Үерийн хамгаалалтын сувгийн хашлагыг мөргөж суваг руу машинтайгаа унаж, осолджээ. Эх сурвалжийн мэдээлснээр тухайн автомашины жолоочийн биеийн байдал тогтвортой байгаа бөгөөд тус байршилд явган зорчигч далан руу унаж гэмтэхээс сэргийлэн хамгаалалтын хайс хашлагыг засварласан байна.
Халиа тошин үүссэн байршлуудад Геодези, Усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ-аас үзлэг шалгалт хийж байгаа бөгөөд иргэдийг анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг анхаарууллаа.