Categories
мэдээ цаг-үе

Нийт нутгийн 50 гаруй хувьд зудын эрсдэлтэй гарчээ DNN.mn

2023 оны 11 дүгээр сарын 10-ны байдлаар гаргасан зудын эрсдэлийн зургаас үзвэл нийт нутгийн 50 гаруй хувьд их (9% нэн их, 45% их), 40-өөд хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй байгаа бол дөнгөж 10 хувьд бага эрсдэлтэй гэж гарлаа.

Энэ зун гантай, гандуу байсан говийн болон баруун бүс нутгаар зудын эрсдэл их зэрэглэлд байна. Зуншлага сайн байсан ч энэ намрын эхний цас ахиу орсон төвийн болон зүүн бүс нутгаар мөн эрсдэл ихтэй гарсан нь ихэнх нутгаар өвөлжилт, хаваржилт хүндрэх нөхцөлийг үүсгэж эхлээд байна.

Ийнхүү зудын эрсдэл ихтэй бүс нутгаар малын тарга хүч дутуу, бэлчээрийн өвс ургамал цасанд дарагдсан, цасны өнгөн хэсэг нягтарч хатуурсан, цастай нутгаар эрс хүйтэрсэн, өвс тэжээл бэлтгэх боломж муу, мал борлуулах зах зээл багатайгаас малчид мөнгөжих боломжгүй зэрэг нь зудад эмзэг байдлыг улам бүр нэмэгдүүлж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *