Нийслэлд өнгөрсөн долоо хоногт үргэлжлэн орсон цасны улмаас хотын гудамж, замууд мөсөн гулгуурын талбай шиг халтиргаатай, явган алхахад хүндрэлтэй болсон.
Албан байгууллагынхаа ойролцоох газрын цасыг цэвэрлэх “Ердөө 90 минут” аяныг нийслэлд өнөөдөр 11:00 цагт эхлүүлжээ.
Энэ санаачилгын хүрээнд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй худалдаа үйлчилгээний байгууллагынхан өнөөдөр ойр орчны 50 метр газрын цасыг, Нийслэлийн төр захиргааны 82 байгууллагын ажилтнууд нийтийн эзэмшлийн явган замын цасыг цэвэрлэж байна.