Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

1072 хувьцааны ногдол ашиг 256 мянган төгрөгийг дөрөвдүгээр сард олгоно DNN.mn

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ 2023 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 266 төгрөг буюу 1072 хувьцаа эзэмшигч иргэн бүрдээ 285 мянган төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэв.

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Засгийн газраас тус компанид онцгой дэглэм тогтоон, нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлтийг оновчтой зохион байгуулж, үйл ажиллагаа нь эрс сайжран, 2023 оны урьдчилсан гүйцэтгэлээр 3.2 их наяд орчим төгрөгийн цэвэр ашигтай байна. Үүний үр дүнд 1,072 хувьцаатай Монгол Улсын иргэн та татварын дараах дүнгээр 256 000 төгрөгийн ногдол ашиг хүртэнэ.Санхүүгийн тайлан аудитаар орсны дараа 2024 оны 03/25-04/8-ны хооронд багтаан ноогдол ашиг олгоно.

Эх орныхоо эрдэнэс баялгаас иргэн бүр хүртдэг шинэ сайн жишиг тогтож байна. Ийнхүү сайн жишиг хэвшин батжиж, компанийн ашиг нэмэгдэхийн хэрээр иргэдийн хүртэх үр өгөөж жилээс жилд өссөөр байх болно.

2022 оны ноогдол ашиг 104 000 төгрөг

2023 оны ноогдол ашиг 256 000 төгрөг” гэлээ.

20 replies on “1072 хувьцааны ногдол ашиг 256 мянган төгрөгийг дөрөвдүгээр сард олгоно DNN.mn”

104 төгрөгөө одоо болтол авч чадаагүй байгаа хүн хаана хандах вэ???? Амарбаясгалан даргаа
2024 02 18 нд

Эхний хувьцаа нь орохгүй бна.Хаана хандах вэ.

Хүүхдийн хувьцааны мөнгө орохгүй байна хаана хандах вэ

Тухайн үед оюутан бсан хүүхдүүд яах бэ ноогдол ашиг хүртэх боломжгүй юу

Avatar2022 0ны ногдол ашиг ороогүй хүмүүс хаанаас асуух вэsays:

Хаана хандах вэ

3-4-р сард олгодог нь сонгуулийн өмнө өндөр настангуудын тэтгэвэрийг 100000₮ нэмэгдүүлж, 1072 хувьцааны 2023 оны ашиг олгож ард иргэдийн амжиргааг сайжруулж буй мэт дүр эсгэн 6 сарын сонгуулийн нэр хүндээ олж авах МАН-ы гол зорилго яг үнэн хэрэгтээ юм бүхний үнэ хоног хоногоор өсөж байна. Байр орон сууц гэхэд м2 нь 5 саяд хүрч, зуд турхан болж махны үнэ магнагт хүрч юм юмны үнэ өсөх хандлагатай энэ үед 100000₮-н нэмэгдэл яахавдээ л юм даа. МАН ингэж байхаар өмнөх сонгуулиудынхаа үед амласан цалин тэтгэвэр тэтгэмжийг инфляцтай уялдуулж жил бүр нэмэгдүүлж байх хуулиа гаргамаар юм тэгээгүй цагт энэ нам ямар ч чадамжгүй нь харагдсаар л байх болно. Эдийн засаг өслөө ядуурал буурлаа гэдэг шал худлаа өөрсдийнхөө санааг амраах гэж ядуурлын түвшин тогтоож байсан өмнөх аргаа өөрчилсөн өөр судалгаа нь өөр гарч ядуурал буурч байна гэж мэдээлэх боллоо түүнээс бус ямар мөнгө өөрөө ургаад гараад ирэх биш цалин тэтгэвэр тэтгэмж нь өсөөгүй байхад яаж буурсан байх билээ…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *