Categories
мэдээ

НЭМҮТ: Өнгөрсөн долоо хоногт угаарын хийн цочмог хордлогод 8 хүн өртсөн

Угаарын хордлогын дөрөвдүгээр сарын 15-16-ны тоон мэдээллийг Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (НЭМҮТ)-өөс хүргэлээ.

Тухайн хугацаанд угаарын хийн цочмог хордлогын улмаас эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан найман тохиолдол мэдээлэгдсэн байна. Тодруулбал:

  • Эрэгтэй 37 хувь
  • Эмэгтэй 63 хувь

Хордлого бүртгэгдсэн тохиолдол байршлын хувьд, Улаанбаатар хотын Сонгинохайрхан, Баянзүрх, Налайх, Сүхбаатар дүүрэгт нийт 10 хороо, таван өрхийн найман иргэн угаарын хийн хордлогод өртөж эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан байна. Иймд өглөө оройдоо гэр, байшингийнхаа агаар сэлгэлтийг тогтмол хийж, угаарын хийн хордлогоос сэргийлэхийг зөвлөлөө.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж байхад…” хэмээн өгүүллээ

“Өдрийн сонин”-ы даваа  гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Монголын хүнд үйлдвэрийн эрдэс холбооны гүйцэтгэх захирал М.Буянбадрах “Нийгмийн даатгалын шимтгэл хувийн хэвшилд хамгийн том саад болж байна” хэмээн ярилцлаа.

Танайд өнжье: Хунгийн чуулган мэт намуухан оршихуйтай эрдэмтнийх

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж байхад…” хэмээн өгүүллээ

  • Сонины худалдагчдын төлөөлөл болсон 25 дугаар эмийн сангийн автобусны буудлын дэргэдэх ТҮЦ-ний худалдагч Н.Энхтуяа:Сонины ТҮЦ битгий ач, Нямбаатар аа!

Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр үзэлцдэг бол У.Хүрэлсүх,
УИХ-ын хаврын ээлжит Л.Оюун-Эрдэнэ хоёр үгүй юм байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ: Хөгжлийн тулгуур чөлөөт
эдийн засаг та хаачив аа?! 

АРЫН НҮҮР: Монгол өвөө


 

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы  мягмар гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://tsahim.dnn.mn/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Автомашины татварын дарамт ард иргэд, бизнес эрхлэгчдийг сөхрүүлж байна гэв

Он гарсаар автомашины татвар болон авто зам ашигласны төлбөр нэмэгдсэн талаар цахим орчинд иргэд бухимдлаа илэрхийлсээр байгаа билээ. Ийнхүү Авто тээврийн үндэсний төвийн “Нисдэг машин” салбарыг зорин очиж жолооч нар машины татварын тухай ямар байр суурьтай байгаа талаар сурвалжиллаа.


Биднийг очиход авто тээврийн үйлчилгээ авахаар иргэд урт дараалал үүсгэсэн харагдлаа.

Эхний цонхон дээр ээлжээ хүлээж байгаа иргэнээс татварын дарамтын талаар асуухад тэрээр “приус-20” машин унадаг гэв. Өмнө жилийн татвар 53.000 төгрөг байсан бол энэ жил 234.000 төгрөг төлсөн нь олон хүүхэдтэй тэдний гэр бүлд хүнд туссан хэмээлээ.

Тэрээр машинаа зарсан учраас дугаар хадгалуулах үйлчилгээ авахаар оочерлож байгаа нь энэ аж. Мөн энгийн дугаар худалдаж авахад доод тал нь 1.4 сая төгрөгийн ханштай байгаа гэсэн юм.

Түүний хувьд саяхан машин сонирхохоор Да хүрээ захыг зориход бүх машины худалдан авалт зогсчихсон учраас гишгэх ч газаргүй болсныг хараад энэ их татвар ард иргэд, бизнес эрхлэгчдийг хүртэл сөхрүүлж байна гэсэн юм. Тэрээр “Татвар нэмэгдээд, зам нь сайжраад, түгжрэл нь буурсан уу гэвэл үгүй шүү дээ. Хар ухаанаар бодвол сонгуулийн мөнгөө босгодог юм уу, яадаг юм. Бүү мэд. Татвар нэмэх ямар ч шаардлага байгаагүй. Одооны залуучууд орох оронтой болчихоод хөл дүүжлэх унаатай болъё гэхээр чадахгүй байна. Бүх зүйл дээр л иргэдийг боож байна. Бид сөхөрч байна” гэсээр бидний яриа өндөрлөсөн юм. Тэ рээр өөрийгөө С.Амар гэж танилцуулсан бөгөөд Чингэлтэй дүүрэгт оршин суудаг аж.

Иргэн Р.Батбуян: Татвараар ард иргэдийнхээ хормойг сэгсэрдэг нийгэм бий болчихлоо

Ийнхүү зэргэлдээх сандал дээр дарааллаа хүлээж суугаа иргэн Р.Батбуянтай цөөн хором ярилцсан юм. Тэрээр орон нутагт тээвэр зуучийн үйл ажиллагаа явуулдаг компанид ажилладаг гэсэн юм.

 


-Он гарсаар машины татвар, хураамжууд хэд дахин нэмэгдлээ шүү дээ. Таны хувьд өмнө нь хэдэн төгрөгийн татвар төлдөг байв?

-Өмнөх онтой харь цуулахад машины татвар зургаа дахин нэмэгдсэн байна лээ. Хамгийн багадаа л тав дахин нэмэгдсэн гэсэн. Дээрээс нь зам ашигласны төлбөр хуучин 20.000 төгрөг байсан бол одоо 100.000, 200.000 төгрөг болсон. Миний хувьд зам ашигласны төлбөр гэж 200.000 төгрөг төлсөн. Үүнийг далимдуулаад өмнөх татваруудыг гаргаж ирж байна. Жишээ нь, 2016 онд унаж байгаад ашиглах боломжгүй болчихсон, түүнээс хойш нэг ч удаа хөдлөөгүй машинаас 10 жилийн дараа татвар авч, ард түмний нуруун дээр ачаа үүрүүлж байна. Уг нь хуулиараа хасалт хийлгэх ёстой боловч иргэд эрх зүйн мэдлэг байхгүй, дээрээс нь монголчууд хэнэггүй зангаасаа болоод хасалт хийлгээгүй байдаг. Гэхдээ 2016 оноос хойш явахаа больсон гэдэг нь олон орц, гарцны камераар нотлогдчихно шүү дээ. Гэтэл татвараар ард иргэдийнхээ хормойг сэгсэрдэг нийгэм бий болчихлоо.

-Машины татвар нэмэгдсэн шалтгааныг та хэрхэн дүгнэж байна вэ?

-Манай улс Таван толгой ХХК-иас сүүлийн дөрөв, таван жил төсвөө бүрдүүллээ. Монголчууд урагшаа нүүрс гаргаж, татвараа бүрдүүлдэг байсан. Гэтэл одоо энэ нь байхгүй болчихоор дараагийн мөнгө олох, татвараа бүрдүүлэх, 126 гишүүн болон тэдний хамааралтай гадаад, дотоодын гар хөлийг нь тэжээхийн тулд ард түм нийхээ нуруун дээр ачаа үүрүүлж байна. Гэхдээ энэ зөвхөн автомашин дээр яригдаж байгаа асуудал. Үүнээс гадна дааж давшгүй өр, зээлд монголчууд бүгд автчихсан. Иргэд бид өрнөөс өрний хооронд л амьдарч байна. Цалингаа аваад өр зээлээ төлөөд, таван цаас л үлдэнэ. Түүгээрээ хүүхдийнхээ аманд хийх хоол л авч хүрнэ. Бодит амьдрал яг ийм л байна. Дэлхийд хамгийн адагт орсон цалингийн жишигтэй хэрнээ хамгийн өндөр хэмжээний татварын дарамттай улсад бид амьдарч байна.

Мөн хотын дарга төлөгдөөгүй үлдсэн татвар, торгуулийг одоо төлүүлж байна. Төлүүлэхдээ үндсэн хуульд заасан хүний язгуур эрх ашигт халдаж байна. Үндсэн хуульд хүн хэрэг хийсэн бол шийтгэлийг давхардуулж болохгүй гэсэн заалт байдаг. Гэтэл давхардуулдаг. Жишээ нь, автомашиныг торгоод, жолоочийг нь хориод, эрхийг нь хасчихдаг. Торгож, шийтгэж нуруун дээр нь ачаа үүрүүлэхээсээ өмнө эрх зүйн мэдлэгээ л өгчих хэрэгтэй. Юуны төлөө олон татварын алба, маш олон төрийн байгууллагууд ажиллаж байгаа билээ. Ийм төр засагтай орон дэлхийд ганцхан байна.

-Автомашин шилжүүлэх, дугаар худалдаж авахад ямар асуудал үүсч байна?

-Автомашиныг шил жүүлэх процесс маш хүндрэлтэй байна. Өмнө нь шилжүүлж байгаа талууд гарын үсэг зураад, иргэний үнэмлэх байхад л болдог байсан. Гэтэл одоо шилжүүлэхийн тулд завсраар нь заавал орон нутгийн машин орох ёстой. Хотод байгаа хүн ямар юмаараа орон нутгийн машинтай байх вэ. Тийм болохоор одоо орон нутгийн дугаартай машиныг 200 мянгаар түрээсэлж байна. Зарим хүнд орон нутгийн хаягтай найз нөхөд байхгүй шүү дээ. Гэтэл м ашинаа шилжүүлээд авчихмаар байдаг. Хэчнээн хоногийн ажил болох билээ. Миний хувьд татвараас эхлээд янз бүрийн ажил хөөцөлдөөд, энд сар гаруй эргэлдэж байна. Ажилтнуудынх нь хүнд суртал хүртэл аймшигтай хэмээв.

Ийнхүү жолооч нар бүгд л адилхан асуудал хөндөж байсан юм. Авто машины татвараас эхлээд санхүүгийн хүндрэлүүд ард иргэд, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд цаашид өсөн дэвжих ямар ч боломж өгөхгүй байгааг тэд онцолж байлаа.

Эх сурвалж: “Өдрийн сонин”

Г.Балгармаа

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Халуун бороо” кино үзэгчдийн хүртээл болно

“Ээжийн дайсан”,“Шарталт”, “Микроны босс”, “Приусын босс”, “Боссын босс”, “Ээжийн дайсан-2”, “Гангстерууд”, “Баян боол” гэх зэрэг инээдмийн адал явдалт уран сайхны киног үзэгчдэд хүргэсэн “Милл”кино  компани ээлжит уран бүтээлээ үзэгчдэд хүргэхэд бэлэн болжээ.

Энэ удаа Монголын гал сөнөөгчдийн эр зориг, хүнлэг сэтгэлийн бодит түүхээс сэдэвлэсэн“Халуун бороо” уран сайхны киног толилуулах гэж байна.

“Халуун бороо” киноны зохиолыг Д.Мөнхбатбичиж, киног найруулсан бөгөөд гол дүрүүдэд Г.Эрхэмбаяр, Ч.Болд, Х.Цасчихэр, дуучин АМС буюу Г.Энх-Амар, Т.Оюунболд, О.Анхсүх, дүрүүдэд Гавьяат жүжигчин Ё.Цог, Б.Батмэнд, Н.Цэнд-Аюуш, Э.Ууганболор, Б.Хосбаяр нар тогложээ.

Categories
мэдээ нийгэм

Энэ сарын 10-ны өдрийн Улаанбаатар-Франкфурт чиглэлийн нислэг цуцлагдав DNN.mn

ХБНГУ-ын үйлдвэрчний эвлэл ажил хаялт зарласнаас III сарын 10-ны өдрийн Улаанбаатар-Франкфурт чиглэлийн нислэг цуцлагдсан гэж МИАТ-ээс мэдэгдлээ.Тодруулбал, ХБНГУ-ын “VERDI” үйлдвэрчний эвлэлээс энэ сарын 10-ны өдөр ажил хаялт зарласан бөгөөд Франкфурт нисэх буудал ажил хаялтын улмаас тухайн өдрийн нислэгүүдийг хүлээж авах боломжгүй болсныг мэдээлжээ.

Энэ өдөр тус нисэх буудалд нийт 1170 нислэгээр 150.000 зорчигч үйлчлүүлэхээр төлөвлөгдсөн ч нисэх буудлын газрын үйлчилгээ хариуцсан Фрапорт компанийн зүгээс харилцагч үйлчлүүлэгчдэд яаралтай мэдээлэл хүргэж, нислэгүүдийг цуцлах, зорчигчдыг нисэх буудал руу ирүүлэлгүйгээр зохицуулалт хийхийг анхааруулсан байна.

Тиймээс гуравдугаар сарын 10-ны өдрийн МИАТ ТӨХК -ийн ОМ137/ОМ138 аяллын дугаартай Улаанбаатар-Франкфурт-Улаанбаатар чиглэлийн нислэг цуцлагдаж байгааг МИАТ-ээс мэдэгдлээ.  Мөн тухайн өдөр ОМ137/ОМ138 аяллын дугаартай нислэгээр зорчихоор төлөвлөсөн үйлчлүүлэгчид тийз худалдан авсан борлуулалтын төвдөө хандахыг хүссэн байна.

Categories
мэдээ цаг-үе

Цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа явуулдаг 9 домайныг хаажээ DNN.mn

“Ажлын хэсэг цахим мөрийтэй тоглоомны эсрэг хурдтай, шуурхай ажилласаар байна.

Монголчуудын амьдралыг сүйрүүлж, эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж жил бүр ОХУ руу 500 сая доллар урсгаж буй 1xbet-ийг сурталчилсан, адил төстэй байдлаар цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа явуулдаг 9 домайныг ХХЗХ-оос хаалаа.

Мөн 100 гаруй Facebook хаяг, группүүдийг хаалгах хүсэлтийг META-руу илгээлээ.

Цаашид 1xbet сурталчилдаг хаягуудыг шат дараатайгаар хаах арга хэмжээг авна.

Ойрын хугацаанд “Зөвшөөрлийн тухай хууль”-д өөрчлөлт оруулж, цахим мөрийтэй тоглоомыг хориглох арга хэмжээг авахаар ажлын хэсэг ажиллаж байна” гэж Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал мэдэгдлээ.

Categories
мэдээ цаг-үе

“Амар байна уу 2025” үзэсгэлэн худалдаа ирэх лхагва гаригт эхэлнэ DNN.mn

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Сар шинийн баярыг угтан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Амар байна уу 2025” үзэсгэлэн худалдааны бүртгэл явагдаж байна. Үзэсгэлэн худалдаа 2025 оны нэгдүгээр сарын 29-нөөс хоёрдугаар сарын 27-ныг хүртэл “Их наяд” худалдааны төвд нэг сар үргэлжлэх юм. Уг үзэсгэлэн худалдаанд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн үйлдвэр эрхлэгчид түрээсийн төлбөргүй оролцон, бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр борлуулах боломжтой.

Нийслэлээс оролцогчид есөн дүүргийн ЖДҮДТөвд, орон нутгаас оролцогчид Аймгийн ЗДТГ-ын ЖДҮ хариуцсан мэргэжилтнээр дамжуулан бүртгүүлж, үзэсгэлэн худалдаанд оролцоно. Дэлгэрэнгүй мэдээллийг 11-318547 дугаараас тодруулах боломжтой.

Categories
мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Өнөөдөр хөхөгчин хонь өдөр DNN.mn

Аргын тооллын арваннэгдүгээр сарын 27, Буд гариг. Билгийн тооллын 27, Тэргүүн дагуул одтой, хөхөгчин хонь өдөр. Өдрийн наран 08:16 цагт мандаж 17:04 цагт жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лус тахих, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Цөөрөм байгуулах, сахил санваар авах, хануур төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн

Categories
мэдээ нийгэм

“Телеграм” аппликейшн ашиглаж, иргэдийг 10 тэрбум төгрөгөөр хохироожээ DNN.mn

Телеграм аппликейшн ашиглан иргэдийг залилах гэмт хэрэг өсч байгааг цагдаагийн байгууллагаас мэдээлэв.


Сүүлийн дөрвөн сарын хугацаанд энэ төрлийн 619 хохирогчтой 10 тэрбум төгрөгийн хохиролтой хэргийг шалгаж байгаа аж. Телеграм аппликейшн ашиглан үйлдэгдэж буй залилах гэмт хэргийн хохирогчдын 70 орчим хувийг 25-44 насныхан эзэлж байгаа гэнэ.

 

Тэдний 90 орчим хувь нь эрхэлсэн тодорхой ажилгүй эсвэл төрийн болон хувийн байгууллагад ажил хөдөлмөр эрхлэгч бөгөөд бүрэн дундаас дээш боловсролтой байгаа бол 67 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа ажээ.

 

Тус апплекейшнийг ашиглан залилах гэмт хэрэг үйлдэхдээ хэд хэдэн төрлийн аргыг ашигладаг байна. Тухайлбал бараа худалдан авч, борлуулалт нэмэгдүүлэх даалгавар өгөх. Мөн Тик Ток хаяг дагах, өгөгдсөн постод лайк дарж хандалт өсгөх даалгавар, байгууллагын үйл ажиллагаа, бүтээгдэхүүний зар сурталчилгаанд үнэлгээ өгөх даалгавар биелүүлэхийг санал болгодог аж. Үүнээс гадна өгөгдсөн дансанд мөнгө байршуулаад өсгөж авах даалгавар, зээл олгох шаардлагатай материал бүрдүүлэх даалгавар, өгөгдсөн интернэт банкаар нэвтэрч гүйлгээ хийх даалгавар биелүүлэх зэрэг аргуудаар залилан үйлдэж байгааг цагдаагийн байгууллагаас сануулж байгаа юм.

 

Түүнчлэн телеграм даалгаврыг үе шаттай биелүүлэх бөгөөд дараа, дараагийн даалгаврыг биелүүлснээр мөнгөө нэмэгдүүлж авах боломжтой гэж төөрөгдүүлдэг байна. Өөрөөр хэлбэл хэрэв даалгаврыг биелүүлээгүй эсвэл дундаас нь зогсоовол систем таны цэнэглэсэн баримтыг шалгах боломжгүй бөгөөд төлбөр тооцоо, бонус мөнгө, буцаан олголт зэргийг танд өгөх боломжгүй гэж шахалтад оруулдаг аж.

 

Иймд иргэд үл мэдэгдэх телеграм группүүдэд элсэж, ямар ч тохиолдолд мөнгө шилжүүлэхгүй байх, хэрэв мөнгө шилжүүлсэн бол дахин давтаж шилжүүлэхгүй байх, хохирсон тохиолдолд цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулав.

Categories
мэдээ цаг-үе

Архивын ерөнхий газраас Нисэхийн тойрог хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ DNN.mn

Архивын ерөнхий газраас Нисэхийн тойрог хүртэлх урдаас хойшоо чиглэлийн зүүн талын авто замыг 10 дугаар сарын 14-ний өдрийн 23:00 цагаас 17-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ. Ингэхдээ хойноос урагш чиглэлийн баруун хэсгийн эгнээгээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг сөрүүлэн зохицуулах тул жолооч нарыг бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг анхаарууллаа