Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Х.Ганибал тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бээжин хотноо албан ёсны айлчлал хийж байна.
Уг айлчлалын хүрээнд Ардчилсан намын төлөөлөгчид Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын XIV удаагийн Байнгын хорооны дэд дарга Ван Дунминь, Хятадын Коммунист намын Төв Хорооны Гадаад харилцааны газрын сайд ноён Лю Жяньчао (Liu Jianchao)-тай уулзалт хийлээ.
Уулзалтаар:
Улс төрийн намуудын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар санал солилцож, бүс нутаг болон олон улсын нөхцөл байдлын талаарх байр сууриа илэрхийллээ,
Мөн Хятадын шилдэг их сургуулиудад оюутан сургах, салбарын чадварлаг мэргэжилтэн бэлтгэх урт, богино хугацааны хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлд хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа.
Ардчилсан нам хөрш зэргэлдээ улс орнууд болоод Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогод түлхэц үзүүлэх улс төрийн намуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажилласаар байна.