Баян-Өлгий аймаг, Цэнгэл сумын 5 дугаар багийн “Унаганы гатлага” гэдэг газар малчин Т нь адуундаа явна гэж гэрээсээ гараад сураггүй болсон бөгөөд унаж явсан морь нь есдүгээр сарын 12-ны өдөр гэрээс нь 2 км-т “Ховд” голын эргээс олдсон байна.
Иймд ар гэрээс нь түүнийг усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг мөн өдрийн 10:15 ОБГ-т өгсөн бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр анги, Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхний хамт 09.19-ний өдрийн 08:00 цагаас 20:30 цаг хүртэл тус аймгийн Улаанхус сумын харьяат малчин Т/47 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг “Шар говь” гэдэг газраас баруун урд зүгт “Хулангийн гатлага” гэдэг газар хүртэл нийт 120 км-т “Ховд” голын усаар завиар урсаж, голын эрэг дагуу явганаар зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул дахин эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.