Categories
мэдээ нийгэм цаг-үе

Outlaw: 20 жилийн ойн тоглолт маань үзэгчдэдээ хүргэх хамгийн том бэлэг гэж бодож байна DNN.mn

“Outlaw” хамтлагийн “Зүрхэн тэнгэрийн наран” 20 жилийн ойн тоглолт энэ сарын 20- нд Hit раrk-д болох юм. Энэхүү тоглолтын талаар мэдээлэл өглөө.

Хамтлагийн ахлагч Э.Ариун-ЭрдэнэOutlaw” хамтлаг өнгөрсөн жилээс эхлэн 20 жилийн ойн тоглолтоо хийнэ гэдгээ цахим сүлжээгээр дамжуулан мэдэгдэж байсан. Бидний төрсөн өдөр энэ сарын 20-нд ХитПаркт болно.

Тоглолтод 20 орчин уран бүтээлч оролцоно. Хамтлагийн хувьд 35 уран бүтээлээ үзэгчдэдээ хүргэнэ. Энэ зүгээр нэг тоглолт биш харин  “Outlaw” хамтлаг 20 жилийн турш юу хийснээ сонсогчдодоо хүргэх чухал тоглолт. Хамтлагийн гишүүд зохион байгуулалтын багт ажиллаж байгаа. Бид 35 дуунаас 10 дууг нь амьд хөгжмийн хамтлагтай хамтарч дуулахаар бэлдсэн” гэв.

Хамтлагийн гишүүн Г.ЧинзоригЭнэ тоглолтын хувьд “Outlaw” хамтлагийн ойн баяр учраас өөр түвшинд хийхийг хичээж байна. Бүгдээрээ ирээд үзээрэй. Тоглолт маань үзэгчдэдээ хүргэх том бэлэг гэж бодож байна” хэмээн ярилаа.

Хамтлагийн гишүүн  Б.Жаргал “Тоглолт маань болоход тун ойртсон байна. Манай хамтлаг 20 жилийн ой, үзэгч фенүүддээ зориулж Respeck ticket гаргасан. Сүүлийн үед зам тээврийн осолтой холбоотой харамсалтай мэдээллийг их авсан. Тиймээс энэ тасалбарын орлогоос 20 сая төгрөгийг нийгмийн хариуцлагын хүрээнд ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх газарт өгнө” гэв.

Мөн Хамтлагийн ахлагч Э.Ариун-ЭрдэнэAll In Hit” тоглолт давхцаж буйтай холбоотойгоор мэдээлэл өгсөн юм.  Тэрбээр “All In hit-2 тоглолт болсны дараа зохион байгуулагчдын зүгээс манай хамтлагтай ирж уулзаж All In hit-3 тоглолтыг хийе гэдэг санал тавьсан юм. Үүнд манай хамтлагийн зүгээс “Ийм зүйл байж болохгүй. Ирэх жил болно” гэдэг саналыг хэлсэн. Гэвч манай хамтлагийн тоглолтын тов “All In Hit-1” дээр аман байдлаар гарчихсан байсан учраас боломжгүй гэдэг байр суурийг илэрхийлсэн.

Миний санаж байгаагаар есдүгээр сарын 21-ний өдрийг өөрсдийнх нь өдөр гэж ойлгосон. Гэвч найзууд маань “Outlaw” хамтлагт маш том гэнэтийн бэлэг барилаа. Найзууддаа баярлалаа, тоглолтод маань хамгийн том бэлэг байлаа, амжилт хүсье гэж хэлье” гэсэн юм.

Сонирхуулахад, Тус тоглолт 62м метр урт тайз, 2100 ширхэг лед, “All in hit-1” тоглолтын Жак-ын хөгжим болон өөр компаниас нэмэлт сет авч ашиглаж буйгаараа давуу талтай. Түүнчлэн 2100 лед дэлгэцэн дээр гарах дүрс нь 4К-аар цацагдах аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *