Улаанбаатар хотын ногоон бүсийн ойн сангийн хушин ой зонхилон ургасан Баянзүрх дүүргийн 20, 33, 35, Сүхбаатар дүүргийн 19, 20, Сонгинохайрхан дүүргийн 21, 42 дугаар хорооны нутаг дэвсгэрт ойн дагалт баялаг болох хуш модны самрыг болц гүйцээгүй үед нь түүж бэлтгэхээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчил үйлдсэн этгээдүүдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэх хяналт шалгалтын ажлыг 08 дугаар сарын 26-ны өдрөөс Экологийн цагдаагийн албатай хамтран эхлүүлээд байна.
Хяналт шалгалтаар хууль бусаар хуш модны болц гүйцээгүй самар түүж бэлтгэсэн, бэлтгэхээр завдсан 24 отогт байрлаж байсан 97 иргэдийг орчны хог хаягдлыг нь цэвэрлүүлэн уулнаас уулнаас буулгаж, 34 шуудай Сибирь хушны үр, идээг хууль бусаар тээвэрлэсэн гэмт хэргийн шинжтэй 3 үйлдлийг илрүүлэн Экологийн цагдаагийн албанд шилжүүлээд байна.
Мөн иргэдээс байгаль орчны эсрэг зөрчлийн шинжтэй мэдээллийг Нийслэлийн Байгаль орчны газрын 72720303 дугаарын утсанд болон байгууллагын фейсбүүк хуудасны чатаар авч ирүүлсэн мэдээллийн дагуу холбогдох байгууллагууд хяналт шалгалтын ажлыг гүйцэтгэж эргэн мэдэгдэж байгаа болно.