Categories
баннер гадаад мэдээ

Бен Ходжес: Оросын төр, засаг цэргийн гэмт хэрэг үйлдэж байна DNN.mn

АНУ-ын бэлтгэл генерал Бен Ходжес “BBC” агентлагт ярилцлага өгч “Украинд дайн болж байна. Иймээс Крым болон бусад гүүрийг ашиглалтаас гаргах нь оросын цэргийг зэвсэг хэрэгслээр хангах явдлыг тасалдуулна. Энэ нь Украины ялалтанд маш чухал үүрэгтэй зүйл. Иймээс Укриан Крымын гүүрийг хэрхэн, ямар аргаар дэлбэлснээ нуух нь зүйн хэрэг. Гол нь үр дүн. Иймээс Крымын гүүрийг дэлбэлсний хариуцлагыг Украин хүлээх албагүй.

Өнөөдөр Путинолон мянган эрчүүдийг цэрэг болгондайчилж,байлдаанызохихбэлтгэл хийлгэхгүйгээр фронтод явуулж байна. Оросын авлигаас болж цэргүүд нь олигтой зэвсэг хэрэгслээр хангагдаж чадахгүй байна. Дайчлагдсан орос цэргүүдэд байлдах чадвар ч, зориг ч, зорилго ч алга. Энэ бол Оросын төр, засаг цэргийн гэмт хэрэг үйлдэж байна гэсэн үг. Иймээс энэ дайчилгаа Кремльд сөрөг нөлөө үзүүлнэ гэдэгт би итгэлтэй байна.

Путин Украины фронтыг удирдуулахаар шинэ генерал томиллоо гээд байдал өөрчлөгдөхгүй. Учир нь энэ бүхэн бол Оросын армийн бүхэл бүтэн тогтолцооны асуудал. Иймээс ганц генерал байдлыг өөрчлөхгүй.

Путин Украины дайнд тактикийн цөмийн бөмбөг хэрэглэсэн чбайдлыг өөрчилж чадахгүй. Бас АНУ дайнд оролцохоос өөр аргагүй болно. Үүнийг Кремлийнхэн хүснэ гэж бодохгүй байна” гэж хэлсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *