Categories
мэдээ нийгэм цаг-үе

8000 тонн нөөцийн мах бэлтгэнэ DNN.mn

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын алба хамтран нийслэлийн ирэх оны хаврын хүнсний хэрэгцээнд 8000 тонн мах бэлтгэж нөөцлөхөөр ажиллаж байна. Нөөцийн мах бэлтгэхтэй холбогдуулан стандартын шаардлага хангасан мал болон махыг малчдаас худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулан ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо.

Түүнчлэн шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх боломжийг судалж, Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгасан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *