АИ-92 шатахууны нөөц хэвийн байгаа талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар мэдээллээ.
Тэрбээр “Евро 92-ын нөөц савандаа багтахааргүй их хэмжээгээр орж ирсэн. Шатахууны тээвэрлэлт, нөөц тасарсан зүйл огт байхгүй. Харин импортлогч аж ахуйн нэгжүүд энгийн А92-оосоо үнэ өндөр Евро 92-оо борлуулах сонирхол их байна гэж харсан. Үүнийг нягталж эхэлсэн” гэв.