УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгууль Монгол орон даяар өнөө өглөөний 07:00 цагт эхэлсэн. Сонгогчдын ирцийн эхний мэдээллээр Сонгуулийн ирц Нийслэлийн хэмжээнд 18.3 хувь байгаа бол Монгол орон даяар 23.3 хувь байсан. Тэгвэл яг одоогийн байдлаар Сонгуулийн ирц Нийслэлийн хэмжээнд 517.149 сонгогч буюу 61.30 хувьтай байгаа талаарх мэдээллийг Нийслэлийн сонгуулийн хорооноос дөнгөж сая мэдээллээ.
Сонгогчдын ирц Баянгол дүүрэгт 64.97, Баянзүрх дүүрэгт 61.71, Багануур дүүрэгт 52.47, Багахангай дүүрэгт 75.59, Налайх дүүрэгт 59.43, Сүхбаатар дүүрэгт 65.93, Чингэлтэй дүүрэгт 54.75, Хан-Уул дүүрэгт 63.26, Сонгинохайрхан дүүрэгт 60.42 хувь байна гэв.
Нийслэлд 517.149 сонгогч буюу санал өгөх иргэдийн 61.30 хувь нь саналаа өгөөд байна. Санал хураалт 2 цагийн дараа дуусах бөгөөд Сонгуулийн тухай хуульд заасны дагуу 22:00 цагаас хойш Дүүргийн сонгуулийн хороодын шийдвэрээр нийт санал авах байруудын 50 хүртэл хувьд хяналтын тооллого явуулах аж.
Хяналтын тооллогын дүнг 01:00 цагт мэдээлэх юм байна.