Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл мэдээлэл хийлээ.
Тэрээр “18-20 насны иргэд нэг өөр, түүнээс дээш насныхан өөр тарифаар даатгалын мөнгө төлж байна. Энэ нь үндсэн хуулийн зарчмыг зөрчиж байна гэж дүгнэсэн. Өчигдөр Хууль зүйн дотоод хэргийн сайдын хувьд шийдвэр гаргаж Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан жолоочийн даатгалын итгэлцүүрийн шийдвэрийг хүчингүй болголоо. Өөрөөр хэлбэл, даатгал нэмэх шийдвэрийг хуульд нийцүүлэх шаардлагатай хэмээн буцаасан. Энэ даатгалын харилцаа хууль зүйн хувьд боломжгүй болсон. Энэ шийдвэрийг гарахаас өмнө даатгалаа төлсөн иргэд даатгалын байгууллагаас нэхэмжлэх эрхтэй болж байна” гэв.