулзварыг хийж эхлүүлсэн авто замын шинэчлэлээс өөрөөр хотод юу шинээр хийгдэв. Хувийн хэвшлийнхний хөрөнгө мөнгө, концессоор боссон хэдэн байшин барилгыг нэрлэх үү. Сая ашиглалтад орсон Яармагийн шинэ гүүрээр өнөөдөр өдөрт 100 машин зорчиж байна уу. Хотын төв рүүгээ ороод нэг урсгалтай зам дээрээ нам гацах болсноор тэр гүүрээр зорчих иргэд байхгүй байна. Харинчиг хотын төвөөс Яармаг, Нисэхийн чиглэлийн зам хамгийн хурдан урсгалтай байсныг үгүй хийв. Шинэ гүүр рүү эргэдэг дээр гэрлэн дохио тавьснаар тэр урсгал нам гацаа болж хотын түгжрэл нэгээр нэмэгдлээ. Яривал, бичвэл энэ мэт кейс маш их байна. Нийслэлчүүд бүгд л харж, бухимдацгааж байдаг. Гэвч улс төрийн сонголт нь бахь байдгаараа…

Тийм болохоор нийслэлчүүдээ бод, сайн бодож сонголтоо хийцгээ. Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар Монголын ардчилал Нийслэлчүүдэд их найдлага тавьж байсан шүү.Гэвч бүх зүйл илбэдүүлсэн мэт эрх баригчид руу шилжсэн. Ингээд нэг нам гурав дахь удаагаа Монголыг удирдах боломж бүрдсэн. Олонх л бол олонх. Хамтарсан гэх ойлголт ямагт хоёрдугаарт явна. Одоо орон нутгийн сонгууль арай өөр сонголттой байх биз ээ.

Б.Нямаа

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

Монголын Шүүх засаглал ардчиллын өмөг түшиг болон үлдэж байна уу DNN.mn

Ер нь нөхцөл байдлыг  анзаарахад эрх баригчдын дураар үйлдлүүд Монголын Шүүх засаглал дээр очоод унаж байх шиг байна. Сүүлийн тодорхой жишээ нь Н.Номтойбаярын Шүүх хурал юм. СЕХ-ноос түүнийг “албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн” гэж үзэн нэр дэвшүүлэхээс татгалзах хүсэлт гаргасан. Үүнийг нь анхан шатны Шүүх хүлээж авсан. Ингээд тэрээр давж заалдсан. Давж заалдах шатны Шүүхээс Н.Номтойбаярын дөрвөн жилийн өмнөх үйлдэл нь “албан тушаалын гэмт хэрэг” биш байна. Харин Эрүүгийн хуулийн 23.5 буюу “албан тушаалдаа хайнга хандсан” гэдэг зүйл ангиар ял шийтгүүлсэн юм байна хэмээн үзэж Н.Номтойбаярын дэвших эрхийг зургадугаар сарын 7-ны өдөр сэргээлээ. Энэхүү хоёр өөр тайлбараас харахад яах аргагүй эрх баригчдын шахалт нөлөөтэйгөөр СЕХ-ны зүгээс түүнийг нэр дэвшилтээс хассан байна гэж судлаачид үзжээ. Маш товчхондоо Н.Номтойбаярт дөрвөн жилийн зайтай хоёр өөр тайлбар гаргасан нь санамсаргүй хэрэг биш. Ерөөсөө л эрх баригчид нөлөөлдөг технологи юм. Иймэрхүү технологи өмнөх жилүүдэд хэчнээн удаан хэрэгжиж, үгэнд ороогүй хүмүүсийг, эрх ашгийг нь зөрчсөн нөхдүүдэд хэрэглэж байсныг тоолох аргагүй. Энэхүү шүүх хурлын шийдвэрийг хараад эцсийн дүндээ муу нэртэй, луу данстай шүүх засаглал, шүүгчид л ардчилал, хүний эрхийн баталгаа болж байна хэмээн дүгнэхэд хүрлээ.

Хөгжлийн банкны шүүх хурал дээр ч шүүгчдийн энэхүү шударга хандлага шууд мэдрэгдсэн. Шүүхийн зүгээс “Ер нь зээл авах нь гэмт хэрэг биш шүү дээ” гэж үзсэн нь эрүүл хандлага, зөв байр суурь юм. Ямар ч арилжааны банк ашиг харж, хүү тооцож зээл олгодог. Энэ бол алтан зарчим. Хөгжлийн банкны зээл яг л энэ зарчмаар явсан гэдэгт шүүх эргэлзэх ёсгүй. Мэдээж танил тал, нэр нүүр тэнд үйлчилсэн байхыг үгүйсгэхгүй. Үндсэн зарчим нь зээл олгогч нь тодорхой-зээл авагч нарын алтан дүрмийг Шүүхээс мөрдлөг болгосон хэрэг. Ийм тохиолдолд яллах дүгнэлт нийгэмд шуугьж байснаас зөөлөн буух нь тодорхой. Харин улс төрийн өрсөлдөгчдөө энэхүү Хөгжлийн банкны хэргээр далимдуулан нухчин дарах, бизнесийг нь царцаах, эсвэл нээнтэглэн хувьцаанаас нь эзэмших, бүр юу ч үгүй болтол нь хоосолж зээлийг нь төлүүлж дампууруулах гэхчлэн эсэн бусын санаархал явагдсан нь тодорхой. Энэ санаархал, технологио хэрэгжүүлэх эцсийн цэг нь шүүх хурал. Мэдээж шүүхэд нөлөөлөхийг хичээнэ. Гэвч Хөгжлийн банкны шүүх хурлаас харахад шүүх засаглал энэхүү дуулиант хэрэг дээр эрүүлээр хандлаа гэж шинжээчид, судлаачид, туршлагатай хуульчид дүгнэж байгаа юм билээ.

Муу л бол хойд захын овоохой гэдэг нь Монголын шүүх засаглал яагаад ч биш. Тэнд хүний хувь заяаг шийддэг. Тийм болохоор тэр газар нь муу муухай жишээ байж болохгүй. Харин байлгах сонирхол эрх баригчдад бий. Тийм бүлэглэлүүд ч бий. Тэдэнд таалагдахгүй шийдвэр гарах бүрт Шүүхийг зүхдэг. Нийгэмд өргөн хүрээний үзэл суртал явуулдаг. Эцэст нь Шүүхэд итгэх итгэл Монголын нийгэмд улам унаж байна. Шүүхэд итгэх итгэлгүй болсон ард түмэн одоо хэнд итгэх вэ. Бурханд уу, буг зэтгэрт үү. Энэ рүүгээ явахад хүрвэл нийгэм жинхэнэ харанхуй руу, ширэнгийн хууль руу явна. Нэгэнт ийм болгоод авсан нийгмийн сэтгэл зүй, ядуу ард түмнийг дарлаж дээрэлхэж, мөнгөөр саналыг нь худалдан авч, эрх мэдлийг атгаж, улс орныг тонон дээрэмдэж суух нь тэр хэдхэн хүнд маш амар хялбар байх болно. Ийм л аюул Монголд нүүрлэсэн. Үүний өөдөөс өнөөдрийн Монголын шүүх засаглал зогсож эхлэв үү дээ хэмээн урам зориг авч байна.

Шүүхийн ил тод байдлын хууль гэдэг бол ер нь дайсагнасан хууль гэж туршлагатай хуульчид, шүүгчид үнэндээ үзэж байгаа даа. Шүүх дээр ил тод байж болдоггүй зүйл гэж бий. Бүр Олон улсын практик нь тийм. Тухайлбал гэр бүл, эхнэр нөхөр хоорондын маргаан шүүх дээр нууц байдаг. Компанийн нууц, сүүлийн үед технологийн нууцтай холбоотой Шүүх хурлууд маш ярвигтай. Яагаад ч ил тод байх боломжгүй. Үндэсний аюулгүй байдалтай холбоотой маргааныг ч зарим нэг хүн ил тод шүүхийг шаардаж байгаа нь тэнэглэл. Хувь хүний эрхийн асуудал шүүхэд нэгдүгээрт тавигдаж явдгийг бид мэдэхтэйгээ болсон. Эхэнд дурдсанаар эрх баригчдын хүлээс, дарамтаас шүүх засаглал хол байж, шийдвэрийг тэдний ямар ч нөлөөгүйгээр гаргаж байгаа нь үнэндээ Шүүх шударга сайн ажиллаж байгаагийн шинж л гэж хэлье.

Шүүгчдийг, шүүх засаглалыг хүчээр муухай харагдуулж болохгүйг давтъя. Нүүрэнд баас түрхэж, нэр хүндгүй болгосон шүүх засаглалд эрх баригчид яаж ч нөлөөлж, дураараа авирлаж, хүссэн шийдвэр гаргуулж, хувь хүн, цаашлаад аж ахуйн нэгж, улмаар улс орны хувь заяагаар тоглож мэдэхийг Олон улсад хийгээд Монголд болсон олон кейсүүд нотолно. Ямар аймшигтай үр дагаварт хүрдгийг хэлээд өгнө. Тийм болохоор хүн төрөлхтөн шүүх засаглалд ямагт итгэж ирсэн. Зарим үед энэ улс оронд чухам юу болоод байгааг ч ойлгох аргагүй үйл явдлууд өрнөж байна. Сошиалын цунамид монголчууд өртөж байна. Өнөөдрийн ийм амаргүй, ардчиллын үнэт зүйлс эргэлзээтэй болсон цаг үед ямартаа ч Монголын шүүх засаглал ардчиллын өмөг түшиг болон үлдэж байна уу даа гэх итгэл найдвар төрж байгаа нь сайхан байна.

Б.Нямаа

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол малчин дуусах вий дээ … DNN.mn

Монголын хөдөө залуу малчингүй болох зам дээрээ гарчихлаа. Булган аймгийн нэг сумын, нэр бүхий багийн хамгийн залуу малчин нь 28 настай ганцхан гэр бүл байна. Булган аймаг бол харьцангуй нийслэлд ойрхон, дэд бүтэц сайтай, Эрдэнэт, Заамар гээд үйлдвэрлэл, уул уурхайн бүс нутаг. Төв газартаа ойрхон аймаг ийм байхад алс хязгаар аймгуудад залуус ер нь юу болж байгаа бол. 2022 оны шилжилт хөдөлгөөнөөр 72 мянган иргэн нийслэл рүү ирсэн тоо гарсан. Ихэнх нь залуус гэдэг үзүүлэлттэй. Тэд бүгдээр орон нутгийн залуус, тэр дундаа лавтай 50 хувь нь малчдын хүүхдүүд байна.

“Монгол малчин надаар дуусах вий” гэсэн өвгөн ахын минь үг ихийг хэлж байна. Хөдөөний залуус хот хүрээ рүү сургууль, зарим нь гадаадад ажиллах хүчээр яваад буцаж ирэхгүй байна. Ядаж энэ өвөл, хавар маш хатуу боллоо. Мал маш их хорогдлоо. Энэ бол хөдөөд эдийн засгийн том сүйрэл. Амьдрах аргагүй боллоо гэсэн үг. Уулын мухарт өлсөөд үхэлтэй биш, хот хүрээ бараадаж, ядаж барилга дээр туслах ажилтан ч болтугай хийгээд амьдрахыг зорино. Үлдсэн цөөн малаа приус болгоод хотод ирж халтуураар амьжиргаагаа залгуулна. Энэ бүхэн хөдөөнөөс хот руу их нүүдэл болно. Хөдөө эзгүйрч, малчин монголчууд дуусах шалтгаан болно. Мэдээж тодорхой хугацааны дараа “Нүүдэлчин ахуй” устана. Шулуухан хэлэхэд, ийм л ирээдүй Монголын хөдөөг хүлээж байна. Үүнд малчдыг, малчин болох ёстой залуусыг өчүүхэн ч буруутгаж болохгүй. Яагаад гэвэл тэд ардчилсан нийгэмд бусдын адилаар хүн шиг амьдрах эрхтэй. Монголын хаана сайхан, таатай амьдарч болох боломж байна тэр газар шилжин амьдрах Үндсэн хуулиар олгогдсон эрхтэй.

Тэгэхээр Монголын хөдөөд орчин үетэй хөл нийлүүлэн, хот суурингийнхан шиг таатай, ашиг орлоготой амьдрах боломжийг Төр засгийн бодлогоор шийдэх ёстой. Ердөө эхний алхам энэ. Үүний төлөө юу хийх ёстой юм. Яагаад залуучууд хөдөө тогтохгүй байгаа юм. Онош нь тодорхой шүү. Архангай аймгийн Их тамир сумын малчны ярианаас харахад “Улсын сайн малчин” болсон тэдний жилийн орлого 30 сая төгрөг. Цэвэр ашиг нь бол үүнээс бага тусна. ХАА-н бүтээгдэхүүний үнэ ханш ийм хөгийн байгаа. Ийм эдийн засгийн эргэлттэй аж ахуйг цаашид хэн эрхлэх юм бэ. Жилийн дөрвөн улиралд гадаа гандаж, хөдөө хөхөрч өсгөсөн малаасаа иймхэн орлого олж амьдарна гэдэг бол өнөөдөр махаа зулгаасан үйл явц. Эрүүл мэнд, сэтгэл санааны маш их ачааллын ард ХАА-н үйлдвэрлэл явагддаг. Хот сууринд бол байдаг л нэг дэлгүүрийн орлого. Хот-хөдөөгийн хөдөлмөрийн орчин, нерв бол газар тэнгэр шиг ялгаатай. Ийм хөгийн зах зээлтэй, байгаль цаг агаарын хатуу ширүүнээс өнөөдрийн залуу үе шууд зугтаана.

Бодит нөхцөл байдал судалгаагаар бол бүр хачин харагдаж байгаа юм. Монголын хөдөөд малчдын хүйсийн тэнцвэр алдагдаж, залуу малчдын дунд эрэгтэйчүүд давамгайлаад удаж байна. Малчин гэр бүлүүд охидоо багаас нь эрдэм номын мөр хөөлгөж, хөвгүүдээ малын зах бараадуулдаг хүйсийн ялгавартай хэвшмэл хандлага нь яван явсаар өнөөдрийн сөрөг үр дагаварт хүргэсэн. Огт гэрлээгүй 18-34 насны малчдын 87 хувь нь эрэгтэй байна. Залуу малчдын хүйсийн энэхүү тэнцвэргүй байдал 2000 оноос хойш эрчимтэй нэмэгджээ. Албан ёсны баримтыг ОУ-ын байгууллагаас хийсэн “Эрэгтэй, эмэгтэй залуу малчдын амьдрал ахуй дахь жендерийн дүн шинжилгээ” судалгаанаас харж болно. Охид нь багаасаа сургууль соёлын мөр хөөж, боломжийн түвшинд боловсрол эзэмшиж байгаа учраас эргээд малчин залуустайгаа гэр бүл болох нь ховор. Хөвгүүд нь тэр хэрээр боловсролын түвшин доогуур байх тул гэрлэж чаддаггүй. Ийм л бодит зовлон үргэлжилж байна. Статистикаас харахад 2000 онд 18-34 насны залуу малчид нийт малчны 56 хувийг эзэлж байсан бол одоо 27 хувь болж, хоёр дахин буурчээ.

2022 онд улсын хэмжээнд 17.5 мянган хос гэрлэлтээ шинээр бүртгүүлсний 77 хувь нь Улаанбаатар хотод, 23 хувь нь хөдөө, орон нутагт бүртгэгдсэн байна. Сүүлийн таван жилийн хугацаанд тогтмол буурчээ. Албан ёсны судалгааны дүнгүүдийг хараад байвал Монголын хөдөөд малчин залуусын арми устах нь тодорхой болжээ. Энэ бүгдийг шийдэх эхлэл нь залууст таатай орчин бүрдүүлэх юм. Хөдөөд цахилгаан, дулааны асуудлаа бүрэн шийдвэрлэж, засмал зам тавьж, сургуулийн дотуур байр, спорт цогцолбор босгож, нийтийн тохилог орон сууц ашиглалтад оруулахаас наад зах нь эхлэх ёстой. Элон Маскийн бүтээсэн технологи бүрийг Монголын хөдөөд нэвт шувт нэвтрүүлэх ёстой. Эдгээрийг хөдөөд цаг минутаар хөгжүүлж, тийм орон зайд малчин залуусыг оруулж, живүүлж чадвал хэн энэхүү утаатай, тоостой, түгжрэлтэй хотод шигдэхийг хүсэх вэ. Хоол хүнснээс эхлээд гудамж талбайд хүртэл эрүүл, аюулгүй явах баталгаагүй, ямар ч стандартгүй Улаанбаатарт хэн дурлах юм бэ. Гэвч хөдөөний малчин залууст хотын соёл нь, хэв маяг нь, орчин үелэг байдал нь таалагдаж байна шүү дээ. Ядаж нүд баясгаж, сэтгэл сэргээсэн сайхан охид бүсгүйчүүд нь хүртэл энэхүү утаатай, түгжрэлтэй хотод тэднийг уяад байна. Ийм сайхнаас холдож чадахгүй байгаа нь тэдний зөв. Эдгээр сэтгэл татсан бүгдийг нь тэр хөдөөд нь бий болгохыг төр засаг хийх хэрэгтэй.

Монголын хөдөөд, малчны хотонд залуусын амьдрал өнөөдрийнх шиг бүрхэг хэвээр цааш үргэлжилбэл “Хөдөөд яаж залуу малчидтай болох вэ” гэсэн том асуудал Монголд тулгарна. Дэлхийд ганц үлдсэн гэх нүүдэлчин ахуй соёлыг авран хамгаалах том шахалт олон улсаас Монголд ирнэ. Манай улсад 2022 оны байдлаар нийт хүн амын 19.9 хувь буюу 677.5 мянган хүн малчин өрхөд амьдарч байгаа юм билээ. Энэ дундаа 305.1 мянга нь малчид. Улсын хэмжээнд ажил эрхэлдэг дөрвөн хүн тутмын нэг нь малчин гэсэн тоо бий. Нийт малчдын 60 хувь нь эрэгтэй, 40 хувь нь эмэгтэй. Энэхүү тоон үзүүлэлт удахгүй устаж үгүй болох нь.

Энэ бүх асуудлын шийдэл нь нэг талаас тийм ч хэцүү биш байгаа шүү дээ. Говь-Алтай аймгийн малчин залуус эхнэртэй, ханьтай болох санаачилга өрнүүлж, аймгийн удирдлагын зүгээс дэмжсэн бодлого хэрэгжүүлсэн нь үнэхээр амьдралтай, сайшаалтай. Тэдний санаачилгаар Алтай хот болон “Дөргөн нуур” жуулчны баазад 2022 оны наймдугаар сард гэр бүл төлөвлөөгүй залуучуудыг хооронд нь уулзуулах, танилцуулах зорилготой “Алтайн залуус-2022” арга хэмжээг зохион байгуулсан. Тухайн үедээ хүмүүс “Гоонь эрчүүдийн уулзалт болох гэнэ” хэмээн доёолж байлаа. Гэвч энэ арга хэмжээ үр дүнгээ өгч, уулзалтад оролцсон залуусын бараг тэн хагас нь хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломжтой болсон талаар аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар мэдэгдсэн. Үр дүнтэй ажил гэж энийг хэлнэ. Шийдвэр гаргагчдын зүгээс аливаад амьдралтай хандахын бодит жишээ бол энэ.

Б.Нямаа

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Эрхэм гишүүд таслагдсан ч төр бариастай, эгэл сурвалжлагч сэжиглэгдэх төдийд хөл тушаастай DNN.mn

Ийм байж болох уу, Монголын Шүүх засаглал. Энийг чинь л “Монголын шүүх шударга бус байна. Ялзарсан байна. Алагчилж байна” хэмээн ард түмэн шүүмжилж, бухимдаад байгаа юм шүү дээ. Өнөөдрийн байдлаар УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Б.Энх-Амгалан хоёр Шүүхээс ял сонсоод байна. Тэгсэн хэрнээ Төрийн ордонд ажлаа хийж байна. Бүр төр барилцаад сууж байна. Гэтэл хуулийн шатанд сэжигтэн (яллагдагчаар татагдсан гэдэг бол гэмт хэрэгтэн гэсэн үг биш)-ээр татагдсан сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг гэрийн хорионд оруулж, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг нь хязгаарлалаа.

Угтаа Монголын Шүүхээр таслагдсан УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Ё.Баатарбилэг хоёр л ингэж хуулийн хариуцлага хүлээх ёстой. Хууль яагаад эрх баригчдад, улстөрчдөд үйлчлэхгүй, эгэл нэгэн сэтгүүлч бүсгүйд хатуу үйлчлээд байгаа юм бэ. Үүнд Монголын Шүүх албан ёсны тайлбар өгнө үү. Өгөхийг ч шаардаж байна.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч УИХ-ын гишүүн Б.Энх-Амгаланд нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасч, хоёр жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг шүүхэд гаргасан. Харин шүүхээс Б.Энх-Амгаланг нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасч, 40 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэсэн.

Харин УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн хувьд гишүүн байх хугацаандаа “НВЦ” компани шаардлага хангахгүй атлаа зээл авах гэсэн ашиг сонирхолд үйлчилсэн. Тэрээр Хөгжлийн банкнаас зээл авахад нь дэмжлэг үзүүлсэн байдаг. Ц.Баатарбилэгийг 100 мянган ам.доллар буюу 246 сая төгрөгийн хахууль авсныг гэм буруутайд тооцсон юм. Ямар ч байсан анхан шатны Шүүхээс түүнд зургаан жилийн хорих ял, нийтийн албанд томилогдох эрхийг дөрвөн жилээр хасч, 73 сая төгрөгийн хөрөнгийг хураах шийдвэр гаргасан. Одоо бол давж заалтах шатны шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байгаа. Аль ч утгаараа эдгээр гишүүд төрд ажиллаж байх ёстой хүмүүс биш. Хуулийг уландаа гишгэсэн үйлдэл дэндэж байгаагийн нэг жишээ бол Б.Энх-Амгалан шүү. Гишүүн Б.Энх-Амгалан нь УИХ-ын Аюулгүй байдал Гадаад бодлогын байнгын хорооны дарга хийж, Монголын төрийн дөрөв дэх халдашгүй дархан эрхтэй хүн байсаар байна.

Гэтэл эгэл сурвалжлагч эмэгтэй энэ хоёрын дэргэд ямар ч хуулийн шийдвэргүй байж яагаад гэрийн хорионд байгаа юм. Яагаад сэтгүүлчээр ажиллах эрхийг нь хуулиар боомилоод байгаа юм. Үүнийг чинь л Шүүх “алагчилж” байна гэж ард түмэн үзэж байна. Ард түмэн яг юунд дургүй байдаг гээч, ерөөсөө хууль ард түмэнд алагчилж хандахад, дарга-иргэн хоёрт тэнгэр газар шиг хандахад л ясны

 дургүй байгаа юм. Шулуухан хэлэхэд, Монголын Шүүхийн шударга бус байдал гэдэг нь энэхүү алагчилж хандаж байгааг л хэлээд байгаа юм биш үү.

Зариг.мн сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэг нь хамгийн олон дагагчтай, нийгэмд нөлөөлөгч нэгэн бөгөөд сонгуульд нөлөөлнө гэж  үзээд түүнийг ийнхүү эрхийг нь хязгаарлаж байгаа нь тодорхой. Тэгвэл бодит байдал дээрээ МАН-ын нэр хүндэд бүр ч аймаар сөрөг нөлөөлөх, Шүүхийн шийдвэртэй эрхэм гишүүддээ Н.Өнөрцэцэг шиг хандаач. Хуулийг тэгш шударгаар биелүүлээч. Адилхан Монгол Улсын иргэд шүү дээ.

Ер нь бол сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг Шүүхээс буруу зөвийг тогтоогоогүй байгаа. Түүн шиг хуулийн шатанд яваа олон хүн бий. Бүгд ажлаа хийгээд,  сайндаа л хилийн хоригтой, эрх орондоо хязгаарлагдмал эрх чөлөөтэй явж байна. Гэтэл сэтгүүлч эмэгтэйг болохоор яагаад гэр-эмнэлэг-цагдаа гурваас өөр хөл гишгэх газаргүй болгож, хэвлэн нийтлэх эрх чөлөөг нь хасч, Үндсэн хуульд заагдсан үндсэн эрхийг нь зөрчиж байгаа юм. Ардчиллын баталгаа, үнэт зүйлийн нэг бол …хувь хүний хэвлэн нийтлэх эрх чөлөө шүү дээ. Ардчиллын баталгаа бол чөлөөт хэвлэл. Эдгээр үнэт зүйлүүд хаана байна вэ. Бид ч ардчилсан нийгэмд амьдарч байгаа гэж өөрсдийгөө дэлхийд тунхагладаг.

Монголын нийгэм, монголчууд энэ үйл явцыг Хүний эрхийн ноцтой зөрчлийн хэмжээнд харж байгаа. Хэвлэл мэдээллийн салбар бүр ч онцгой анхаарч байгаа. Монголын Шүүх засаглал эрх мэдэлтэн- эгэл сэтгүүлч хоёрт хэрхэн ялгавартай хандаж байгаа нь Олон улсын Хүний эрхийн байгууллагуудад ноцтой кейс болж очно. Нөгөө л Монгол Улсын Хүний эрхийн индекс ямар түвшинд байгаагийн нэг баримт болно. Үүнээс гарах үр дагавар ямар байхыг ойлгож байгаа биз. Монгол Улсын нэр хүнд, ардчилал, шударга ёсны үзүүлэлтүүд Олон улсад доогуур түвшинд очиход, сөрөг нөлөө нь юу байхыг мэдэж байгаа гэдэгт найдъя. Эрхэм гишүүд Шүүхээр таслагдсан ч төрийн өндөр алба хашсан хэвээр байдаг, эгэл сэтгүүлч эмэгтэй сэжигтэн төдий байцаагдахад хөл гар тушиж түгждэг, гэрт нь цоожилдог энэ асуудал бол Олон улсад, ардчилсан нийгэмд байж боломгүй үйлдэл. Цааш хэвээр үргэлжилбэл маш ноцтой үр дагаварт хүрэхийг тогтож харна уу, цаана нь байгаа хүмүүс…

Б.Нямаа

 

 

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ардчилсан хувьсгал нь гадаад паспортыг иргэдэд олгосноор эхэлсэн, одоо тэгвэл гадаад паспортыг хурааж авснаар ардчилал төгсөж байна уу DNN.mn

Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа сая “Гадаадад байгаа монголчуудаа эх оронд нь авчрах, залуусыг Монголоос гадагш явуулахгүй байх арга хэмжээг хэрэгжүүлэхээр Ажлын хэсэг байгууллаа” хэмээн мэдэгдэж ард түмнээ цочоолоо. Энэ одоо ардчилсан төрийн бодлого мөн үү. Төрийн сайд нь улаан нүүрээрээ ингэж мэдэгдлээ шүү дээ. Шууд утгаараа иргэдийнхээ улаан паспортыг хурааж авна, гадны Элчин сайдын яамдууд руу “Монгол залуусын виз олголтыг зогсооно уу” гэж албан хүсэлт явуулна гэсэн үг үү. Оросын төрийн албан хаагчид Путины зөвшөөрөлгүй хил гарах эрхгүй байдагтай адил уу. Оросын туршлагыг Монголд хэрэгжүүлж эхэллээ гэсэн үг үү. Хойд Солонгос шиг бодлого хэрэгжиж эхэллээ гэж ойлгох уу…

Ийм олон асуултыг Монголын төрөөс асуух, айдас дагуулсан мэдэгдлийг Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа ийнхүү хийлээ. Ерэн онд хийгдсэн Ардчилсан хувьсгал ийнхүү мөхөл рүүгээ явж эхэлдэг юм байна гэж олон хүмүүст бодогдлоо. Ер нь бол 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал, 1921 оны Ардын хувьсгал, 1990 оны Ардчилсан хувьсгалын үнэ цэнэ, тэдгээрийн хийсэн хувьсгалчдын туйлын хүсэл мөрөөдөл нь ганц юу байсан гээч “Хоёр хөршөө давж, цаана нь байх Америк, Япон, Солонгос, Герман, Швед, Франц, Англи… есөн хэлийн улстай харилцах, хамтрах, тэнд очиж сурч боловсрох, ажиллаж хөдөлмөрлөх, тэдэнтэй нөхөрлөх” л байсан юм. Үе үеийн бүх хувьсгалчдын тэрхүү түүхэн хүсэл мөрөөдөл нь 1990 оны цагаан морин жилийн хувьсгалаар биелж, өнөөдөр монголчууд, Монголын залуу үе таван тивд тааваар хөлхөж, мянга мянгаараа сурч боловсорч, ажиллаж хөдөлмөрлөж, эх оорон руугаа сая сая долларын хөрөнгө оруулалт хийж байна. Энэ бол хэдэн зуун жил гадны нөлөөнд байсан монголчуудын хувьд гайхамшиг төдийгүй дахин алдаж болохгүй эрх чөлөө билээ. Монголчуудын энэхүү эрх чөлөөний эсрэг үйлдэл хийх нь бүү хэл, үг хэлж ч болохгүй. Ийм хандлага гаргасан улстөрч Монголын ард түмэнд “алуулна”. Үүнийгээ ч улстөрчид мэдэхийн дээдээр мэддэг гэж ойлгодог. Тэгсэн үгүй юм шиг байна. Бүр үйлдэл хийж “Залуусыг Монголоос гадагш явуулахгүй байх арга хэмжээг хэрэгжүүлэхээр Ажлын хэсэг байгуулан ажиллаж эхэллээ” хэмээн албан ёсоор мэдэгдлээ. Энэ сайд, дарга нар ингэтлээ бяр орчихсон юм уу. Харалган болчихсон юм уу.

Монголын залуус эх орондоо сайхан амьдарч байна уу. Үгүй шүү дээ. Монголд өрөнд орж, турж үхэх үү, зээлээс зээлийн хооронд залуу насаа үдэх үү гэсэн гутамшигтай нүүр тулчихаад байна. Энэ бэрхшээлийг цаг алдалгүй шийдэх бодлогыг төрөөс хэрэгжүүлэх тухай Яамны сайд ярьж, танилцуулж байх ёстой байтал “Залуусыг гадагш явуулахыг хориглоно” гэлээ. Энэ бол коммунист дэглэмийн үнэр, үг үйлдэл. Зохиомлоор аливаа зүйлийг хянана гэдэг бол коммунизм. Эрэлт, нийлүүлэлтийн зарчмаар асуудал шийдэгдэнэ гэдэг бол ардчилсан нийгэм. Монголын залуусын хэн нь ч утаатай, түгжрэлтэй, замбараагүй зохион байгуулалттай, засаглалын хэлбэр нь бэхжээгүй, анхны хэрэгцээгээ хангаж чадахгүй нийгэм, улс оронд амьдрахыг хүсэхгүй. Тийм учраас гадагшаа явж байна. Монголын оюун санаа гадагш урсаж байна. Хийж бүтээж чадах насан дээрээ ирсэн монгол залууст наад зах нь хөнгөлөлттэй зээл олдож байна уу. Тэд бусад орны үе тэнгийн залуусынхаа адилаар юм хийж бүтээмээр, хангалттай ашиг орлоготой ажил хийж үзмээр байна. Гэтэл тийм боломжийг эх орон нь олгохгүй байна. Залуус маань өнөө маргаашийн талхны таван цаас харж болохгүй. Тэднийг тийм байлгах тэнэг бодлогыг төрөөс хэрэгжүүлж болохгүй. Эхлээд залуусын нийгмийн асуудал, амьжиргаанд нь хүрэлцэхгүй цалин хөлс, ажлын байрыг наад зах нь бэлэн болгочих. Ингэж чадвал эх орондоо тэд амьдарна.

Хамгийн сүүлийн мэдээгээр Солонгосын виз мэдүүлэгт нүүрс тээврийн жолооч нар хуйгаараа орсон байна. Уг нь Монголын говьд цалин хөлс гайгүй, ганц болж бүтэж байгаа салбар байна гэж өчигдрийг болтол ойлгож явтал бас болохоо байчихсан юм байна. Үүний өмнө Монголын багш, эмч, сувилагчид гэх хоёр том салбарын хэдэн мянган боловсон хүчин гадагшаа  урсаж одсон. Одоогоор энэ тоо 120 мянгад хүрсэн. Энэ хоёр салбарт нийтдээ 300 мянга гаруй хүн ажилладаг юм шүү дээ. Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны статистикаар бол төрийн байгууллагын 100 мянга орчим хүн гадагшаа ажиллахаар явсан гэж мэдээлсэн. Энэ тоо чинь л байхгүй юу даа. Энэ тоо цааш нэмэгдэнэ. Өнөөдөр Монголд байгаа залуусын амнаас гарч байгаа ганц үг бол “Шалавхан гадагшаа явах минь, энэ улс орноос хурдхан зайлах минь” гэсэн үгс байгаа. Энэ бол эмгэнэл төдийгүй төрийн харалган бодлого, авлигач нийгмийн бодит дүр зураг юм.

Энэ байдал цааш үргэлжилбэл Монголд 40-50 насныхан, мөн тэтгэврээ хүлээгсэд үлдэнэ. Хөдөлмөрлөх хүчний тэгш бус харьцаа Монголд ийнхүү нүүрлэсэн учраас одоо төр засгаас маш хурдтайгаар ухаалаг, зөв, алсын хараатай бодлогыг хэрэгжүүлмээр байна. Нийгэм, эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд, орчны асуудлаа хурдан цэгцлэхгүй бол ажил хийх залуучуудгүй улс болно.

Монгол Улсын иргэн хаана боломж байна, тийшээ явцгаах нь Үндсэн хуулиар олгогдсон, ардчилсан нийгэм дэх хувь хүний үндсэн эрх шүү. Өнөөдрийн халамжийн бодлого бол сүйрэл гэдгийг одоо ойлгох цаг болсон. Эдийн засгийн элдэв тоон үзүүлэлтээ одоо айл өрх бүрийн хаалгаар оруул. Өнөөдрийн хамгийн том тулгамдсан асуудал бол үнийн өсөлт, хөөрөгдөл. Дээр нь татварын аймшигтай их дарамт. Иргэдээ цалин, орлоготой байлгахын төлөө зүтгэж буй компани, аж ахуйн нэгжүүдийн нуруун дээр бул хар чулуу болж байгаа 4-5 төрлийн татвараа одоо буулга. Цалин авч байгаа залуугаас нийт цалингийнх нь 47 хувийг элдэв татварт хураагаад авчихаж байгаа төрөөс, эх орноос залуус зугтахгүй өөр яах юм бэ, Х.Булгантуяа сайд аа.

Өдөржингөө махийтал ажиллаад 1 сая төгрөгийн цалин авч байхад ямар ч ажил хийдэггүй халамжлуулагч 700 мянган төгрөг аваад хэвтэж байгааг Нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа та хэрхэн тайлбарлах вэ. Ингэж хөдөлмөрөө шулуулж, боолчлогдохыг Монголын залуус хүсэх үү. Ийм аймаар татварын дарамтад аж ахуйн нэгжүүд үйл ажиллагааг явуулж, ажилчдынхаа цалин хөлсийг хангалттай нэмж чадах уу.

Энэ бүгдийн эсрэг төрөөс тэгээд ямар зөв бодлого хэрэгжүүлж байна гэсэн чинь харин “Монгол залуусыг гадагш явахыг хориглоно” гэв. Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа үнэхээр буруу ойлголт төрүүллээ. Үүний оронд ам.долларыг хэрхэн буулгах, шатахууны үнийг хэрхэн буулгах… гэхчлэн суурь үнийн асуудлаа ярих, нийгмийн сэдэв болгох ёстой. Тэгж байж үнийн хөөрөгдөлт зогсоно, бууна. Залуусын нийгмийн асуудлууд алхам алхмаар шийдэгдэнэ.

Өнөөдөр ард түмний сэтгэлд юу хургав гэхээр “Хил гааль дээр гадагшаа явах залуусыг баривчлан буцаах юм байна” гэсэн аймшигтай бодол. Олон иргэний бодолд “Ардчилсан хувьсгал гадаад паспортыг бидэнд өгснөөр эхэлж байлаа, одоо гадаад паспортыг биднээс хурааж авснаар ардчилал ингээд төгсөх юм байна” гэсэн өдөөлт явагдаж эхэллээ шүү. Энэ бол байж боломгүй бодол. Ийм яриа иргэдийн дунд өрнөж эхэлсэн нь өөрөө гутармаар үйл явц…

 

 

 

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Гуйсан гурилыг хуй дайрдаг гэдэгсэн DNN.mn

Гуйж авсан гурилыг хуй салхи дайрч хийсгэдэг юм гэнэлээ. Өөртөө гурилгүй учир хүнээс жаахан гурил гуйж аваад явж байхад нь ингэж дайсагнадаг гэх эртний үг. Их учир шалтгаантай үг ч гэгддэг. Энэ үгийг сануулмаар үйл явц өнөөдөр Монгол Улсад болж байна. Монголын төр засгаас дотооддоо үйлдвэрлэдэг гурилыг хэт үнэтэй байна гээд Оросоос хямд гурил оруулж ирэхээр хэлэлцэж эхлэв. Үндэсний үйлдвэрлэл гэвэл Монголд гурил… за тэгсхийгээд гарын таван хуруунд багтах бусад хэдэн салбарыг хэлнэ. Тэгсэн үндэсний жаахан үйлдвэрлэлийнхээ оргилд нь яваа гурилд ийнхүү халдах нь бололтой. Монгол Улс нь ерөөсөө юу ч үйлдвэрлэхгүйгээр Орос-Хятад хоёроос зөөгөөд амьдарцгаая гэсэн үзэл санааны тод илрэл гэх үү.

ОХУ-аас хямд гурил оруулж ирлээ гэж бодъё. Оросын нефть, эрчим хүч хоёрт монголчууд мөнхөд дөнгөлүүлж, энэ хоёр салбараар дамжуулан хойд хөрш биднийг дарамталж, данайж байдгийн тоог нэгээр нэмсэн үйл хэрэг болох нь. Оросоос Нефть-Цахилгаан-Гурилаар хараат болох нь. Эхний хоёрыг нь бид дотооддоо зуун хувь үйлдвэрлэдэг болох гэж 100 жил зүтгээд барсангүй. Горыг нь бид алхам тутамдаа амсан амьдарцгааж байгаа. Дээр нь одоо гурилыг нэмэхээр эрх баригчид шийджээ. Энэ бол байж боломгүй гутамшиг. Эх орноосоо урван тэрсэлсэн үйлдэл мөн.

Үнэндээ гурилын үйлдвэрлэл эхний хоёр шиг яавч биш. Бид дотооддоо хэдэн том үйлдвэртэй болж чадсан. Үр тариагаа дотооддоо тарьж ургуулж үйлдвэрүүддээ нийлүүлж байна. Ийм амжилтад хүрэхийн тулд басчиг монголчууд хөдөлмөрлөсөн. Бодлого гаргаж амжилттай хэрэгжүүлсэн. Атрын-1, 2, 3, 4 дүгээр аянууд амжилттай хэрэгжсэн. Нөр их хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө орсон. Одоо бол Атрын-5 дугаар аянаа хэрэгжүүлж дотооддоо боломжит үнийн дүнг тогтоох бодлого л гаргах ёстой. Гэтэл шууд Оросоос хямд гурил оруулж ирж дотоодын хэдэн үйлдвэрээ сөнөөнө гэх. Наад захын, хэнд ч харагдаж буй ийм зөв гарц гаргалгаа байсаар атал шүү. Үндэсний үйлдвэрлэгчид, салбарын том мэргэжилтнүүд, эрдэмтэн мэргэд, бодлого боловсруулагчид үүнээс ч илүү сайн бодлогыг дотооддоо хэрэгжүүлж чадна. Ийм тодорхой

асуудал, бэлэн шахуу шийдэл дээр ажиллахыг хүсэхгүй шууд Оросуудаас авна гэдэг нь ямар учиртай юм бэ. Жишээ нь, Оросууд гурил бидэнд өгч байгаад гэнэт хилээ хаавал яах вэ. Тэр үед хэдэн үйлдвэр нь

хэдийнэ дампуурчихсан байх биз. Хариуцлагыг хэн хүлээх юм. Монголчууд гурилгүй амьдрах уу. Чадахгүй шүү дээ. Гурилгүй болчихсон ард түмэн босно, тэмцэнэ. Байгаа жаахан гурилан дээр нийгмийн дайн явагдана. Үндэсний аюулгүй байдлын асуудал шууд яригдана. Тийм л учраас гурилыг стратегийн ач холбогдолтой бүтээгдэхүүнд оруулдаг юм.

Ийм л аюулын эхлэл өнөөдөр төрийн хэмжээнд яригдаж, шийдвэр болж гарах тухай хэлэлцэгдэж байна. Ийм байдалд орж байгаагийн зорилго өнөөдөр тодорхой шүү дээ. МАН сонгуульд ялах гэж гурил, махны үнэд оролцож эхэллээ. Нэмээд юуны үнэд оролцохыг хэлж мэдэхгүй. Энэ бүгдийн эцэст Монгол Улс л дампуурна.

Гурил, махны үнийг ард түмэн дийлэхгүй байгаа юм бол, тэгтлээ ядарсан ард түмэн та нарт саналаа өгөх үү. Эрх баригч МАН ингэтэл нь ард түмний амьдралыг дордуулсан байна шүү дээ. Америкт анх бол зөвхөн татвар төлөгчид сонгуульд саналаа өгдөг тогтолцоотой байлаа. Яагаад гэвэл тэр давхаргынхан нь жинхэнэ хөдөлмөрлөж, баялаг бүтээж, ажлын байрыг олноор бий болгож, татвар төлж, улсын төсвөө бүрдүүлж байсан учраас тэр юм. Тэр хэрээрээ хариуцлагатайгаар санал өгдөг. Нэг талаас тэр нь бараг зөв байсан юм шиг санагдах. Хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн энэ цаг үед бол бүдүүлэг байх. Гэхдээ шударга ёс үнэртээд байдаг юм.

Үүний яг эсрэгээр өнөөдөр Монголын эрх баригчид ард түмнээ мах, гурил хоёрынхоо үнийг дийлж авч чадахгүй болтол нь ядууруулчихаад, тэдний саналыг авч дахин сонгогдохын тулд “Хямд мах, гурилаар та нарыгаа хангана” хэмээн шийдвэр гаргах гэж байгаа нь доромжлол. Ард түмэн тэнэг биш шүү дээ. Харж дүгнэж л байгаа. Тийм болохоор мах, гурилаа дийлэхгүй байгаа ард түмэн МАН-д саналаа өгнө гэж байх уу. Хаа хаанаа бодох асуудал энэ шүү. Эцсийн үр дагавар нь эх орноо сүйрүүлэх алхмыг нэмсэн хэрэг болсоор дуусна. Ердөө ийм л хар зураг харагдаж байна. Үүнийг эртний сургаал үгсийн нэг болох “Гуйсан гурилыг хуй дайрдаг гэдэгсэн” хэмээх зүйрлэлээр товчлон хүргэлээ. Ердөө л энэ шүү…

Б.Нямаа

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Энэ жилийн сонгуульд зөвхөн хэдэн малчин л орох бололтой юм аа даа DNN.mn

Монголд энэ өвөл айхавтар зуд боллоо. Хаврын сар гарсан ч зуд үргэлжилж байна. Бүгд л анзаарч, халаглаж байна. Нийгмийн хандлага янз бүр. Төр засаг, эрх баригчдын зүгээс онцгой анхаарч, халамжилсан байдалтай. Зарим өдөр ч төр засгийн ордон дотор хамгаалалтын хэдэн ажилтнаас өөр хүн байхгүй юм шиг харагдах. Хаачив гэхээр “Зуданд явсаан” л гэх. Зарим сайд, дарга нарыг хараад “Энэ нөхөр зудан дотор юу хийж яваа юм бол, муу эр дайнд хөөрнө гэгчээр” гэж зүйрлэмээр. Ер нь бол эрх баригчид, Засгийн газрын гишүүд, УИХ-ын гишүүд, яам тамгын газрынхан, ерөөсөө бүгдээрээ төрийн ажлыг хаяад, хатуухан хэлэхэд эх орноо хаяад зуд руу алга болжээ.

Харах нь ээ, оросын том том ямбий ногоон машинуудыг маниулдаж асаасан, кабин дотор нь чихцэлдэж суусан гишүүд дарга нар тэвшин дээр нь хэдэн боодол өвс аччихсан явцгааж байх. Тэгж очоод өгч байгаа юм нь нэг малчин өрхөд гурван боодол өвс, нэг шуудай тэжээл. Түүгээр хэдэн зуун малаа онд оруулж чадах уу. Ядаж 100 боодол өвс аваачаад хотонд нь буулгаж байгаа бол ойлгохсон. Иймхэн ажлын төлөө энэ олон гишүүн, сайд дарга нар Намынхаа баярыг, Ураны гэрээг мартан малчид минь, малчид минь гэцгээж байна. Монгол Улсын Засгийн газар нөөц хөрөнгө, эрсдлийн сангийн мөнгөө малчдад өгөөд дуусах нь шиг байна. Малчдын зээлийг тэглэхээр яриад, хугацааг нь сонгуулийн сурталчилгаа эхлэх өдрийг тооцон сунгалаа. Малчны зээлийг нэг жилээр сунгаж, хүүг төрөөс хариуцна гэж байгаа ч, дундын хувилбар нь бол сонгуулийн явцыг харж байгаад зургадугаар сарын дундуур дахин хуралдаад “Малчид минь сүйрлээ, аваръя” гэсэн уриатайгаар санал авахын урьд өдөр тэглэж мэдэх нь. Ийм л юм руу явж байна. Эрчим хүчний сайд нь хүртэл Амгалангийн станц дэлбэрч, хот цахилгаангүй болох аюул нүүрлээд байхад “Малчдын төлөө” гээд манаргаж яваа нь хийрхэл биш үү. Ингэтлээ малчид руу шуурч, хамаг байдгаа зарцуулж болж байгаа юм уу… Монголд малчдаас өөр асуудал байхгүй юм уу, маш олон чухал асуудал шил шилээ даран хүндэрч байна шүү дээ. Ер нь Цар тахлын онцгой хүнд үед ч нийгмийн цөм масс, гол хөдөлгөх хүч болсон эмч, эмнэлгийн ажилтнууд, багш нараа ингэж анхаарч байсан уу. Үгүй шүү дээ.  Сүүлдээ зуд бизнес болох зам руугаа явчихлаа. Зудын хүнд нөхцөлд байгаа сум оронд машин өгч эхэллээ гэсэн нь хэн нэгэн том даргын далд бизнес харагдах жишээтэй. Том дарга нарын хамаарал бүхий компаниудын доллар гадагш урсгадаг бизнесийг дэмжсэн үйл хэрэг болов. Малчдын өргөн хэрэглээний бараа,

тэднийг эм бэлдмэлээр хангах, бензин шатахууны нөөцөөр хангах… гэхчлэн малчид руу урсгаж эхэлсэн хөрөнгө мөнгө бүхэн томчуудын хамаарал бүхий компаниудын бизнесийн дэмжлэг болж хувирлаа.

Үнэн хэрэг дээрээ малчин түмэнд үндсэн хоёрхон зүйл л нэн шаардлагатай байгаа. Энэ хоёроос бусдыг нь бид өөрсдөө болгоно, даван туулна гэцгээж байна. Нэгдүгээрт, өвс тэжээл зээлээр өгөөч гэж. Хоёдугаарт, хүн бүл дутаж байна л гэж байгаа. Гэхдээ эдгээр хоёр асуудлыг өөрсдийнх чинь, гэр бүл, ах дүүс дотроо шийдэх асуудал гээд хаяхад хэн нь ч бухимдаад байхааргүй юм. Гэтэл малчдын бэрхшээлийг сонгуулийн бүтэц болгосон улстөрчид зудан дээр зуд нэмэн бөөн бөөнөөрөө очицгоож байгаа нь улс орны нөхцөл байдлыг улам хүндрүүлж байна.

Бодит амьдрал дээр “Бидний зээлийг хөнгөлөөд, тэглээд өгөөч” гэсэн малчин байхгүй шүү. Тэд басчиг үндсэн ухамсартай. Монгол зангаараа “Хүнээс авсан бол заавал буцааж өгөх ёстой” гэсэн өвгөдийн философитой хүмүүс. Бодит үнэн ийм байтал улс орныг, нийслэлийг тэр чигээр нь хаячихсан баахан сайд, дарга, гишүүд нар цасан дундуур том том жиптэй, олон бараа бологч дагуулчихсан “Малчин түмэн минь сөнөх нь” хэмээн сүржигнэн давхилдаж байгаа нь үнэндээ сонгууль юм. Сонгуулийн сурталчилгаандаа орсон хэрэг юм. Энэ байдлаараа бол Их хурлын сонгуулиар зөвхөн малчид л оролцох, санал өгөх эрхтэй, бусад нь сонгуульд оролцохгүй юм шиг байна. Зудын томилолтоосоо одоо хүртэл буугаагүй, зуд гэсэн үг аманд нь уяатай, зудыг нийгэмд сэдэв хэвээр байлгаад байгаа нь сонгуулийн сурталчилгаагаа дуусгах дургүй байгаагийн тод илрэл. Энэ бол эрх баригчдын хэрээс хэтэрсэн үйлдэл, улс орны хувь заяаг өөрсдөдөө ашигтайгаар эргүүлж буй улс төрийн технологи юм.

Б.