Categories
мэдээ нийгэм цаг-үе

450 мянган төгрөгөөс дээш торгуулиа төлөөгүй жолооч нар 30 хоног нийтэд тустай ажил хийнэ DNN.mn

Он гарсаар 450 мянган төгрөгөөс дээш торгуультай, түүнийгээ төлөөгүй жолооч нар 30 хоног нийтэд тустай хийх тухай журам хэрэгжиж эхэллээ.

Тодруулбал, Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж, 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн.

Энэ талаар ТЦА “Торгуулийн хэмжээ 450,000 төгрөгөөс бага байвал албадан төлүүлэх, торгууль төлөх хүртэл хугацаанд тээврийн хэрэгслийг журмын хашаанд байрлуулна.

Харин 450,000 төгрөгөөс их байвал нийтэд тустай ажил хийлгэнэ. Нэг өдөр 8 цаг ажиллана. Нэг өдрийн ажил 15,000 төгрөгөөр тооцно.

Торгуулийн хугацаа хэтэрсэн, нэмэгдэж байна гэдэг мэдээллийг тухайн иргэний бүртгэлтэй гар утасны дугаар руу болон и-монголиа систем рүү хүргүүлнэ. Хэрвээ торгууль нь нэмэгдээд 450 мянган төгрөг хүрсэн бол цагдаагийн байгууллагаас шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлт гаргана. Шүүхээс хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэн нийтэд тустай ажил хийлгэнэ” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *