Categories
мэдээ нийгэм

ҮСХ: Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин өмнөх улирлаас 6.3 хувиар өсөв DNN.mn

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангаас үндэслэсэн статистик үзүүлэлтээр ажиллагчдын сарын голч цалин 1.55 сая төгрөг байгааг  Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Өмнөх улиралтай харьцуулахад 8.4 хувиар буюу 121.2 мянган төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт болж байна.

Харин нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин III улирлын байдлаар хоёр сая төгрөг давж, өмнөх оны мөн үеэс 436.1 мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 6.3 хувиар нэмэгджээ. Дундаж цалин хүйсийн хувьд харилцан адилгүй буюу эрэгтэйчүүдийнх 2.3 сая, эмэгтэйчүүдийнх 1.7 сая төгрөг байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *