Энэ долоо хоногт АНУ- ын ерөнхийлөгчийн сонгууль болно. Энэхүү сонгуулийг Европын Холбоо, Орос, Хятад, Их Британи, Украин, Израиль, Монгол гээд бүх л улсууд анхааран харж байна. Яагаад гэвэл тус сонгуулийн үр дүнгээс эдгээр улсуудын хувь заяа шууд хамаарна. Энэ нь дэлхийд олон талт бус ганц л туйл байгаа юм байна гэсэн сэтгэгдэл яах аргагүй төрүүлж байна.Европын Холбоо, Их Британи, Украин гэх мэт улсууд НАТО болон Украины тусламж суларч, Хятадтай хийх худалдааны дайн дахин эрчимжиж эдгээр улсын худалдааны экспорт, импортод аюул нүүрлэх учир Трампыг бус Харрисыг ерөнхийлөгч болоосой гэж хүсч байна. Харин Израиль мэдээж өөрийгөө дэмждэг гэж, харин Орос урьд нь Трампыг сонгогдоход бөөн баяр хөөр болж байсан ч дараа нь юу болсноо м а р т ч и х а а д Т р а м п ы г ерөнхийлөгч болоосой гэж залбирч байна. Дональд Трамп, Камала Харристай хийсэн мэтгэлцээн дээр маш олон удаа худал ярьсан нь тэр дороо илчлэгдэж жудаггүй эр гэдгээ баталсан. Харин Харрис олон мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгч өөрийгөө сурталчлах гэсэн биш сулхан бүсгүй болох нь илчлэгдэж, “Би яадаг ч байсан Трампаас дээр” хэмээн муйхарлан залуу хүн гэдгээрээ илүү явж байсан иргэдийнхээ санал асуулгын дүнг тэнцүүлж орхисон. Хэргийн учир нь Дональд Трамп, Камала Харрис хоёрт байгаа юм биш. Ерөөс өнөөдрийн ардчилсан улсуудын улстөрчдийн байгаа царай нь энэ юм.Энэ бол АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн ард нуугдаж буй нэг гол асуудал юм.Өнөөдөр АНУ-ын боловсролтой олон улс төрчид энэ сонгуульд өөрийн намыг дэмжиж оролцохгүй гэж мэдэгдээд байна. Энэ бүхэн бүх ардчилсан улсын өмнө тулчихаад байгаа хэрэг. Харин боловсролтой хүн гэж өнөөдөр Их, дээд сургуулийн диплом гэхээсээ элдэв мэдээллийг шүүж, шинжлэх ухаанаар батлагдсан мэдлэг олж, үүнийгээ амьдралдаа ашиглах чадвартай байгаа нэгнийг хэлдэг болсон билээ. Учир нь хиймэл оюун ухааны ачаар шинжлэх ухааны нээлтүүд шил шилээ даран гарч, энэ хурдыг Их, дээд сургуулиуд гүйцэн өөрийн болгож, оюутнууддаа мэдлэг болгон олгож амжихгүй байна. Нөгөө нэг гол асуудал нь өнөөдрийн ардчилсан гэгдэх улстөрчдийн урдаа барьдаг бамбай болох баруун, зүүн, төв, социал демократ гэх мэт олон төрлийн үзэл болон “зм”, “ст” төгсгөлтэй хэн нэгний бодож олсон элдэв янзын бодлуудын “Чихрийн цуглуулга” юм. Учир нь судлаачид эхлээд таамаг дэвшүүлж, дараа нь энэхүү таамгаа цэгцлэн онол болгож, эцэст нь үүнийгээ баталж байж сая шинжлэх ухаан болдог.Энэ нь өнөөдрийн ардчилсан г э г д э х у л с т ө р ч д и й н өөрсдийн бамбай болгон барьдаг элдэв янзын үзэл нь ерөөс шинжлэх ухаан биш гэсэн үг. Хамгийн гол нь шинжлэх ухаанаас хол буюу бодит бус хийсвэр үзэлд итгэсэн хүмүүс өөр бодолтой б о л г о н ы г ү з э н я д а ж , тэднийг алахаас ч буцахгүй солиотнууд болчихдог. Үүний баталгааг бид энэ сонгуулийн дараа харна. Өөрөөр хэлбэл, ардчилсан улсуудын төр, засгаас бөөн дураас өөр зүйлгүй улс төрчдийг зайлуулж, шинжлэх ухаанч хүмүүсээр солих нийгмийн шинэ тогтолцоо бий болгох цаг дэлхийд тулж ирчихээд байна. Энэ бол АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн ард нуугдаж буй нөгөө нэг гол асуудал юм. Харин АНУ-ын энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуулийн хувьд Дональд Трамп, Камала Харрис хоёрын хэн ялах нь чухал бус харин Төлөөлөгчдийн болон Сенатын танхимд аль нам олонх болох вэ гэдэг нь илүү чухал асуудал. Иймээс иргэдийн эдийн засгийн асуудлыг шийдэх ямар ч баримжаагүй, өөрсдийг н ь у с т г а х з о р и л г о т о й д а р а н г у й л л ы н г о л о м т улсуудын дэглэм солигдох гэж буйг “дайн хийх гэж байна” хэмээн эсэргүүцэж байгаа Ардчилсан нам ялагдаж, Бүгд найрамдах нам энэ сонгуулиар гарах нь зөвхөн Монголд төдийгүй дэлхий нийтэд тустай. Харин дээр дурдсан хос асуудлын хувьд аль ч ардчилсан төр засаг татвараар цуглуулсан иргэдийн мөнгийг үрэх бус арвижуулах гол үүрэгтэй байх ёстой юм. Энэ нь улсын төсөв гэх татвараар цугласан мөнгөний ихэнхээр нь тив дамнасан болон хиймэл оюун ухаанд тулгуурласан ирээдүй бүхий компаниуд, мөн өөрийн улсын экспортын компаниудын хувьцааг худалдан авч, орлого гэх арвижсан валютаар инфляци гэх бас нэг луйврыг таслан зогсоож, иргэдээ орон байр, эрүүл мэнд, боловсролдоо санаа зовох зүйлгүй болгож, татварыг жилээс жилд багасгах ёстой гэсэн үг юм. Харин энэхүү алтан боломж зөвхөн ардчилсан улсуудад л байгаа билээ. Учир нь XXI зууны Аж үйлдвэрийн I V х у в ь с г а л ы н э д и й н засгийн нэр нь “Хувьцааны хувьсгал” юм. Үүнийг хийхэд төр засаг мэдээж боловсролтой хүмүүстэй байх шаардлага үүснэ. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн ард нуугдаж буй хос асуудал бас тэдгээрийг шийдэх шинжлэх ухааны үндэслэл нь энэ билээ.
Бэлтгэсэн Г.АМАРСАНАА