НҮБ-ын Ерөнхий ассамблей 1992 оноос эхлэн жил бүрийн аравдугаар сарын 1-нийг Олон улсын ахмадын өдөр болгон тунхагласан. Манай улс ч 1992 оноос уг өдрийг тэмдэглэх болсон юм. Энэхүү тэмдэглэлт өдөр маргааш тохионо. Үүнтэй холбоотойгоор албан байгууллагууд ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлсээр байна.
Нийслэлийн хэмжээнд ахмадын 605 байгууллага, 214 ордон, өргөө, танхим, ахмадад ээлтэй 47 байгууллагад 2400 гаруй идэвхтэн ажиллаж, ахмад настанд чиглэсэн урлаг, спорт, соёлын арга хэмжээг зохион байгуулж байгаа ажээ. Мөн нийслэлд нийт 171 мянган өндөр настан байдаг бөгөөд энэ нь улсын нийт өндөр настны 49.7 хувь юм байна.