Сурагчдын II улирлын амралтын талаар Боловсрол, шинжлэх ухааны яамны Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир “Боловсрол, шинжлэх ухааны яамнаас албан ёсны шийдвэрийг гаргаагүй байна. Боловсролын ерөнхий газраас долоо хоногоор сурагчдын амралтын урагшлуулах тооцоо судалгааг хийж, салбар яамандаа хүргүүлсэн” гэжээ.
- Нэгдүгээр улиралд: Есөн долоо хоног хичээллэн арваннэгдүгээр сарын 6-13-ныг хүртэл буюу нэг долоо хоног амарна.
- Хоёрдугаар улиралд: Найман долоо хоног хичээллэн 1-9 дүгээр ангийнхан гурван долоо хоног, 10-12 дугаар ангийнхан хоёр долоо хоног амарна.
- Гуравдугаар улиралд: Есөн долоо хоног хичээллэн бүх ангийнхан нэг долоо хоног амарна.
- Дөрөвдүгээр улиралд: Бага ангийн сурагчид найман долоо хоног, дунд ангийнхан есөн долоо хоног, ахлах ангийнхан 10 долоо хоног хичээллэхээр байна.