Энэ удаагийн парламентын хаврын чуулган энэ сарын 15-ны баасан гарит нээлтээ хийнэ. Тэгвэл чуулганы танхим засвартай байгаа учир А танхимд хуралдааныг нээхээр болсон байна.
Намрын чуулган завсарласнаас хойш чуулганы танхимыг засварлаж, сандал ширээг нэмэх ажлыг хийж буй юм.
Чуулганы хугацаанд
- Нийслэлийн газар олголттой холбоотой авлига, хээл хахуул
- Уул уурхайн лиценз олголт
- Ногоон автобусны хэрэг
- Эмийн үнийн өсөлт, чанар стандартын асуудлаар түр хороод сонсгол зохион байгуулахаар төлөвлөжээ.