Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ж.Баярмаа: Засгийн газрын “бал сар” аль хэдийнэ дуусчихсан, одоо бодитой ажил хийх цаг нь болсон DNN.mn

Улсын Их хурлын гишүүн Ж.Баярмаатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Та сайхан шинэлэв үү. Таны хувьд цагаан сарын баярыг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэв. Хөдөө орон нутагт золгуутаар явсан уу?

-Сайхан шинэллээ. Та бүхэн Сар шинэдээ сайхан шинэлэв үү. Ер нь манай Монголын цагаан сарын баяр ураг удам, элгэн саднаа үр хүүхдүүддээ мэдүүлж таниулах, уулзан учрахын ерөөл бэлгэдэл болсон сайхан уламжлалыг тээсэн үнэт өв маань юм. Настайчуудтайгаа шинийн 3-ндаа багтаж золгох, төрийн золголтдоо амжиж оролцох гээд л бас л ачаалалтай өдрүүд өнгөрлөө.

-Цагаан сарын амралт гэж нэлээд шуугилаа. Зарим хүмүүс уг асуудлыг төр засаг эртхэн шийдчихгүй цагийг нь тулгаж шийдлээ гэдэг шүүмжлэлтэй байна. Ер нь яагаад эрт шийдчихэж болсонгүй вэ?

-Иргэдийн шүүмжлэлтэй санал нэг байгаа. Цагийг нь тулгасан ч гэсэн тав хоног амрах асуудлыг Засгийн газраас шийдвэрлэсэн нь зөв зүйтэй болсон. Цаашдаа ер нь баяр амралтын өдрүүдийг олон нийтээс асууж зөвлөлдөж байгаад хуулиндаа тусгаад шийдэх хэрэгтэй. Цагаан сарын баяраар тав хоног, улсын наадмаар долоо хоног амарна гэж нэг мөр маргаан багатайгаар хуулиараа зохицуулаад эртхэн тодорхой болгочихвол хэн хэндээ амар байхыг энэ баярын өмнө бид харлаа.Үндэсний маань том өв уламжлалын нэг тул цагаан сараар хагас бүтэн сайнаа оролцуулаад нийт долоо хоног амарчихдаг байх нь зүйтэй санагдсан.

Цаашид бид аравдугаар сарын 1 гэхэд дараа оны бүх олон нийтийн амралтын өдрөө эцэслэн гаргаж мэдээлээд бүх хүнийг ажил амралтаа эртнээс төлөвлөх боломжоор хангах хэрэгтэй болов уу.

-Удахгүй хаврын чуулган эхэлнэ. Хаврын чуулганаар хэлэлцэгдэх гол хуулиуд юу байгаа вэ. Таны хувьд ямар хуулийн төсөл дээр ажиллаж байна вэ?

-Хаврын чуулган энэ сарын 17-нд эхлэх товтой байгаа. Мэдээж хаврын чуулганаар олон асуудлыг хэлэлцэн батлах шаардлага байна. Тухайлбал, Татварын багц хуулиуд Засгийн газраас орж ирнэ. Хувь хүний орлогын албан татварын тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулиуд иргэд, аж ахуйн нэгжийн хувьд хүлээлт ихтэй байгаа. Мөн Нийгмийн даатгалын ерөнхий хууль дээр нэмэлт өөрчлөлт орж ирэхээр байна. Иргэдээ өмчтэй орлоготой баян болгох уу, эсвэл татвар хураамж төрийн дарамтаар дарсан хэвээр байх уу гэдэг сонголтын өмнө бид ирчихээд байна. Тиймээс татвар, нийгмийн даатгалын хуулиудыг энэ хаврын чуулганы гол хуулиуд байх ёстой гэж үзэж байна.

-Өөр ямар хуулийн төслүүд хүлээлттэй байгаа вэ?

-Хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний тухай, Төсвийн хөрөнгө оруулалтын тухай анхдагч хуулиуд, Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах асуудал бас хүлээлт өндөртэй байна. Миний хувьд УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан нэлээд хэдэн ажлын хэсэгт ажиллаж байгаа. Тухайлбал, Жагсаал цуглааны эрх чөлөөний тухай хуулийн ажлын хэсгийг ахалж байгаа. Тиймээс Засгийн газраас өргөн барьсан энэ хуулийн шинэчилсэн найруулга дээр ажиллаж байна. Үзэл бодлоо илэрхийлэх эрхийн салшгүй чухал нэг бүрэлдэхүүн болохын хувьд энэ хуулийн төслийг олон нийт болон холбогдох иргэний нийгмийн болон төрийн байгууллагуудын төлөөллийг оролцуулан сайжруулж, боловсронгуй болгохоор ажиллаж байгаа. Сонгогчдын санал худалдан авах аливаа ажиллагааг хориглох тухай анхдагч хуулийн төсөл санаачлахаар судалгаа, шинжилгээ хийж байна.

-Сангийн яамнаас санал авч байгаа татварын багц хуулиудын төсөл дээр одоогоор та ямар санал дүгнэлттэй байгаа вэ?

-Татварын багц хуулиудын хүрээнд дундаж давхаргыг дэмжиж өмчтэй орлоготой чинээлэг болгох, жижиг дунд бизнесийг илүү дэмжихэд чиглэнэ гэж бодож байсан. Харамсалтай нь одоогийн төслүүд дээр ийм зүйл харагдахгүй байна. Татварын хуулиудыг яагаад өөрчлөх болсон, өөрчилснөөр ямар үр дүн хүлээгдэж байгаа талаар одоог болтол үзэл баримтлал нь, холбогдох судалгаанууд нь олон нийтэд нээлттэй болоогүй байна. Өнгөрсөн намар УИХ хоёр удаа улсын төсөв баталсан. Зардал бууруулах гэж их ажилласан. Ийм нүсэр том бүтэцтэй үед татвар төлөгчдийн мөнгийг үр ашигтай зарцуулна гэдэг маш хүнд асуудал болчихоод удаж байна. Манай татвар төлөгчид үнэхээр сайн ажиллаж хангалттай их татвар төлдөг. Гэвч сүүлийн жилүүдэд татвар хураамж төрийн дарамтад сөхрөх гээд байна. Татвар тэр чигтээ улс орны хөгжлийн төлөө зарцуулагдах ёстой. Гэтэл өнөөдөр тэгж чадахгүй байгаа нь харамсалтай. Татвар нь татвар төлөгчиддөө дарамт болчихлоо, төлсөн татвар нь талаар нэг тараад үр өгөөж өгөх нь маш тааруу байна. Татвар хураамжуудыг бууруулна гэвэл нөгөө талдаа төрийн том нүсэр бүтцийг багасгах хэрэгтэй болно. Одоо байгаа бүтэц тогтолцоо, төрийн хэт их оролцоон дээр суурилсан татварын багц хуулийн өөрчлөлт бол нэр төдий л зүйл болно гэсэн үг.

-Зарим мега төслүүдийн эрх зүйн болоод санхүүжилттэй холбоотой асуудлыг өнгөрсөн намрын чуулганаар шийдсэн. Үлдсэн мега төслүүд хэ зээ хөдлөх вэ. Энэ хаврын чуулганаар ямар төслүүдийг УИХ хэлэлцэх бол?

-Хангалттай олон мега төсөл хөдөлгөсөн. Одоо нэгэнт эхлүүлсэн энэ хэдэн төслүүдээ сайн явуулах тал дээр илүү анхаарах хэрэгтэй гэж үзэж байгаа. Одоо эхэлчихсэн байгаа төслүүд дотор анхны төсөвт өртөг нь маш ихээр өссөн, төсөл дууссан ч амжилттай хэрэгжих эсэх нь тодорхойгүй төсөл ч байгаа. Бас хувийн хэвшил бүрэн хариуцаад явах боломжтой төсөл ч хэд хэд бий. Засгийн газраас ямар санал төлөвлөгөө орж ирэхийг хүлээж байна. Үлдсэн төслүүдийн хувьд эрэмбэлэх, судлах, улмаар УИХ дээр олон талаас нь маш сайн хэлэлцэж байж цаашаа явах хэрэгтэй. Миний хувьд энэ олон мега гэгдэх төслүүдийг хэрэгжих санхүүгийн чадавх, нийгэм, эдийн засагт үзүүлэх үр нөлөө, эргэн төлөгдөж үр ашигтай байх зэрэг шалгууруудыг үндэслэн дахин эрэмбэлж жагсаах нь хамгийн чухал гэж үзэж байна.

-Та улстөрчийнхөө хувьд хаврын улс төрийн голлох сэдвийг юу байх бол гэж харж байгаа вэ. Таны хувьд Засгийн газрыг огцруулах саналд гарын үсэг зурсан, мөн Ерөнхий сайдыг ч шүүмжилдэг улстөрч…?

-Засгийн газрын үйл ажиллагаатай холбогдсон санал шүүмжлэл зөвхөн энэ хавар гэлтгүй бүх цагийн улс төрийн голлох сэдвийн нэг байсаар ирсэн. Ямар ч Засгийн газар зөвхөн иргэд сонгогчдын итгэл дээр тогтдог. Одоогийн Засгийн газарт иргэдийн итгэл ямар байгааг бид бүгд мэдэж байгаа. УИХ-ын гол үүрэг бол Засгийн газрын үйл ажиллагааг хянаж шалгаж, шахаж шаардах л явдал. Сануулж шаардаж байхгүй бол сайн засаг ч ялзардаг. Л.Оюун-Эрдэнэ гэдэг хувь хүнд дургүйдээ энэ асуудлыг яриад байгаа хэрэг биш. Ч.Лодойсамбуу гишүүний эхлүүлсэн огцруулах санал дээр үндэслэлүүдийг нь хангалттай бичсэн. Шинэ түүхийн 35 жилд олон Ерөнхий сайдын нүүрийг монголчууд үзсэн. Өөрийг нь шүүмжилсэн парламентын гишүүд, нийгмийн зүтгэлтнүүдийг Л.Оюун-Эрдэнэ шиг тролл арми ажиллуулж, элдэв зохиол үлгэр бичиж, гутаан доромжлох ажлыг өргөн хүрээтэйгээр хийдэг байсан өөр Ерөнхий сайдыг мэдэхгүй юм.

-Засгийн газрын хувьд том төслүүдээ урагшлуулах гэх зэргээр бодитой ажлуудыг хийгээд байгаа юм биш үү?

-УИХ-ын вэб сайтанд байгаа Ч.Лодойсамбуу бид хоёрын товч намтрыг ухаж төнхөж, төсөөллийн худал үлгэр зохион гаргаж, нийгэмд дайсан болгож харагдуулахад л Ерөнхий сайд маань тархиа гашилгадаг бололтой юм. Улс төрийн манлайлал байхгүй, өөрийн толгойгоор ажиллаж чадахгүй байгаагийн нэг шинж нь энэ л дээ. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын “бал сар” аль хэдийнэ дуусчихсан. Хурим найрт ирсэн зочдын өгсөн бэлгээр энэ өвлийг арай ядан давлаа. Одоо олон, олон өвөл, хаврыг үзнэ, амьдрах хэрэгтэй, өр шир хэцүүдлээ. Гадаад дотоод эдийн засгийн болон бусад нөлөөлөл эрчимтэй өөрчлөгдөж Монгол Улс цаашдаа олон сорилтуудтай тулгарна. Энэ бүх сорилтыг давж гарах, нөхцөл байдалд хурдан түргэн дасч зохицох, уян хатан бөгөөд үр ашигтай бодлогыг Засгийн газар санаачлан хэрэгжүүлэх ёстой. Үүсч байгаа асуудлуудаа парламент болон олон нийтэд ил тод мэдээлж, харилцан ярилцах, хамтран шийдвэрлэх улс төрийн манлайлагчийн шинж Ерөнхий сайдад огт байхгүй нь удаа дараагийн үйлдлээр нь харагдаж байна. Юм л бол хамтарсан Засгийн нэрээр түрий барьж амьдралын үнэнийг үл тоон шүүмжлэгчдийг няцлах гэж давшлах хэрэггүй. Бусдын толгойгоор биш, өөрийн тархиар ажлаа хий, Ерөнхий сайд аа.

-Стратегийн орд газрын 34 хувийг төр эзэмших асуудал зарим томоохон хувийн хэвшлүүдийн эрх ашигт нийцэхгүй байх шиг. Та хууль тогтоогчийнхоо хувьд уг асуудлыг ямар байдлаар зохицуулах ёстой гэж боддог вэ. Манай улсын хувьд хувийн хэвшлээ дэмжих бус дарамтлах бодлого нь илүү гэдэг шүүмжлэл байдаг шүү дээ…?

-Өмнөх сангуудыг цөлмөснийг бодохоор айх, болгоомжлох бодол өөрийн эрхгүй төрж байгаа. Гэхдээ тэглээ гээд стратегийн орд болон баялгийн сангийн асуудлуудыг хэт улстөржүүлж, популизм хийж, иргэдэд буруу мэдээлэл ойлголт ихээр өгч байгаад маш их харамсаж байна. Стратегийн ордуудаас орж ирж байгаа татвар хураамжийн тодорхой хувийг Баялгийн санд хуримтлуулах ёстой. Бас нэмж хэлэхэд, Баялгийн сан бол бэлэн мөнгө, түүнтэй дүйцэх зүйлийг тараадаг сан бүр ч биш. Баялгийн санг ирээдүйд эдийн засгийн тогтвортой байдал, хөгжлийг дэмжих зорилгоор, мөнгөн хөрөнгө болон байгалийн баялгаас олох орлогоо хадгалах, өсгөх зорилгоор байгуулж ажиллуулдаг. Бид энэ жишгээр л явах ёстой. 34 хувийн асуудлаар бас л маш их популизм хийж байна. Зарчмын хувьд хувийн хэвшил хийж чаддаг бизнест төр оролцож өрсөлдмөөргүй байгаа юм. Хувийн хэвшлийн олсон ашгаа тэр эзэд нь идэж уугаад үрж тараагаад дуусгачихдаггүй байх. Тэд олсон ашгаа дахиад шинэ бизнест хөрөнгө оруулдаг, олон ажлын байр бий болгодог, илүү их татвар төлдөг, улсад хэрэгтэй байгаа шинэ үйлчилгээ, ноу-хау, шинэ техник технологийг оруулж ирж улс орноо хөгжүүлдэг. Хувийн хэвшлээ дарамталдаг биш дэмждэг улс л үсрэнгүй хөгждөг гэдгийг бид бүгд мэдэж байгаа.

-Хаврын чуулганаар халамжийн бодлого, халамжтай холбоотой эрх зүйн орчныг шинэчлэх талаар зарим гишүүд хэлж байсан. Ер нь Монгол Улсад халамжийн бодлого хавтгайрсан нь үнэн. Өөрөөр хэлбэл, нэг гараараа халамжлаад толгойг нь илээд байгаа мэт боловч нөгөө гараараа татвар нэрээр асар их дарамтыг хувийн хэвшил болон бизнес эрхлэгчдийн нуруунд үүрүүлж байна. Үүнийг бодлогын хувьд яаж шинэчилж өөрчлөх вэ?

-Татаас, хөнгөлөлт, халамж бол үнэхээр хавтгайрсан. Эрүүл мэндийн салбарын төсөв 2.5 их наяд төгрөгөөр батлагдсан. Үүний 50 хувь нь татаас. Нийгмийн хамгааллын төсөв дээр ажил олгогчид 2.8 их наядын, ажилчид 2.3 их наядын шимтгэл төлж байгаа дээр нэмээд татвар төлөгчид 1.5 их наядын татаас нэмж авч байна. Энэ мэт татаас, хөнгөлөлт, халамж маш их дүнтэй болчихсон байна. Дүгнээд хэлбэл, ажил хийдэг зүтгэдэг цөөхөн татвар төлөгчид энэ бүх ачааг үүрч байна гэсэн үг. Засгийн газар төсвөөс олгож байгаа бүх төрлийн татаас, урамшууллын эдийн засагт үзүүлж буй нөлөөлөлд судалгаа, шинжилгээ хийж, эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжих, төсвийн ачааллыг бууруулах зорилтуудыг уялдуулах санал боловсруулж УИХ-д энэ хавар танилцуулах ёстой. Нийгмийн даатгал маш том татвар болчихсон нь үнэн. Одоогоор Б.Түвшин гишүүн энэ асуудал дээр хууль санаачлаад явж байгаа. Засгийн газраас ч бас санал өргөн барих байх гэж бодож байна. Бид өнөөдрийн энэ халамжийн сэтгэлгээг яаж өөрчлөх вэ гэдэг маш хэцүү асуулттай тулгарчихлаа. Халамжийг тараах маш амархан, харин эргээд танах, цэгцлэх маш хүнд байдаг гэсэн. Халамж тойрсон улстөржилт, популизм ид хүчээ авсан цаг үе. Тиймээс сэтгэлгээний, тогтолцооны, бүтцийн том өөрчлөлт хийх шаардлагатай гэж үзэж байгаа.

Э.МӨНХТҮВШИН

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Энхбаяр: Малчин, тариачин гэсэн хоёр том сууриа бодлогын хувьд авч явах нь энэ Засгийн газрын үүрэг DNN.mn

Хүнс, хөдөө аж ахуй,хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяртай ярилцлаа.


Хүнс, хөдөө аж ахуйн салбарт хэрэгжиж буй бодлого, чиглэлийн талаар ярилцъя?

-Манай салбарт хүнсний аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйг эрчимжүүлэх, газар тариаланг мал аж ахуйтайгаа төгс хослуулах,түүн дээрээ суурилсан хөнгөн хүнсний үйлдвэрүүдийг хөгжүүлэх зорилгоор “Чинээлэг малчин”, “Шинэ хоршоо” хөтөлбөр, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Атар-IV” гэсэн харилцан хамаарал, уялдаа бүхий дөрвөн цогц бодлого хэрэгжиж байна. Сая арилжааны 10 банк Монголбанктай хамтран “Атар-IV” аяныг хэрэгжүүлэх санхүүжилтийн асуудлаа шийдвэрлэсэн. Улсын төсөвт тодорхой эх үүсвэрүүд буюу хүүний татаасууд суусан. Үүнийг бид арилжааны банктайгаа тохирч, ямар салбарт, ямар бодлого барьж байгаад ямар үр дүнд хүрэх вэ гэдэг зорилтуудаа тодорхойлж байгаад санхүүжилтээ эцэсэлэн шийдвэрлэж байгаа нь тэр.

Энэ хүрээнд ямар,ямар ажлууд хийгдэх вэ?

-Хэд хэдэн томоохон үйл ажиллагаа явагдана. Нэгдүгээрт, 200 мянган га талбайг шинээр газар тариалангийн салбарын эргэлтэд нэмж оруулна. Манай улс 970 мянган га орчим талбай ашиглаж байна. Энэ нь Монгол Улсын газар нутгийн 0.5-6 хувь орчим байгаа юм. 1960, 1970-аад оны үед манай улсын хүн ам нэг сая гаруй байх үед эргэлтэд орсон талбай. Одоо хүн ам 3.5 сая болчихлоо. 2030 он гэхэд дөрвөн сая руу нэлээн дөхнө. Дээр нь нэг сая гаруй жуулчин авна гээд хүний  хүнсний хэрэ гл э э өсөн нэмэгдэж байна гэсэн үг шүү дээ. үүнийг хангахад бидний өнөөдрийн эргэлтэдбайгаа хөдөө аж ахуйн газар хүрэлцэхгүй байгаа юм. иймд 200 мянган га талбайг нэмж эргэлтэд оруулна. Дээрээс нь хөрс хамгаалал буюу Монгол Улсын төрийн тэргүүний санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг манай салбарт хэрэгжүүлнэ. ингэхийн тулд бид газар тариалангийнхаа газрыг ойн зурвас байгуулж хамгаалах ажлыг хийж, модоо ч тарья, хөрсөө ч хамгаалъя. Мод тарьснаар, ойн зурвастай болсноор мөн ургацын хэмжээ 20-25 хувь нэмэгдэх тооцоо гарсан.

Ойн зурвас буюу хөрс хамгааллын том арга хэмжээ авах юм байна?

-Тийм ээ. үүнийг дагаад үр сортын аж ахуйн нэгжүүд үр тарианы болон төмс хүнсний ногооны үр дотооддоо үйлдвэрлэх, нийлүүлэх томоохон ажлууд явагдана. хүлэмжийн аж ахуй явагдана. 50 га талбайд өвлийн хүлэмж барьж байгуулах зорилт тавьж байна. Техникийн томоохон шинэчлэлт, ялангуяа ногоочдыг механикжуулах, нөгөө талаар  тэжээлийн ургамал тарих,хураах техникийг шинэ түвшинд гаргана. Маш сайн тэжээлийн баазуудыг өргөтгөнө. Тэжээлийн баазыг өргөтгөснөөр газар тариалан, эрчимжсэн мал аж ахуй төгс хослох нэг сайн тал үүснэ. Нөгөө талаараа нүүдлийн мал аж ахуй маань байгалийн ган, зудын эрсдэлд өртөхийг багасгах зорилгоор тэжээлийн томоохон ажлууд хийгдэнэ. энэ мэтчилэн олон үе шаттай ажлууд бүгд төлөвлөгдсөн, бүгдт тооцоо санхүү эх үүсвэр нь шийдэгдсэн.

– “Шинэ хөдөлгөөний хүрээнд хоршоог санхүүжүүлэхэд 500 тэрбум төгрөг улсын төсвөөс төсөвлөсөн гэж ойлгосон. Саяны 800 тэрбумаас тухайлбал, улсын төсвөөс хүүгийнтатаасанд хэдэн төгрөг арилжааны банкууда өгөхөөр төсөвлөсөн бэ?

-Манай яамны томоохон бодлогын өөрчлөлт.Манайд ногдсон нийт төсөв,хөрөнгө оруулалтын 5-6  хувь нь хувийн ААН буюу түрүүн дурдсан дөрвөн том хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд хүүгийн татаас болж очиж байна. Нэг төгрөгөөр арван төгрөгийг хөшүүрэгдэж байна гэсэн үг.Жишээлбэл,саяын “Атар-I V ” аяны 2025 оны санхүүжилт 800 орчим тэрбум. энэ мөнгийг босгохын тулд бидэнд 50 гаруй тэрбум төгрөгийн эх үүсвэр байна. үүнийгээ бид арилжааны банкуудад хүүгийн татаасанд өгөөд, арилжааны банк өөрийн эх үүсвэр хоёр хоёр талаас нь нийлээд хувийн хэвшилд хөнгөлөлттэй зээл очиж байна. “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд арьс шир, ноос ноолуран үйлдвэрийн боловсруулалтын түвшнийг сайжруулах том ажлууд эхэлж байна. Мөн адилхан 800 гаруй тэрбум төгрөг манай дээр байгаа. 50, 60 тэрбумаараа эх үүсвэр болгож өгөөд, хүүгийн зөрүүг өгчихөөр арилжааны банкуудын зээл олгох сонирхол дагаж нэмэгдээд, эрсдэл нь багасана. Энэ мэтчилэн бид дандаа их хэмжээний хөнгөлөлттэй зээлийн бодлогыг салбартаа оруулах гэсэн зорилгоор ажиллаж байна.

Хамгийн гол нь, газар тариалангийн салбар маань эргээд сэргэх  “Атар-IV” аян идэвхжих дүр зураг харагадж байна уу.Гаалийн албан татварын өөрчлөлттэй холбоотойгоор өнгөрсөн хугацаанд уналт үүссэн шүү дээ. Өөрчлөлт хийх үү?

-Ковидын сургамж .хил гааль бүрэн хаагдсан,хүнсний хангалт маш ноцтой доголдсон. Дотооддоо бид т о д о р х о й н э р т ө р л и й н бүтээгдэхүүнийг тарьдаг ургуулдаг, эцэслэн боловсруулах нь улс орны аюулгүй байдалд зайлшгүй юм гэсэн шийдэл гаргаж, тэр хүрээнд“хүнсний хувьсгал”, “Атар-IV” аян явагдаад байгаа учир шалтгаан нь тэр. үр дүнгүүд гарч байна. хүнсний олон үйлдвэр ашиглалтад орлоо. Олон нэр төрлийн бараанууд шинэчлэгдэж,үйлдвэрлэгдэж гарч байна. Газар тариалан, ялангуяа эрчимжсэн мал аж ахуй, гахай, тахиа, өндөг,сүүний аж ахуйнууд нэмэгдэж байна.

– Аж ахуйн нэгжүүд бойжиж эхлэх гэж байтал сүүний татвар, гурилын татварыг тэглэх шийдвэргаргасан Засгийн газарт яаж итгэх юм бэ?

-Мэдээж засгийн газрын шийдвэр биш шүү дээ. засаг дандаа хөгжүүлэх, босгох тал дээр анхаарч ажиллаж байна. Уих-аас цаг үеийн тбайдалтай холбоотойгоор зарим хязгаарласан шийдвэрүүд гаргаж, хууль гаргаж зохицуулж байна. энэ болгоныг буцаагаад залруулах, буцаагаад хөгжлийн бодлого руу нь чиглүүлэх асуудлаа засаг  байнга тавьж байна. Сая таны дурдсан гурилын асуудлыг Уих-д засгийн газар өргөн барьчихсан. Одооьхаврын чуулганы хамгийн эхний хэлэлцэх асуудалдорох ёстой. Тавдугаар сард тариаланчид талбайдаа гарахаас өмнө энэ асуудал шийдэгдсэн байх ёстой.

Нэг ч гэсэн үйлдвэр барих нь УИХ, Засгийн газрын гишүүдийн томоохон үүрэг байх. Гэтэл одоо шагнал гардуулаад, өөрсдийнхөө пиарыг хийгээд яваад байгаа харагдаж байна. МонголУлсын хэмжээнд хэчнээн аварга малчин, сайн малчин төрөөд байна вэ. тҮүний үр шимийг яаж гарна тгэж бодож байна вэ?

-Монгол Улсын эдийн засаг үндсэндээ 90 гаруй хувь уул уурхайгаас хамааралтай байна. Олон тулгуурт эдийн засагтай болох гол боломж бол бидний өмнө нь хийж чаддаг байсан хАА, эрчимжсэн мал аж ахуй, үүнд тулгуурласан хөнгөн хүнсний үйлдвэрлэл. Энэ салбараа босгох нь энэ засгийн газрын томоохон зорилт болоод явж байна. энэ хүрээнд бодлогын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна. Нөгөө талаар арьс шир, ноос ноолуур, хүнсний үйлдвэрүүдийн асуудал яригдаж байна. Гол бэлтгэл нь нэг бол тариаланчид тарьж ургуулж нийлүүлнэ, нэг бол малчид өсгөж бойжуулж нийлүүлж байна. Тэгэхээр малчин, тариачин гэсэн хоёр том сууриа бодлогын хувьд авч явах нь энэ засгийн газрын үүрэг. Нөгөө талаас манай уламжлалт соёл, нүүдлийн мал аж ахуй. Бид энэ өргөн дэлгэр газар нутгаа эзэмшиж, ашиглаж, мал сүргээ адгуулан, олон мянган жил явж ирсэн. Байнгын нөхөн сэргээгддэг энэ баялгаа бид эцсийн бүтээгдэхүүн, үйлдвэр болгож ашиглах, үнэ цэнтэй экспортын бүтээгдэхүүн болгохын тулд явж байна шүү дээ. ингэснээрт малчдын орлого, мал маллах сонирхол нэмэгдэнэ. Тэр бүгд үйлдвэрлэл, экспорттой холбоотой. энэ бодлогын мөн чанар бол нутгаа эзэнтэй байлгая, нүүдлийн соёл иргэншлээ хадгалъя. Малчид маань Монголын гол үнэт зүйл болсон биет болон биет бус олон өв соёлыг тээж яваа гол улсууд. Бидний гол зорилго ашиг шимт мал. Газар тариаланг мал аж ахуйтай хослуулах, илүү өгөөж рүү явах. Та бүхэн анзаарсан бол ноолуурын салбарт маш том ахиц гарч байна. Олон зуун сая ам.долларын экспорт хийж чадаж байна. Ноолуураа зуун хувь угаадаг болсон. энэ жил 100 хувь самнадаг болно буюу утсаа ээрэх, сүлжих хүчин чадлуудаа бодлогоор нэмж байна шүү дээ. үүнтэй адилхан махны зах зээлийг маш идэвхтэй гадаад зах зээлд нээж байна. зүүн өмнөд Азид ямааны махны зах зээлийг амжилттай гаргалаа. Арабын орнууд, Ойрхи Дорнодын орнуудад хонины мах амжилттай нэвтэрлээ. 300 гаруй сая ам.долларын мах өнгөрсөн 2024 оны байдлаар экспортолчихоод байж байна. Мах, ноолуур үнэтэй болж байна. Одоо бид ноос, арьс ширээ үнэтэй болгох, дотоодын үйлдвэрлэлээрээ үнэтэй бүтээгдэхүүн хийдэг болох дараагийн шат руу явж байна.

Э.Мөнхтүвшин

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Отгонгэрэл: УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг түдгэлзүүлэх прокурорын саналыг хүлээж авахгүй байх эрх мэдэл 100 хувь парламентад байгаа DNN.mn

УИХ-ын гишүүний гэм буруутайг тогтоосон шүүхийн эцсийн шийдвэр хэрэгжихгүй байгаад нийгэм бухимдангуй байна. Тэгвэл парламентын гишүүнийг эгүүлэн татах нь 100 хувь УИХ-ын мэдлийн асуудал гэж зарим хүн тайлбарлаж байгаа. Ер нь ямар тохиолдолд УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, эгүүлэн татдаг талаар Хууль зүйн ухааны доктор, профессор С.Отгонгэрэлтэй  ярилцлаа


-УИХ-ын гишүүнийг ямар нөхцөлд эгүүлэн татдаг вэ. Энэ нь 100 хувь парламентын мэдлийн асуудал уу?

-Монгол Улсын Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 3-т “Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно. Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол Улсын Их Хурал түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна” гэж байгаа. Энэ заалт нь 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр орсон. Мөн Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2-т “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн нь бий. Тэгэхээр шүүхийн эцсийн шатны шийдвэрийг УИХ дагана гэсэн үг.

Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 2-т “Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаална” гэж байгаа шүү дээ. Тэгэхээр УИХ-ын гишүүнийг гэм буруутайг тогтоосон шүүхийн эцсийн шатны тогтоолыг УИХ хэлэлцэж, гишүүнээ авч үлдэх эсэхийг шийдэхгүй юм уу?

-Үндсэн хуульд шүүх гэм буруутайг нь тогтоовол УИХ-ын гишүүнийг эгүүлэн татна гээд заачихсан байгаа. Иймд шүүхийн эцсийн шатны шийдвэрээр тухайн УИХ-ын гишүүний гэм буруутайг нь тогтоосон бол парламент шүүхийн шийдвэрийг хэлэлцэхгүй. Хуулийн процесс нь Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 3 дахь үндэслэлээр болон Монгол Улсын Их Хурлын тухай хуулиар зохицуулагдана. Энэхүү хуулийн 9.1.5-д гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тохиолдолд гишүүний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болно. Мөн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 4-т “Энэ хуулийн 9.2, 9.3-т заасан гишүүнийг чөлөөлөх, эгүүлэн татах асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, энэ хуулийн 9.1.4, 9.3-т заасан асуудлаар гишүүн саналаа нууцаар, энэ хуулийн 9.1.2, 9.1.3, 9.1.5-д заасан асуудлаар гишүүн саналаа илээр гаргана. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх гишүүнийг чөлөөлөх, эгүүлэн татахыг дэмжсэн бол энэ тухай тогтоол баталсанд тооцно” гэж бий. Дээр дурдсан хуулийн заалтуудын үйлчлэл нь  “Тухайн гишүүн Ерөнхийлөгчөөр сонгогдсон; хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн; хүндээр өвчилсний улмаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тухай эмнэлгийн дүгнэлт гаргасныг үндэслэн цаашид гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж УИХ үзсэн; Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4-т зааснаар гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг УИХ хүлээн зөвшөөрсөн; гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон; нас барсан” тохиолд хүчин төгөлдөр мөрдөгдөнө.

Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4-т юу гэж заасан байдаг юм бэ?

-Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргааныг иргэдийн өргөдөл, мэдээллийн дагуу ө ө р и й н с а н а а ч и л г а а р буюу Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын хүсэлтээр хянан шийдвэрлэнэ. Ингэхдээ хуульд заасанчилан тодорхой маргаантай асуудлаар дүгнэлт гаргаж УИХ-д оруулдаг. Тухайлбал, Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдыг огцруулах, Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах үндэслэл байгаа эсэх. Хууль, зарлиг, Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, түүнчлэн Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөөгүй бол Үндсэн хуулийн цэц дахин хянан үзэж эцсийн шийдвэр гаргана. Хэрэв эдгээр шийдвэр Үндсэн хуульд нийцээгүй гэж Цэц шийдвэр гаргавал зохих хууль, зарлиг, батламж, шийдвэр хүчингүй болно.

Тэгвэл хуулинд  УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрхийг түдгэлзүүлэх прокурорын саналыг хүлээж авах, үгүйг шийдэх эрх мэдэл нь парламентанд байгаа биз дээ?

– Прокурор тухайн гишүүний халдашгүй байдлыг цуцалж өгөөч гэсэн тохиолдолд парламент санал хураадаг. УИХ-ын гишүүн байхдаа гэмт хэрэгт холбогдсон бол бүрэн эрхийг нь түдгэлзүүлж байгаад шалгах саналыг поркурор парламентад оруулж байгаа юм. Харин гишүүн болохоосоо өмнө шүүхийн шийдвэр гараад яллагдагчаар татагдаад ажиллагаа явчихсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр эгүүлэн татах, бүрэн эрхээс нь  чөлөөлөх асуудал шийдэгдчихнэ. УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг түдгэлзүүлэх прокурорын саналыг хүлээж авахгүй байх эрх мэдэл 100 хувь парламентад байгаа. УИХ-ын гишүүний халдашгүй байдалд прокурор нөлөөлөх боломжгүй шүү дээ. Тийм учраас парламентад асуудлыг нь оруулж УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг түдгэлзүүлдэг. Парламент прокурорын саналыг хүлээж авахгүй бол гишүүний халдашгүй байдалд нөлөөлөхгүй. Шалгаж болохгүй. Харин нэгэнт шүүхийн шийдвэр гарчихсан тохиолдолд ямар ч боломжгүй.

М.МӨНХ

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Хуульч Д.Ганхүрэл: Шүүхийн эцсийн шийдвэр гарсан тул Д.Цогтбаатар гишүүнийг ял эдлүүлж эхлэх бүрэн үндэслэлтэй байна DNN.mn

Хуульч Д.Ганхүрэлтэй УИХ-ын гишүүнийг эгүүлэн татагдах  эрх зүйн үндэслэл нь өнөөгийн мөрдөгдөж байгаа хуулиараа ямар байдаг талаар тодруулан ярилцлаа.


УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах асуудал олны анхаарлыг татдаг сэдвийн нэг. Яг энэ цаг үед анхны 126 гишүүнтэй парламентын нэр бүхий зарим гишүүдийг эгүүлэн татах нөхцөл үүссэн асуудал гарч байх шиг байна. Ер нь  У И Х – ы н гишүүнийг эгүүлэн татах хуулийн зохицуулалт ямар байдаг талаар та хэлэхгүй юу?

-Өнгөрсөн оны тавдугаар сарын 16-нд батлагдсан Улсын Их Хурлын тухай хуулийн есдүгээр зүйлд УИХ-ын гишүүний бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болох үндэслэлийг зааж өгсөн байдаг. Тус зохицуулалтын дагуу дараахь зургаан тохиолдолд гишүүний бүрэн эрх дуусгавар болно.Тухайлбал,Ерөнхийлөгчөөр сонгогдсон, хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн, хүндээр өвчилсний улмаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тухай эмнэлгийн дүгнэлт гаргасныг үндэслэн цаашид гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж Улсын их хурал үзсэн, Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн хоёр дахь хэсгийн дөрөвт зааснаар гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн, гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, нас барсан гэсэн тодорхой үндэслэл бүхий заалтууд хуульд бий. Үүнээс харвал гишүүний бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болох тогтоолыг УИХ-аас гаргахаар зохицуулсан байгаа юм. Процессын хувьд дуусгавар болох үндэслэлээс шалтгаалаад  ялгаатай байна.

Тэр нь юу гэсэн үг үү?

-Хэрэв гишүүн Ерөнхийлөгч болсон эсхүл нас барсан тохиолдолд автоматаар сул орон тоо гарсан гэж үзэн УИХ-аас ямар нэг шийдвэр гарахгүй. Бусад үед УИХ-аас заавал тогтоол гарч байж тухайн хүний гишүүний бүрэн эрхийг  дуусгавар болгоно гэсэн үг.

Яг одоо үүсээд байгаа нөхцөл байдлын хувьд УИХ-ын гишүүнийг гэмт хэрэгт буруутай гэж үзэн Шүүхийн шийдвэр албан ёсоор гарсан байна. Ийм үед яах ёстой вэ?

-Үндсэн хууль зөрчсөн бол Цэцээс дүгнэлт гаргасныг УИХ зөвшөөрвөл эгүүлэн татах тогтоол гарна. Гишүүн гэмт хэрэг хийсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдвол, мөн УИХ-аар тухайн асуудлыг хэлэлцэж хуралд оролцсон гишүүдийн олонхын саналаар эгүүлэн татах эсэх шийдвэр гаргахаар байна. Өмнө дурдсанчлан үндсэндээ Ерөнхийлөгч болсон, эсхүл нас барснаас бусад тохиолдолд гишүүнийг эгүүлэн татах асуудлыг  УИХ-аар хэлэлцэж  шийдвэрлэхээр хуульд заасан байна. Хэрэв УИХ шийдвэрлэхгүй буюу тогтоол гаргахгүй бол УИХ-ын гишүүн гэмт хэрэг хийсэн нь тогтоогдсон байсан ч, эгүүлэн татагдахааргүй байх хуулийн заалтууд үйлчилж байна гэж ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, УИХ-аар гишүүнийг эгүүлэн татах болон чөлөөлөх асуудлыг хэлэлцэхгүй бол бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болохгүй байх зохицуулалттай байна.

Д.Цогтбаатар гишүүнтэй холбоотой Шүүхийн шийдвэр албан ёсоор гарсан мэдээлэл байна. Хэрэг нь шүүхийн шатанд явж байсан хүнийг сонгуульд яагаад нэр дэвшүүлсэн юм бол. Энэ нь эрх зүйн хувьд боломжтой байсан гэсэн үг үү?

– Үндсэн хуульд заасны дагуу шүүхээр гэм буруутайг нь тогтоосон тохиолдолд л тухайн хүнийг гэм буруутайд тооцно гэсэн зохицуулалт бий. Шүүхийн өмнөх шатанд болон шүүхийн шатанд байгаа хэргийн хувьд тухайн хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй. Түүнчлэн анхан болон заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор дээд шатны шүүхэд гомдол  гаргах боломжтой байдаг. Энэ хугацаанд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болохгүй тул тухайн хүнийг гэмт хэрэг хийсэн гэж үзэх боломжгүй. Тэгэхээр Цогтбаатар гишүүний хувьд сонгуульд өрсөлдөж сонгогдсон нь хууль зөрчсөн асуудал байхгүй. Хэрэг нь эцэслэгдээгүй байсан учраас. Харин одоо бол Дээд шүүхээс шийдвэр гарсан тул, дахин дээд шатны шүүхэд гомдол гаргах боломжгүй.Үндсэндээ Дээд шүүхийн хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоол танилцуулснаар тухайн шийдвэр хүчинтэйд  тооцогдоно.Хорих ял ногдуулсан тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хорих ялыг шууд эдлүүлэх арга хэмжээ  авах ёстой.

Дээд шүүхийн тогтоол албан ёсоор гарсан гэж байна. Тэгэхээр гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсонучраас ялыг эдлүүлэх арга хэмжээг яаж авах вэ?

-Нэгэнт шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болсон тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон  этгээдийн ялыг эдлүүлэх арга хэмжээ авах ёстой.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар хорих ялаас бусад ял эдлүүлэх тохиолдолд тохиолдолд шүүхийн шийдвэрийн хамт ял авсан этгээдийг хүлээж авна. Харин хорих ял эдлүүлэх шийдвэр гарсан тохиолдолд тухайн ял авсан этгээдийг заавал шүүхийн шийдвэр бичгээр гарснаар ялыг эдлүүлнэ гэсэн зохицуулалт байхгүй байна. Логикоор бодсон ч, хорих ял авах хэмжээний этгээдийг шүүхийн шийдвэр бичгээр гартал гадуур сул явуулаад байх боломжгүй.

-Одоо УИХ-ын гишүүн гэмт хэрэг хийсэн нь тогтоогдсон боловч яагаад ажилдаа чөлөөтэй яваад байна вэ гэдэг асуулт гарч ирж байна. Үүнд та хуульчийн хувьд тайлбар өгөхгүй юу?

-УИХ-ын тухай хуульд зааснаар гишүүний халдашгүй байдалтай холбоотойгоор УИХ-ын тухай хуульд зааснаас бусад тохиолдолд гишүүнийг албадан саатуулах,баривчлах, цагдан хорих, түүнд шүүхийн журмаар Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулах, гэр, албан өрөө, тээврийн хэрэгсэл, биед нь үзлэг, нэгжлэг хийхийг хориглоно гэсэн зохицуулалт бий. Гэхдээ хорих ял эдлүүлэхэд дээрх заалт хамаарахааргүй байна. Ер нь УИХ-ын гишүүний халдашгүй байдалтай холбоотой зохицуулалт бол, хангалттай үндэслэл, нотолгоо байхгүй үед УИХ-ын гишүүнд эрүү болон зөрчлийн хэрэг үүсгэн шалгахаас хамгаалсан зохицуулалт. Гэтэл Д.Цогтбаатар гишүүний хувьд УИХ-ын гишүүн болохоос өмнө шаардлагатай ажиллагаа явагдаж, нотлох баримтууд бүрдсэн учраас прокуророос шүүхэд шилжүүлсэн байна. Шүүхээс нэмэлт нотлох баримт бүрдүүлэх гэх мэт процессын алдаа гарсан гэж үзээгүй учраас хэрэг бүртгэлт, мөрдөн б а й ц а а л т ы н ш а т р у у буцаагдаагүй байна. Харин Дээд шүүхийн шийдвэр гарах үед УИХ-ын гишүүн болчихсон байсан нь л асуудал байна. Нэгэнт гэмт хэрэг хийсэн нь тогтоогдсон тул, ял эдлүүлэх ажиллагаа шууд явагдах учиртай.

УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь хүчингүй болгож байж ял эдлүүлэх зохицуулалт хуульд байхгүй гэсэн үг үү ?

-Тийм. Хэрэв заавал УИХ-ын гишүүний халдашгүй байдал, бүрэн эрхийг түдгэлзүүлж, эсхүл эгүүлэн татаж байж ял эдлүүлнэ гэж мушгин тайлбарлавал Үндсэн хуульд заасан хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна гэсэн зарчим зөрчигдөнө. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд ял эдлүүлэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэлийг заасан байдаг. Энэ үндэслэлд УИХ-ын гишүүн байхтай холбоотой үндэслэл байхгүй байна. Тиймээс ял эдлүүлэх ажиллагаа явуулах үндэслэл аль хэдийнэ бүрдсэн гэсэн үг. Мөн гэмт хэрэг хийсэн нь тогтоогдсон тул УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах асуудлыг УИХ-ын тухай хуульд заасны дагуу явуулах үндэслэл мөн бүрдсэн байна.

Э.МӨНХ

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

Л .Мөнхбаатар: Томоохон компаниуд төлөөний хүнээрээ дамжуулан төрийн шийдвэрт хэт оролцож шүүх, хууль хяналтын байгууллагын томилгоонд нөлөөлж байна DNN.mn

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Удахгүй монгол түмний уламжлалт их баяр Цагаан сар болох гэж байна. Энэ жилийн тухайд Цагаан сарын баяраар 7-10 хоног амардаг байх талаар цахим орчинд иргэдийн санал их гарсан ч чуулган завсарласан энэ үед холбогдох хуульд өөрчлөлт орж амжсангүй. Ер нь таны хувьд баяр, амралтын өдрүүдэд ямар байр суурьтай явдаг вэ. Та Цагаан сарын баярыг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлдэг вэ?

-Одоогоор Нийтээр тэмдэглэх баярын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг Улсын Их хуралд өргөн мэдүүлээгүй байгаа учраас хэлэлцэн шийдвэр гаргах боломжгүй байна. Энэ жилийн хувьд шинийн нэгний өдөр тасарсантай холбоотойгоор шинийн 2,3-ны өдөр буюу гуравдугаар сарын 1,2-нд амраад гуравдугаар сарын 3-ны даваа гаригаас төрийн байгууллагуудын үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ. Дэлхий нийтээр даяаршин буй одоо цагт Монгол гэдгээ тодотгох бидний ондоошил бол Цагаан сар юм. Энэ ч утгаараа Цагаан сарын баяр, Наадам хоёроор олон хоног амардаг байх нь зөв. Бусад орнуудад ч үндэсний баяраа өргөн тэмдэглэдэг. Тиймээс ирэх хаврын чуулганаар дээрх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй гэж бодож байна. Миний хувьд сар шинийн баяраар настан буурлуудаа хүндэтгэн золгож, үр хүүхдүүддээ ураг удмаа танилцуулж, уламжлал ёсоор тэмдэглэн өнгөрүүлдэг.

-Таны хувьд өмнөх парламентад УИХ-ын дэд даргаар ажилласан. Харин 126 гишүүнтэй парламентад олонхын бүлгийн даргаар ажиллаж байна. Ач холбогдлыг нь хэрхэн дүгнэж байна вэ?

-Ээлжит сонгуулийн үр дүнд Монгол Ардын Нам 68 гишүүнтэй олонх, Ардчилсан нам 42 гишүүнтэй хүчтэй цөөнх, мөн олон намын төлөөлөл бүхий парламент анх удаа бүрдлээ

Энэ нь салбар бүрийн төлөөлөл болсон экспертүүд хууль батлахад оролцон илүү мэргэжлийн байр сууринаас аливаа асуудлыг өргөн хүрээнд хэлэлцэх талбар болж чадсан. Мөн парламент дахь эрх мэдлийн хэт төвлөрлийг сааруулж, гүйцэтгэх засаглалд хяналт тавих нөхцөл бололцоог бүрдүүллээ. Парламент дахь хүйсийн харьцаанд ахиц гарч, эмэгтэй гишүүдийн тоо 32 болсноор тэдний дуу хоолой парламентад хүчтэй болсон. Зорилгоо тодорхойлсон, шинэ үеий н парламентын стратеги буюу гурван төгөлдөршлийн хүрээнд хүн төвтэй , эрх зүй н орчныг бий болгох ажлыг үе шаттай гаар хэрэгжүүлж эхэллээ. Үүнээс гадна мега төслүүдийг эхлүүлсэн мөн алдагдалгүй улсын төсөв баталсан зэрэг олон эерэг үр дүн гарсан. Бид хот хөдөөгийн ялгааг арилгаж, амьдралын тэгш боломжийг олгох элбэг хангалуун амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээр зорин ажиллаж байна.

-Олонхын бүлгийн даргын ажил ер нь төвөгтэй юу. Бүлгийн даргын гол үүрэг бол гишүүдийнхээ байр суурийг нэгтгэх гэж ойлгодог. Танай намын гишүүдийн эв нэгдэл ер нь ямар байгаа вэ?

-Манай нам тойргоос 50 суудал, жагсаалтаас 18 суудал авсан. Бүлгийн гишүүдийн хувьд салбар бүрд хүлээн зөвшөөрөгдсөн төлөөлөл бүхий туршлагатай хуульч, эдийн засагч, инженер, эмч, багш болон 15 эрдэмтэн доктороос бүрдсэн. Мөн улс төрийн үе үеийн төлөөлөл болсон чадварлаг гишүүдтэй. Энэ утгаараа бүлгийн гишүүдийнхээ саналыг сонсож, асуудлыг олон талаас нь хэлэлцэж шийдвэрээ гаргадаг. Намын бүлэг нэгдсэн байр суурьтай байж гэмээнэ тодорхой асуудлуудыг шийдэж, төрийн бодлогыг тодорхойлж, хууль эрх зүйн орчныг сайжруулах учиртай. Өнгөрсөн намрын чуулганаар олон амаргүй асуудалд МАН эв нэгдэлтэй байж, нэгдсэн байр суурьтайгаар шийдвэрлэж, ачааны хүндийг үүрч чадсан. Товчхондоо МАН-ын бүлэг эв нэгдэлтэй байгаа.

-Монгол Улс түүхэндээ анх удаа төсвөө хоёр удаа баталлаа. Онцлох ямар ажлуудыг амжуулав?

-Тийм ээ, 2025 оны төсвийн нэг онцлог нь Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар хамтарч анх удаа алдагдалгүй төсвийг баталсан. 2025 оны төсвийн бодлогыг хэрэгжүүлснээр эдийн засгийн өсөлт 8 хувьд хүрч, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг 8000 ам.долларт хүргэх нөхцөл бүрдэж, 35000 ажлын байр бий болно гэж тооцсон. Үүгээр зогсохгүй Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг баталж, 14 мега төслийг хэрэгжүүлэх хууль, эрх зүйн орчныг бүрдүүллээ. Нэг үгээр хэлбэл, намрын чуулганаар Засгийн газраас хэрэгжүүлж буй ажлуудыг УИХ бүрэн дэмжиж ажиллалаа. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих асуудлыг ч тодорхой болгон баталж чадлаа гээд дурдаад байвал олон ажил байна.

-Өнгөрсөн намрын чуулганаар анхаарал татсан нэг сэдэв нь УИХ-ын гишүүнээр дахин сонгогдоогүй тохиолдолд 12 сарын цалинтай тэнцэх дэмжлэг олгох тухай. Н.Энхболд, Г.Тэмүүлэн гишүүн та гурав энэ хуулийг санаачилсан юм уу?

-УИХ-ын гишүүнээр дахин сонгогдоогүй тохиолдолд 12 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмж олгох заалтыг бид гурав санаачлаагүй. Гишүүдийн тэтгэмжийн хувьд өмнө нь ч байсан. Бүр 1992 онд баталсан УИХ-ын тухай хуулиар тэтгэмжийг тогтоосон байдаг. 2006 оноос УИХ-ын гишүүн ажил эрхлэх хүртэл 12 сарын хугацааны гишүүний үндсэн цалин болон нэмэгдэлтэй тэнцэх нэг удаагийн тэтгэмж олгож байсан юм билээ. УИХ-ын гишүүн Н.Энхболд, Г.Тэмүүлэн бид гурвын хувьд энэ хуульд 126 гишүүний ажиллах нөхцөлийг бүрдүүлэх эрх зүйн зохицуулалт хийх нэмэлт, өөрчлөлтүүд дээр ажилласан. Ер нь УИХ-ын гишүүн өөр ажил, албан тушаал давхар эрхлэхийг хориглодог. Хуульд зааснаар УИХ-ын гишүүн төсвийн хөрөнгөөр зарласан тендерт нийлүүлэгч, гүйцэтгэгч, төрийн санхүүгийн нөөц бүрдүүлэгч, хувьцаа эзэмшигч байж болдоггүй гэх мэт олон хязгаарлалт байдаг. Эдгээр заалтууд нь гишүүдийн хамаарал бүхий этгээдүүдэд ч үйлчилдэг. Дээр нь төрийн нууцыг хадгалж, хамгаалах онцлогтой албан тушаал хашдаг. Тиймээс УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдсөнийхөө дараа төрийн нууцлалыг хангах үүднээс тодорхой хугацаанд тэтгэмж олгодог. Англи, Герман, Франц, АНУ зэрэг олон улсын парламентад ийм жишиг байдаг юм билээ. Гэхдээ энэ асуудлыг Төрийн албаны тухай хуульд нийцүүлэн тэтгэмж олгох хугацааг өөрчлөх нь зүйтэй гэсэн байр суурьтай байна.

-Зарим нь нийгэм, эдийн засагт өндөр ач холбогдолтой хуулийн төсөл санаачлаад олны шүүмжлэл даалгүй хуулийн төслөө буцаагаад татчих жишээтэй байна шүү дээ. Ер нь сошиал хандлагыг дагаж Төрийн ажлыг хийдэг хүмүүс мэр сэр харагдаж байна. Энэ асуудалд таны байр суурь ямар байгаа вэ?

-Мэдээж хуулиар олгосон бүрэн эрхийнхээ дагуу УИХ-ын гишүүн хуулийн төсөл санаачлах бүрэн эрхтэй. Хууль санаачлах, хэлэлцэн батлах үйл явцад олон нийтийн санаа бодлыг харгалзан үзэж, санал авах нь зүйтэй. Гэхдээ ямарваа нэгэн бүлэг, хуулийн этгээдүүдийн эрх ашгийг хангах тодорхой зорилготойгоор, зохион байгуулалттайгаар нийгмийн сүлжээнд мэдээлэл цацах, сошиал давлагаа үүсгэх тохиолдол байна. Үүнийг ямарваа судалгаа, үндэслэлгүйгээр дагаж хуулийн төслөө эгүүлэн татах, эсвэл хэлэлцэж байгаа хууль тогтоомжид өөрчлөлт оруулах нь буруу жишиг юм. Тиймээс Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Д.Цогтбаатар гишүүн маань ахлан ажиллаж, УИХ-д өргөн барьсан. Ингэснээр хуулийн төсөлд тавигдах шаардлага болон олон нийтийн оролцоог хангах, хэрэгжилтийн үр дагаврыг үнэлэх шалгуур боловсронгуй болж судалгаагүй төсөл өргөн барих, үндэслэлгүйгээр буцаан татах явдал зогсоно. Мөн хууль, тогтоомжийн төслийг нийгмийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн, гол нь хуулийн үйлчлэлд хамаарах оролцогч талуудын санал хүсэлтийг тусгах нөхцөл бүрдэнэ гэж харж байна.

-МАН парламентад дийлэнх олонх атлаа хамтарсан Засгийн газар байгуулсан нь хэр зүйтэй шийдвэр байсан бэ?

-Улс орны нийтлэг эрх ашгийг хамгаалах, эдийн засгийг тэлж өсөлт бий болгох, улс орны хөгжлийг хурдасгах, нийгэмд үүссэн авлига хүнд суртлыг арилгах, хууль эрх зүйн тогтвортой орчныг бүрдүүлэх үүднээс хамтрах нь зөв. Мөн УИХ-ыг бүрдүүлсэн ард иргэдийн сонголтоос харсан ч хамтрах зайлшгүй шаардлага байсан юм. Улс төрийн энэ хамтрал зөв байсныг төмөр замын хил холболт, Эрдэнэбүрэнгийн УЦС, Хархорум хот, Ураны төслүүдээс харж болно.

-УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Засгийн газрыг огцруулах албан бичиг боловсруулж, гишүүдээс гарын үсэг цуглуулж эхэлсэн. Энэ талаар та юу гэж үзэж байна вэ?

-Л.Оюун-Эрдэнийн танхимыг огцруулах шаардлагагүй, байгуулагдаад 165 хоног л болж байна. Аливаа Засгийн газар тогтвортой ажиллаж байж бодлого шийдвэр хэрэгжиж үр дүн гарна. Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг УИХ баталж өгсөн. Одоо Засгийн газар ажлаа хийх хэрэгтэй. Товчхондоо УИХ нэг гараараа хийх ажлыг нь зааж төлөвлөгөөг нь баталж өгчихөөд нөгөө гараараа огцруулах бичиг бариад явж болохгүй. Ер нь энэ Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт хамтарч буй гурван намын гурвуулангийнх нь мөрийн хөтөлбөрөөс орсон. Мөн парламентад суудалтай бусад нам, эвслийн мөрийн хөтөлбөрүүдийн агуулга ч багтсан болохоор мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангуулах ёстойгоос биш, огцруулах тухай асуудал ярих нь зохимжгүй.

-Том төслүүд эхэлж байна. Саяхан Ерөнхий сайд БНХАУ-д айлчлахдаа төмөр замын хил холболтыг эцэслэн гарын үсэг зурлаа. Тэгэхээр бүтээн байгуулалтын ажил шууд эхлээд явах уу?

-Мэдээж энэ асуудал дээр Засгийн газар болон холбогдох сайд нар сайн ажилласан. Гэрээнд тусгах хүрээ хязгаар, монголчуудын эрх ашгийг хамгаалах заалтуудыг тусгах боломжийг УИХ-ын тогтоолоор бүрдүүлсэн. Тодруулбал, УИХ-ын тогтоол нь төмөр замын бүтээн байгуулалтаас гадна Таван толгой ордын уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх, худалдах, худалдан авах нүүрсний үнэ, хэмжээ зэрэг асуудлуудаар хэлэлцээрт баримтлах чиглэлийг Засгийн газарт батлаад өгчихсөн гэсэн үг. Ерөнхий сайдын айлчлалаар гарын үсэг зурсан гэрээг хаврын чуулганаар соёрхон батална. Ингэснээр олон жил гацсан Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын ажил энэ хавраас шууд хэрэгжиж эхэлнэ.

-Өнгөрсөн чуулганы галтай сэдэв нь Орано майнинг компанитай байгуулсан хэлэлцээр. Үнэхээр бид Оюу толгойн алдааг давтахгүйгээр энэ төслийг амжилттай хэрэгжүүлж, эдийн засаг, уул уурхай, эрчим хүчний салбартаа шинэчлэл авчрах чамбай гэрээг байгуулж чадсан гэж та харж байна уу?

-Монгол Улс ураны чиглэлээр тогтвортой , үр дүнтэй ажиллах зорилгоор Бүгд най рамдах Франц улстай 1997 онд анхлан хамтын ажиллагаа эхлүүлсэн бай даг. Франц улсын цөмий н энергий н Орано групп Монгол Улсад өөрий н төлөөлөгчий н газраа нээж үй л ажиллагааг явуулж эхэлснээс хой ш 28 жилий н хугацаа өнгөрсөн бай на. Манай улс өмнөх хөрөнгө оруулалтын гэрээний алдааг давтахгүй н тулд санхүүгий н ямар нэг хариуцлага хүлээхгүй бай х эрсдэлгүй хувилбарыг сонгож бай гаа. Хөрөнгө оруулалтыг 100 хувь Франц улсын Орано групп санхүүжүүлэхээр хөрөнгө оруулалтын гэрээний төсөлд тусгасан. Мөн Монгол Улс хөрөнгө оруулалт хий х үүрэг хүлээхгүй боловч давуу эрхий н 10 хувий н хувьцааг эзэмшинэ. Ашигт малтмалын тухай хуульд бүх төрлий н ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрий г борлуулалтын орлогын 5 хувь бай хаар заасан бай даг. Ураны төсөлтэй холбоотой Улсын Их Хурал Цөмий н энергий н тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж цацраг идэвхт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрий г борлуулалтын орлогын 19 хувь хүртэл хэмжээгээр авч болохоор тогтоож өгсөн. Мөн энгий н хувьцааг давуу эрхий н хувьцаагаар солих боломжий г бүрдүүлсэн. Ингэснээр Монгол Улс ямар нэг санхүүгий н хариуцлага хүлээхгүй , ногдол ашгаа аваад явна. Энгийнээр тайлбарлавал Ураны төслий н үр өгөөжий н дий лэнх буюу 51-ээс багагүй хувий г Монголын ард иргэд хүртэхээр тооцож бай на. Хэрэв Монгол Улсын хүртэх үр өгөөж 51 хувьд хүрэхгүй тохиолдолд тохируулагч нэмэлт төлбөрүүд авах замаар үр өгөөжий н хэмжээг заавал 51-д хүргэхээр гэрээнд тусгасан. УИХ-ын гишүүд энэ сэдвийг маш олон талаас нь хэлэлцэж шийдэлд хүрсэн.

-Стратегийн өндөр ач холбогдолтой ордыг төрийн мэдэлд авах, уул уурхайн баялгийн үр өгөөжийг олон нийтэд тэгш хүртээдэг болохтой зэрэгцэн улс төр болон томоохон компаниудын дунд эрх ашгийн зөрчилдөөн үүсч нийгэмд шуугиан дэгдээгээд байх шиг. Томоохон компаниуд төрийн шийдвэрт төлөөний хүмүүсээрээ дамжуулан нөлөөлдөг гэж Ерөнхий сайд мэдэгдээд байгаа. Та үүнтэй санал нийлэх үү?

-Томоохон компаниуд төлөөний хүнээрээ дамжуулан төрийн бодлого шийдвэрт нөлөөлөх, улстөрчдийг санхүүжүүлж компанийнхаа эрх ашгаа хамгаалдаг, тэр ч бүү хэл шүүх, хууль хяналтын байгууллагын томилгоонд оролцож байна. Төлөөний хүмүүсээрээ дамжуулан өөрт ашигтай шийдвэрүүд гаргахад нөлөөлдөг нь нууц биш. Стратегийн орд газруудын хайгуулыг улсын төсвөөр хийсэн бол 50 хувийг нь, хувийн зардлаар бол 34 хувийг нь Баялгийн санд төвлөрүүлж, бүх нийтээрээ өгөөжийг нь хүртэх учиртай. Тодорхой бүлэглэл, компаниуд өөрсдийн эрх ашгаа хангах үүднээс ард түмний боломжоос хулгайлж байна. Нөгөө талдаа Засгийн газраас 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлж, эрх зүйн орчныхоо хүрээнд шийдвэрээ гаргаад явах нь зөв. Монголын төр үндэсний аж ахуйн нэгжүүдээ дэмжих бодлого баримталдаг. Иймд ААН-үүд ч хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулах ёстой.

-УИХ-ын чуулганаар санхүүжилтийн асуудлыг нь шийдчихлээ. Нефть боловсруулах үйлдвэр яг 2027 онд ашиглалтад орж чадах уу?

-Геополитикийн хувьд ч, стратегийн хувьд ч Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах зайлшгүй шаардлагатай. Энэ төслийн хүрээнд шаардлагатай байсан нэмэлт санхүүжилтийг УИХ шийдвэрлэж, гэрээг соёрхон баталсан. Зээл батлагдсанаас хойш 36-38 сарын дараа үйлдвэр бүрэн ашиглалтад орж бид дотоодын хэрэгцээнийхээ 50 хувийг хангана. Гэтэл эдийн засгийн төдийгүй үндэсний аюулгүй байдалд чухал ач холбогдолтой Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн эсрэг байр суурьтай хүмүүс гарч ирсэн нь харамсалтай байлаа.

-Удахгүй хаврын чуулган эхэлнэ. Хаврын чуулганаар хэлэлцэх гол хуулийн төслүүдээс дурдвал?

-Хаврын чуулганаар Татварын багц хууль, Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлүүд хийгдэнэ. Мөн зэс, ган боловсруулах цогцолборын төсөл, Нүүрс-хими, Кокс-химийн цогцолбор байгуулах ажил, Босоо тэнхлэгийн төмөр зам зэрэг томоохон төслүүдийг хэрэгжүүлэх хууль эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Үүнээс гадна хотын түгжрэл, утааг бууруулах ажлууд дээр төвлөрч ажиллана.

 

Э.МӨНХТҮВШИН

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Жижиг улсын улстөрчид эх орон, ард түмнээ л тонох юм даа DNN.mn

Дэлхийн улс орнуудын хөгжлийн чиг хандлага өөрчлөгдсөөр. Хөгжиж байгаа болон хөгжингүй орнуудын эдийн засгаа тэлэх, өрсөлдөх чадвараа эрс нэмэгдүүлэхийн тулд нэн тэргүүнд хувийн хэвшлээ дэмжих бодлогыг явуулж байна. Өөрөөр хэлбэл, дэлхий дахинд хэн нь илүү хувийн хэвшлээ дэмжсэн нь эдийн засагт том тоглогч болно гэсэн үг. Энэ утгаараа дэлхийн хоёр том гүрний хандлага, барьж байгаа бодлогоор жишээ авъя. Тухайлбал, манай урд хөрш болох БНХАУ байна. Энэ улс нэг үе хувийн хэвшлээ ад үзэн гадуурхаж, тонож, төрийн бодлогоороо зах зээлээс түлхдэг байсан. Ингэснээр дэлхийн зах зээл дээр том тоглогч болох боломжгүйгээ тэд мэдсэн учраас хувийн хэвшлээ төрийн бодлогоор идэвхтэй дэмжиж, холбогдох хууль, эрх зүйн орчноо эрс өөрчилсөн байдаг.

Төр нь хувийн хэвшлээ дэмжиж байгаагаа бодитой илэрхийлэхийн тулд тус улсын ерөхийлөгч Си Жиньпин аж ахуйн нэгж, компаниудын төлөөлөлтэй уулзалт хийсэн. Энэхүү уулзалтад “Alibaba Group Holding”-ийн үүсгэн байгуулагч Жек Ма, “Hua­wei Technologies”, “Xiao­mi Corporation”, “Meituan” болон роботын технологийн “Unitree” зэрэг технологийн салбарын томоохон компанийн удирдлагууд оролцсон байдаг. Уулзалтаар Си Жиньпин хувийн хэвшлийн салбарын бодлого зохицуулалтыг зөөлрүүлж, дэмжин ажиллахаа илэрхийлж, технологийн салбарыг БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийг хангах гол хүчин зүйл гэж үзэж байгаагаа илэрхийлсэн нь дэлхий нийтийн анхаарлыг татсан. Мөн тэрээр “Хувийн хэвшил бол улс орныг хөгжүүлэгч, эдийн засгийг тэтгэн тэжээх, өсгөх гол хүч” хэмээн хэлснийг дэлхийн хэвлэл, мэдээллийн байгууллагууд онцлон мэдээлсэн. Учир нь 2020 онд Си Жиньпин БНХАУ-ын эдийн засаг дахь Засгийн газрын хяналтыг нэмэгдүүлэх, тэрбумтнуудын эрх мэдлийг хязгаарлах, үндэсний аюулгүй байдлыг бататгах зорилгоор хувийн хэвшлүүд болон интернэтийн эрхийг хязгаарлах арга хэмжээ авч байсан юм. Өөрөөр хэлбэл, Хятадын төр хувийн хэвшлээ нүд үзүүрлэж явсан гэсэн үг. Жишээ нь, Жак Магийн хөрөнгийг хурааж, хил гарахыг нь хориглож, тал бүрээр шахаж байсан. Гэтэл төр нь өнөөдөр эдгээр хувийн хэвшлийн төлөөллүүдээ урин уулзаж, найрсгаар тэврэн гар барьцгаалаа. Хувийн хэвшлээ гадуурхаж байсан тэр үед Хятад улсын эдийн засаг хурдацтай унаж байсан бол хувийн хэвшлээ дэмжиж, төрийн бодлогоо зөөлрүүлж эхэлснээр эсрэгээрээ эдийн засаг нь эрс нэмэгдсэн үзүүлэлт гарсан. Цаашид Хятад улс 2050 он гэхэд дэлхийн хамгийн том эдийн засагтай орон болж, дэлхийн ДНБ-ий 20-иос доошгүй хувийг эзэмшинэ гэж PwC-ийн “Дэлхий 2050 он” тайландаа тусгажээ. Тэгэхээр хувийн хэвшлээ төр нь дэмжсэнээрээ эдийн засаг нь яаж өсч байгааг бид урд хөршийнхөө жишээнээс харж болохоор байна. Харин баруунд яадаг вэ. Жишээ нь, АНУ-ын хувьд хувийн хэвшлээ хэзээнээс л дэмжиж ирсэн орон. Тэр ч утгаараа тус улс өнөөдөр дэлхийд эдийн засаг, хөгжлөөрөө тэргүүлсээр байгаа. Харин саяны сонгуулиар Дональд Трамп ялсан. Тэрээр хувийн хэвшлийг дэмжих бодлогоо АНУ илүү сайжруулна гэдгээ тангараг өргөх ёслолынхоо үеэр онцлон хэлсэн байдаг. Тэрээр “Бизнес хийж, баялаг бүтээж, орлогоо нэмэгдүүлж байгаа хувийн хэвшилд төрөөс ямар ч тариф тогтоохгүй” гэдгээ онцлон хэлсэн. Үүнээс юу харагдаж байна гэхээр дэлхий дахинд хувийн хэвшлээ бурхан, шүтээн мэт тахих, шүтдэг болсон байна. Улс орноо хөгжүүлье гэвэл ерөөсөө л хувийн хэвшлээ л дэмж. Үүнээс өөр сонголт байхгүй. Төр нь хувийн хэвшлээ зах зээлээсээ түлхэж, эдийн засгаа тэлж, өсгөөд хөгжсөн орон дэлхийн түүхэнд одоогоор алга байна. Тиймээс л зах зээлийн нийгэмд хувийн хэвшлээ дэмжсэн бодлого бүрийн цаана шударга өрсөлдөөн, хямд үнэ, эдийн засгийн тэлэлт гээд эерэг бүх зүйл харагдаж байгаа юм. Угтаа энэ товч, тодорхой хандлагыг л бид ойлгох хэрэгтэй байна. Хятад, Америкийн хажууд Монгол Улс өчүүхэн жижиг эдийн засагтай орон. Ийм орны буюу жижиг улсын улстөрчид хувийн хэвшлийнхээ үйл ажиллагааг шахдаг, дээрэмддэг, тэдэнд байнга эдийн засгийн “цаазын ял” оногдуулсаар ирсэн нь харамсалтай. Орлого ашиг, улсдаа төлж байгаа татвараа жил болгон өсгөн яваа үндэсний цөөхөн хэдэн компаниудаа Монголын төр үеийн үед айлгаж, сөхрүүлсээр ирсэн нь нууц биш. Улстөрчид нь өөрийн эрх ашигтаа нийцүүлэх, өөртөө үйлчлүүлэхийн тулд хуулиар хувийн хэвшлээ боомилж байгаа жишээ өнөөдөр ч Монгол Улсад дүүрэн. Сонгуулиар хандив нэрээр хувийн хэвшлээ дээрэмддэг, зөвшөөрөл нэрийн дор хувийн хэвшлээсээ авлига, хээл хахууль авдаг. Ашигтай ажиллаж байгааг нь онилж хараад бизнесийг нь төр булаадаг. Хийж, бүтээж байгаад нь атаархсандаа ард түмний нэрийг барьж, үйл ажиллагааг нь таслан зогсоодог. Ийм жишээ Монголд олон байна. Төрийн энэ бохир хандлага, ужгирсан системийн дээрэм, тонуулд өртөөгүй нэг ч аж ахуйн нэгж манай улсад байхгүй гээд хэлчихэд хилсдэхгүй. Захаас нь ярихад X Богдын эмээ Ц.Гарамжавын үүсгэн байгуулсан “Монполимет”-ийг өнгөрсөн өвөл, хаваржингаа шалгаж, үйл ажиллагааг нь зогсоосон. Ямар үндэслэл, ямар хуулийн зөрчилтэй болоод ингэтлээ их шалгуулсан нь одоо ч тодорхой бус байна. Гурилын үнийг бууруулна гэх төрийн шийдвэрийн цаана тариалан эрхлэгчид, хүнс үйлдвэрлэгчид дахин хөл дээрээ зогсох боломжгүй болтол бизнесийг нь сөнөөсөн. Цементийг ч ялгаагүй. Өнөөдөр Монголын төр олон улсын зах зээл дээр нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүн борлуулах дэлхийн хэмжээний үйл ажиллагаатай үйлдвэрлэгч компани болох зорилготой “Энержи ресурс”-тай дээр доороо оролцон үзэлцэж байна. Товчхондоо хувийн хэвшил Монгол Улсад бизнес хийж, баялаг бүтээхийн тулд улстөрчдийн эрх ашигт нийцэх, олон нийтийн хэл амыг дарах, төрийн бүх талын дарамтыг давах гэсэн түмэн бэрхшээл дундаас өндийх гэж зүдэрч байна.

Жижиг, дунд үйлдвэрлэлийг олон жил дэмжсэн гэж ард түмнээ хуурч байсан нь ЖДҮ-ийн хулгайн хэргээр тодорхой болсон. Хувийн хэвшлийн бизнесийг нь булаахаас гадна боломжийг нь хулгайж байгаа Монголын улстөрчдийн сэтгэхүйд улс орноо хөгжүүлэх тухай ойлголт төрөх үү. Тиймээс энэ сэтгэхүйгээ өөрчлөх цаг болсон. Хувийн хэвшилд эдийн засгаа даатгаад төр өөрөө зохицуулалт, эрх зүйн орчныг нь бүрдүүлэх гол ажлаа хийгээд явбал манай улс жинхэнэ утгаараа хөгжлийнхөө гараанаас гарна. Жижиг улсын улстөрчид гээд жижиг сэтгэхүйтэй байж эх орноо тонож болохгүй. Тэгэхэд дэлхий яаж байна. Америк гэхэд л гаднаас олж ирсэн мөнгөө өдөр бүр өсгөөд л тэдэн тэрбум ам.доллар орж ирлээ гээд зарлаж байх жишээтэй. Манайд бол төр засаг нь хувийн хэвшлээ тоноод байж байхад гаднаас гадны улсууд бас дээрээс нь нэмж тоноод байх юм. Бүх нүүрсээ өөрсдөө биш, Хятад ухах болчихоод байж байхад баригдахгүй станцын зураг төсөл гээд Орос хорь гучин саяар нь евро аваад явчих юм даа.

Э.МӨНХТҮВШИН

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Т.Доржханд: 2028 он гэхэд нэг хүнд оногдох дундаж орлого 10 мянган ам.долларт хүрнэ, түүнээс дээш гарах бүрэн боломжтой DNN.mn

УИХын гишүүн, Шадар сайд Т.Доржхандтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Саяхан БНХАУ-ын Харбин хотод Засгийн газар томоохон гэрээнд гарын үсэг зурж, эцэслэлээ. Энэхүү хил холболтын төмөр замын ач холбогдлыг та эдийн засагч хүнийхээ хувьд яаж харж байгаа вэ?

-Юуны өмнө энэхүү гарын үсэг зурсан асуудал дан ганц хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын ажлын гэрээ биш. Үүнээс гадна олон том асуудлуудын суурийг бид эхлүүлсэн. Тухайлбал, эрчим хүчний шилжилт, худалдаа, хамтын ажиллагаа, экспортын асуудлын суурийг шийдлээ. Хөгжье гэвэл холбоосоо хий, замаа тавь гэдэг үг бий. Үүн шиг өнөөдөр бид төмөр замын холболтын асуудлаа ярилаа. Цаашид бидний экспортын дараагийн боломж эрчим хүч. Үүн дотор цэвэр эрчим хүчний экспортыг онцлон хэлэлцлээ.

экспортын асуудлыг тавихад БНХАУ-ын зүгээс ямар байдлаар хүлээн авсан бэ?

-Харбинд болсон уулзалтаар БНХАУ-ын ерөнхий сайдтай энэ асуудлаар маш энгийнээр илэн далангүй ярилцлаа. Айлын зүгээс цэвэр эрчим хүчний төсөл дээр үр дүн гаргаж, нягт хамтран ажиллах саналаа илэрхийлсэн. Эрчим хүчний экспортын асуудлыг 2022 оноос хойш байнга ярилцлаж ирсэн гэдгээ айлын тал хэлсэн. Хоёр улсын Ерөнхийлөгч нарын түвшинд ч уг асуудлыг хөндөж байснаа энэ үеэр дурдсан. Энэ утгаараа эрчим хүч экспортлох асуудлыг энэхүү цаг үед бодитой ажил хэрэг болгох талаараа онцлон хэлж байна лээ. Өөрөөр хэлбэл, БНХАУ-ын талаас эрчим хүчний асуудал дээр судалгаа хийж, хамтран ажиллаж, цаашид Монголоос эрчим хүч импортоор авах боломжтой гэдгээ албан ёсоор илэрхийлсэн.

-Манай улсын хувьд уул уурхайн бүтээгдэхүүний экспорт дээр эдийн засаг тогтож явдаг. Тэгвэл уул уурхайгаас гадна эрчим хүч экспортлох боломж нээгдсэн гэж ойлголоо. Гэтэл бидэнд эрчим хүч экспортлох боломж нь байгаа юу?

-Өнөөдөр Монгол Улсын эдийн засаг уул уурхайн салбараас хараат оршдог нь үнэн. Гэхдээ цаг үе үргэлж ийм байхгүй. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унахад Монгол Улсын эдийн засаг тэр чинээгээр савлагаалдаг. Энэ байдал нь улс орны тогтворгүй хөгжил рүү чиглүүлдэг сул талтай. Тиймээс бид дан ганц уул уурхайн салбартаа найдан ирээдүйгээ төсөөлж болохгүй. Энэ утгаараа эрчим хүчний экспорт бол дараагийн том мега төсөл. Хэрэв бид цэвэр эрчим хүч буюу сэргээгдэх эрчим хүчээ экспортлоод эхэлбэл уул уурхайн салбараас олж байгаа орлоготой тэнцүү хэмжээний орлого эх орондоо авчирна. Энэ үүд хаалгыг саяны Харбинд болсон уулзалтаар нээлээ гэж ойлгож болно. Таны хэлж байгаа шиг бид өнөөдөр эрчим хүчний хэрэглээгээ гүйцэт хангаж чадахгүй байгаа нь үнэн. Гэхдээ энэ асуудал ойрын хугацаанд шийдвэрлэгдэх боломж нь хангалттай бүрдсэн. Тиймээс бид ирээдүйд эрчим хүчээ яах вэ, энэ салбараас яаж хөрөнгө босгох вэ гэдгээ бодох ёстой. Энэ хүрээнд боломж гарч ирж байгаа томоохон төслийн эхлэл энэхүү уулзалтаар албан ёсоор баталгаажлаа гэсэн үг.

-Сүүлийн үед БНХАУ-тай хийх хэлэлцээр, гэрээ, төсөл хөтөлбөрүүд амжилттай урагшилж байгаагийн шалтгаан нь юу байна вэ?

-Далан жилийн дараа урд хөрштэйгөө тохиролцож, хил холболтын төмөр замын ажлыг эхлүүлэхээр боллоо. Энэ том төсөл өмнө нь яагаад хийгдээгүй юм бэ гэхээр нэг л зүйл байгаа. Тэр нь манай улс төрийн дотоод нөхцөл байдал тааруу байсантай холбоотой. Харин энэ удаад хамтарсан Засгийн газар байгуулагдсан нь айлын талд биднийг харах өнцөг өөрчлөгдсөн гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад улс төрийн эв нэгдэл, тогтвортой байдал бий болсон байна. Тиймээс томоохон төсөл хөтөлбөр эхлүүлэх боломжтой цаг үе ирсэн гэдгээ хэлж байна. Яг гурван сарын өмнө Шанхайд болсон уулзалтаар бид БНХАУ-тай харилцан тохиролцож, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг эхлүүлж байсан. Тэгвэл өнөөдөр хил холболтын төмөр замын ажлыг эхлүүлэх гэрээнд гарын үсэг зурагдлаа. Цаашлаад олон төсөл хөтөлбөр бий.

-Урд хөрш мэдээж том зах зээл. Энэ зах зээл рүү орохын тулд холбоосуудаа сайн хийх нь зайлшгүй. Тэгэхээр танаас дахиад асуухад эдийн засгийн үр өгөөж ямар байдлаар дээшлэх бол…?

-Ганцхан Гашуунсухайт-Ганцмодыг төмөр замаар холбох асуудал биш л дээ. Ар араасаа боомтуудаа холбоод явах боломж бүрдлээ гэж харах ёстой. Тэгэхээр хил холболтын төмөр замуудаа нэмэгдүүлэх тусам Монгол Улсын экспорт хурдтай өснө. Өнөөдөр Замын-Үүд-Эрээний төмөр замын холбоосоор Монгол Улсын экспорт, импорт явж байна. Тэгвэл энэ гарц дахин нэгээр нэмэгдсэнээр эдийн засагт том нэмэр болох нь тодорхой. Тодорхой хэлбэл, энэ холбоос ашиглалтад орсноороо бидний орлого 1.5-2 дахин өснө. Энэ бол бодит эдийн засгийн өсөлт. Нөгөөтэйгүүр холбоосуудаар дан ганц нүүрс, уул уурхайн бүтээгдэхүүн экспортлогдохгүй. Бусад бараа бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж орж ирнэ. Бидний мэдэх дэлхий ертөнц өөрчлөгдөж байна. Энэ утгаараа цаашид уг холбоосуудаар цэвэр эрчим хүч болон газрын ховор элментүүдээ экспортлох боломжтой. Үүнтэй холбоотойгоор БНХАУ-тай эрчим хүч экспортлох гэрээг үзэглэлээ. Монгол Улсын хувьд жижиг зах зээлтэй. Тиймээс хөрөнгө оруулалт байдаггүй. Гэтэл БНХАУ-ын том зах зээл рүү орж ирэхийн тулд бид эрчим хүчний салбартаа хөрөнгө оруулалт маш сайн татах шаардлагатай. Ингэж байж бид экспортлох асуудлаа бодитой болгоно. Манай улсын хувьд 1.7 Гвт-ын хэрэглээтэй орон. Гурван жилийн дараа энэ хэрэглээ хоёр дахин өснө. Харин БНХАУ-ын нэг жилийн хэрэглээ 2.1 Твт. Манайхаас хэдэн мянга дахин илүү хэрэглээтэй гэсэн үг. Энэ хэрэглээ сараар биш, өдрөөр өсдөг оронд цаашид эрчим хүчний асар их нөөц хэрэг болно. Тиймээс БНХАУ-ын хувьд хүссэн хүсээгүй хамгийн боломжит нөхцөл рүүгээ хөрөнгө оруулалт хийх нь тодорхой. Энэ утгаараа уг хөрөнгө оруулалтаа манай улсын сэргээгдэх эрчим хүч рүү оруулна гэдгээ илэрхийлсэн. Эдгээр том зорилтуудаа бодит ажил хэрэг болгож чадсанаараа Монгол Улсын нэг хүнд оногдох ДНБ-ий хэмжээ 10 мянган ам.долларт хүрнэ. Энэ бол тийм холын зорилт биш. Ирэх 2028 он гэхэд нэг хүнд оногдох ДНБ 10 мянган ам.долларт хүрнэ, түүнээс дээш гарах бүрэн боломжтой. Цаашид бид экспортынхоо төслүүдийг санхүүжүүлээд орлогоо олоод эхэлбэл дараа дараагийн 5-10 жилийн дотор илүү хурдтай хөгжих боломж байна. Хамгийн гол нь бидэнд улс төрийн тогтвортой байдал болоод хаана зах зээл байна, хаана хөрөнгө оруулагчид байна, тийшээ чиглэсэн бодлого гаргаж явах нь чухал байгаа юм. Өнөөдөр Монгол Улс нүүрс, зэс зэрэг бүтээгдэхүүнээс орлогоо олж байгаа. Тэгвэл дараагийн эдийн засагт нэмэр болох салбар нь эрчим хүч, газрын ховор элемент байна.

-Газрын ховор элемент бол яах аргагүй дэлхийн зах зээл дээр хурдтай гарч ирж байгаа бүтээгдэхүүн. Монгол Улсын хувьд энэ салбарт гол тоглогч болох боломжтой гэж дэлхий биднийг хардаг. Гэтэл бид дотооддоо газрын ховор элементийг ашиглах, эдийн засгийн эргэлтэд оруулах мэдлэг, мэдээлэл сул байх шиг. Тодорхой хэлбэл, Халзан Бүрэгтэй төслийг эхлүүлэх гэж асар маргаан өрнөж байна. Энэ асуудал дээр Шадар сайдын хувьд та ямар байр суурьтай байдаг вэ?

-Иргэдийн хувьд дундаж орлого багатай учраас бодит мэдээлэл авах хандлага нь сул байна л даа. Иргэдийн энэ хандлага дээр үндэслэсэн популизм Монгол Улсад 30 гаруй жил явж ирсэн нь бас үнэн. Энэ байдал удахгүй дуусна. Нэгдүгээрт, иргэд маань популизм хийж байгаа улстөрчдийг таньж, ялгаж, улс төрөөс шүүрддэг болсон байна. Хоёрдугаарт, мега төслүүд эхнээсээ хөдөлж эхэлж байгаатай холбоотойгоор тодорхой хугацааны дараа эдийн засагт үр өгөөжөө оруулна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын эдийн засаг өсөхийн зэрэгцээ хувь иргэдийн амьжиргааны орлого эрс өөрчлөгдөнө. Энэ утгаараа эдийн засаг нэмэгдэх тусам иргэдийн мэдээлэлд бодитой хандах чадвар дагаад өсдөг. Нөгөөтэйгүүр дэлхий дахинд ногоон эрчим хүчний шилжилт явагдаж байна. Үүнтэй зэрэгцээд газрын ховор элментийг бүтээгдэхүүндээ ашиглах эрэлт хэрэгцээ асар хурдацтай өссөн. Тиймээс Монгол Улсын хувьд дараагийн эдийн засгаа өсгөх гол бүтээгдэхүүн, салбар бол цэвэр эрчим хүч болон газрын ховор элементүүд төслүүд гэдэг нь тодорхой. Өнөөдөр зарим иргэд маань мэдээлэл тааруу байгаагаасаа болоод ойлголтын зөрүүтэй байж болно. Гэхдээ маргааш энэ бол улс орны хөгжил, ард түмэн бидний амьжиргааны баталгаа гэдгийг маш сайн ойлгож чадна. Үүнд эргэлзэх хэрэггүй.

Э.МӨНХТҮВШИН

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Тэр жилийн цагаан сарын өмнөх төлөвлөгөө минь бүтчихсэн бол яах ч байсан юм, мэдэхгүй… DNN.mn

Цаг наашилж, цагаан сар уяан дээр ирлээ. Ирж яваа цагийн бүлээн наран бодолд царцсан дурсамжийг төөнөж, хайр, инээд цацарсан тэртээх үйл явдал өчигдөрхөн болсон мэт санагдах нь сайхан. Би айлын ганц хүү. Дээрээ хоёр сайхан эгчтэй, доороо ганц охин дүүтэй хүн. Айлын ганц хүү гээд эрхлэх үе байх ч хүссэн бүхнээ авъя гээд хөөрхий аав, ээжийгээ шаналгадаггүй хүүхэд байлаа. Хоолтой, ундтай, хүний өмнө мөр бүтэн өмсөх хувцастай өсгөж байгаад нь энэ хоёр бурхандаа талархдаг байв. Багаасаа л автомашин барих дэндүү их хүсэлтэй байснаасаа болж хэд хэдэн удаа хэрэг тарьсныг эс тооцвол томоотой хүүхэд байсан болов уу. Тэр жилийн цагаан сарын өмнө манайд хөдөөнөөс аавын ангижав Пүрэвжамц ах ирлээ. Пүрэвжамц ахыг манай нутгийнхан Аяа гэж авгайлдаг. Энэ хүн нутагтаа ундааны цехтэй. Манайх 2000 оны өвөл Ховд аймгийн Чандмань сумаас хот руу шилжин ирэхээс өмнө Аяагийн ундааны цехийн үүднээс миний үеийн хэдэн сөөсгөр банди нар салдаггүй байв. Тэр үеийн газтай чихэртэй ундаа гэдэг хүүхдүүд бидэнд бол эрээд олддоггүй рашаан байлаа л даа. Аяаг ирсэн тэр жил би есдүгээр ангийн хүүхэд байв. Дээрээ хоёр эгчтэй ч багын л өөрөө хоол хийж идэх дуртай хүүхэд байсан болохоор Аяаг ирэхэд нь гараа гаргаж хоол хийж өглөө. Цаагуураа нутгийн ахад магтуулах санаатай байснаа нуугаад яах вэ. Ангижавындаа ирсэн нутгийн ах сайхан хоол идэж, улмаар аавтай шил сархад зооглон хүүхэд ахуйн дурсамжаа дэлгэн ярьж суулаа. Яг энэ үеэр манай хашаанд автомашинаа орой болгон оруулж тавьдаг хүргэн ах маань ирлээ. Би ч хэд хоног бэлдсэн төлөвлөгөөнийхөө дагуу тэр орой ажиллагаагаа эхлүүлэв. Ямар төлөвлөгөө, юун ажиллагаа вэ гэхээр ийм. Хүргэн ах манай хашаанд машинаа тавьчихаад түлхүүрээ үлдээгээд явдаг байв. Маргааш нь ээлжийн ажилдаа машингүй яваад нөгөөдөр нь ирээд машинаа аваад халтууранд явдаг ажилтай хүн л дээ. Тэгэхээр нэг өдөр нь манайд машинаа тавьж өнжөөнө гэсэн үг. Энэ сул хоногийг нь тооцоод гурав хоногийн өмнө үлдээсэн түлхүүрийг нь аваад Баянхошууны эцэст байрлах түлхүүр олшруулдаг газраар би үйлчлүүлсэн гэж байгаа. Харин өнөө орой хүргэн ах машинаа үлдээж байгаа нь миний төлөвлөгөө хэрэгжих боломж гарлаа гэсэн үг. Аяа, аав хоёр уусан сархаддаа дийлдээд амарлаа. Ээж, эгч, дүү нар ч хэдийн унтчихсан байв. Ингээд гарлаа. Тавьсан машиных нь хучлагыг нь аваад олшруулсан түлхүүрээ хийтэл яг таарч байна. Асаах гэж үзлээ, асдаггүй. Хашааны хаалга онгойлгоод хойш нь ухрааж байгаад араанд нь хийгээд асаах гэж оролдлоо. Бас л ассангүй. Нэгэнт хашаанаасаа гаргасан учраас яаж ийгээд асаая гэж бодоод хойд хашааныхаа ахыг дуудлаа. Хоёулаа уруу газар түрж байгаад асаая гээд түлхлээ. Уруу газар автомашин ч нэлээд эрчтэй явсан ч ассангүй. Байдал биш болов. Хүний машиныг хашаанаасаа нэлээд хол аваад ирсэндээ санаа зовж сандарлаа. Дуудаж гаргаж ирсэн ах “За наад машин чинь асахгүй юм байна. Чамд ах нь тус болоод буцаагаад хашаа руу чинь чирээд оруулъя” гэв. Хашаа руу ордог зам өгсүүр. Нөгөө ах чирээд чирээд хашааны үүдээр бүтэн оруулж чадсангүй, орхилоо. За тэгээд хагас дутуу хашааны хаалгаа хаачихлаа. Хучлагыг нь яг л байснаар нь хучсан ч нэг зүйл өөр байв. Тэр нь зогссон байршил нь жаахан хойно болов. Өглөө боллоо. Ээж “Манай хүргэн чинь машинаа яаж зогсоочихсон юм бэ. Хашааны хаалга эвдэх шахам наагаад тавьчихсан байх юм” гэж зэмлэх өнгөөр ярьж байна. Ээжийг ингэж хэлж дуусаагүй байтал хүргэн ах хүүе хаая болоод ороод ирлээ. Ээж ч “Чи чинь машинаа яаж тавиад байгаа юм бэ, хаалга эвдэлчихлээ” гэж загналаа. Хүргэн ах ээжийн загнаж байгааг ч анзаарах сөхөөгүй яагаад, юу болчих воо гэж бодож байх шиг. Ингээд эзэн нь өөрөө автомашинаа асаах гэж үзлээ. Шөнөжин түрж, дарж асааж чадаагүй машин одоо яаж асах билээ дээ. Баяжаад кабенаар нь дүүрэн бензин үнэртэж байна. Бас урд талаас нь чирсэн, хаалга нь цоожгүй гээд ямар нэгэн хүн хөдөлгөсөн нь баримтуудаар баттай боллоо. Хүргэн ах “Миний машиныг хүн хөдөлгөсөн байна. Унах гэж эсвэл хулгайлах гэж оролдож. Цагдаа дуудах уу” гэж байна. Цагдаа гэдэг үгийг сонсоод цохон дээгүүрээ сум давуулсан тарвага шиг цочин босоод ээж дээр очлоо. Очоод шууд л уйллаа. Ингээд автомашин унах гэсэн хүсэлдээ автаж хийсэн хэргээ хүлээв. Хүргэн ахад загнууллаа, хөөрхий аавдаа зэмлүүллээ. Харин ээжээс нэлээд дөнгүүр авшиг хүртсэн дээ. Аавын ангижав нутгийн сайхан ах Аяад магтуулж өссөн нэр хүнд маань өглөөний мандах нарнаар хайлах цас шиг л алга боллоо. Цагаан сарын өмнө болсон үйл явдал учраас очсон ах, дүү хамаатан садангууд намайг л ярьж, зэмлэх нь зэмлэж, хөхрөх нь хөхөрч байлаа. Миний энэ хэрэг аав, ээж хоёрт “Хүүгээ нэг автомашинтай болгоё” гэсэн бодлыг л нь буцалгаж өгсөн шиг. Дараа нь арван жилээ төгсдөг жил аав, ээж хоёр маань илүүгээ нийлүүлж, дутуугаасаа дундалж байж ганц хүүгээ хүлэгтэй болгосон доо. Тэр хүлгийг маань “Суман цагаан” гэдэг. Авсан тэр жилийнхээ цагаан сарын өмнө аав бид хоёр нийлж байгаад энэ хүлгээрээ сан тавьсан даа, хөөрхий…

Э.МӨНХТҮВШИН

Categories
мэдээ нийгэм

Шатахуунаар хараат байх нь цахилгаанаар хараат байхаас илүү аюултай DNN.mn

Манай улс Оросоос шатахуун болон эрчим хүчний хангамжаараа хараат оршдог орон. Тэр дундаа шатахуун, бензинээр 96 хувь хараат. хараат байна гэдэг бол бусдын эрхээр л хөдөлнө гэсэн үг. зах зээлийн нийгэмд хэрэглээгээ бусдаас хараат байлгана гэдэг нь тэдний хүссэн үнээр л худалдан авалт хийж хэрэгцээгээ хангадаг зарчим үйлчилнэ. Магадгүй үнийг нь хангалттай төлсөн ч тэд зогсоож, хааж боож болно. бол тэдний эрх ашиг. Тиймээс аль болох хараат байдлаас гарах бодлого улс орон бүрийн нэн тэргүүний асуудал байдаг. Манай улс сүүлийн жилүүдэд эрчим хүчний хараат байдлаас гарах гэж хичээж явна. Өнгөрсөн онд хэд хэдэн эрчим хүчний шинэ эх үүсвэр ашиглалтад орж, төвийн эрчим хүчний сүлжээнд холбогдсон. Цаашид ч эрчим хүчний шинэ эх үүсвэрүүд ашиглалтад орох нь тодорхой байгаа. Тиймээс Монгол Улсын хувьд эрчим хүчний хараат байдлаас ойрын жилүүдэд гарчих болов уу. ингээд эрчим хүч болчихлоо гэж бодъё. Гэтэл үүнээс илүү улс орны хөгжил, нийгэм, эдийн засгийн амьдралд том нөлөө үзүүлдэг гол зүйл бол шатахуун. Монгол Улсын эдийн засаг уул уурхайн салбарт түшиглэдэг. Уул уурхайн салбарыг хөдөлгөгч гол зүйл нь шатахуун. Шатахуунаа Орос хаалаа гэхэд уул уурхайн салбар зогсоно. энэ бол Монгол Улсын хувьд аюул. иргэдийн хувьд үр хүүхдээ цэцэрлэг сургуульд нь хүргэж өгөхөөс эхлээд бизнес, төр, хувийн хэвшлийн бүх салбарт автомашин амин чухал хэрэгцээ болсон. хөдөө орон нутагт ч ялгаагүй. Малаа мотоциклиор хариулж, ус, өвсөө зөөх, гэр, бараагаа нүүлгэх зэрэг амьдралын өдөр тутмын хэрэгцээнд автомашин хэрэглэж байна. Товчхон хэлбэл, Монгол Улсад шатахуун, бензин байхгүй болчихвол улсаараа сөнөнө. ийм том аюул нэгхэн улсын эрх ашигт багтаж байна гэж бодохоор айдас хүрмээр.

Энэ том айдас, эрсдэл хаяанд байхад бид улсаараа яагаад шатахууны асуудалд бодитой анхаарахгүй байна вэ. Саяхан Уих-аар Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийг үргэлжлүүлэн явуулах талаар хэлэлцсэн. зарим гишүүдийн хувьд санхүүжилт, хөрөнгө мөнгө, зээлтэй холбоотойгоор үүнийг зогсооё гэсэн байр суурийг илэрхийлж байсан. үнэндээ Газрын тос боловсруулах үйлдвэр буюу бид өөрсдөө шатахуун, бензинээ хийж эхэлдэг болохын тулд Монгол Улсад үнэ өртөг хамаагүй баймаар сан. Ёстой ямар ч үнээр хамаагүй энэ төслийг бодитой, бүр нэн яаралтай дуусгаж, ашиглалтад оруулах хэрэгтэй. Ерөнхийлөгч У.хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа олон жил гацсан энэхүү төслийг хөдөлгөж байсан. Одоо Ерөнхийлөгч байх хугацаандаа та энэ төслөө ард түмнийхээ элчийн хувьд шаардаж, шахаж болох бүх боломжоо ашиглан амжилттай дуусгах хэрэгтэй байна. Газрын тосны үйлдвэртэй болох нь монголчуудын хувьд мөрөөдөл. Бусад мөрөөдөлд мөнгө төлдөггүй ч энэ мөрөөдөлд бид юугаа ч харамлах эрх байхгүй. Учир нь энэ мөрөөдөл бидний тусгаар тогтонол.

Э.МӨНХТҮВШИН

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Судлаач Ч.Сумъяа: Л.Оюун-Эрдэнийн Хятадад хийх айлчлал нь дотоод улс төрийн эгзэгтэй үетэй давхцаж байна DNN.mn

Хятад судлаач, эдийн засагч Ч.Сумъяатай Ерөнхий сайдын Хятад улсад хийх айлчлалын хүрээнд ярилцлаа.


-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэний Хятад улсад хийх айлчлалын үеэр юу анхаарал татаж байна вэ?

-Хэдийгээр Хятадын удирдагчидтай хийх хэлэлцүүлэг нь эртнээс хүсэн хүлээсэн хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа зэрэг асуудлыг голчлох ч дотоод улс төр нь ард орхигдохгүй. Тус улсын Харбин хотноо Азийн өвлийн наадам энэ сарын 14-нийг хүртэл зохион байгуулагдана. Олон улсын спортын арга хэмжээг зохион байгуулах уламжлалын дагуу, Хятад улс нь хөрш орнуудын нэр хүндтэй улстөрчид, удирдагчдыг уг наадмын нээлтийн, эсвэл хаалтын ёслолд оролцохыг урьдаг. Энэхүү утгаараа ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хаалтын ёслолд оролцоно. Энэ үеэр ерөнхий сайд Л.ОюунЭрдэнэ БНХАУ-ын дарга Си Жиньпин, ерөнхий сайд Ли Чян болон Хятадын бусад удирдагчидтай уулзана. Энэ нь түүний 2022 оны хоёрдугаар сар, 2023 оны зургадугаар сар, 2024 оны арваннэгдүгээр сард хийсэн айлчлалын дараах дөрөв дэх удаагийн айлчлал юм. Харин Харбин хотод анх удаагаа зочлох гэж байна.

-Айлчлалын гол сэдэв нь юу байх бол гэж та харж байна вэ?

-Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нар сэтгүүлчдэд өгсөн мэдээллээр Ерөнхий сайдын Хятадын удирдагчидтай хийх уулзалтын гол сэдэв нь хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, аялал жуулчлал, агаарын бохирдол гэх мэт байх болно гэж мэдэгдсэн. Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгчид болох Гуо Жиакун, Лин Жиан нар Л.ОюунЭрдэнийн айлчлалын өмнө хэлэлцэх асуудлын талаар тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзсан ч хоёр улс олон салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх амлалттай байгаагаа мэдэгдсэн байна. Тэгэхээр “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т г арын үсэг зурахыг Монголын Засгийн газрын хуралдаанаар зөвшөөрсөн. Энэхүү хэлэлцээр нь 16 жилийн турш гацсан төмөр замын холболтын төслийн хувьд чухал үе шат болно.

-Хил дамнасан төмөр замын төслийн тухайд оны өмнө Ерөнхий сайд Хятад улсад айлчилж, гарын үсэг зурсан байдаг. Дараа нь УИХ-аар дээрх төсөлтэй холбоотой тогтоол батлагдсан санагдаж байна…?

-Ерөнхий сайд Оюун-Эрдэнийн Хятад улсад хийсэн өмнөх айлчлалын үеэр хоёр тал хамтарсан барилгын ажлын тухай дагалдах хэлэлцээрт гарын үсэг зурсан. Энэ үеэр Ерөнхий сайд хил дамнасан төмөр замыг барих ажлыг хариуцах “Чайна Энержи”-ын удирдах зөвлөлийн гишүүн Лю Гуоюэтэй уулзсан. Энэ уулзалтаар хоёр тал Гашуунсухайт-Ганцмодны хил дамнасан төмөр замын төслийн талаар санал нэгдсэн байдаг. Урьдчилсан зураг төслийн дагуу Гашуунсухайт-Ганцмодны хил дамнасан төмөр зам нь нийт 8081 метр урттай, үүнээс 5441 метр нь гүүрэн байгууламжтай байна. Тус төмөр зам нь UIC 60 ган рийлсээр баригдах ба нэг өргөн цариг 1520 мм, нэг стандарт цариг 1435 мм гол замтай байх юм. Олон нийтэд мэдээлснээр төмөр замын төслийг нийт 976 тэрбум төгрөгөөр төрийн өмчит “Эрдэнэс Таван Толгой” ХК санхүүжүүлэхээр болсон. “Чайна Энержи” болон түүний охин компаниуд энэ оны дөрөвдүгээр сард хил дамнасан төмөр замын барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байгаа юм билээ.

-Төмөр зам ашиглалтад орсноор нүүрсний экспортод яаж нөлөөлөх тооцоо байна вэ?

-Монгол Улсын Засгийн газрын гишүүд Гашуунсухайт-Ганцмодны хил дамнасан төмөр замын төслийн хэрэгжилт нь бусад хил дамнасан төмөр замуудын дутууг нөхөх боломжтойг мэдэгдэж байна лээ. Уг төсөл бүрэн хэрэгжиж ашиглалтад орсноор жилд 30 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай болно. Энэ нь Монгол Улсын нүүрсний экспортын 55-60 хувийг тээвэрлэх боломжтой гэсэн үг. Засгийн газар уг хил дамнасан төмөр зам ашиглалтад орж, бусад арга хэмжээнүүдийн үр дүнд Монгол Улсын нүүрсний экспорт жилд 120 сая тонн гаруй болж, нэг хүнд ногдох ДНБ 10.000 ам.долларт хүрч өсөх боломжтой гэж үзэж байгаа. Харьцуулбал, Монгол Улс 2024 онд 83.7 сая тонн нүүрс буюу хамгийн ихээр экспортолсон. 2023 онд нэг хүнд ногдох ДНБ нь 5838 ам.доллар байсан. 2024 онд Монгол Улсын Хятад руу экспортолсон нүүрс бараг 83 сая тоннд хүрч огцом өссөн нь 2023 оны 70 сая, 2022 оны ердөө 31 сая тоннтой харьцуулахад мэдэгдэхүйц өссөн үзүүлэлт юм. Түүнчлэн Монгол Улс өнгөрсөн жилүүдэд Тавантолгойн уурхайгаас Хятад хүртэл 240 км төмөр зам барьсан. Гэсэн хэдий ч уг төмөр зам хилийн орчим тасалдаж, цааших хил дамнасан зам тээврийг ачааны машинаар үргэлжлүүлэх шаардлагатай болдог. Монгол Улсын Засгийн газар ГашуунсухайтГанцмодны хил дамнасан т өмөр замын төсөл хэрэгжсэнээр Хятад улстай хийх нүүрсний борлуулалт улам өснө.

-Төмөр замаа холбоод нүүрсээ их хэмжээгээр нь борлуулж байвал Монгол Улсад л ашигтай гэдгийг эдийн засагчид хэлдэг. Нөгөөтэйгүүр Ерөнхий сайдын энэ удаагийн айлчлал дотоод улс төрийн халуун нөхцөлд хийгдэж байна. Энэ утгаараа Хятадын тал айлчлалыг ямар байдлаар хүлээн авах бол?

-Хятад улс руу нүүрс экспортлохдоо нүүрс хулгайлсан, хээл хахууль авсан гэх мэдээллээс болж 2022 оны арванхоёрдугаар сард манай улсад өргөн хүрээний хариуцлага нэхсэн эсэргүүцлийн жагсаал болж байсныг санаж байгаа байх. Монгол Улсын Засгийн газар уг асуудлыг шийдвэрлэхийн тулд 2023 онд Авлигатай тэмцэх шинэ стратегийг хэрэгжүүлж эхэлсэн хэдий ч нүүрсний экспорт нь өнөөг хүртэл маргаан дагуулсан халуун сэдэв хэвээр байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн энэхүү Хятадад хийх айлчлал нь Монгол Улсын хувьд дотоод улс төрийн эгзэгтэй үетэй давхцаж байгаа нь үнэн. Нэмээд хэлэхэд, утааны асуудал байна. Утаанаас үүдэлтэй эндэгдэл, үүнтэй холбоотой нийгэм, хүний эрхийн асуудлуудыг үндэслэн УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу болон парламентын бусад гишүүд Ерөнхий сайдыг огцруулах, албан тушаалаас нь чөлөөлөх тухай асуудлаар хуулийн процедур эхлүүлж гарын үсэг цуглуулж эхэлсэн. Нийгэм, хүний эрхийн асуудлууд, тухайлбал агаарын бохирдол, замын түгжрэл, авлига, төрийн байгууллагын бүтээмж чадвар сул байгаа зэрэг нь Монгол Улсад олон нийтийн дургүйцлийг төрүүлж, үүний улмаас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэний нэр хүнд унахад хүргэсэн. Дотоод дахь эдгээр улс төрийн нөхцөл байдал, динамик нь түүний Хятад дахь дипломат ажиллагаанд хэрхэн нөлөөлөхийг харах л үлдлээ. Өөрөөр хэлбэл, айлчлалаас гарах үр дүнгийн дараа л энэхүү асуудал ийм байж, тийм байж гэж хэлэх боломжтой гэсэн үг.

Э.Мөнх