Categories
мэдээ нийгэм

Түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хуулийн төслийг баталлаа DNN.mn

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Өнөөдрийн хуралдаанаар 30 хуулийн төслийг эцэслэн батлах ёстойг УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы эхэнд онцолсон. Энэ хүрээнд, нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа. 41 гишүүн дэмжиж 93.2 хувийн саналаар эцэслэн батлагдав.

Мөн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах саналын томьёоллоор санал хураалт явуулж, 39 гишүүн дэмжиж 88.6 хувийн саналаар эцэслэн баталлаа.

Түүнчлэн дагаж өөрчлөлт оруулсан Зөрчлийн тухай хуулийн төслийг 88.6 хувийн саналаар эцэслэн батлав.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *