Монголын хуульчдын холбооноос гишүүний татвараа төлөөгүй, нэг сая төгрөгөөс дээш татварын үлдэгдэлтэй 356 хуульчдын мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 2025 оны нэг дүгээр сарын 17-ны өдөр хүчингүй болгохоо мэдэгджээ.
Тодруулбал, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2 дахь заалтад заасан нийтлэг үүргийн зөрчил гаргаж гишүүний татвараа төлөөгүй нэг сая төгрөгөөс дээш хэмжээний татварын үлдэгдэлтэй болон хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхгүй байгаа дараах хуульчдын Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 2025 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр хүчингүй болгохыг мэдэгдсэн байна.
Иймд нэр дурдагдсан хуульчид энэ сарын 17-ны өдрөөс өмнө нийтлэг үүргийн зөрчлөө арилгуулж, татвараа талахыг анхааруулжээ.