УИХ-ын чуулганы өнөөдрийн (2025.04.03) нэгдсэн хуралдаанаар Авлигтай тэмцэх газрын дарга З.Дашдавааг улираан томилох эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон З.Дашдаваа нар оролцож, гишүүдийн асуултад хариулав.
Улмаар санал хураалт явуулахад, гишүүдийн олонх нь дэмжсэнээр АТГ-ын даргаар З.Дашдавааг улираан томилохоор боллоо.
Тодруулбал, санал хураалтад 112 гишүүн оролцсоноос 93 гишүүн буюу 79.4 хувь нь дэмжсэн юм.