Ардчилсан нам өнөөдөр /2025.04.07/ 12:00 цагт ээлжит Их хурлаа хийхээр товлосон. Үүнтэй холбоотойгоор УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдахгүй.
АН өнөөдрийн Их хурлаараа ШИНЭ нам болон Монголын Либерал намыг элсүүлэх эсэх цаашлаад шинэ намын зарим гишүүдийг Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны гишүүнээр батламжлах асуудлыг хэлэлцэхээр товложээ.
Өнөөдөр АН улс төрийн ямар нэгэн шийдвэр гаргахгүй.