Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 384 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 240 бөхийн барилдаан өчигдөр боллоо.
Хүчит бөхийн барилдаанд “Ховд” дэвжээний бөх, улсын заан Б.Бат-Өлзий түрүүлж, “Ховд” дэвжээний бөх, улсын заан Б.Пүрэвсайхан үзүүрлэв.
Шөвгийн дөрөвт “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөх, улсын өсөх идэр начин Ч.Батчулуун, Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, Дүнжингарав дэвжээний бөх, улсын начин Д.Хүдэрбулга нар шалгарлаа.
Наймд улсын аварга П.Бүрэнтөгс, улсын аварга О.Хангай, улсын харцага О.Мөнх-Эрдэнэ, улсын начин Э.Даш нар үлдэв.
Тус барилдааны түрүү бөх 10 сая, үзүүр бөх 8 сая, их шөвгийн хоёр бөх тус бүр 5 сая төгрөгийн бай шагналаа Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан нараас гардаж авлаа.
Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт ойн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдааныг 1994 оноос хойш зохион байгуулж байгаа бөгөөд тухайн оны барилдаанд дархан аварга Б.Бат-Эрдэнэ түрүүлж, улсын аварга О.Балжинням үзүүрлэж байжэ