Categories
мэдээ цаг-үе

Жуулчид дунджаар нэг тэрбум орчим ам.долларын орлого оруулжээ DNN.mn

Энэ оны арваннэгдүгээр сарын 3-ны байдлаар 600,000 гаруй жуулчин Монгол Улсад ирж, дунджаар нэг тэрбум орчим ам.долларын орлогыг дотоодын эдийн засагт оруулсан хэмээн БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газраас мэдээллээ.

Түүнчлэн “Аялал жуулчлалын статистик тооцох аргачлалыг шинэчлэн батлах ажлын хүрээнд Үндэсний статистикийн хороо, Монгол банк, Хил хамгаалах ерөнхий газартай хамтарсан уулзалт зохион байгуулаад байна.

Монгол Улсын хилээр нэвтрэх гадаадын иргэд, жуулчдын тоо гаргах маягтын төсөлд саналаа хүргүүлж ҮСХ-ны удирдлагын зөвлөлийн эхний хурлаар ороод байна. Энэхүү маягт батлагдсанаар гадаадын жуулчдыг тоолдог статистик маань олон улсын аргачлал, зөвлөмжтэй уялдаж гарах суурь тавигдах юм.

Аялал жуулчлалын дагуул дансны аргачлалыг Монгол Улсад нэвтрүүлэх ажлын хүрээнд статистикийн маягт аргачлалд саналаа өгсөн.

Аялал жуулчлалын статистик тооцох аргачлалыг ДАЖБ суурь 145 үзүүлэлт, TSA суурь дата, аялал жуулчлалын өрсөлдөх чадварын судалгааны шалгуур үзүүлэлтийг тусган төслийг боловсруулан батлуулахаар ажиллаж байна.

ITM (International Travel Mart) үзэсгэлэнд 20 аймгийн тур оператор, жуулчны бааз, ресторан зоогийн газар, аяллын хэрэгсэл ханган нийлүүлэгч, аяллын бүтээгдэхүүн үйлчилгээ эрхлэгч, урлаг соёлын 200 гаруй аж ахуйн нэгж, байгууллага бие даан оролцлоо.

Аялал жуулчлалын улирлыг уртасгах, 11, 12, 1, 0, 3, 4 дүгээр саруудад жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газарт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийг танилцуулан ажиллаж байна” гэв.

One reply on “Жуулчид дунджаар нэг тэрбум орчим ам.долларын орлого оруулжээ DNN.mn”

Дунджаар биш ээ. Нийт дүнгээрээ. Монгол хэл сураарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *